Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/68

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,

улсын яллагч *******нхтуяа,

шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт А Эад холбогдох эрүүгийн 22*******00740076 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, тракторчин мэргэжилтэй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын дугаар баг, дугаар хэсэг, .. тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулан, 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, Б овогт А Э, /РД:МХ7**************17/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын дугаар баг, 2-6 тоотод байрлах өөрийн гэртээ Д.Быг шалан дээр түлхэж, унагаан нүүрэн тус газарт нь өшиглөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын дугаар баг, 2-6 тоотод байрлах өөрийн гэртээ Д.Быг шалан дээр түлхэж, унагаан нүүрэн тус газарт нь өшиглөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн. Эмчилгээний зардал 600,000 төгрөг нөхөн төлсөн...” гэжээ.[1]

2.Хохирогч Д.Б 2022 оны ******* дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө Э бид 2 манай гэрийн гадаа 1 шил архи  уугаад машинаа оруулж тавиад шөнө гэртээ орох хүртэл Этай явж байгаад орсон. Э миний эгэмний ясыг гэмтээсэн. Надад надад гомдол санал байхгүй. Мөн хэргийн материалд тусгуулах санхүүгийн баримт байхгүй. Өөрт учирсан хохирол болох 600,000 төгрөгийг Э гэх хүнээс авсан...” гэх мэдүүлэг[2],

.******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 82 дугаартай шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “...Д.Бын биед зүүн эгэмний хөндлөн битүү хугарсан, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. .Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[], 4.Гэрч С.О, Н.Э, С.Э, Б.Э, Д.Н, *******, Б.Б нарын мэдүүлэг[4], . Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[], 6.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[6], 7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7], 8.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[8] зэрэг бичгийн нотлох баримт болно.

     Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Э.Э нь хохирогчийн эмчилгээний зардалд 600,000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч Д.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэн түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг 1 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт: “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тайлбарлажээ.[9]

Шүүгдэгч Э.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, дугаар зүйл, 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.*******, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А Эад 1 /нэг/ сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн эмчилгээний зардалд 600,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 1 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