Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

                                   Мон Улсын нэрийн өмнөөс

 

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч А.Э*******,

шүүгдэгч Д.Ч*******,

түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг,

шүүгдэгч С.Г*******,

түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д Ч*******, Б овогт эгийн Г******* нарт холбогдох эрүүгийн 1003160031 дугаартай хэргийг ******* оны 04 дүгээр сарын *******-ний өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мон улсын иргэн, 19******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, аймгийн нэгдсэн музейн хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр. хүүхдийн хамт аймгийн сумын дугаар баг, - тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д Ч*******, /РД:МА*********************35/;

Мон улсын иргэн, 19 оны 1 дугаар сарын -ний өдөр Д аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “ ” ХХК-ны Баян уурхайд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт аймгийн сумын дугаар баг 5-06 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт эгийн Г*******, /РД:МА1/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Ч******* нь *******1 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт гудамжинд иргэн С.Г*******ийг эхнэр Б хардаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч С.Г******* нь *******1 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт гудамжинд Д Ч*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Ч******* нь *******1 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт гудамжинд иргэн С.Г*******ийг эхнэр Б хардаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч С.Г******* нь *******1 оны 10 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт гудамжинд Д.Ч*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Сайханбаяр гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ч******* өгсөн: “...*******1 оны 10 дугаар сарын 6-7-ыг шилжих шөнө тухайн явдал болсон. Миний эхнэр гэртээ ирэхгүй шөнийн 1 цаг болсон. Тэгээд хайж шатахуун түгээх газар очсон. Намайг очиход колонк хаалттай байсан учраас хойд колонк руу асуух гэж явсан. Г******* чулуугаар миний толгойг зөндөө нүдсэн. Би гарын нь огт цохиогүй. Өөрөө чулуу барьж байгаад гараа гэмтээсэн байх, намайг боож унагаасан. Тэгээд өөрийгөө хамгаалах зорилгоор цохисон. -3 секунд болоход үхэхэд бэлэн байсан. Би цамцтай байсан хүзүүн дээр зулгаралт үүссэн. Би өөрийнхөө амийг хамгаалсан. Манай эхнэрийн машин болохоос С машин биш, түлхүүрээ хайх гэж гарсан. Утсаар зөндөө чат бичсэн. Би гэрэл тусгах зорилгоор эхнэр лүүгээ очиход Г******* ирсэн байсан. Тэрнээс өмнө манай эхнэртэй Г******* асуудалтай байсан. т нүүр хийх газаргүй болоод би охиныхоо гэрт буюу Зүүнбүрэн суманд сар орчим байсан. Үүнээс хойшхи асуудлыг ярих байх, намайг чулуугаар нүдснээс болж гар нь гэмтсэн байх, миний толгой өвдөж байна. Машинаар ирж байхад тархиар хатгуулаад замын хажуу руу орох шахсан. Одоо би байнга толгойны эм уугаад явж байна. Би 50 нас хүрч байна. Надад маш олон ач, зээ байдаг. Шүүгдэгчийн талаасаа бол гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г******* өгсөн: “...*******1 оны 10 дугаар сарын 6-7-ны шилжих шөнө болсон. Яг хэний машины түлхүүр болох талаар хэн ч надад юм хэлээгүй. 9966059 дугаараас С гэдэг хүүхэн над руу залгасан. “Машины түлхүүр алга болчихож, гэрэл тусгаад өгөхийг хүссэн” би тэгэхээр нь хаана байгаа эсэхийг тодруулахад “Мөнхнасан ахын гэрийн ойролцоо” байгаа талаар хэлсэн. Тэгээд яваад очиход хоёр хүн гэрэл тусгаад хашаа дагаад явж байсан. Би машинаас буугаагүй тэр хоёр хүн дээр очоогүй дөнгөж машинаа зогсоох гэж байхад 995 дугаартай цэнхэр портер машин миний урдуур хэрж зогсоод Ч******* бууж ирээд авгай руугаа хашхираад байсан. Тэр үед л би эхнэр нь гэж мэдсэн. Чи ингэж явдаг юм уу? гэж хэлээд байсан. Намайг машинаас бууж ирэхэд “чи хүний амьдралд битгий гай болоорой” гэж хэлээд нүүрэн тус газар цохиод өшиглөсөн. Тэгэхээр би заамдаад авсан. Миний хувцсыг ураад машин руугаа гүйж Ч******* хутга авчирсан. Би хойшоо ухраад савхин куртикээ тайлаад гараа ороогоод хутгыг булаацалдаж нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон. Хутгалуулахгүй гэж өөрийгөө хамгаалсан. Би өөрийнхөө амь насыг хамгаалсан. Хутганы талаар Ч******* ярихгүй байна. Тэгээд хутга булаах гэж ноцолдоход миний гарыг хазсан. Хазахад нь би нүүр лүү дахиад нэг удаа цохисон. Хутгаа тавиад Ч******* миний машин руу очоод ямар нэгэн зүйл аваад өөрийнхөө машинаар намайг дайрах гэж оролдсон. Би зугтаагаад айлын хашааны боржур дээр гарч зогссон. Ч******* над дээр ирээд чамайг ална гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд машин руугаа очиход миний машинд түрүүвч болон машины түлхүүр байгаагүй. Тэгэхээр нь Ч******* руу залгаад машины түлхүүр түрүүвч хоёроо авъя гэж хэлсэн чинь “битгий хуц, чамайг дараа ирж байгаад ална” гэж хэлсэн. Би гэр лүүгээ алхаж харьсан. Маргааш нь эхнэрээ явуулж машиныхаа түлхүүрийг авсан. Ийм л зүйл болсон. Тэрнээс чулуу бариад дайрсан зүйл огт байхгүй. Би архи дарс уудаггүй. Миний гараас хазахад би тавиулах гэж цохисон нь үнэн” гэх мэдүүлэг[],                                                               

