| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2023/0142/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/158 |
| Огноо | 2023-08-25 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 17.1.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/158
******* дахь дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Ч.Мөнгөнцэцэг, нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал,
улсын яллагч А.Энхтуяа,
иргэдийн төлөөлөгч С.Нямгармаа,
шүүгдэгч *******,
түүний өмгөөлөгч Д.Ариунтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдар ******* ******* Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* ******* т холбогдох эрүүгийн 21000100096 тай, 175/202/0142/Э индекстэй хэргийг энэ ******* хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 07-ны ******* ******* ******* ******* д төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл- аав, ээжийн хамт ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд 11 удаа ял шийтгэл эдэлж байсан.
-1995 оны 01 дүгээр сарын 01-ний ******* Эрүүгийн хуулийн 12 зүйлийн 12.2 дахь т зааснаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
-1997 оны 06 сарын 17-ны ******* Эрүүгийн хуулийн 12 зүйлийн 12. дахь т зааснаар жил 6 сарын хорих ялаар,
-2000 оны 05 сарын 25-ны ******* Эрүүгийн хуулийн 12 зүйлийн 12. дахь т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
-2002 оны 01 дүгээр сарын 14-ний ******* Эрүүгийн хуулийн 12 зүйлийн 12., 29 дүгээр зүйлийн 29. дахь т зааснаар жилийн хорих ялаар,
-2005 оны 05 сарын 18-ны ******* Эрүүгийн хуулийн 145 зүйлийн 145.4 дэх т зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар,
-2008 оны 10 сарын 17-ны ******* Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх т зааснаар сарын баривчлах ялаар,
-2010 оны 08 сарын 1-ны ******* Эрүүгийн хуулийн 145 зүйлийн 145.2 дахь т зааснаар 2 жил сарын хорих ялаар,
-201 оны 12 сарын 0-ны ******* Эруүгийн хуулийн 15 зүйлийн 15.1 дэх т зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар,
-2015 оны 01 дүгээр сарын 16-ны ******* Эрүүгийн хуулийн 147 зүйлийн 147. дахь т зааснаар 1 жилийн хорих ялаар,
-2018 оны 05 сарын 08-ны ******* Эрүүгийн хуулийн 17.2 зүйлийн 2 дахь т зааснаар жилийн хорих ялаар,
-2022 оны 07 сарын 01-ний ******* Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2. дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн, ******* ******* ******* //,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 сарын 15-ны ******* ******* ******* ******* ын 6 2 4-21 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч үл ялих зүйлээр шалтаглан толгойгоор нь банн, хана мөргүүлж, хэвлий, нуруу т нь дэвсэж, цээж, нуруу т нь гараараа цохиж зодож биед нь баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, толгойн хуйханд шарх, дух, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хүзүүний баруун , уруулын баруун , цээж нуруу, баруун шуу, зүүн сарвуу, баруун зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүнд хохирол стай учруулсан,
-2022 оны 10 сарын 25-ний өдрийн 08 цагийн орчимд ******* ******* ******* ын төвд хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсныг нь далимдуулан түүний эзэмшдэг Хаан банкны виза картаас 1,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 сарын 15-ны ******* ******* ******* ******* ын 6 2 4-21 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой, хэвлий, нуруу т нь дэвсэж, цээж, нуруу т нь гараараа цохиж зодож биед нь баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, толгойн хуйханд шарх, дух, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хүзүүний баруун , уруулын баруун , цээж нуруу, баруун шуу, зүүн сарвуу, баруун зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүнд хохирол стай учруулсан,
