| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00315/и |
| Дугаар | 366 |
| Огноо | 2020-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 366
2020 оны 05 сарын 14 өдөр Дугаар 139/ШШ2020/00366 Ссум
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Даймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д аймгийн С сум, -р баг, Я ХХК-ий байр, Г хадгаламж зээлийн хоршооны Дсалбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, Д аймгийн С сум, -р баг, Н дүгээр байр тоотод оршин суух, У овогт Тын О /ЧБ /-т хариуцагдах 9458969, 98 /есөн сая дөрвөн зуун тавин найман мянга есөн зуун жаран есөн төгрөг ерэн найман мөнгө / гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00315/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б , хариуцагч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршооны Дсалбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.О нь Г хадгаламж зээлийн хоршоотой 2018 оны 1 сарын 17-ны өдөр ЗГ/4026 тоот зээлийн гэрээг байгуулан 5000000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, Даймгийн Ссум, 9-р баг, Мандал Говь 18 гудамж, 1891 тоот хаягт байрлах 900 м.кв өмчлөх эрхийн газрыг барьцаалан зээл авсан. Зээлдэгчтэй байгуулсан ЗГ/4026 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлж 2019 оны 1 сарын 30-ны өдөр 5000000 төгрөгийг зээлдэгчид олгосон байна. Зээлдэгч нь ЗГ/4026 тоот дугаартай зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хУрийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч төлөөгүй. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж зээлийн эргэн төлөлтийг хУрийн дагуу төлөхийг шаардан удаа дараа 99842554 дугаарын утсаар холбогдон удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж 522 хоног хугацаа хэтэрч нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоонд ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш нийт 3289230, 74 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн ба үүнээс 948369, 02 төгрөгийг үндсэн зээлээс, 2340861, 72 төгрөг хүүний төлбөрөөс төлөгдсөн байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2020 оны 03 сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4051630, 98 хүүгийн төлбөр 5400339 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг нийт 9458969, 98 болж хуримтлагдсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453. 1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон талуудын хооронд байгуулсан ЗГ/4026 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Иймд хариуцагч Т.Отай байгуулсан ЗГ/4026 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 9458696, 98 /есөн сая дөрвөн тавин найман мянга зургаан зуун ерөн зургаан төгрөг ерэн найман мөнгө /-ийг Т.Оаас гаргуулж Г хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т овогтой О /РД:ЧБ84092412/ миний бие 2018 онд Г хадгаламж зээлийн хоршооноос хадам ах Цэрэнчунтад газар барьцаалан /том оврын авто машин худалдан авна гэж/ зээл авч өгсөн. Г хадгаламж зээлийн хоршоо нь хадам ах Цэрэнчунттай харилцан тохиролцсон гэж хадам ах Цэрэнчунт надад ойлгуулсан. Уг зээлийн талаар Г хадгаламж зээлийн хоршоо нь өнөөдрийг хүртэл надад уг зээлийг төлөх талаар ямар нэгэн байдлаар мэдэгдэж байгаагүй тул уг зээлийг төлөх боломжгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 9458969.98 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрвээ хариуцагчийг эвлэрнэ гэдэг бол хүүг 2.5 хувь буюу хадгаламжийн хүүгийн нөхцлөөр тооцож 5700000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж эвлэрэх санал гаргаж байна. 6 сараар гэрээ байгуулаад боломж боломжоороо төлөөд 6 сарын хугацаа дуусчихлаа гээд манайхаас заавал шүүхийн шийдвэрээр албадан гаргуулна гэхгүйгээр өөрсдөө дахин тохиролцох боломжтой. Миний эрх мэдлийнхээ хувьд хамгийн цаад талын хугацааг өгч байна. Цаашаа өөр хугацаа өгч чадахгүй. Жилийн эцсээр энэ зээл хаагдсан байхаар л тохиролцоё гэжээ.
Хариуцагч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед зээл миний нэр дээр гарах нь гарсан. Гэхдээ манай хадам ах Б.Цэрэнчунт энэ зээлийг авсан. зээлийг авснаас хойш надад нэг ч удаа мэдэгдэх хуудас очиж байгаагүй. Сүүлд надруу зээлийн төлөх хугацаа хэтрээд байна гэж ярьсан. Би энэ зээлийг төлнө гэхэд хэцүү байна. Миний боломж сард 300000 төгрөгөөс доошоо төлөх боломжтой. Сард цалингийн зээл, автомашины зээл нийт 1400000 төгрөг төлдөг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2020 ондоо багтааж 5700000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэх саналыг зөвшөөрч байна. Би 2020 онд багтаагаад 5700000 төгрөгийг төлье гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Т.О нь Г хадгаламж зээлийн хоршоотой 2018 оны 1 сарын 17-ны өдөр ЗГ/4026 дугаартай зээлийн гэрээ /хэргийн 9-12 хуудас/-г байгуулан 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар 5000000 /таван сая/ төгрөгийг зээлсэн байх бөгөөд зээлийн гэрээний дагуу уг зээлийг хУрийн дагуу төлөх ба 2020 оны 01 сарын 17-ны өдөр төлж дуусахаар гэрээг байгуулсан байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний 2.1.6-д зааснаар зээлийг эргэн төлөлтийн хУрийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлийг төлөлгүй, зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоо нь зээлийн төлбөрийг шаардах эрх үүссэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5700000 төгрөг болгон бууруулж эвлэрэх тайлбарыг гаргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбасүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 9458969, 98 /есөн сая дөрвөн зуун тавин найман мянга есөн зуун жаран есөн төгрөг ерэн найман мөнгө /-ийг 5700000 /таван сая долоон зуун мянган / төгрөг болгожн бууруулж, хариуцагч Т.О нь 5700000 /таван сая долоон зуун мянган / төгрөгийг 2020 онд багтаан төлж барагдуулахыг зөвшөөрснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166294 /нэг зуун жаран зургаан мянга хоёр зуун ерэн дөрвөн / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Оаас 83147 /наян гурван нэг дөчин долоон / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоо нь нэхэмжлэлийн шаардлагыг 5700000 /таван сая долоон зуун мянган / төгрөг болгон бууруулж, хариуцагч Т.О / ЧБ84092412/ нь 5700000 /таван сая долоон зуун мянган / төгрөгийг 2020 онд багтааж төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166294 /нэг зуун жаран зургаан мянга хоёр зуун ерэн дөрвөн / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Оаас 83147 /наян гурван нэг дөчин долоон / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.У