3.*******1 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Г******* хохирогчоор өгсөн: “*******1 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 3 цагийн үед С өөрийн 9966059 дугаарын утсаар миний дугаарын утсаар залгаад “Б машиныхаа түлхүүрийг хаясан байна. Чи хүрч ирээд машины гэрлээ тусаагаад өгөөч” гэхээр нь би яваад очтол Б, С утасны гэрлээ тусгаад юм хайгаад байсан бөгөөд яваад очтол миний урдуур 1 Портер машин орж ирээд дотроос Ч******* бууж ирээд өөрийн эхнэр болох Бг зодох гээд дайраад байхаар би тэр -ыг салгах зорилгоор юу болсон талаар тодруулж асуутал Ч******* хүрч ирээд миний баруун шанаа хэсэг рүү цохиод авахаар нь би түүний нүүр хэсэг рүү нь зөрүүлээд 1 удаа цохисон. Бид хорондоо заамдалцаад цохилцож эхэлсэн бөгөөд Ч******* миний өмсөж явсан хувцсыг урж хаяад машин руугаа яваад хутга аваад ирсэн. Хутга авч ирээд над руу далайгаад байхаар би зугтаагаад түүнээс холдоод яваад өгсөн. Ч******* намайг холдсон хойгуур миний машиныг ухаад дотроос нь миний эд зүйлийг аваад машинаа асаагаад намайг дайрах гээд хөөхөөр би блокон дээр гараад зогстол тэрээр гараад яваад өгсөн. Түүний нүүр хэсэг рүү нь 4 удаа цохисон өөр зүйл байхгүй. Миний цохилтын улмаас түүний нүд, уруул хэсэг нь хөхөрсөн няцарсан. Ч******* миний нүүр хэсэг рүү 4 удаа гараа цохисон, гэдэс хэсэг рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг[3],

4.*******1 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Ч******* хохирогчоор өгсөн: “Би *******1 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 16 цагийн үед эхнэр Бгийн ажилладаг “Ник петровис” шатахуун түгээх станцанд яваад очиход хамт ажилладаг С болон бусад эмэгтэйчүүдтэй хамт сууж байсан. Би гэртээ очоод хүү Ч.Чингүүнд хоол хийж өгчихөөд 0 цагт буцаад “Ник петровис" шатахуун түгээх станц дээр яваад очиход эхнэр Б гараад явчихсан байсан. Тэгээд гэртээ яваад очтол эхнэр гэртээ ирчихсэн хувцсаа тайлж байсан. Тэгтэл эхнэр Б нь “машины түлхүүрээ ажил дээр орхичихсон юм байна шиг байна” гээд буцаад гарсан. Тэр үед 0 цаг өнгөрч байхад эхнэр Б ажил руугаа яваад шөнийн ******* цаг өнгөрчихөөд байхад ирэхгүй байхаар нь би ажил дээр нь очиход хаалга нь цоожтой байхаар нь хажуугийн Магнай Трейдийн станцын түгээгчээс эхнэрээ хаашаа явсныг асуухад “Б хойшоо явсан” гэж хэлсэн. Тэгтэл гудамжинд эхнэр Б нь С, Г******* гэдэг хүнтэй хамт Г*******ийн машины гэрлэн доор түлхүүрээ хайж байсан. Би Г*******ийн машины хажууд очоод зогсоод эхнэр Бг танил Г*******тэй хардаж Г*******т хандаж “чи миний амьдралд гай болохоо болиоч ээ” гэх мэт үг хэлсэн. Тэгтэл Г******* “учрыг нь мэдэхгүй байж юу гээд байгаа юм бэ? гэж хэлээд хүрч ирээд намайг заамдаж зүүн гараараа хоолой боогоод баруун гараараа толгой, хацар, нуруу руу олон удаа цохисон. Тэгэхээр миний хоолой боогдоод байхаар нь урдаас хэдэн удаа цохиж хоёр гарыг нь зулгааж цохиж, байж арай гэж салгасан. Тэгэхэд миний ухаан балартаж байсан бөгөөд газар сөхөрч унасан. Тэгэхэд Г******* .5 литрийн хуванцар дотроо хагас шингэн зүйлтэй саваар толгой руу хэд хэдэн удаа цохисон. Би тухайн үед араас ирээд мөргөчихөж магадгүй гэж бодоод машиных нь түлхүүрийг аваад явсан. Би тухайн үед Портертой явж байсан бөгөөд Г******* жижиг цагаан машинтай явж байсан. Тэгээд би өөрийн машиндаа суугаад гэр рүүгээ явсан. Тухайн үед манай эхнэр бид хоёрыг маргалдаж хоорондоо заамдалцаад эхлэхэд яваад өгсөн байсан. С.Г*******ийг би хүүхэд байхаас нь танина. суманд ерөнхий боловсролын сургуульд сурч байсан. Би Г*******тэй гэр бүлийн хүрээнд олон жил найзалж байна. Би *******1 оны ******* дүгээр сарын 9-ний өдөр “Ник шатахуун” түгээх станцын камернаас С.Г*******, Б хоёрыг хамт хоноод гарсан байхыг анх мэдсэн. С.Г******* манай эхнэр Б уулздаг талаар хүмүүсээс сонсож байсан. Манай эхнэр Г******* нь манай эхнэртэй утсаар ярьж, мессеж бичдэг байсан. Г******* нь *******1 оны 05 дугаар сард манай музей дээр ирээд надаас “эхнэртэй нь уулзаж учирч явсан явдалд” уучлалт гуйж байсан” гэх мэдүүлэг[4],