-2022 оны 10 сарын 25-ний өдрийн 08 цагийн орчимд ******* ******* ******* ын төвд хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг нь далимдуулан түүний эзэмшдэг Хаан банкны виза картаас 1,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож, дээрх гэмт хэрэгт тус тус шүүгдэгч *******ийг гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн: “...Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч 202 оны 01 дүгээр сарын 1-ны ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэх хүнтэй 2022 оны 10 сараас хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаандаа намайг хэд хэдэн удаа зодож байсан боловч би ээжид нь “ намайг зодоод байна. Би салмаар байна” гэж хэлээд л өнгөрдөг байснаас өөрөөр ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Ингээд 2022 оны 12 сарын 15-ны ******* болон гэх залуу бид нар гэртээ байж байтал гаднаас А орж ирсэн. өмнөх ******* нь буюу 2022 оны 12 сарын 14-ний ******* гэрээс гарчхаад орж ирэхдээ 0.5 литрийн “Монгол” нэртэй архи авч ирсэн байсан юмаа. Тухайн архи манай гэрт байсан юмаа. Тухайн архинаас 2 шилийг нь А, , нар хувааж уусан. Ингээд нэлээд согтсон байдалтай над руу агсраад дайраад байсан бөгөөд би айгаад банны өрөө рүү ороод цоожилчихсон юмаа. Гэтэл намайг “Чи банны өрөөнд хэнтэй байгаа юм” гэж хэлээд хаалга чангаар нүдсэн. Би оос айгаад хаалгаа онгойлготол банны өрөөнд орж ирээд миний үснээс зулгааж улмаар миний толгойг банн, хана мөргүүлж миний хэвлий нуруу хүү хөлөөрөө дэвсэж зодсон. Мөн гараараа миний бие цээж, нуруу гээд бүх л газар цохисон. Би А, нараас туслаарай гэж хэлсэн боловч орж ирээгүй. Тэгээд би ухаан алдчихсан юм шиг байсан. Нэг мэдсэн би 00 өрөө рүү орж байсан бөгөөд “О эгчээ та зүгээр үү эмнэлэг дуудах уу” гэж хэлж байсан. Тэгээд дахиад агсраад над руу дайртал “Та одоо болиоч ээ. Энэ хүнд цохих газар алга” гэж хэлээд ийг надаас холдуулсан. Ингээд орой болсон байсан тул бид унтаж амарсан. Маргааш өглөө нь бид сэрээд , А нар үлдсэн нэг архиа хувааж уугаад гэрээс гарсан. гэрээс гараад явахдаа миний гар утас, болон гэрийг гаднаас цоожлоод яваад хоносон. Ингээд 2022 оны 12 сарын 18-ны ******* орж ирэхдээ өөр нэгэн залуугийн хамтаар орж ирсэн бөгөөд тус залуу нь манай охин Ууганчимэгийн нөхөр ийн хамаатны залуу байсан юм билээ. Тэр залуу манай охин Ууганчимэгт “Намайг зодуулсан” байгааг хэлсэн байсан бөгөөд Ууганчимэг руу залгаад “Чи миний ээжийг зодлоо. Чи хүний гэрт тайван байж чадахгүй яаж байгаа юм” гэж хэлээд уурласан. Тэгтэл манай гэрийн түлхүүрийг над руу шидээд гэрээс гараад явчихсан. Тэгээд дахиж ирээгүй. Удалгүй манай охин манай гэрт ирээд намайг эмнэлэг дагуулж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуудас/,
Гэрч 202 оны 04 дүгээр сарын 10-ны ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 сарын 18-ны өглөө би гэртээ байх үеэр манай нөхөр хүргэн ах Баяраа /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ гэдэг хүн над руу гар утсаар залгаад “Ээжийн чинь бие муу байна. Хурдан ир, хамтран амьдрагчдаа зодуулсан байна.” гэж хэлсэн. Үүний дагуу би шууд л ээж гэрт очтол манай ээж хаалгаа нээсэн ба ээжийн нүүр, ам хүн харахын эцэсгүй хөхөрсөн байдалтай байсан бөгөөд, цаашаа явахдаа хөл алдаад унаад байсан. Би эхэндээ согтуу байгаа юм байхдаа гэж бодоод очоод амыг нь үнэрлэж үзтэл ямар нэгэн согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан бөгөөд өөрөөс нь “Та архи уусан юм уу” гэж асуутал “Би архи уугаагүй” гэж байсан. Тэгээд би “Та яачихсан юм бэ? гэж асуутал “ намайг ингээд зодчихлоо” гэж байсан. Тэгээд би “Та тэгээд бид нар луу хэлэхгүй