Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

 улсын яллагч А.Б*******,

 шүүгдэгч С.Г*******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О******* овогт С******* Г*******т холбогдох эрүүгийн 213*******0*******0024 дугаартай хэргийг 2021 оны 0 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сум,........, .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, О******* овогт С******* Г*******, /РД:ТГ*********************7/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Г******* нь 2021 оны 08 дугаар сараас ******* дүгээр сарын хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, “Ялбаг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт  явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Г******* нь 2021 оны 08 дугаар сараас ******* дүгээр сарын хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, “Ялбаг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Г******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г******* өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Л.Б 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг “Ялбаг” гэх газарт С.Г******* нь 2020 оны 8 дугаар сараас ******* дүгээр сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон хэргийн улмаас байгаль орчинд .16.129 төгрөгийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 2.127.371 нийт 7.292.00 төгрөгийн хохирол учруулсан байна. Хохирлыг нөхөн төлүүлэх дансны дугаар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тамгын газрын торгууль нөхөн төлбөрийн данс болох *******0130200914 тоот дансанд төвлөрүүлж авна” гэх мэдүүлэг[2],

3.Иргэний нэхэмжлэгч О.О 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сард Ганбаганаас Hyundai маркийн экскаваторыг 40 сая төгрөгөөр худалдаж аваад Г******* гэж хүнд сая төгрөгөөр зарахаар тохирч 2020 оны 07 дугаар сард өгсөн. Г*******өөс экскаваторын 2 сая төгрөг авсан. Одоо үлдэгдэл 30 сая төгрөг аваагүй авлагатай байгаа. Би Ганбаганаас авсан экскаваторын мөнгийг Ганбаганад 2020 оны 08 дугаар сард төлж дуусгаад 9 дүгээр сард бичиг баримтаа авсан. Өөрийнхөө нэр дээр болгож амжаагүй байгаа. Тэгээд Ганбагана АНУ-д шулуун гэдэсний хорт хавдраа эмчлүүлж байгаа. Бичиг баримт нь бол надад байгаа. Г*******т экскаватороо сая төгрөгөөр зарсан юм. 2020 оны ******* дугаар сард өгсөн. Г*******тэй амаар тохиролцон техникээ зарсан. Түүнээс биш гэрээ байгуулаагүй. 2020 оны 03 дугаар сард Г******* надаас миний Sreyr *******92 маркийн өөрөө буулгагч улаан шаргал өнгийн машинаар “ руу юм зөөгөөдхье” гэж аваад алга болсон. Би 2020 оны 08 дугаар сард юу болж байна гээд ярихад “мотор нь цохьсон, мөнгөний боломжтой болохоороо моторыг нь солиодхье” гэсэн. 2021 оны 0 дугаар сард асуухад д байгаа гэж байсан. Хөл хорио хотоос гарах хөдөлгөөн хаасан байсан болохоор утсаар л яриад байсан. Надад явах боломж байгаагүй. Богд банкнаас 40 сая төгрөгийн зээл аваад нэмэлтээр барьцаа хөрөнгөд энэ машинаа барьцаалсан юм. Одоо ч Богд банкны нэр дээр байгаа. Үүнийг зараагүй. Г******* хэрэглэх гэж авч явсан” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Б.Г 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний ашиглаж байсан 2-20УР Hyundai маркийн экскаваторыг 2020 оны 02 дугаар сард О гэж залууд гэрээ хийж зарсан. Одоо гэрээгээ олохгүй байна. Тэр гэрээ машины урд байсан хайж байгаад олвол авч ирж өгье. О манай техник хэрэгслийг засаж өгдөг залууд 40 сая төгрөгөөр зарна гэж зээлээр өгсөн. Урьдчилгаанд 8 сая төгрөг бэлнээр аваад өгч явуулсан. Цувуулж төлбөрөө өгөөд дуусгасан. Одоо ямар нэгэн тооцоо байхгүй. Экскаваторын мөнгийг цувуулж өгч байсан болохоор мөнгөө өгч дуусгаад бичиг баримтаа өөрийнхөө нэр дээр болгож аваарай гэж хэлсэн. Мөнгөө өгч дууссаны дараа би бичиг баримтыг нь өөрт нь өгөөд явуулсан. Гэрээтэй болохоор намайг байхгүйд ч өөрийнхөө нэр дээр болгож авах боломжтой. Тэр зарсан экскаватор миний нэр дээр одоог хүртэл бүртгэлтэй байгааг мэдээгүй” гэх мэдүүлэг[4],