5.Хохирогч Д.Ч*******ийн ******* оны ******* дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Би Г*******т зодуулсны улмаас хохирол, эмчилгээний зардлыг одоо хүртэл гаргуулан авч чадаагүй байна. Би Г*******т холбогдуулж 800,000 мянга орчим төгрөг нэхэмжилж байна. Үүнд өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, эмчилгээний зардал 300,000 төгрөг болж байна. Би уг хэрэг явдлаас болж нэр төр сэвтэж байгаа, эхнэрийнхээ явалддаг хүнд зодуулчихсан гэж хүмүүсийн яриа гарсан байгаад нь гомдож байна” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч О.С *******1 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би *******1 оны 10 дугаар сарын 7-ны шөнийн 3 цагийн уед манай хөрш Б над руу утсаар залгаж “машиныхаа түлхүүрээ хаячихлаа, хамт хайгаад өгөөч” гэхээр нь гэрээсээ гараад Б хамт түлхүүрийг хэсэг хайж явсан. Тухайн үед харанхуй болж байсан бөгөөд 3 цаг болж байсан байх Б хамт Бгийн урд талын гудамжинд явж байхдаа Г******* гэдэг хүн рүү утсаар залгаж “Б утсаа хаячихсан байна, ойролцоо явж байвал машинтайгаа хүрч ирээд гэрлээ тусгаад өгөөч” гэхэд удалгүй Г******* машинтайгаа хүрч ирсэн. Тэгээд Г******* машинаа эргүүлж байтал цаад талаас Бгийн нөхөр болох Ч******* гэдэг залуу Портер маркийн машинтайгаа зам хөндөлсөж зогсоод гарч ирээд эхнэр Б руу чангаар “чи хаагуур яваад байгаа юм бэ?” гэж хашхирч ёс бус үг хэлж эхэлсэн. Тэгтэл Ч*******ийн машин арагшаа гүйж байгааг би хараад “машин чинь өнхөрлөө, зогсоогооч ээ” гэж хэлэхэд Чимэдээ буцаж ороод зогсоогоод гарч ирсэн. Улмаар Ч******* нь Г*******тэй маргалдаж эхэлсэн. Ч******* нь гараараа Г*******ийн нүүр рүү цохиод эхлэхэд Г******* урдаас нь тосч цамцнаас нь барьж авсан. Тэр үед би Бгийн хамт гарч зугтаагаад гэр лүүгээ явсан бөгөөд түүнээс хойш болсон явдлыг мэдэхгүй. Би Ч*******, Г******* нарыг танина. Манайх Ч*******ийг олон жилийн өмнөөс таньдаг болсон бөгөөд айл хөрш амьдардаг. Ч******* нь эхнэр Б эвтэй найртай амьдардаг. Ч******* халамжтай сайн залуу гэж боддог, хоорондоо таарамжгүй харилцаа байхгүй. Г******* сумын цагдаагаар ажилладаг байсан бөгөөд эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ямар нэгэн хорт зуршил байхгүй, хариуцлагатай сайн хүн гэж боддог” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Т.Б *******1 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би *******1 оны 10 дугаар сарын 7-ны өдөр цагийн үед “Ник петровис” шатахуун түгээх станцаас гэр рүүгээ очиход манайд хүү Чингүүн байсан бөгөөд нөхөр Ч******* байгаагүй. Би тэр үед өөрийн машиныхаа түлхүүрийг хайгаад олохгүй байхаар нь гудамжинд унагаачихсан санагдаад эрж олохоор гэрээсээ гарсан. Би 3 цагийн үед гэрээсээ гараад хамт ажилладаг С руу утсаар залгаад “хамт хүрч ирээд түлхүүр хайгаад өгөөч” гэж дуудаад хоёулаа утсаны гэрлээрээ харанхуй руу тусгаад хайж байсан. Тэгтэл С нь утсаар Г******* рүү залгачихсан юм шиг байна лээ. Г******* машинаасаа гарч ирж байхад манай нөхөр Ч******* уг гудамжинд ирж таарсан. Манай нөхөр Ч******* нь над руу “чи ингэж явдаг юм уу?” гэж хэлсэн. Манай нөхөр Ч******* Г*******ийн нүүр рүү цохиод авсан. Тэгээд Г*******, Ч******* шууд цамц хувцаснаасаа зууралдаад заамдалцаж эхэлсэн. Тэр үед би Г*******, Ч******* хоёрт зодолдохоо болихыг гуйхад тоогоогүй ноцолдоод байхаар нь С бид айгаад цааш яваад гэртээ харьсан. Тэгээд би гэртээ ороод эргэж гарч ирээд Г******* явган хашааны буланд цааш алхаж явсан. Шөнийн ******* цагийн үед нөхөр Ч******* нь гэртээ орж ирсэн. Манай гэр бүл Г*******ийнтэй олон жил гэр бүлийн найзууд байсан. Би Г*******тэй мэндтэй устай явдаг. Тухайн үед нөхөр Ч******* нь намайг найз Г*******тэйгээ хардсанаас болж энэ хэрүүл маргаан үүсэх болсон гэж бодож байна. Ч*******, Г******* нар архи хэрэглээгүй байсан. Миний нөхөр Ч******* нь ямар нэгэн элдэв буруу ааш зангүй, зан ааш сайтай хүн байгаа юм”  гэх мэдүүлэг[7],

