Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 367

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 14 өдөр                                             Дугаар 139/ШШ2020/00367                                               С сум

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У би  Д аймгийн С сум,  7-р баг, Ялгуум билэг ХХК-ий байр, Г хадгаламж зээлийн хоршооны Д салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д аймгийн С сум,  7-р баг, 42-р байр, 10 тоотод оршин суух, Б  овогт Д ийн Б /ЗФ /-т хариуцагдах   12029925, 97 /арван хоёр сая хорин есөн мянга есөн зуун хорин таван төгрөг ерэн долоон мөнгө /  гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00340/И индекстэй иргэний хэрэгт ирүүлсэн нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийн гэрээг  2020  оны 05 сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршооны Д салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч Д.Б нь Г хадгаламж зээлийн хоршоотой 2017 оны 09 сарын 05-ны өдөр ЗГ/1055  тоот зээлийн гэрээг байгуулан  4500000 төгрөгийг сарын  8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар Д аймаг, С сум, 7-р баг, Бага тойруугийн 42-р байрны 10 тоот хаягт байрлах 30 м.кв хоёр өрөө орон сууц  барьцаалан   зээл авсан.   Зээлдэгчтэй  байгуулсан ЗГ/1055 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлж  2017 оны 09 сарын 06-ны өдөр 4500000 төгрөгийг зээлдэгчид олгосон байна. Зээлдэгч нь ЗГ/1055 тоот дугаартай зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч төлөөгүй, гэрээнд заасан үүргээ үл биелүүлж 792 хоног хугацаа  хэтэрч  нэхэмжлэгч  Г хадгаламж зээлийн хоршоонд ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь  зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлд 1706300 төгрөг төлсөн ба үүнээс 552643, 38 төгрөг, үндсэн зээлээс 1153656, 62 төгрөг хүүнд төлөгдсөн байна. Зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь  2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар ЗГ/1055 тоот зээлийн үндсэн төлбөр 3947356, 62 төгрөг, хүүгийн төлбөр 8042069, 35 төгрөг, нотариатын зардал 40500 төгрөг нийт 12029925, 97 төгрөг хуримтлагдсан байна.  Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453. 1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон талуудын хооронд байгуулсан ЗГ/1055 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Д.Бтай байгуулсан ЗГ/1055 тоот зээлийн гэрээний төлбөр  болох 12029925, 97 /арван хоёр сая хорин есөн мянга есөн зуун хорин таван төгрөг ерэн долоон мөнгө/-ийг гаргуулж хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгож өгнө үү  гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Б би Г хадгаламж зээлийн хоршооноос  2017 оны 9 сарын 5-ны өдрөөс  2019 оны 9 сарын 5-ны  өдрийг хүртэл 6 хувийн хүүтэй 4500000 төгрөгийг зээлж гэрээ хийсэн.   2017 оны 10 сарын 5-нд   326000 төгрөг сар болгоны 5-нд хийхээр эргэн төлөлтийн хувиар гаргасан.   Би 341000 төгрөгөөр 5 сар 1705000 төгрөг төлсөн.   Үлдсэн 19 сард 326000 төгрөг буюу 6194000 төгрөг төлнө.  12000000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.  Алдангийг төлж чадахгүй.  Би 2 хүүхдийн хамт  нэг өнчин дүүгийнхээ хамт барьцаанд тавьсан байрандаа амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй.  Иймд би 12000000 төгрөгийг  хүлээн  зөвшөөрөхгүй.  Өөр надад харж хандах  хүнгүй барьцаанд тавьсан байраа зарж төлөх бодолтой байна.  6  сая төгрөгийг төлөөд гэрчилгээгээ авч болох уу  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбасүрэн, Л.Чанцалдулам, хариуцагч Д.Б нар  шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Энэхүү гэрээг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг талаас нэхэмжлэгч "Г” хадгаламж зээлийн хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбасүрэн, Л.Чанцалдулам нөгөө талаас хариуцагч Д.Б бид дор дурдсан нөхцлөөр харилцан тохиролцож байгуулав.

Нэг. Гэрээний агуулга.

  1.1 Г ХЗХоршооны нэхэмжлэлтэй иргэн Д.Бт холбогдох ЗГ/1055 тоог зээлийн гэрээний дагуу 12029925, 97 төгрөг төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг талууд эвлэрэн хэлэлцэх замаар дуусгавар болгох харилцааг зохицуулна.

