| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00417/и |
| Дугаар | 374 |
| Огноо | 2020-05-21 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 374
2020 оны 05 сарын 21 өдөр Дугаар 139/ШШ2020/00374 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Б сумын баг, Ө гэх газар оршин суух, Б овогт Нгийн О /ЗЮ /-ийн Г.Бтай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00417/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.О миний бие 1968 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 52 нас хүрч байна. Би Дундговь аймгийн Б сумын 1-р багийн иргэн Гүнгээдашийн Бтай 1995 оноос гэр бүл болсон юм. Бид Б сумын Ерөнхий боловсролын сургуульд нэг ангид байхаас бие биенээ мэддэг байсан ба 1995 оноос гэр бүл болцгоосон. 1995 онд гэр бүл болсноос хойш 1996 оны 3 сарын 2-ны өдөр хүү Б.Бийг, 2000 оны 10 сарын 20-ны өдөр охин Б.Б нарыг төрүүлсэн. Одоо хүүхдүүд бидний хамтаар Б суманд хаягтай амьдарч байна. Миний бие энэ жил 52 нас хүрч байгаа бөгөөд малчинаар ажиллаж байснаар тэтгэвэр тогтоолгох болсон боловч Г.Б бид хоёрыг гэрлэлтийн баталгаагүй учраас шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Бид 1995 оноос хойшх хугацаанд гэрлэлтээ батлуулж, гэрлэлтийн гэрчилгээ аваагүй байсан бөгөөд 2019 оны 2 сарын 27-ны өдөр Б сумын Иргэний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан юм. Гэтэл өмнө нь гэрлэлтээ батлуулж байгаагүй байна гэсэн үндэслэлээр тэтгэвэр тогтоолгоход хүндрэл учраад байна. Иймд Н.О намайг 1995 оноос 2019 оны 2 сарын 27-ны өдрийг хүртэл Г.Бтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.О нь Дундговь аймгийн Б сумын 1-р багийн иргэн Гүнгээдашийн Бтай 1995 онд гэр бүл болсон. Гэр бүл болсноосоо хойш 1996 оны 3 сарын 2-ны өдөр хүү Б.Бийг, 2000 оны 10 сарын 20-ны өдөр охин Б.Б нарыг төрүүлсэн. Н.О нь 1968 онд төрсөн. Одоо 52 настай. Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч гэр бүлийн хүн болох Г.Бтай гэр бүлийн баталгаагүй. Гэр бүлээ батлуулаагүй байсан. Гэр бүлээ батлуулахдаа 2019 онд гэрлэлтээ батлуулсан. Үүнээс өмнөх хугацаанд гэрлэлтийн баталгаагүй гэсэн үндэслэлээр малчнаар тэтгэвэрт гарах боломжгүй болоод байгаа. Мал тооллогын А данс нь өрхийн тэргүүн Г.Бы нэрээр гарч ирсэн. Ийм учраас 1995 оноос 2019 оны 2 сарын 27-ныг хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гэрч болох Г.Эрдэнэбат, Д.Амаржаргал нарын гэрчийн мэдүүлэг, Дундговь аймгийн Б сумын 1-р багийн Засаг даргын 23 дугаартай тодорхойлолт, хүү Б.Б, охин Б.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар баримт, Н.О, Г.Б нарын 2019 онд батлуулсан гэрлэлтийн баталгааны хуулбар баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд Н.Отгондарийг Г.Бтай 1995 оноос 2019 оны 2 сарын 27-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э:О нь Г.Бтай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Б сумын 1-р багийн засаг даргын 2020 оны 05 сарын 02-ны өдрийн 23 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/
-Бы Б /ЗБ00302008/-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/
-Бы Б /ЗБ96030219/-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/
Гүнгээдашийн Б, Нгийн О нарын 4807000002 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хуудас/
-Гэрч Н.Эрдэнэбатын “ Наваандарийн О, Гунгаадашийн Б нар нь Баянжаргал сумын Баянхошуу багт 1995 оноос өнөөдрийг хүртэл гэр бүл болж мал маллаж амьдарч байгаа. Энэ хоёр Б, Б гэж хоёр хүүхэдтэй. О нь Бтай 1995 онд гэр бүл болж 2 хүүхдийн эцэг эх болж амьдарч байгаа. О Б нар нь гэр бүл болсноос хойш Дундговь аймгийн Б суманд амьдарч Баянхошуу багт мал маллаж байгаа. Н.О, Б нарын дундаас энэ хугацаанд хүү Б, охин Б нар төрсөн. 1995 оноос өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа. Н.О нь Г.Баас өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй, насаараа л хамт амьдраад 30-аад жил болж байна. Б суманд амьдардаг байхаасаа Быг танина, ойр айл саахалт амьдардаг байсан болохоор энэ гэр бүлийн талаар мэдэж байгаа юм. Өөр нэмж хэлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 17-р хуудас/
-Гэрч Д.Амаржаргалын “ Н.О нь 1995 оноос гэр бүл болж тэр цагаас хойш хамт амьдарч байгаа. Энэ хоёр Б сумын Баянхошуу бригадаас баруун хойгуур нутаглаж мал малладаг байсан. Энэ хоёр хүү охин хоёртой байх. Миний мэдэхээр Б сумандаа гэр бүл болж 1995 оноос өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байгаа. Энэ талаар нь мэднэ. Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Н.О нь Г.Бтай 1995 оноос 2019 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овогт Н-ийн О /ЗЮ / нь Б овгийн Г ийн Б /ЗБ /-тай 1995 оноос 2019 оны 12 сарын 27-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У