8.Гэрч Б.А ******* оны ******* дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “*******1 оны 10 дугаар сарын 7-ны өдөр манай нөхөр С.Г******* шөнийн ******* цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ цамц хувцас нь урагдчихсан, цус бохирлогдсон, нүүр нь хавдаад цус гарчихсан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад С.Г******* надад хандаж С над руу залгаад “түлхүүрээ гээчихлээ, машинаараа гэрэлтүүлээд өгөөч” гэхээр нь машинтайгаа очтол Ч******* Портертэйгээ давхиж ирээд намайг зодчихлоо” гэж ярьж байсан. Намайг машинаараа дайрах гээд хөөхөөр нь би хашааны булан тойроод зугтсан гэж ярьж байсан. Тэгээд нөхөр Г******* надад хандаж “Ч******* миний машины түлхүүрийг аваад явчихсан учраас нөөц тулхүүрээ авах гэж ирлээ” гээд түлхүүрээ аваад ажил руугаа буцаад явсан. Хэрэг болсны маргааш өглөө нь С.Г******* надад хандаж "миний машины түлхүүр, түрийвчийг Чимэдээ авчихсан очоод аваад ирээч гэсэн. Би ажил дээрээсээ гарч Ч*******ийн гэрт очиход Ч******* гэртээ байсан бөгөөд машины түлхүүр, түрийвч “аваагүй, мэдэхгүй” гэж хэлсэн” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч С.О ******* оны ******* дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “*******1 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө С над руу залгаад “Б машины түлхүүрээ гээчихсэн байна, би надад машины түлхүүрээ түр өгөөч” гэхээр нь би “машинаа хүнд хамаагүй өгөхгүй” гэж хэлсэн. Тэгтэл Ч******* шөнийн 00 цагийн орчимд өөрийн цэнхэр өнгийн Портер маркийн манай ажил дээр ирээд эхнэр Бг асуусан. Тэгэхээр нь би түлхүүр хайхаар явсан гэж хэлсэн. Удалгүй нүүр нь цус болчихсон, уруул ам нь шалбарсан байдалтай орж ирээд миний утсаар сумын цагдаа руу залгаж байсан.” гэх мэдүүлэг[9],

10. аймгийн шүүхийн шинжилгээний албаны ******* оны ******* дүгээр сарын -ны өдрийн 31 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.Шинжилгээнд ирүүлсэн С.Г*******ийн өмсөж явсан хувцаснууд нь шинжилгээнд тэнцэнэ. .Саарал өнгийн цамцны суга хэсэгт гарсан болон саарал цамцны урд талын ухлаадастай цахилгаантай товчтой хэсэгт гарсан гэмтлүүд нь утасны зах ирмэг нэгэн жигд бус суналттай оёдол оёосоор тасарсан, утасны зах ирмэг бохирлогдож, өнгөө алдсан байх тул татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралтууд байна. Улаан өнгийн футболкны урд талын энгэр хэсэгт гарсан гэмтэл нь утасны зах ирмэг цэвэрхэн, өнгөө алдаагүй байх тул татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна” гэх дүгнэлт[10],

11. аймгийн шүүхийн шинжилгээний албаны *******1 оны 11 дүгээр сарын *******-ний өдрийн 39 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.Д.Ч*******ийн биед цус хуралт, уруул няцарсан шарх, хүзүүнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. .Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[11],

1. аймгийн шүүхийн шинжилгээний албаны *******1 оны 11 дүгээр сарын *******-ний өдрийн 393 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “1.С.Г*******ийн биед зовхинд цус хуралт, хацарт зулгаралт, хуруунд няцарсан шарх, хэвлийд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. . Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[1],

.******* оны ******* дугаар сарын 5-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ний дугаар:ТХҮ-6/3068 шинжээчийн дүгнэлт хэсэгт: Хүрэн өнгийн савхин түрийвч 0,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[], .Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[], .Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[], 16.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[16], 17.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[17], 18.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 19.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[19], 0.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[0] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “Шүүгдэгч Д.Ч*******, С.Г******* нар нь *******1 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ******* цагийн үед аймгийн сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт гудамжинд харилцан зодолдож, харилцан бие биедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгаан нь хардалтын улмаас үүссэн. Тухайн гэмт хэрэг гарах үед байсан гэрч нараас ач холбогдолтой зүйлсийг асууж бүрэн шалгасан. Хэрэгт авагдсан баримтуудаас шүүгдэгч Ч******* болон Г******* нар нь харилцан бие биедээ эрүүл мэнд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгч С.Г*******, Д.Ч******* нарыг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тусад тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Г*******өөс хохирогч Ч*******ид эмчилгээний зардал болох 750,00 төгрөгийг гаргуулж, түүнд олгуулах”;

