Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/109

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Г.Г нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц******* овогт Г******* Г******* холбогдох эрүүгийн 2**************00000*******0 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 3*******-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******9******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр аймгийн С суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөг угсралтын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт аймгийн С сум, ******* дүгээр баг, 3 дугаар хэсэг гудамж, **************6 тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн шүүхийн 20*******2 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сар хорих ял,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 20*******5 оны 0******* дүгээр сарын *******2-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******9 оны 03 дүгээр сарын *******3-ны өдрийн 3******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн *******7.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 360 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар, 8 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, хэрэг хариуцах чадвартай, Ц******* овогт Г******* Г /РД:МЭ****************************6/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 03 дугаар сарын 30-наас 3*******-нд шилжих шөнө ... дугаар байрны зүүн урд талд байрлуулсан иргэн Г.С эзэмшлийн... улсын дугаартай “Тоёота ” маркийн авто машины жолоочийн хаалганы шилийг хагалж, авто машины бүхээгт нэвтэрч гар цүнхтэй гоо сайхны хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 70,000 төгрөгийн шууд хохирол, *******65,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

           Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Г нь 2022 оны 03 дугаар сарын 30-наас 3*******-нд шилжих шөнө аймгийн С сумын 6 дугаар баг, Шарын *******3 дугаар байрны зүүн урд талд байрлуулсан иргэн Г.С эзэмшлийн 8*******-38 УНҮ улсын дугаартай “Тоёота ” маркийн авто машины жолоочийн хаалганы шилийг хагалж, авто машины бүхээгт нэвтэрч гар цүнхтэй гоо сайхны хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 70,000 төгрөгийн шууд хохирол, *******65,000 төгрөгийн хор уршиг учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Г нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

*******.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г өгсөн: “Нэг цэгийн үйлчилгээний цэгт арматурчин хийдэг, ажилд ороод 5 хонож байна. Суллагдаад “Алтан тариа” ХХК-нд ажил хийсэн. Гэм буруугүй гэж маргахгүй, гэхдээ зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хүнд байна. Хохирогчид *******0,000 төгрөг нөхөн төлсөн, үлдэгдэл *******35,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэх мэдүүлэг[*******],

            2.Хохирогч Г.С 2022 оны 03 дугаар сарын *******3-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тоёота Харриер” маркийн 8*******-38 УНҮ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг. Миний машин дотроос хар өнгийн сайжруулсан арьсан материалтай жижиг гар цүнх алга болсон. Цүнхэн дотор миний гоо сайхны эд зүйлс буюу уруулын будаг, нүүрний ком хэрэгсэл байсан. Мөн тээврийн хэрэгслийн цонх хагарсан байна. Ямар санаа сэдэлтэйгээр, хэн миний тээврийн хэрэгсэл дотроос эд зүйл хулгайлах болов гэдэг асуудлыг л олж тогтоож өгнө үү. Цаашид цонхны шилийг шиллэх зардлыг гаргуулмаар байна” гэх мэдүүлэг[2]

            3. аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “*******.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлэн, бэхжүүлж авсан гэх *******2,5x8,5 см хэмжээтэй гэрэл гутлын улны гүн мөрний гэрэл зураг болон сэжигтэн Г.Гөөс хурааж авсан гэх ******* хос гутал нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцсэн *******2,5x8,5 см хэмжээтэй гэрэл зураг дээрх гутлын улны гүн мөр нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн саарал өнгийн хос гуталны баруун өмсгөлийн улны мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байх тул шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн сэжигтэн Г.Гөөс хурааж авсан гэх богино түрүүтэй саарал өнгийн гуталны баруун өмсгөлийн гутлын гутлын улаар дарагдаж гарсан байна.гэх дүгнэлт[3],

            4.2022 оны 04 дүгээр сарын *******9-ний өдрийн “Ашид билгүүн” ХХК-ний 579 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт:

Эвдэрсэн эд анги,

зардлын нэр

Эвдрэлийн зэрэг

Үнэлгээ

Үнэлгээний тайлбар

*******

Хаалганы шил /баруун урд/

Их

*******50,000

Солих

2

Будах зардал

Бага

0

Ажлын хөлс

3

Шууд зардлын дүн

 

*******50,000

 

4

*******0 гр будаг, тус-мат, лак

Өнгө гаргах

0

Материалын үнэ

5

Эд анги солих

 

*******5,000

Ажлын хөлс

6

Тэнхлэг тохируулах

 

0

Ажлын хөлс

7

Шууд зардлын дүн

 

*******5,000

 

8

Нийт дүн

 

*******65,000

 

гэх дүгнэлт[4],

            5.2022 оны 04 дүгээр сарын *******9-ний өдрийн “Ашид билгүүн” ХХК-ний 579 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: ”Сайжруулсан арьсан жижиг гар цүнх, уруулын будаг, нүүрний чийгшүүлэгчний нийт бодит үнэ цэнийг 70,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт[5],

            6.Шүүгдэгч Г.Гийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаагийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2**************00000*******0 дугаартай прокурорын тогтоолтой танилцлаа уг тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл мөн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг[6], 7.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[7], 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[8], 9.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[9], *******.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[*******], **************.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[**************] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Ст 70,000 төгрөгийн хохирол, *******65,000 төгрөгийн хор уршиг учирснаас шүүгдэгч *******0,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, үлдэгдэл *******35,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Шүүгдэгч хохирлын *******35,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурьдвал зохино.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал автомашин, техникийн хохирлын үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийн ажлын хөлс нийт 37,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан “Ашид Билгүүн” ХХК-ний Хаан банк дахь 56*******07*******697 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Г.Г******* эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсний дараа хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн ар гэрийн нөхцөл байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн нэр томъёоны тайлбарт:

“Орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувилалын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тайлбарлажээ.[*******2]

“Автотээврийн хэрэгсэл” гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарлажээ.[*******3]Учир нь автомашиныг тусгайлан хамгаалсан байр, агуулахад хамааруулан ойлгохгүй. Улсын яллагч яллах дүгнэлтэндээ хуучин хуулийн тайлбарыг ашигласан нь учир дутагдалтай юм.

Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц******* овогт Г******* Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд ирүүлсэн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж зүйлчлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г******* 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Ст 70,000 төгрөгийн хохирол, *******65,000 төгрөгийн хор уршиг учирснаас шүүгдэгч *******0,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, үлдэгдэл *******35,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсгийн *******.5 дахь заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 37,000 төгрөгийг шүүгдэгч Г.Гөөс гаргуулан “Ашид билгүүн” ХХК-ны Хаан банк дахь 56*******07*******697 тоот дансанд оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.*******4 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн *******, 4, 36.*******, 36.*******3, 37.******* дүгээр зүйлийн *******, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц******* овогт Г******* Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.******* дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Ц******* овогт Г******* Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Г.Г******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх заалтад зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г******* оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч.... 70,000 төгрөгийн хохирол, *******65,000 төгрөгийн хор уршиг учирснаас шүүгдэгч *******0,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, үлдэгдэл *******35,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгосугай.

6.Шүүгдэгч Г.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсгийн *******.5 дахь заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 37,000 төгрөгийг шүүгдэгч Г.Гөөс гаргуулан “Ашид билгүүн” ХХК-ны Хаан банк дахь 56*******07*******697 тоот дансанд оруулсугай.

8.Шүүгдэгч Г.Г******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш *******5 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

**************.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн **************.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Ц.АМАРГЭРЭЛ