яасан юм бэ?” гэж асуутал ээж “ намайг зодоод миний гар утсыг булаагаад аваад, гаднаас түгжээд явсан” гэсэн. Ингээд би тухайн үйл явдлын талаар Цагдаагийн байгууллагад хандсан. Намайг очих үед манай ээжийн гар утас байсан. Би ээжид “Та утастай байж над руу залгаж хэлдэггүй юм уу?” гэж асуутал ээж “ миний утсыг авч явж байгаад сая л авч ирж өгч байна” гэж байсан. Тиймээс би болон түүний аав, ээж рүү нь залгах гээд гар утсыг нь хартал манай ээжийн гар утасны бүхий л дуудлага хийсэн ыг устгачихсан байсан. Би ээжээс *******ийн ээж аавынх нь гар утасны талаар асуутал “******* өглөөхөн л миний утсаар ээж, аав руугаа ярьж байсан” гэж хэлсэн боловч тухайн өдрийн болон өмнөх өдрүүдийн ямар ч байгаагүй. ...Би тухайн ******* гэж хүнийг мэдэхгүй. Өмнө нь 2022 оны 8 сарын орчимд ээж гэрт очтол тухайн ******* гэх хүн сууж байсан. Би энэ юун хүн болох талаар асуутал “Надтай хамт амьдарч байгаа хүн” гэсэн. Тухайн хүнийг би өмнө нь огт харж байгаагүй хүн байсан. Ингээд түүнээс хойш манай ээжтэй хамт амьдарч байсан юм билээ. ... дээрх үйл явдал болсны дараагаар би ээжийг эмнэлгээр дагуулаад явж байх үеэр ээж “ намайг эхний удаа зодоогүй. Өмнө нь бас намайг зодож байсан. Би тухайн үед хэнд ч хэлээгүй тас нуучихсан юм. Цагдаад ч энэ талаар хэлээгүй. Миний хувьд дээрх хэрэгт маш их гомдолтой байна. Миний ээж гэж хүнд зодуулж толгойдоо гэмтэл авч улмаар хагалгаанд орж гайгүй болсон. Одоо мөн нуруу хүзүүнд нь гэмтэл авсан байна. Энэ гэмтэл нь хагалгаанд орохоор хэмжээний гэмтэл гэдгийг эмч нар хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд эмч нар уламжлалт аргаар эмчилгээ хийж байна. Мөн тархинд учирсан гэмтлийн улмаас цаашдаа тархины эм болон таталтын эмийг байнга л уудаг болоод байна. Манай ээжийг хоног гэрт нь түгжээд зодсон нь үнэхээр зэрлэг аймшигтай байна. ******* манай ээжийг зодсоныхоо дараа л эмнэлэгт хандсан бол манай ээжийн эрүүл мэнд одоо бас арай гайгүй байх байсан байх. Тухайн эмээ уухгүй бол амь насаа ч алдаж болзошгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-2 хуудас/,
Гэрч 202 оны 05 сарын 16-ны ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* бол миний төрсөн хүү байгаа юм. Би 9 хүүхэдтэй бөгөөд ******* бол миний хамгийн том хүүхэд байгаа юм. Би гэх хүнийг сайн танихгүй. нь *******той хамтран амьдрах болсон гэж хэлээд манай гэрт 2 удаа ирж байсан. Миний хувьд гэх хүнд маш их дургүй байсан юмаа. Учир нь манай хүүгээс олон насаар эгч, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан учир би хүлээн зөвшөөрдөггүй байсан учир манай гэрт төдийлөн ирж байгаагүй. Манай хашаа дотроо 2 байшинтай байдаг юмаа. Нэг байшинд маань ******* амьдардаг байсан. Тухайн байранд л нь ирчихсэн байдаг байсан бөгөөд “Би *******т хайртай, дуртай” гэсэн зүйл яриад байдаг байсан. Нэг удаа гэртээ ирсэн байх үеэрээ гэртээ архи ууж байгаад зодолдсон байсан бөгөөд ******* гэрээсээ гаргаж ирээд чирч байсан юмаа. Тэгэхээр нь би “Та нар ингэн ингэн хамт амьдрах шаардлага байдаг юм уу” гэж асуухаар “******* намайг өмнө нь зодож байсан. Гэсэн ч би *******т хайртай. Тиймээс би салахгүй” гэж хэлж байсан. Би *******, нарыг хэзээнээс хамтран амьдрах болсон талаар сайн мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар 2022 оны 12 сарын эхнээс л 1-2 удаа ирж байсан. Тэгэхээр 12 сараас л хамтран амьдарч эхэлсэн байх. Миний хүү ******* а зэргийн ширүүн зантай хүүхэд байгаа юм. ******* архи уусан үедээ л их ширүүн хүн байгаа юм. Архи уусан үедээ аавыгаа зодно. Намайг зодох гэж айлгана саяхан л гэхэд намайг “ална” хэмээн хутга барьж дайрч байсан. Олон жил архи уугаад сэтгэцэд нь нөлөөлдөг юм уу л гэж би бодоод байгаа юмаа. Харин талаар би сайн мэдэхгүй байна. Манай гэрт ирэхэд нь харж байснаар бол архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн л агсан согтуу тавьдаг хүн байна лээ. *******, нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргаж муудалцаад л *******т зодуулдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