-хоёрдахь тайлбар, саналдаа: “Яллагдагчаар өөр зүйл ярьсан гэж хэллээ. Би үүнийг ойлгохгүй байна. Харилцан бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан. Гол шалтгаан нөхцөл нь хардалтын улмаас үүссэн. Яагаад үүнийг тодруулаагүй вэ? гэвэл гэр бүлийн болон хувь хүний нууцтай хамааралтай учир энэ асуудлыг шалгаж тодруулах шаардлагагүй. Тухайн маргаан юунаас үүссэн байх нь тодорхой байх ёстой. Тийм учраас уг асуудлыг тодруулаагүй. -Аргагүй хамгаалалт гэдэг зүйлийг ярьж байна. Маргаан бол хардалтаас үүссэн. Ач холбогдолтой гэрч нарыг асуусан. Хутга, зом гэдэг зүйл байгаагүй. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл маань хутгаар учруулсан, зомоор учруулсан уу? гэдэг огт хамаарахгүй энэ зүйл анги өөрчлөгдөхгүй. Яллагдагчаар өгч байгаа мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй юм. Яагаад гэвэл гэрчийн мэдүүлэг дээр хутга гэсэн огт зүйл байхгүй. Гараар цохисон асуудал нь хангалттай нотлогдон тогтоосон. Бусад гэмт хэргийн талаар тээврийн хэрэгсэл барьж бусдын амь насыг хохирох гэж оролдсон бусдын өмчид халдсан гэж ярьлаа. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар түрүүвч байсан эсэх талаар нотлогдож тогтоогдоогүй. Хууль бус гэм буруутай үйлдэл байх ёстой гэтэл ямар шалтгааны улмаас тээврийн хэрэгсэл авч явсан талаараа хохирогчоор тогтоосон үедээ Ч******* хэлдэг. Тухайн зодооны улмаас аль алинд нь хөнгөн хохирол учирсан талаар шинжээч нотолдог. Харин биеийн харьцааны хувьд Ч******* гэдэг хүн аргагүй хамгаалалт хийсэн гэж маргах юм бол үнэнд арай ойр байна. Өнөөдөр бүхий л аргагүй хамгаалалт гэж хэрэгсэхгүй болгох байсан. Гэтэл ийм зүйл огт байхгүй. Ийм учраас анхны саналаа дэмжиж байна” гэсэн саналыг гаргасан[1].

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч*******ийн өмгөөлөгч Р.Атарцэцэгээс: “Ч******* нь өнөөдөр гэм буруугийн талаар нэр томъёотой оролцож байна. Шинжээчийн дүгнэлтээр бол Ч*******ийн биед гэмтэл учирсан нь үнэн. Тийм учраас хохирогчоор тогтоох үндэслэлтэй юм. Сэтгэл зүйн дарамттай байгаа талаараа эхнээсээ Ч******* байнга хэлдэг. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ямар байгаа талаараа өөрөө ч мэдүүлсэн. Энэ хар толбо бол хэзээ ч арилахгүй байх, гэхдээ энэ нөхцөл байдал дахин давтагдсан. Хохирогчоор тогтоогдсоноос үүсэж өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, эмчилгээ хийлгэж явсан 50,000 төгрөгийн баримт зэргийг хэргийн материалд өгсөн” гэж хохирогчийн байр суурийг, -Хоёрдугаарт шүүгдэгчийн байр суурь дээр бол гэм буруугийн талаар маргахгүй. Амь насаа хамгаалах гэж цохисон нь үнэн. Харин гэдэс рүү болон гар хэсэг рүү цохисон зүйл байхгүй. Зулгаралт, улаалт үүссэн талаар бол өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээчийг асуусан. Яагаад гэвэл гэдсэнд үүссэн улаалтыг Ч******* үүсгэх боломжгүй юм. Учир нь биеийн харьцааны хувьд харьцангуй гэж үзсэн. Мөн тухайн үед биеэ хамгаалах зорилгоор хийсэн үйлдэл нь юм. Эхнэр нь бол манай машинд хутга байсан л гэж ярьдаг. Харин мэдүүлэг дотор хутга бариад дайрсан гэсэн нэг ч зүйл байхгүй. Тиймээс энэ нөхцөл байдал үгүйсгэхдэх юм” гэсэн; -Энэ аргагүй хамгаалалт биш юм. Машинаар хөөсөн асуудал бол нотлогдон тогтоогдоогүй. Хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтаар энэ үйлдэл нь нотлогдон тогтоогдоогүй. Гэр бүлийн нууц учраас үүнийг шалгуулахгүй гэж өөрөө дургүйцсэн учраас юуг нотолж хэрэгт хийх юм бэ? үүнийг аргагүй хамгаалалт гэж үзэх юм уу? цагдаагийн газарт хэн дуудлага өгсөн юм бэ? Ч******* дуудсан байдаг. Ямар нэгэн нотлогдоогүй зүйлийг огтоос ярихгүй” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг;