.Гэрч Б.Э 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр С.Г******* нь Nordbenz маркийн ... улсын дугаартай цагаан өнгийн машиныг чингэлэгийн хамт 23 сая төгрөг, 12 сарын хугацаатай зээлж барьцаанд тавьсан. Зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй болохоор манай компаниас 2021 оны 01 дүгээр 19-ний өдөр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан. Хариуцагч С.Г*******тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн төлбөрт 4,00,000 төгрөгийг 2021 оны 0 дугаар сарын 01-ний дотор багтаан төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан болохоор хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан. Гэтэл Г******* төлбөрөөс 1 сая төгрөгөө төлж чиргүүлээ чөлөөлсөн боловч одоог хүртэл 3,00,000 төгрөг төлөөгүй заасан хугацаа өнгөрсөн. Яагаад манайх Г*******тэй эвлэрлийн гэрээ байгуулсан бэ гэвэл манай компаний Ш.Цээсүрэн гэж эдийн засагчийн хувийн данс руу зээлийн төлбөрөө төлж байсан юм байна лээ. Тэр мөнгө нь манай компанид орж ирээгүй. Уг нь Г******* компаний дансанд гэрээний үүргийн дагуу шилжүүлэх ёстой байсан. Ш.Цээсүрэн гэж хүн нь нас барсан тул манай компани хохироод үлдэж байгаа юм” гэх мэдүүлэг[],

6.Гэрч Б.А 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын сүүлээр Г*******ийн дуудсанаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ялбаг” гэх газарт очсон. Намайг “экскаватор бариад өгөөч” гэсэн. Очиход тэр экскаваторын мотор нь цохьсон нүхэн дотор байсан. Сэлбэгэнд яваад Г******* өөрөө алга болсон. Би тэнд *******-аад хоног болсон. Ирэхгүй болохоор нь буцсан. Тэнд ажиллах гэж л очсон байх. Газар ухаад нүх гаргачихсан дотор нь экскаватор нь эвдрээд зогссон байсан. Намайг явснаас хойш моторыг нь янзлаад гаргасан байлгүй. Г*******тэй 201-2016 онд том тэрэгтэй буудайнд явдаг байхдаа танилцан 1 жил гаруй хамт ажиллаж байсан. Түүнээс хойш харилцаа холбоотой болсон юм” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Б.Ц 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 1-ны өдрөөс би ээлжийн амралтаа авсан байсан юм. Тэгээд Г******* яриад “та манай дээр ирж хэд хоног амраач” гэсэн. Би 07 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Ерөө сум “Ялбаг” гэх газарт очиход нөхөрлөлтэй, ажиллаж байгаа хэдэн хүмүүс харж байгаач техник эвдэрсэн. би явж засуулаад ирье гэсэн. Би Г*******ийн ажиллаж байсан газрын гэрт 1-16 хоног байсан. Тэгээд ажлаас намайг дуудаад би ажилдаа орсон. Би тэнд байх хугацаанд амарч байсан хийсэн ажил байхгүй” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч С.Г 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Г******* ах миний хамгийн том ах байгаа юм. Хүнд их тусархуу ажилд сайн, өөрийн хариуцсан ажлыг их сайн хийж гүйцэтгэдэг. Амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй. Тамхи татдаг хаяа баяр ёслолын үеэр уудаг тэрнээс тэгэж их архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч Р.Н 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Г******* одоо эхнэр, 3 хүүхдийн хамт сумын 9 дүгээр баг 4/2-11 тоотод амьдардаг. аймагт төрсөн бага насандаа сумын 4 дүгээр сургуульд сурч байгаад 1 дугаар сургууль руу шилжиж 1 дугаар сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Зан байдлын хувьд төлөв даруу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг[9],

*******.Эко Инженеринг ХХК-ний үнэлгээний тайлан хэсэгт: Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь ,16,129 төгрөг, мөн тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 2,127,371 төгрөг болж байна” гэх дүгнэлт[*******],

*******.2021 оны ******* дугаар сарын 16-ны өдрийн “Хос Итгэл Төгс” ХХК-ний үнэлгээний тайланд: Hyundai Robex 2900 LC-3 маркийн экскаватор 2000 онд үйлдвэрлэгдсэн 64,000,000 төгрөг, Steyr ZZ *******92 маркийн өөрөө буулгагч 2007 онд үйлдвэрлэгдсэн 36,000,000 төгрөг, Northbenz ND 420 2007 онд үйлдвэрлэгдсэн 4,000,000 төгрөг нийт 136,000,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[*******],