******* ******* шүүхийн шинжилгээний албаны 202 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн 05 тай шинжээчийн: “... биед баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, толгойн хуйханд шарх, дух, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хүзүүний баруун , уруулын баруун , цээж, нуруу, баруун шуу, зүүн сарвуу, баруун зүүн гуя, зүүн өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. биед учирсан дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 47-48 хуудас/,
Гэрч 202 оны 05 сарын 05-ны ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би , ******* гэх хүмүүсийг танина. бол манай ээж *******цэцэгийн найз байгаа юм. Тиймээс би эгчийг мэддэг болсон. Мөн би эгчтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Гэхдээ бидний хооронд ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Харин ******* ахыг би а байхаасаа л зүс мэднэ. Намайг а байхад ******* ахын гэрт очиж биллъяард тоглодог байсан юм. Тэр үед ахыг шоронгоор явсан ах гээд л байдаг байсан. Ингээд сүүлд буюу нэг жил гарангийн өмнөөс л ******* ахыг мэдэх болсон. Бид анх ******* ын “*******ын худаг”-ын орчим архи танилцаж байсан. Ингээд түүнээс хойш ******* ах манай гэрээр орж гарах болоод удаж байна. ******* ах бид нар хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Гэтэл 2022 оны 09-10 сарын үеэс ******* ах, эгч нар хамтран амьдрах болсон байсан. Би 2022 оны 10 сарын үеэс эгчийн гэрт бараг хоёр сар орчим амьдарсан. Тухайн үед ******* ах эгч нар хамтран амьдрах болсон байсан бөгөөд бид хамт амьдардаг байсан. Хамт амьдрах үеэрээ бараг байнга л шахуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Би одоо яг хэдний ******* болох талаар би сайн мэдэхгүй байна. 2022 оны 12 сарын 15-ны орчим байх би Одончимэг эгч, ******* ах, А бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан бөгөөд би тухайн ******* архи уугаад тасарчихсан байсан. Ингээд би өглөө сэртэл эгчийн нүүр нь хөхөрчихсөн, уруул нь хавдчихсан байсан. Би тухайн үед эгчээс юу болсон талаар асуухад эгч надад юм хэлж чадахгүй толгойгоороо ******* ах руу заах дохио үзүүлээд байсан. Миний бодлоор бол ******* ах эгчийг зодсон бололтой байсан. Тэгээд л эгч хэлж чадахгүй толгойгоороо дохиод байсан юм шиг байсан. Миний санаж байгаагаар , ******* нар маргаж муудалцсан асуудал гаргаагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд тасарчихсан байсан. Миний санаж байгаагаар ******* ах банны өрөөндөө “Пизда, гичий” гэх мэтээр хараагаад байх шиг байсан. Би тасарчихсан байсан учир нарийн санахгүй байна. ******* ах өмнө нь зодсон асуудал гаргаж байгаагүй. ******* ах О эгчтэй маргаж муудалцах үеэрээ нүүр рүү нь нулимдаг л байсан. Харин зодсон асуудал гаргаж байгаагүй. Миний ажигласнаар эгчийн нүүр ам хавдсан, уруул хөвдөж хөхөрсөн байдалтай байсан. Ер нь бол нүүр нь маш аймшигтай хөхөрсөн байсан. Тэгээд дээгүүрээ хөнжил нөмрөөд орондоо хэвтэж байсан учир би бусад гэмтлийг нь сайн хараагүй. Би тухайн хүнийг сайн санахгүй байна. Ер нь бол ******* ах олон хүнтэй нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан юмаа. Тиймээс тухайн хүн хэн байсан талаар сайн мэдэхгүй байна. ******* ахад О эгчийн карт байнга л явж байдаг байсан юмаа. Тэгээд л ******* ах өөрийн дүү нараасаа мөнгө гуйгаад авчихдаг байсан. Тэр мөнгөөрөө л архи аваад уудаг байсан. Мөн заримдаа танил зүс мэдэх хүн таарахаар архи авхуулах тохиолдол ч байсан. Би Б.Ганбат гэх хүнийг ямар хүн болох мөн дээрх асуудлын талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,
