Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/171

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч О.Э******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт О******* Э*******т холбогдох эрүүгийн 22100010179 дугаартай хэргийг 2022 оны 09 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр, ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ресторанд тогооч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 6, эцэг, эх, нөхөр, 2 хүүхдийн хамт ******* аймаг ******* сум, дугаар баг, дугаар хэсгийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт О******* Э*******, /РД:МЮ*********************01/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Яллагдагч О.Э******* нь 2022 оны ******* дугаар сарын 08-ны өдөр 06 цагийн үед ******* аймаг сум, “” гэх газарт байрлах амралтын газрын байшинд согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан үедээ маргааны улмаас иргэн Т.А нүүр тус газар нь хагархай аягаар зүсэж, биед нь духанд нь няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Э******* нь 2022 оны ******* дугаар сарын 08-ны өдөр 06 цагийн үед ******* аймаг сум, “” гэх газарт байрлах амралтын газрын байшинд согтууруулах ундаа хэрэглэсэн согтуурсан үедээ маргааны улмаас иргэн Т.А нүүр тус газар нь хагархай аягаар зүсэж биед нь духанд нь няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч О.Э******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э******* өгсөн:“ Миний төрсөн өдөр болоод тавуулаа хамт амралт руу явсан. А корпусын залуутай яваад байхаар нь миний уур хүрээд бид хоёр маргалдсан. Би маш их гэмшиж байгаа, хохирол барагдуулсан. Би буруу зүйл хийснээ ухаарч байгаа. Санамсаргүй байдлаар зүссэн, санаатай тэгээгүй. 00,000 төгрөг нэхсэн, тэрийг нь би өгсөн, уучлалт гуйж эмнэлэгт эргэж очсон” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Т.А нь  2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...2022 оны ******* дугаар сарын 08-ны өдөр 05 цагийн орчимд “” нэртэй амралтын газарт найз Э*******, Өнөржаргал, Г, Гын найз гээд танихгүй залуугийн хамт очсон. Амралтын газарт бид нар 2 том пиво уусан. Уугаад сууж байхад А гээд залуу ирсэн. Бид нар пиво ууж байхад Өнөржаргал, А гээд залуу тамхи татах гээд гарсан. Энэ үед би бие засах гээд нойл орчихоод буцаад шовгор луу ортол Э*******, Г гээд залуутай юм яриад сууж байсан. Э******* тэгснээ Гад хандаад сүүлд ирсэн “А гээд залуу нь А таньдаг залуу, уулздаг залуу тийм биз дээ” гэж асуусан юм. Тэгэхээр нь би “танихгүй гэж хэлээд чи согтсон байна” гэж хэлсэн. Тэгээд Г тамхи татах гээд гарсан. Гыг гарсны дараа Э******* ширээн дээрээс аяга аваад газарт шидэж хагалсан. Аяга газарт унаад 2 хэсэг хуваагдсан ба хагарсан нэг хэлтэрхийг нь Э******* нь аваад миний духыг зүссэн юм. Энэ үед гаднаас Г орж ирээд Э*******ийг болиулсан. Нилээн согтолттой байсан. “А гээд залууг танина биз дээ” гээд хагалаад зүсчихсэн. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Э******* миний эмчилгээний зардлыг бүрэн өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[2],

.Гэрч Б.Г 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны ******* дугаар сарын 08-ны өдөр би найз Бямбаа, Бямбаагийн найз Давхараа Э*******, Э*******ийн 2 найзын хамт сумын нутаг дэвсгэрт байдаг “” нэртэй амралтын газар луу үүр цайж байхад явсан юм. Тэнд очоод шовгор аваад бид хэд пиво ууцгаасан. Би Бямбаа, Давхараа нарын хамт шовгороос тамхи татах гээд гараад явсан. Э*******ийн хамт нэг найз нь нойл орох гээд гарсан харин шовгор дотор Э*******, А нар нь үлдсэн. Бид хэдийг тамхи татаад зогсож байхад шовгор дотор шилэн аяга хагарах чимээ гарсан. Юу болсон юм бол гээд дотогш ортол А духнаас цус гарсан байдалтай, Э*******, А нар нь зууралдсан байдалтай аяга шидсэн чинь шил нь үсрээд дух зүсчихлээ гэж хэлсэн. Харин А нь “Э******* аяга хагалаад зүсчихлээ” гэж хэлсэн. А духнаас цус гараад байхаар нь би өөрийн өмсөж явсан фодволкыг тайлаад Ат өгсөн. Дотор ороход А намхан сандал дээр суусан байсан. Хоорондоо юм ярьж байхдаа Э******* нь Ат миний найзын нөхөртэй явалдаад гэж ярьж байсан. Үүнээс болоод хэрүүл маргаан гарах болсон байх. Э******* нь гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[],

4.Гэрч Т.Г 2022 оны 08 дүгээр сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:” Би Э*******тэй хамт ажиллаад 5 жил болсон. Энэ хугацаанд ямар нэгэн асуудалд холбогдож үзээгүй. Хүнтэй их эелдэг, ахаа эгчээ гээл гүйгээд байдаг. Хамт олонтой, нийтэч, ямар  нэгэн муу хорт зуршил байхгүй эмэгтэй юм. О.Э*******ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг мэддэг болсон цагаас хойш хараагүй” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Б.Г 2022 оны 08 дүгээр сарын 19-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”О.Э******* нь илүү дутуу зан байхгүй, аядүү дөлгөөн зантай, хүнд их тусархаг, эелдэг нийтэч зантай хүн юм. Түүний энэ зан нь надад хамгийн их таалагддаг. Бид хоёр найзалж нөхөрлөөд 10-аад жил болж байна. Энэ хугацаанд Э*******ийг хүнтэй хэрэлдэж байхыг огт харж байгаагүй. Бусадтай их амархан учраа олдог хүн байгаа юм. Ажил төрөл хийхдээ сэтгэлээсээ тэрнийхээ хувьд ч сая ажлаасаа шагнагдсан байгаа юм.  Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[5],

6.******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн 274 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Т.А биед духанд няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[6],

           7.Яллагдагч О.Э******* 2022 оны 08 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг би төлсөн. Бүх хохирлоо барагдуулна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[7], 8.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[8], 9.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[9], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[10], 11.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[11], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 1.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1], 14.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[14] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Э*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд 00,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Т.А нь гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэнд үндэслэн шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч О.Э*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч О.Э*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан, торгох ялыг /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч О.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б******* овогт О******* Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э*******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг /гурван/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5.Шүүгдэгч О.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй байхыг дурьдаж, мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