12.Иргэний нэхэмжлэгч Б.Б******* 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би тус албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Б.Баасандалайгийн 2021 оны 0 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр “Ялбаг”-т хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэрэгт Экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт гаргасан юм. Дээрх шинжээчийн төлбөр нь одоог хүртэл төлөгдөөгүй байгаа тул шинжээчийн төлбөр болох 3,000,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг[12],

13.2022 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн №18-04-003/08 дугаартай Мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн акт: Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4, 49.4., 49..1 дэх заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учирсан хохирол 1,601,60*2=3,203,2******* төгрөг, газарт учирсан хохирол 722*3 =2166 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 3,62,*******2 *3=*******,688,403 буюу нийт хохирлын үнэлгээ 13,893,779 төгрөг болж байна” гэх дүгнэлт[13],

14.Шүүгдэгч С.Г******* 2022 оны 02 дугаар сарын *******-ны өдөр яллагдагчаар өгсөн: “Яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг эрх зүйн маргаан байхгүй. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа хохирол төлбөрийн барагдуулна. Намайг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуудсан боловч ажил амжихгүй байж байгаад шөнө ирлээ. Би эрх зүйн мэдлэг байхгүйгээсээ ийм гэмт хэрэгт холбогдлоо ойлгож гэмшиж байна, би буруу зүйл хийсэн. Би өмнө нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр “Ялбаг” гэх газар өмнө нь 2018 онд нөхөрлөлийн зөвшөөрөлтэй уурхайд Ганхуяг гэдэг хүн дээр экскаватор жолоодож ажиллаж байсан юм. Тэгээд тэнд алт угаадаг гэдгийг нь сайн мэдсэн. Тэгээд хуучин мэддэг байсан О.Оаас зээлээр худалдаж авах аман тохироо хийгээд 1 Hyundai 2900 маркийн 220УР экскаваторыг 40 саяд авна гэж мөн 987УБИ улсын дугаартай Стивер маркийн Хово шиг ачааны авто машиныг 1 саяд бодож авахаар болоод авч, миний өөрийн 3617 УБД улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч толгой зэрэг техниктэй 2020 оны 09 дүгээр сарын эхээр анх очсон юм. Тэгээд тухайн үед А гэдэг найзыг -уул аймгаас хамт аваад ирээд “Хар хошуун” гэх газарт гар аргаар түмпэнгээр 2 түмпэн шороо угааж үзэж тест хийгээд юм гарахгүй байхаар нь “Хорлиогийн амны” зүүн доор газарт экскаватораар хэсэг газар ухаж шороо угаасан тэгээд тэндээ ажиллаж байх үед нөгөө нэг экскаватор мотор нь цохиод эвдэрчихсэн юм. Тухайн газарт бол яг ажилласан өдөр 7 хоног л болсон байх харин тэнд байрлаж байсан хугацаа нь бол 2020 оны 09 дүгээр сараас 2020 оны ******* дугаар сарын сүүл хүртэл байсан юм. Би ганцаараа энэ бүхнийг зохион байгуулсан. Энэ миний хийсэн ажил байгаа юм.” гэх мэдүүлэг[14], 1.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[1], 16.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[16], 17.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[17], 18.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[18], 19.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[19], 20.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20], 21.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[21] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Г*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “...С.Г*******ийн үйлдлийн улмаас байгаль, орчинд 13,893,779 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал 2,127,371 төгрөгийн хор уршиг учирсан байна. Иймд С.Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу ,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан. Уул уурхайн гэмт хэрэгт нийгмийн аюулын шинж чанар их байдаг. Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2-20 УНР улсын дугаартай экскаватор болон 98-60 УБУ улсын дугаартай өөрөө буулгагч авто машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх хангалттай үндэслэл байх тул хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсныг улсын төсөвт шилжүүлэх саналтай байна. Харин 36-17 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь уул уурхайн зориулалтгүй тул хууль ёсны өмчлөгч С.Г*******т буцаан олгох саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийн төлбөрийг хураан авсан эд хөрөнгөөс буцаан олгох” саналыг шүүхэд гаргажээ.[22]