Хохирогч 2022 оны 10 сарын 2-ны ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 10 сарын 25-ны өглөө би вагоноос хүн тосох гээд явж байтал миний тосох хүн ирээгүй юм. Тэгэхээр нь тэр хавьд явж байтал хуучин төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Давааням гэх найзтайгаа тааралдаад хамт явж байсан үл таних 2 найзтай нь хамт 75 литрийн Хараа нэртэй архи 2-ыг Цагаан эрэгт байдаг саравчинд хувааж уугаад нэлээн муудсан байсан. Тэр хүмүүс дунд гэх хүн байсан ба бид хамт шар 5 давхрын 4 дүгээр байр луу явах замдаа Вокзалын замын ард байрлах дэлгүүрээс 0.75 литрийн архи авахад миний картаас уншуулсан. Тухайн үед надтай хамт гэх залуу байсан ба картын нууц үг нь 1008 гэж хэлснийг сонссон. Бид архиа аваад бас 1 үл таних залуугийн хамт таксинд суугаад шар 5 давхрын 4 дүгээр байр руу буюу О гэрт очсон. Гэрт нь ороод бид авсан архиа хувааж уусан бөгөөд би тухайн үеэс хойш юу болсон талаар санахгүй байгаа юм. О гэрээс би тухайн ******* 14 цагийн үед гараад эгчийнхээ оёдлын цех дээр ирээд жаахан унтаж амраад маргааш өглөө нь буюу 26-ны өглөө нь гараад өөрийн маань карт байхгүй байгааг мэдсэн. 11 дүгээр сарын 05-ны ******* өөрийнхөө дансыг хартал 800.000 төгрөгөөр нэг, 200.000 төгрөгөөр нэг, мөн а аар АТМ-ээс мөнгө гаргаж авсан байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ...би өргөдөл Цагдаагийн байгууллагад өгөөд АТМ бичлэгийг Хаан банкны миний картаас мөнгө уншиж гарах үеийн бичлэгийг Хаан банкны намхан шар охинд хандаж байгаад үзсэн. Тэр бичлэгт хар өнгийн куртик, хар өнгийн малгайтай байсан ганцаараа явж байсан. Би толгойны хэлбэр царайгаар нь таньж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106, 110-111 дүгээр хуудас/,
Гэрч 202 оны 01 дүгээр сарын 24-ний ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... нь архи согтууруулах ундааны зүйл нэлээн их хэрэглэдэг, түргэн ширүүн зан төлөвтэй, архи байхгүй бол уух гээд байнга гараад явчихдаг байсан архинаас хамааралтай хүн гэхэд болно. Мөн өмнө нь олон удаагийн ял шийтгэл эдэлж байсан юм байна лээ. нь өөрийн хуурай дүү болох гэх дүүтэйгээ байнга хамт явж байдаг байсан юм. Ер нь тай нийлэхээрээ байнга архи ууж явдаг юм. Миний санаж байгаагаар тухайн өдрийн өглөө , 2 гаднаас 1 хүнтэй хамт орж ирж гэрт архи уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 хуудас/,
Гэрч 202 оны 05 сарын 20-ны ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “Хаан” банкны ******* салбарт АТМ-тэй холбоотой бүхий л асуудлыг хариуцсан ажилладаг юмаа. Жишээлбэл мөнгө цэнэглэх, АТМ эвдрэл, алдаа засах, АТМ-ны камерт хяналт тавих зэрэг ер нь АТМ-тэй холбоотой бүхий л асуудлыг хариуцан ажилладаг юмаа. Би энэ албан тушаалд 2017 оноос хойш ажиллаж байна. Тиймээ дээрх асуудлын талаар би санаж байна. 2022 оны 10 сарын үед байх үдээс хойш ажил тарах үеэр нэгэн иргэн манай банканд хандаад “Би данснаасаа мөнгөө алдчихлаа. Би өөрөө мөнгөө аваагүй. Өөр хүн авчихлаа. Хэн авсан талаар би хармаар байна” гэж хэлээд орж ирсэн. Түүний дагуу би ******* ******* ******* ын 6 т байрлах “Түшиг” дэлгүүрийн хажуугийн АТМ-ны камерын бичлэгийг үзүүлсэн. Гэтэл тухайн хүн “Энэ өчигдөр надтай хамт архи уусан байна.” гэж хэлж байсан. Би “Та энэ хүнийг таних юм уу” гэж асуухад тухайн хүн “Би танина танина” гэж хэлээд гарсан. Тухайн хүн би заргийг нь дараад авчихъя” гэж хэлэхээр нь би “Манайх Цагдаагийн байгууллагад л мэдээлэл өгдөг юмаа” гэж хэлээд гаргасан. Тухайн АТМ-нээс ямар хүн мөнгө авч байсан талаар одоо би сайн санахгүй байна. Эрэгтэй