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г*******ийн өмгөөлөгч М.Гансүхээс: “Миний үйлчлүүлэгчид яллах дүгнэлтэд бичигдээгүй үйл баримтыг яллах дүгнэлт дээр бичсэн мэтээр ярьж ялын санал тавьж байна. Атарцэцэг өмгөөлөгч хавтаст хэрэгт байгаа нэг ч нотлох баримт ярьсангүй. Өөрийнхөө үйлчлүүлэгчийг өрөвдсөн зүйлс ярьлаа. Үндсэн хуульд хүн амь насаа хамгаалах эрхтэй гэж заасан байдаг. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь Ч******* гэдэг хүний худлаа, хий хардалтын улмаас Г******* гэдэг хүний эрх чөлөөнд хууль бусаар халдсан. -Бид нэг үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа Г******* гэдэг хүн өөрийнх нь эрх чөлөөнд халдаж хор уршиг учруулах амь насанд аюултай нөхцөл байдал бий болгосон энэ тохиолдолд өөрийгөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж 3 удаагийн цохилтоор Ч******* гэдэг хүнд нүүрэнд нь улаалт учруулсан байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрч байна. Энэ бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалтанд хийгдсэн юм. Үүнийг хуульчид ялгаж салгаж ойлгох байх, Г******* гэдэг хүн Ч*******ийг ямар нөхцөл байдлын улмаас зодох шаардлагатай байсан бэ? Энэ хүний хардаж байгаа Б гэдэг хүнтэй ямар харилцаа үүсгэсэн юм бэ? Үүний төлөө яагаад яллаж байгаа юм бэ? нотлох баримтын хүрээнд үүнийг тодорхой ярина. Довтолгоо байгаагүй гэж битгий маргаарай, Ч******* гэдэг хүн бол дандаа худлаа ярьдаг хүн юм байна. Эрүүгийн хууль сануулж байх явцад л үнэн ярьсан байдаг. Аль хэдийн зэвсгийн чанартай ашигласан зүйлээ зом гэж ярьсан. Зом зэвсэг биш гэж хэн хэлсэн юм бэ? Ч*******ийн гаргасан үйлдэл бүхэн дандаа амь нас, эрүүл мэндэд халдаж байгаа үйлдэл байдаг. Машинаар яагаад хөөсөн юм бэ? би хөөгөөгүй гэж ярьдаг. Г*******ийн хийсэн үйлдлийг хөндлөнгийн гэрч нотолдог. С гэдэг хүн Г******* лүү залгасан үйлдэл нь мобикомын баримтаар нотолдог. Гэтэл Ч*******ийн ярьсан үйлдэл нь дандаа худлаа ярьсан зүйл нотлогдоогүй. Нотлох баримтаар үнэлэгдэхгүй. Хоёр гэрчийн мэдүүлэг дээр цохисон асуудал нотлогддог. Чулуугаар цохих гэж байх явцдаа гараа гэмтээсэн байх гэж ярьж байна. Гэтэл зууралдах явцад гэдэс рүү өшиглөсөн гэж хэлдэг. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Ч*******ийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлтээр нотлогдохгүй байна. Харин миний үйлчлүүлэгчийн мэдүүлгийг шинжээчийн дүгнэлт нотолж байна. Машинаас хутга бариад гүйгээд ирсэн. Нүд нь хөхөрсөн байсан гэж хэлдэг энэ нь үнэн байдаг. Үүнийг шалгавал гараад ирнэ. Б гэдэг хүн хутга аваад явдаг гэж хэлсэн. Түүнийг ойр зуурын зүйлд ашигладаг талаар хэлдэг. Г******* бол мэдүүлгийн эх сурвалжийг маш сайн заадаг. Энэ үйл баримт хэзээ ч алга болохгүй. Тухайн үйл баримтыг сэргээн дүрсэлж байна. Түлхүүр авсан үйлдэл байдаг. Г*******ийн эхнэр нь маргааш нь очоод түлхүүрээ авсан байдаг. Тухайн үйл баримт нь Г*******ийн өмчлөх эрхийн эсрэг хийж байгаа үйлдэл юм. Ч******* энэ үйлдлээ огт ярьдаггүй. Б явж байгаа үйл баримт огт хэрэгт байдаггүй. Энэ үйл баримт байвал бид нар маргахгүй. Миний үйлчлүүлэгчийг айл гэр үймүүлсэн гэж нэр төр, алдар хүнд довтолж байна. Тухайн үед цагдаагийн албан хаагч байсан. Ч******* айлгах зорилгоор зом барьсан гэж хэлсэн. Энэ үйлдлийг юу гэж харж байна вэ? хутгуулвал яах вэ? ийм нөхцөл байдлыг прокурор юу гэж харж байна вэ? манай үйлчлүүлэгчид холбоотой үйл баримтыг тулгарсан довтолгооны улмаас хийсэн үйлдэл гэж гэмт хэрэгт тооцохгүй байхыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд хамааруулж өгөхийг хүсэж байна. Бид нар ямар нэгэн байдлаар хохирол мөнгө гэж төлөхгүй. Бид нар энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Атарцэцэг өмгөөлөгчийн ярьсан зүйлийг үгүйсгэхгүй байх энэ хүн танд зовлон жаргал бүхий л зүйлээ ярьсан байх, тэгэхдээ тухайн ярьсан зүйл чинь хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл бусад нотлох баримтаар огт тогтоогдохгүй байна. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэсэн эхний өмгөөллийн дүгнэлтийг;

