| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00386/и |
| Дугаар | 373 |
| Огноо | 2020-05-21 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 373
2020 оны 05 сарын 21 өдөр Дугаар 139/ШШ2020/00373 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Э сумын -р баг, Х -р гудамж, тоотод оршин суух, Б овогт Цэ-гийн Ц /ЗП/-ийн нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00386/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, прокурор Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Ц миний аав Дын Цэдэнпилжээ нь 1938 оны улс төрийн хэрэгт баривчлагдсан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 сарын 04-ний өдрийн 8-р хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэн. Улмаар Дээд шүүхийн эрүүгийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 03 сарын 02-ны өдрийн 47 дугаар магадлалаар цагаатгагдсан билээ. Иймд Д.Ц-гийн /Ц/ ганц охин болох Ц.Ц миний биед оногдох нөхөх олговорыг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний өвөг эцэг болох Д.Ц нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 47 дугаар магадлалаар цагаатгагдсан. Миний эх Ц.Ц нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар хэлмэгдэгчийн үрчилж авсан ганц хүүхэд тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 2 сарын 18-ны өдрийн 21 дугаартай хавсралтын 3 дугаар хэсгийн дагуу нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн материал Зууны мэдээ сонины 2020 оны 3 сарын 27-ны өдрийн №59 дугаарын Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-ын 102-рт “Цгийн Ц, хэлмэгдэгч Дын Цгийн хүүхэд, нөхөх олговрын хэмжээ 40 сая төгрөг” гэж зарлагдан нийтлэгдсэн. Миний эх Ц.Ц нь өндөр настай, эрүүл мэндийн шалтгаанаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц нь нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
“Зууны мэдээ” сонины 2020 оны 03 сарын 27-ны өдрийн №59 дугаарын 4 дугаар нүүрийн нэрсийн жагсаалтын 102 дугаарт ДынЦ хүүхэд Цгийн Ц гэж бичигдсэн байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар багийн Засаг даргын 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 7/26 дугаартай тус багийн иргэн Ц овогтой Ц ам бүл 1, багийн хүн амын дэлгэрэнгүй бүртгэлд бүртгэлтэй байнгын оршин суугч мөн гэх тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгийн “ Тус архивын сан хөмрөгт байгаа Дундговь аймгийн 1960 оны нэгдсэн хүн амын бүртгэлд Эрдэнэдалай сумын 3-р багийн хүн амын бүртгэлийн 5-ын 10-12 талд Дын Ц 58 настай эрэгтэй, Хажидийн Цэрэнбалам 53 настай эмэгтэй, Пэлжээгийн Ц 04 настай эмэгтэй гэж 3 ам бүлээр бүртгэгдсэнийг тодорхойлов. Эх баримтаас холбогдох баримтыг хуулбарлан хүргүүллээ ” гэх тодорхойлолт /хэргийн 4-6 хуудас/
-Дын Цгийн цагаатгалын гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/
-Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 03 сарын 25-ны өдрийн 112 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар /хэргийн 8-9 хуудас/
-Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 03 сарын 02-ны өдрийн 47 дугаартай магадлалын хуулбар хэргийн 11-12 хуудас /
-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 05/6546 дугаартай архивын лавлагааны хуулбар хэргийн 10-р хуудас/
““Зууны мэдээ” сонины 2020 оны 03 сарын 27-ны өдрийн №59 дугаарын 4 дугаар нүүрийн нэрсийн жагсаалтын 102 дугаарт Дын Цэдэнпилжээ хүүхэд Цэдэнпилжээгийн Ц гэж бичигдсэн дугаар хэргийн 15-р хуудас/
Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2020 оны 05 сарын 19-ний 139 дугаартай албан тоот /хэргийн 30-р хуудас/
-Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 31-р хуудас/
-Гомбодоржийн тодорхойлолт /хэргийн 32-р хуудас /
-Өлзийхутагийн Доржийн тодорхойлолт /хэргийн 33-р хуудас/ баримтууд болно.
Дын Цэдэнпилжээ нь улс төрийн хэрэгт баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 сарын 04-ний өдрийн 8-р хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 зүйлээр 10 хяналтын шатны шүүхийн 1993 оны 03 сарын 02-ны өдрийн 47 дугаартай магадлалаар цагаатгагдсан болох нь Дын Цгийн цагаатгалын гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх хуралд төрийг төлөөлж оролцсон прокурор Д.Баянмөнх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх саналтай байна.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор хүүхдэд 40 сая төгрөг” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.8, 115 дугаар зүйлийн 115.1. 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2 дугаар зүйлий 13.2.1-т зааснаар улсын төсвөөс 40000000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Цгийн Ц /ЗП /--д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У