малгайтай хүн байсан гэдгээс өөр зүйл санахгүй байна. Би тухайн хүнийг сайн санахгүй байгаа болохоор сайн санахгүй байна. Гэхдээ тухайн камер шалгуулсан ах өөрөө “Энэ өчигдөр надтай хамт архи уусан байна.” гэж хэлж байсан. Тухайн асуудлын талаар би сайн мэдэхгүй байна. Манайд тус Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай санал хэзээний ******* ирсэн болон ямар шалтгааны улмаас оройтсон талаар манай бичиг хэргийн ажилтан л мэдэж байгаа. Яг манай “Хаан” банкны ******* салбарын хариуцсан ажилтан дээр тухайн санал оройтож ирсэн асуудлаас л дээрх асуудал болсон байх....” гэх мэдүүлэг /хх-ийн 118 хуудас/,
Шүүгдэгч *******ийн 202 оны 04 дүгээр сарын 24-ний ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би ******* ******* Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаагийн 202 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 21000100096 тай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Надад дээрх тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл болон санал хүсэлт байхгүй. Би дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 12 сарын 14-нөөс 15-ныг шилжих шөнө өөрийн аав болох Б.******* гэрт очиж хоносон бөгөөд маргааш ******* нь буюу 2022 оны 12 сарын 15-ны өдрийн үдээс өмнө /цагийг нь сайн санахгүй байна/ очсон. Би гэрт гийн хамтаар очсон бөгөөд бид 0.75 литрийн “Монгол” нэртэй архи 1 шилийг авч орсон. Намайг гэрт нь орох үед эрүү болон зүүн ш, зүүн гарын шууны ар хөхөрсөн байдалтай байсан. Би ээс “Чиний наад нүүр амаа хэнд зодуулчихсан юм бэ?” гэж асуутал надад “Би уначихсан юмаа” гэхээс өөр зүйл хэлээгүй. Тэгээд , бид гурав миний авч ирсэн “Монгол” нэртэй архийг хувааж уусан ба би уух завсраа а зэргийн гоймонтой шөл хийгээд бид хувааж идсэн. Тэгээд бид зурагт үзээд үлдсэн архиа хувааж ууж дуусгасан. Архи дууссан болохоор бид 2 гараад захын наад талын “Оргил” нэртэй дэлгүүрээс 0.75 литрийн “Монгол” нэртэй архи 1 шилийг аваад буцаад орсон. Бид тухайн авсан архийг хувааж ууж байх үеэр гаднаас А /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ орж ирсэн. А бидний архинаас нээх уулгүй амсчихаад жаахан юм ярьж байгаад гараад явсан. Тэгээд архиа ууж талаасаа өнгөрч байх үеэр би ээс “Чи хэнд зодуулсан талаараа хэлээч” гэтэл хэлэхгүй байсан бөгөөд надаас зугтаад банны өрөө рүү орчихсон. Тэгээд би хойноос нь ороод дахиад асуутал нуугаад огт хэлэхгүй байсан тул миний уур хүрээд хувцасны энгэр хэсгээс заамдаж байгаад түлхтэл банны өрөөний хана хэсгийг толгойгоороо мөргөчихсөн. Мөн би О хэвлий, элэг рүү нэг удаа цохьсон. Ингээд би “За за. Чи жижиг өрөөнд орж унт” гэж хэлээд унтуулсан бөгөөд Одончимэг намайг “ та хоёр явах гэж байгаа юм уу?” гэхээр нь би “Бид хоёр явахгүй ээ. Жаахан зурагт харж байгаад унтлаа:: гэж хэлээд унтуулсан. Ингээд би тай үлдсэн нэг шил архиа хувааж уугаад унтаад өглөө гэрээс 10 цагийн орчимд гараад явсан. Намайг гэрээс нь гарах үед босчихсон цай чд зогсож байсан. Би ээс “Би чинь яаж байна. Эмнэлэг явж үзүүлэх юм уу” гэж хэлтэл Одончимэг “Зүгээрээ би эмнэлэг явахгүй. Харин та хоёр гарчихаад ирэхгүй юу даа” гэж хэлсэн учир бид хоёр гэрээс гараад явсан. Би гэрээс нь зүгээр л гараад явсан. гар утас нь өөрт нь үлдсэн. Би гар утсыг авсан зүйл байхгүй. Би энэ хугацаанд тэй нэг л удаа ярьсан. Би хохирлыг хараахан барагдуулаагүй байна. Гэхдээ би биед учирсан хохирлыг барагдуулна. Би гэрт орох үед эрүү болон зүүн ш, зүүн гарын шууны ар хөхөрсөн байдалтай байсан. Би хүнд зодуулсан байна гэж бодоод асуухад надад хүнд зодуулсан талаараа хэлэхгүй байсан бөгөөд “Би уначихсан юмаа” гэхээс өөр зүйл хэлээгүй байсан. Тиймээс л миний уур хүрээд тэй маргаж улмаар биед нь халдсан юмаа.