-Нотлогдвол зохих байдлыг прокурор огт хэрэгжүүлээгүй. Зүйл ангийн агуулгаа өөрөө ойлгохгүй байна. Яллах дүгнэлт дээр харилцан зодолдож гэж үг байхгүй. Миний үйлчлүүлэгчийг яагаад буруутгаад байгаа юм бэ? Агуулга нь миний үйлчлүүлэгч ямар учраас энэ хүнийг зодсон юм бэ? Би гайхаад байна. Ч*******ийн довтолгоо мөнхийн үргэлжилж байна. Миний үйлчлүүлэгч хохирсон байдаг. Энэ асуудал дээр хүсэлт гаргаад өгсөн. Прокурор шалгаагүй мөртлөө гэмт хэрэг биш гэж үзсэн. Нийлмэл гэмт хэрэг юм уу? зорилго нь юу юм бэ? хүнд туслах гэж очоод зодуулаад зогсож байна. Шударга ёс байна уу? Г*******ийг зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой. Машины түлхүүрийг авч зугтаагаад араас машинаар хөөсөн байдаг. Гэтэл миний араас ирж дайрч магадгүй гэж бодоод машинаа аваад зугтсан гэж хэлээд байна. Өнөөдөр бүх талын нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх ёстой. Гэтэл онцлогтой хэрэг гэж яриад зогсох нь зохимжгүй юм. Миний үйлчлүүлэгч хуулиар зөвшөөрсөн үйлдэл хийж энэ хүний биед халдсан. Хэрэгт хүчингүй болсон нэг ч нотлох баримт байхгүй. Тийм учраас миний үйлчлүүлэгчид холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү эсвэл хэргийг тусгаарлаж мөрдөн шалгах ажиллагаа руу буцааж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн[].

Шүүгдэгч С.Г******* ...би машинаас буугаагүй тэр хоёр хүн дээр очоогүй дөнгөж машинаа зогсоох гэж байхад 995 дугаартай цэнхэр портер машин миний урдуур хэрж зогсоод Ч******* бууж ирээд авгай руугаа хашхираад байсан. ...Намайг машинаас бууж ирэхэд “чи хүний амьдралд битгий гай болоорой” гэж хэлээд нүүрэн тус газар цохиод өшиглөсөн. Тэгэхээр би заамдаад авсан. Миний хувцсыг ураад машин руугаа гүйж Ч******* хутга авчирсан. Би хойшоо ухраад савхин куртикээ тайлаад гараа ороогоод хутгыг булаацалдаж нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон.

...Хутгалуулахгүй гэж өөрийгөө хамгаалсан. Би өөрийнхөө амь насыг хамгаалсан. Хутганы талаар Ч******* ярихгүй байна. Тэгээд хутга булаах гэж ноцолдоход миний гарыг хазсан. Хазахад нь би нүүр лүү дахиад нэг удаа цохисон. Хутгаа тавиад Ч******* миний машин руу очоод ямар нэгэн зүйл аваад өөрийнхөө машинаар намайг дайрах гэж оролдсон. Би зугтаагаад айлын хашааны боржур дээр гарч зогссон. Ч******* над дээр ирээд чамайг ална гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд машин руугаа очиход миний машинд түрүүвч болон машины түлхүүр байгаагүй. Тэгэхээр нь Ч******* руу залгаад машины түлхүүр түрүүвч хоёроо авъя гэж хэлсэн чинь “битгий хуц, чамайг дараа ирж байгаад ална” гэж хэлсэн. Би гэр лүүгээ алхаж харьсан. Маргааш нь эхнэрээ явуулж машиныхаа түлхүүрийг авсан. Ийм л зүйл болсон. Тэрнээс чулуу бариад дайрсан зүйл огт байхгүй. Би архи дарс уудаггүй. Миний гараас хазахад би тавиулах гэж цохисон нь үнэн” гэж өөрийгөө хамгаалах гэж цохисон болохоо хүлээн мэдүүлж, гэм буруугийн талаар маргасан.

Шүүхээс эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Эрүүгийн 1003160031 дугаартай хавтаст хэргийн 9-30 дугаар талд гэрч О.С *******1 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө: “Би *******1 оны 10 дугаар сарын 7-ны шөнийн 3 цагийн үед манай хөрш Б над руу утсаар залгаж “машиныхаа түлхүүрээ хаячихлаа, хамт хайгаад өгөөч” гэхээр нь гэрээсээ гараад Б хамт түлхүүрийг хэсэг хайж явсан. ...Г******* гэдэг хүн рүү утсаар залгаж “Б түлхүүрээ хаячихсан байна, ойролцоо явж байвал машинтайгаа хүрч ирээд гэрлээ тусгаад өгөөч” гэхэд удалгүй Г******* машинтайгаа хүрч ирсэн. Тэгээд Г******* машинаа эргүүлж байтал цаад талаас Бгийн нөхөр болох Ч******* гэдэг залуу Портер маркийн машинтайгаа зам хөндөлсөж зогсоод гарч ирээд эхнэр Б руу чангаар “чи хаагуур яваад байгаа юм бэ?” гэж хашхирч ёс бус үг хэлж эхэлсэн...