1.2 Талууд энэхүү гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээний 3 дугаар зүйлд заасан нөхцлөөр эвлэрч байна.

Хоёр Талуудын үүрэг

2.1 Талууд энэхүү гэрээний дагуу эвлэрч байгаа бөгөөд цаашид уг асуудлаар дахин маргаан гаргахгүй, харилцан хүндэтгэлтэй хандах болно.

2.2 Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх бөгөөд ямар нэгэн байдлаар зорчихгүй болно.

Гурав. Эвлэрлийн нөхцөл

3.1 Нэхэмжлэгч "Г” ХЗХоршоо нь нэхэмжлэлийн шаардлага болох 12029925, 97 /арван хоёр сая хорин есөн мянга есөн зуун хорин таван төгрөг ерэн долоон мөнгө /-ийг 6000000 /зургаан сая/ төгрөг болгож бууруулан гаргуулах.

3.2 Хариуцагч Д.Б нь ЗГ/1055 тоот зээлийн гэрээний үүрэгт  6000000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

3.3 Хариуцагч Д.Б нь 2020 оны 5 дугаар сарын 25-нд 1000000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 25-нд 1000000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 25-нд 1000000 төгрөг,  2020 оны 8 дугаар сарын 25-нд 1000000 төгрөг,   2020 оны 9 дүгээр сарын 25-нд 1000000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 25-нд 1000000 төгрөгийг тус тус  нэхэмжлэгч” Г” хадгаламж зээлийн хоршооны Хаан банкны 5466054675 тоот дансанд шилжүүлэх.

Дөрөв Бусад зүйл

4.1 Энэхүү гэрээг гурван хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шүүхэд, талууд тус бүр нэг нэг хувийг хадгалах ба эхүүд нь нэгэн адил хүчинтэй байна.

4.2 Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж тамга тэмдэгээ дарснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Г хадгаламж зээлийн хоршооны Д салбар нь хариуцагч Д.Бээс  12029925, 97 /арван хоёр сая хорин есөн мянга есөн зуун хорин таван төгрөг ерэн долоон мөнгө / гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 12029925, 97 /арван хоёр сая хорин есөн мянга есөн зуун хорин таван төгрөг ерэн долоон мөнгө /-ийг 6000000 /зургаан сая/ төгрөг болгон бууруулж, хариуцагч Д.Б нь 2020 оны 5 дугаар сарын 25-нд 1000000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 25-нд 1000000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 25-нд 1000000 төгрөг,  2020 оны 8 дугаар сарын 25-нд 1000000 төгрөг,   2020 оны 9 дүгээр сарын 25-нд 1000000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 25-нд 1000000 төгрөгийг тус тус  төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөөгүй байх тул   нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

         

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207429 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 103714, 5 төгрөгийг, хариуцагчаас 103714, 5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар  нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршооны Д салбар нэхэмжлэлийн шаардлага 12029925, 97 /арван хоёр сая хорин есөн мянга есөн зуун хорин таван төгрөг ерэн долоон мөнгө /-ийг 6000000 /зургаан сая/ төгрөг болгон бууруулж, хариуцагч Боржигон овогт Дийн Б   /ЗФ89100721/ нь Г хадгаламж зээлийн хоршооны Д салбарт    2020 оны 5 дугаар сарын 25-нд 1000000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 25-нд 1000000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 25-нд 1000000 төгрөг,  2020 оны 8 дугаар сарын 25-нд 1000000 төгрөг,   2020 оны 9 дүгээр сарын 25-нд 1000000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 25-нд 1000000 төгрөгийг тус төлөхөөр эвлэрсэн, нэхэмжлэгч, хариуцагч нарын 2020 оны 04 сарын 29-ний өдрийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207429  /хоёр зуун долоон мянга дөрвөн зуун хорин есөн мянга  / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 103714, 5 /нэг зуун гурван мянга долоон зуун арван дөрвөн мянган төгрөг таван мөнгө  /-ийг хариуцагчаас 103714, 5 /нэг зуун гурван мянга долоон зуун арван дөрвөн мянган төгрөг таван мөнгө  /-ийг  тус тус гаргуулан Г хадгаламж зээлийн хоршооны Д салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

                   ШҮҮГЧ                             Д.У