| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00421/и |
| Дугаар | 372 |
| Огноо | 2020-05-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 372
2020 оны 05 сарын 21 өдөр Дугаар 139/ШШ2020/00372 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Д аймгийн С сумын -р баг, С тоотод оршин суух, Т овогт Сийн Ц /ЗЛ/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00421/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1965.03.28-нд төрсөн, эмэгтэй, 55 настай. Би 1985 оны 06 сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч бага эмч мэргэжлээр төгсч ирээд 1986 08 сарын 27-ны өдрөөс 1992 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэл Сайхан- Овоо сумын Хүн эмнэлгийн Төгрөг бригадад бага эмчээр 1992 оны 11 сарын 06-ны өдрөөс 1993 оны 01 сарын 12-ны өдрийг дуустал Сайхан-Овоо сумын Хүний эмнэлэгт дүн бүртгэгчээр, 1993 оны 01 сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Сайхан-Овоо сумын Хүн эмнэлгийн Онги бригадын бага эмчээр тус тус ажиллаж байсан. Би Сайхан-Овоо сумын Хүн эмнэлэгт одоог хүртэл ажиллаж байгаа хүн. Би тэтгэвэрт гарах гэтэл ажлаас гарсан, орсон зарим тушаал эх хувиараа олдохгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэсэн. Иймээс С.Ц намайг 1986 оны 08 сарын 25-ны өдрөөс 1992 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Хүний их эмчийн салбарт бригадын бага эмчээр, 1992 оны 11 сарын 06-ны өдрөөс 1993 оны 01 сарын 12-ныг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Хүний эмнэлэгт дүн бүртгэгчээр, 1993 оны 01 сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Хүн эмнэлэгт бригадын бага эмчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: С.Ц гуай Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Хүний эмнэлэг болон Хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. С.Ц гуай 1965 онд төрсөн. 1985 оны 6 сарын 26-нд Дорноговь аймгийн Анагаах ухааны их сургуулийг эх баригч бага эмчээр төгсөж ирснээсээ хойш Сайхан-Овоо сумын эмнэлэгт өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаад сая 3 сард тэтгэвэртээ гарсан. Тэгээд Нийгмийн даатгалын газарт тэтгэвэрийнхээ материалыг бүрдүүлээд өгсөн боловч Сайхан-Овоо сумын Хүн эмнэлэгт 1985-1994 оны 12 сарын 31-нийг хүртэлх хугацаанд ажилласан жилийг нь зарим орсон, гарсан тушаал эх хувиараа олдоогүй гэдэг үндэслэлээр тэтгэвэр нь тогтоогдоогүй. Ийм учраас дээрх хугацаанд ажиллаж байсан хугацаагаа шүүхээр нөхөн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. 1986 оны 8 сарын 27-ноос 1992 оны 11 сарын 6-ныг хүртэл Сайхан-Овоо сумын Хүний эмнэлгийн Төгрөг бригадад бага эмчээр ажилласан. 1992 оны 11 сарын 6-наас 1993 оны 1 сарын 12-ныг дуустал Сайхан-Овоо сумын Хүний эмнэлэгт дүн бүртгэгчээр, 1993 оны 1 сарын 13-наас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Сайхан-Овоо сумын Хүний эмнэлгийн Онги бригадад бага эмчээр тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. 1995 оноос хойш нийгмийн даатгалын нөхөн тооцолтонд тооцогдсон учраас энэ хүн тэтгэвэрт гартлаа буюу 2020 оны 3 сарыг хүртэл Сайхан-Овоо сумын эмнэлэгт ажилласан байдаг. Дээрх хугацаанд ажилласан байдлаас 1986 онд Эрүүлийг хамгаалах яамны тушаалаар томилогдсон тушаал байгаа боловч 1992 оны 11 сарын 6-ны өдрийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа. Хавтаст хэргийн материалд 1992 оны 11 сарын 6, 1993 оны 1 сарын 13-ныг хүртэл Сайхан-Овоо сумын Хүн эмнэлэгт дүн бүртгэгчээр ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд байгаа боловч Нийгмийн даатгалын газраас дээрх хугацааг нь хөдөлмөрийн дэвтэр дээрх тушаалын тамга тэмдэг зөрүүтэй гэдэг үндэслэлээр тогтоолго гэсэн учраас мөн энэ хугацаагаа дахин тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа. Мөн 1993 оны 1 сарын 13-ны өдрийн ажилд томилсон тушаал байгаа боловч чөлөөлсөн тушаал байхгүй гэдэг үндэслэлээр дээрх хугацаануудыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ц нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Сайхан-Овоо сумын 1-р багийн иргэн С овогтой Ц /ЗЛ65032806/-ийн 1993 оны хөдөлмөрийн дэвтэр тушаал, нөхөн бичилт, тамга тэмдгийн зөрчилтэй тул 1986.08.27-1995.01.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 309 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-С.Цгийн 3105 дугаартай дипломын хуулбар /хэргийн 7-р хуудас/
-С.Цд Дундговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас 01 дугаартай 1993 оны 12 сарын 28-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 8-10 хуудас/
-Сайхан-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын 1992 оны 11 сарын 06-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 11-р хуудас/
-Сайхан-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын 1993 оны 01 сарын 12-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 12-р хуудас/
-Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын 1993 оны 01 сарын 13-ны өдрийн 64 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 13-р хуудас/
-Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг даргын тамгын газрын даргын “Онги багийн иргэн С овогтой Цгийн 1986-1992, 1994-1995 онуудын сумын хүн эмнэлэгт ажиллаж байсан үеийн цалингийн лавлагааг хуулбарлан олгосон болно ” гэх тодорхойлолт /хэргийн 14-р хуудас/
-С.Цгийн 1986-1992, 1994-1995 онуудын цалингийн баримтын хуулбар /хэргийн 15-31 хуудас/
-Дундговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 08 сарын 27-ны өдрийн 101 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 42-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар С.Ц нь 1986 оны 08 сарын 25-ны өдрөөс 1992 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Хүний их эмчийн салбарт бригадын бага эмчээр, 1992 оны 11 сарын 06-ны өдрөөс 1993 оны 01 сарын 12-ныг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Хүний эмнэлэгт дүн бүртгэгчээр, 1993 оны 01 сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Хүн эмнэлэгт бригадын бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Сийн Ц /ЗЛ/ нь 1986 оны 08 сарын 25-ны өдрөөс 1992 оны 11 сарын 06-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Хүний их эмчийн салбарт бригадын бага эмчээр, 1992 оны 11 сарын 06-ны өдрөөс 1993 оны 01 сарын 12-ныг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Хүний эмнэлэгт дүн бүртгэгчээр, 1993 оны 01 сарын 13-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Хүн эмнэлэгт бригадын бага эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У