...Би ******* ******* Прокурорын газрын хяналтын прокурорын 202 оны 05 сарын 02-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирогч Б.Ганбат гэх хүнийг огт танихгүй бөгөөд ... авах зүйл байхгүй. Надад энэ хүнээс мөнгө авах шаардлага байхгүй. Би 2022 оны 10 сарын 25-ны ******* яг юу хийж байсан талаар санахгүй байна. Би 2022 оны 08 сарын сүүлээс 12 сарын 18-ны өдрийг хүртэл байсан. Тэгэхээр 2022 оны 12 25-ны үед гэрт байсан. Сайн санахгүй байна. Надад өөр нэмж ярих юм байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88, 17-18 хуудас/,
“Мобиком корпораци” ХХК-ийн 202 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4/794 тай албан бичгээр ирүүлсэн 99490701 тай утасны мэдээлэл /хх-ийн 27-28 хуудас/,
“Скайтел” ХХК-ийн 202 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2/285 тай албан бичгээр ирүүлсэн 91490701 тай утасны мэдээлэл /хх-ийн 29 дүгээр хуудас/,
******* ******* Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 12 сарын 18-ны өдрийн 18 цаг 07 минутад т үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 5 хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-74 дүгээр хуудас/,
Хохирогч эмчилгээний баримт зодуулсан үе болон эмчилгээ, хагалгаа хийх үеийн баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-44 дүгээр хуудас/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022 оны 12 сарын 2-ны өдрийн өвчний түүх /хх-ийн 59-72 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 80-8, 12-14 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 92-9 хуудас/,
Хохирогч цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, дансны хуулга /хх-ийн 100-101 дүгээр хуудас/
Хохирогч Б.Ганбатаас мэдүүлэг авах ажиллагааны үед үзүүлсэн гэрэл зураг /хх-ийн 112 хуудас/,
Гэрч мэдүүлэг авах ажиллагааны үед үзүүлсэн гэрэл зураг /хх-ийн 119 дүгээр хуудас/,
“Хаан банк” ХХК-ийн ******* дахь салбарын 202 оны 0 сарын 24-ний өдрийн 5675/107 тай албан бичиг /хх-ийн 121 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 152 хуудас/,
Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 154 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 155 хуудас/,
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 156-192 хуудас/,
Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 226-227 хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Эрүүгийн 21000100096 тай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн талаар:
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол стай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн стай хэлбэрээр халдсан идэвхитэй үйлдэл байх ба энэхүү гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж, улмаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд гэмтэл учруулах”-ыг,
“Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэж “...гэр бүлийн гишүүд, бусад шалтгар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүс хамаарна. Гэр бүлийн гишүүн гэж “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” тус тус ойлгоно.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд хохирогч шүүгдэгч ******* нар нь 2022 оны 10 сараас хойш хамтран амьдарсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан гэж үзнэ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. зүйлийн 2 дахь т заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол стай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн стай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч *******ийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол стай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Хаан банкны виза картаас 1,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн талаар:
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 сарын 25-ний өдрийн 08 цагийн орчимд ******* ******* ******* ын төвд хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулан түүний өмчлөлийн банкны картын нууц кодыг мэдэж авсны дараа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар картыг авч АТМ-д уншуулан бэлнээр мөнгө гарган авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү хохирол нь шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа шунахайн сэдэлтээр, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн стай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч 1.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, дансны хуулга баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас а хэмжээнээс дээш хохирол учирсан гэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэнд маргах зүйлгүй. Харин мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх байр суурийг илэрхийлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсан нууц далд аргаар үйлдэгддэг нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгоно.
Нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн хууль бус үйлдлийг хэрэгжүүлэхдээ нууц далд аргаар буюу өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр үйлдэгддэг онцлогтой.
Хохирогч Б.Ганбатаас мэдүүлэг авах ажиллагааны үед үзүүлсэн гэрэл зураг /хх-ийн 112 хуудас/,
Гэрч мэдүүлэг авах ажиллагааны үед үзүүлсэн гэрэл зураг /хх-ийн 119 дүгээр хуудас/,
“Хаан банк” ХХК-ийн ******* дахь салбарын 202 оны 0 сарын 24-ний өдрийн 5675/107 тай албан бичиг /хх-ийн 121 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Ганбат мэдүүлэхдээ: “...Тэр хүмүүс дунд гэх хүн байсан ба бид хамт шар 5 давхрын 4 дүгээр байр луу явах замдаа Вокзалын замын ард байрлах дэлгүүрээс 0.75 литрийн архи авахад миний картаас уншуулсан. Тухайн үед надтай хамт гэх залуу байсан ба картын нууц үг нь 1008 гэж хэлснийг сонссон. Бид архиа аваад бас 1 үл таних залуугийн хамт таксинд суугаад шар 5 давхрын 4 дүгээр байр руу буюу О гэрт очсон. Гэрт нь ороод бид авсан архиа хувааж уусан бөгөөд би тухайн үеэс хойш юу болсон талаар санахгүй байгаа юм. О гэрээс би тухайн ******* 14 цагийн үед гараад эгчийнхээ оёдлын цех дээр ирээд жаахан унтаж амраад маргааш өглөө нь буюу 26-ны өглөө нь гараад өөрийн маань карт байхгүй байгааг мэдсэн. 11 дүгээр сарын 05-ны ******* өөрийнхөө дансыг хартал 800.000 төгрөгөөр нэг, 200.000 төгрөгөөр нэг, мөн а аар АТМ-ээс мөнгө гаргаж авсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан....би Хаан банкны миний картаас мөнгө уншиж гарах үеийн бичлэгийг Хаан банкны намхан шар охинд хандаж байгаад үзсэн. Тэр бичлэгт хар өнгийн куртик, хар өнгийн малгайтай байсан ганцаараа явж байсан. Би толгойны хэлбэр царайгаар нь таньж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106, 110-111 дүгээр хуудас/,