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Б нь (төрийн төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Бидний зүгээс гэм буруу, зүйлчлэлийн маргаангүй. С.Г******* нь мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөв мэдүүлэг өгсөн. Бид хохирол төлбөрийг барагдуулна. Үүнтэй холбоотой хураагдаж буй техник, зардал мөнгө зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлд зааснаар хохирол барагдуулах боломжтой тул хохирлыг төлсөн гэж тооцох боломжтой гэсэн саналтай байна. С.Г******* нь экскаватороор ажиллагаа хийсэн ч нөгөө 2 техникийг ашиглаагүй гэдэг. Улсын яллагчийн зүгээс 1 техникийг ашиглаагүй гэж байгаатай хүлээн зөвшөөрч санал нэг байна. Өөрөө буулгагч техникийг ашигласан эсэхэд шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж, хураан авбал хохирол төлбөрийг суутгах саналтай байна. Мөн тухайн зүйл ангийн торгох ялын доод хэмжээ болох ,400 нэгжээр торгож өгнө үү гэсэн саналтай байна. С.Г******* нь анх удаа хэрэг холбогдож, эрх зүйн ойлголтгүйн улмаас хожуу өмгөөлөгч авсан байдаг. Мөн хэрэгт авагдсан хувийн байдлыг тодорхойлсон баримт болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг хүсэж байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.

Улсын яллагчаас: “Хэргийн газрын үзлэгээр уурхайн эвдрэл учирсан талбайгаас 00 орчим метрийн зайд алт угаах төхөөрөмж байсан. Уг төхөөрөмжтэй холбогдсон зам байсан нь нотлогдоно. Тиймээс өөрөө буулгагч техникийг ашигласан гэх үндэслэлтэй тул өмнөх саналаа дэмжиж байна” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[23]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчинд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа тусгай зориулалтын том оврын техник, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, тусгай зориулалтын эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж, учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.4, 2., 2.6, 3, 4.4, 4., .1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Г*******ийн нь хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, газар доорх усанд учирсан хохирол 13,893,779 /арван гурван сая найман зуун ерэн гурван мянга долоон зуун далан есөн мянга/-н төгрөг, биологийн болон техникийн нөхөн сэргээлт, хяналт, мониторингийн зардал 2,127,371 /хоёр сая нэг зуун хорин долоон мянга гурван зуун далан нэгэн мянга/-н төгрөгийг;

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Robex 2900 LC-3 маркийн 220 УР улсын дугаартай экскаваторыг (хөрөнгийн үнэлгээгээр 64,000,000 төгрөгөөр үнэлсэн) хураан авч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 13,893,779 хохирол +2,127,371 хор уршиг =16,021,10 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөг, нийт 19,021,10 төгрөгийн хохирол, хор уршиг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсныг Улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Харин энэхүү хэрэгт шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон Steyr ZZ*******92 маркийн 9860 УБИ улсын дугаартай, өөрөө буулгагч, Northbenz ND 420 маркийн 3617 УБД улсын дугаартай зүтгүүрийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдохгүй, зориулалт өөр байх тул шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч С.Г*******, О.О нарт буцаан олговол зохилтой.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч С.Г*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Г*******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хүлээн авч, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникийг хураан авч, шүүгдэгчийн байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахаар тогтоож, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн тул энэ зүйл ангийн хамгийн бага торгуулийн хэмжээгээр ял шийтгэл оногдуулах нь тохиромжгүй гэж үзсэн.

Иймд улсын яллагчийн ялын саналыг харгалзан шүүгдэгч С.Г*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу ,700,000 /таван сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалган, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 1 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч С.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.*******, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О******* овогт С******* Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О******* овогт С******* Г*******т 700 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу ,700,000 /таван сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 1 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.4, 2., 2.6, 3, 4.4, 4., .1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Г*******ийн нь хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, газар доорх усанд учирсан хохирол 13,893,779 /арван гурван сая найман зуун ерэн гурван мянга долоон зуун далан есөн мянга/-н төгрөг, биологийн болон техникийн нөхөн сэргээлт, хяналт, мониторингийн зардал 2,127,371 /хоёр сая нэг зуун хорин долоон мянга гурван зуун далан нэгэн мянга/-н төгрөгийг;

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Robex 2900 LC-3 маркийн 220 УР улсын дугаартай экскаваторыг (хөрөнгийн үнэлгээгээр 64,000,000 төгрөгөөр үнэлсэн) хураан авч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 13,893,779 хохирол +2,127,371 хор уршиг = 16,021,10 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөг, нийт 19,021,10 төгрөгийн хохирол, хор уршиг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсныг Улсын төсөвт оруулсугай.

6.Энэхүү хэрэгт шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон Steyr ZZ*******92 маркийн .... улсын дугаартай, өөрөө буулгагч, Northbenz ND 420 маркийн .... улсын дугаартай зүтгүүрийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдохгүй, зориулалт өөр байх тул шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч С.Г*******, О.О нарт буцаан олгосугай.

7.Шүүгдэгч С.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүгдэгч С.Г*******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 1 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

                     

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Ц.АМАРГЭРЭЛ