| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2019/0000/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 13
*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Дуламжав, хохирогч Р.Батмөнхийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Д.Хуягбаатар, иргэний хариуцагч Б.Батсүх түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******0 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдрийн 36 ******* шүүгчийн захирамжтай *******д холбогдох эрүүгийн 1*******3600*******00006 *******тай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2*******0 оны 03 ******* сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1961 оны 06 ******* сарын 28-ны өдөр төрсөн, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* ******* ******* *******од оршин суух, 5******* настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, ******* гийн Лхачинхүү нь Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн ******* нутаг дэвсгэр Элстэй гэх газарт 201******* оны 06 ******* сарын 29-ний өдөр -ний эзэмшлийн улсын *******тай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ******* ******* бүлгийн 6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалт, мөн дүрмийн 21.8-д заасан тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар 93-4******* улсын *******тай УАЗ пургон маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд сууж байсан ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “*******д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж” шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Шүүгчийн захирамжид заасан үндэслэлийн дагуу хэргийг хянахад гэрч нь тухайн хэрэгт хоёр удаа гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд 201******* оны ******* ******* сарын 05-ны өдөр “машин их халж байсан тул байн байн зогсоод машинаа хөргөөд явсан. Тэгэхээр машин их халж байсан тул их хурдтай ямар ч байсан яваагүй” гэсэн мэдүүлэг, 2018 оны 8 ******* сарын 31-ний өдөр “ ерөнхийдөө явдал нь жигдэрсэн явж байсан. Яг хэдэн километр цагийн хурдтай явж байсан талаар нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байхад шүүгчийн захирамжид гэрч гийн мэдүүлгээр 93-4******* улсын *******тай тээврийн хэрэгсэл нь *******0-80 километр цагийн хурдтай явж байсныг нотолж байна гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Мөн хохирогч Р.Батмөнх нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “осол болсон энэ үед би замаа харж явсан. Би архи уудаггүй, тамхи татдаггүй. Гурван машин дараалан зогсож байсан нь араас нь харагдсан.
Ковш өнгөрөөд гэнэт машин хөндөлдөж гарч ирээд тормос гишгээд осол болсон. “Тормос гишгэнэ гэдэг чинь зогсоох арга хэмжээ авсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг, гэрч С.Батцэцэгийн “осол болох үед сэрүүн байсан. Автомашины урд дунд талын суудалд урагшаа харсан сууж явсан. Ослыг нүдээрээ харсан. Манай машин явж байсан зам дээр ковш трактор зогсож байсан ба ковшны зүүн талаар зөрж гарах гээд хажуугаар нь ортол урд нь зогсож байсан машин гэнэт зам руу орж ирээд манай машинтай арын хэсгээрээ мөргөлдсөн.
Манай жолооч тормос гишгэсэн боловч урдаас нь гарч ирсэн машин гэнэт гарч ирсэн тул яах ийхийн зуургүй мөргөлдсөн гэх мэдүүлэг болон Улаанбаатар хот Замын Цагдаагийн тасгийн шинжээч нарын 2018 оны 3 ******* сарын 04-ний өдрийн 126 ******* “93-4******* улсын *******тай пургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. “ улсын *******тай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ******* бүлгийн 6-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг ханган” гэсэн заалт мөн дүрмийн 21.8-д “тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт” хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар пургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үйлдэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлж шийдвэр гаргахдаа хэргийг прокурорт буцааж байна. Хэргийг прокурорт буцаах үндэслэл нь пургон маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь гэм буруутай болох нь тогтоогдлоо гэж тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 ******* зүйлд заасан “гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглоно, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг “ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Түүнчлэн анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 39.6 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 39.8 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрчжээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Хохирогч Р.Батмөнхийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлтээр хянан шийдвэрлэнэ гэсэн байгаа. ******* гэдэг хүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн. Энэ хүнд холбогдуулж урьдчилсан хэлэлцүүлэг хийх байтал өнөөдрийн шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан бичлэг дээрээс харахад гэдэг хүн гэм буруутай нь тогтоогдлоо гэсэн ганцхан асуудлаар хэргийг буцааж байна гэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал харагдаж байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.******* ******* зүйлийн 2-д заасан заалт зөрчигдсөн байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хэргийг үнэн зөвөөр шийдэж ялгаа заагийг гаргаж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн бодит байдлыг тогтоолгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн нотлуулъя гэдэг үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хоёр удаа хийлгэсэн.
Прокурорын яллах дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлд шүүгчийн захирамж нь бодит байдалд нийцээгүй гэж үзсэн байдаг. Энэ талаар шүүгчийн захирамжид тодорхой заасан байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий гарсан. Нотолбол зохих байдлыг нотлоогүй байна гэдэг үндэслэлээр хэргийг буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэний хариуцагч болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
******* нь Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн ******* нутаг дэвсгэр Элстэй гэх газарт 201******* оны 06 ******* сарын 29-ний өдөр Ховд АЗЗА Төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшлийн улсын *******тай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ******* ******* бүлгийн 6-д заасан “ Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана. . . гэх “ заалт мөн дүрмийн 21.8 “. . . Тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт “ хүн тээвэрлэхийг хориглоно . . . “ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар 93-4******* улсын *******тай УАЗ Пургон маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд сууж байсан Р.Батмөнхийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжав нь шүүгдэгч Б.Лхачинхүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.10 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Б.Лхачинхүүд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр, прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийг хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дахин 9 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн 2019 оны ******* ******* сарын 14-ны өдрийн 88 *******тай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар уг хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хэргийг анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр шүүгчийн захирамжаар, прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн анхан шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа “хэрэгт авагдсан баримтуудаар ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруу нь тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 11 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан учир хэргийн талаар дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч ,Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******0 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдрийн 2*******0/ШЗ/36 *******тай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, *******д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Б.ДАМБА