Гэрч 202 оны 01 дүгээр сарын 24-ний ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний санаж байгаагаар тухайн өдрийн өглөө , 2 гаднаас 1 хүнтэй хамт орж ирж гэрт архи уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 хуудас/,
Гэрч 202 оны 05 сарын 20-ны ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “Хаан” банкны ******* салбарт АТМ-тэй холбоотой бүхий л асуудлыг хариуцсан ажилладаг юмаа. 2022 оны 10 сарын үед байх үдээс хойш ажил тарах үеэр нэгэн иргэн манай банканд хандаад “Би данснаасаа мөнгөө алдчихлаа. Би өөрөө мөнгөө аваагүй. Өөр хүн авчихлаа. Хэн авсан талаар би хармаар байна” гэж хэлээд орж ирсэн. Түүний дагуу би ******* ******* ******* ын 6 т байрлах “Түшиг” дэлгүүрийн хажуугийн АТМ-ны камерын бичлэгийг үзүүлсэн. Гэтэл тухайн хүн “Энэ өчигдөр надтай хамт архи уусан байна.” гэж хэлж байсан. Би “Та энэ хүнийг таних юм уу” гэж асуухад тухайн хүн “Би танина танина” гэж хэлээд гарсан.....Би тухайн хүнийг сайн санахгүй байгаа болохоор сайн санахгүй байна. Гэхдээ тухайн камер шалгуулсан ах өөрөө “Энэ өчигдөр надтай хамт архи уусан байна.” гэж хэлж байсан. Тухайн асуудлын талаар би сайн мэдэхгүй байна. Манайд тус Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай санал хэзээний ******* ирсэн болон ямар шалтгааны улмаас оройтсон талаар манай бичиг хэргийн ажилтан л мэдэж байгаа. Яг манай “Хаан” банкны ******* салбарын хариуцсан ажилтан дээр тухайн санал оройтож ирсэн асуудлаас л дээрх асуудал болсон байх....” гэх мэдүүлэг /хх-ийн 118 хуудас/ зэрэг болон эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь шунахай сэдлээр, шууд стай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын ахуйн хүрээний архидалт, архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, хувийн зан байдал зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс: “...******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруутайд тооцож байна. Хулгайлах хэргийн хувьд нотлох баримт хангалтгүй учраас гэм буруутайд тооцохгүй гэх дүгнэлтийг гаргасан ба шүүхийн дээрх дүгнэлтээр иргэдийн төлөөлөгчийн гэм буруугүйд тооцсон дүгнэлтийг үгүйсгэсэн болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, толгойн хуйханд шарх, дух, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хүзүүний баруун , уруулын баруун , цээж нуруу, баруун шуу, зүүн сарвуу, баруун зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт бүхий хүнд хохирол учирсан.
Хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт ирүүлээгүй. Шүүгдэгчид хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгнө үү гэх саналтай.
Хохирогч 1.000.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол төлбөр төлөгдөөгүй болно.
Иймд Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1 дэх заалтад “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар стай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 зүйлийн 505.1 дэх заалтад “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсс дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 510 зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг холбогдох баримтыг бүрдүүлэн цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчээс 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх т “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол стай учруулсан”, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасан “Бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас а хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон, нөгөөтэйгүүр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь т зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь ******* дахь дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 01-ний өдрийн №14 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2.1, 2.2, 2. дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин стай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтад зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6,8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулах нь зүйтэй байна.
Иймд ******* дахь дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 01-ний өдрийн №14 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2.1, 2.2, 2. дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 9 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нийт 48 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 зүйлийн 1, 4, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол стай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
-мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ******* ******* ******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 07 /долоо/-н жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх т зааснаар 06 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7. зүйлийн 5 дахь т тус тус зааснаар шүүгдэгч *******т урьд ******* дахь дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 01-ний өдрийн №14 тай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2.1, 2.2, 2. дахь заалтад тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2.1, 2.2, 2. дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад тус тус заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2.1, 2.2, 2. дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 02 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 07 /долоо/-н жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх т зааснаар 06 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 09 /ес/-н жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн , 4 дэх т тус тус зааснаар ялтан *******т оногдуулсан 09 /ес/-н жил, 06 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 1, 2 дахь т зааснаар шүүгдэгч *******ийн 202 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 202 оны 06 сарын 12-ны ******* хүртэл, 202 оны 08 сарын 2-ны өдрөөс 202 оны 08 сарын 25-ны ******* хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнх ий ангийн 5.7 зүйлийн 1, 2, дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 0 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
8.Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 505 зүйлийн 505.1, 510 зүйлийн 510.1 дэх т зааснаар шүүгдэгч *******оос 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан хохирогч ******* , ******* , 4 дүгээр , 2 , 2-09 тоотод оршин суух хаягтай, РД: МЬ6811071 олгож, хохирогч нь энэ хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10.Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 зүйлийн 4 дэх т зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 6.1 зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 зүйлийн 4, 8.2 зүйлийн 1 дэх т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Ц.АМАРГЭРЭЛ
Ч.МӨНГӨНЦЭЦЭГ