...Тэгтэл Ч*******ийн машин арагшаа гүйж байгааг би хараад “машин чинь өнхөрлөө, зогсоогооч ээ” гэж хэлэхэд Чимэдээ буцаж ороод зогсоогоод гарч ирсэн. Улмаар Ч******* нь Г*******тэй маргалдаж эхэлсэн. Ч******* нь гараараа Г*******ийн нүүр рүү цохиод эхлэхэд Г******* урдаас нь тосч цамцнаас нь барьж авсан” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч С.Г******* зөрүүтэй мэдүүлээгүй болох нь тогтоогддог.

-*******1 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Б гэрчээр мэдүүлэхдээ: “...Тэгтэл С нь утсаар Г******* рүү залгачихсан юм шиг байна лээ. Г******* машинаасаа гарч ирж байхад манай нөхөр Ч******* уг гудамжинд ирж таарсан...” гэж мэдүүлсэн нь С мэдүүлгийг давхар нотолж байна.

-******* оны ******* дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Б.А мэдүүлэхдээ: “...Тэгээд нөхөр Г******* надад хандаж “Ч******* миний машины түлхүүрийг аваад явчихсан учраас нөөц тулхүүрээ авах гэж ирлээ” гээд түлхүүрээ аваад ажил руугаа буцаад явсан. Хэрэг болсны маргааш өглөө нь С.Г******* надад хандаж "миний машины түлхүүр, түрийвчийг Чимэдээ авчихсан очоод аваад ирээч гэсэн. Би ажил дээрээсээ гарч Ч*******ийн гэрт очиход Ч******* гэртээ байсан бөгөөд машины түлхүүр, түрийвч “аваагүй, мэдэхгүй” гэж хэлсэн” гэж мэдүүлжээ.

-******* оны ******* дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр С.О мэдүүлэхдээ: “*******1 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө С над руу залгаад “Б машины түлхүүрээ гээчихсэн байна, би надад машины түлхүүрээ түр өгөөч” гэхээр нь би “машинаа хүнд хамаагүй өгөхгүй” гэж хэлсэн. Тэгтэл Ч******* шөнийн 00 цагийн орчимд өөрийн цэнхэр өнгийн Портер маркийн манай ажил дээр ирээд эхнэр Бг асуусан. Тэгэхээр нь би түлхүүр хайхаар явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр түлхүүр харанхуйд олоход ямар нэгэн машины гэрэл эсхүл тод гэрэл шаардлагатай байсан нь тодорхой байна.

Энэхүү гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хардалтын улмаас үүссэн ба гэр бүлийн гадуурх харилцааг нотолсон нотолгоо байхгүй мөртлөө Ч*******ийн гаргаж байгаа хууль бус үйлдэл нь буруу юм. Шүүгдэгч нар нэгнээ огт танихгүй хүмүүс биш, найзууд тул асуудлыг ярилцаж шийдвэрлэх боломжтой байсан.

Шүүгдэгч Ч******* нь хохирогчоор тогтоогдсоноос үүсэж өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, эмчилгээ хийлгэж явсан 50,000 төгрөгийн баримт зэргийг хэргийн материалд өгч шүүгдэгч Г*******өөс нэхэмжилсэн боловч шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгийн шатанд “надад гомдол санал байхгүй. Би эхнэрээ уучилж байна. Өмгөөллийн зардал, эмчилгээ зэргээс татгалзаж байна. Хохирлоо төлүүлэхгүй” гэж нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь учир шалтгаантай болохыг дурьдах нь зүйтэй.

аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт эгийн Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй үйлдлийг “Аргагүй хамгаалалт” гэсэн хуулийн үндэслэлээр гэмт хэрэгт тооцохгүй орхих шийдвэрийг шүүх гаргав.

Харин шүүгдэгч Д.Ч*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч нар хэн аль нь эмчилгээний зардал нэхэмжлэхгүй болохоо шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэнд үндэслэн тэдгээрийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.Ч*******, С.Г******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Ч*******ид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт эгийн Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй үйлдлийг “Аргагүй хамгаалалт” гэсэн хуулийн үндэслэлээр гэмт хэрэгт тооцохгүй орхиж, эгийн Г*******ийг цагаатгаж шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч Д.Ч*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/-н сарын хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас түүнийг чөлөөлж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Д.Ч*******, С.Г******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36. дугаар зүйлийн 1, , 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36., 37.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт эгийн Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй үйлдлийг “Аргагүй хамгаалалт” гэсэн хуулийн үндэслэлээр гэмт хэрэгт тооцохгүй орхиж, эгийн Г*******ийг цагаатгасугай.

. Шүүгдэгч Б овогт Д Ч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч*******ид 1 /нэг/ сарын хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Д.Ч*******ид оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас түүнийг чөлөөлсүгэй.

 5. Шүүгдэгч Д.Ч*******, С.Г******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.АМАРГЭРЭЛ