| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00426/и |
| Дугаар | 393 |
| Огноо | 2020-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 393
2020 оны 05 сарын 09 өдөр Дугаар 139/ШШ2020/00393 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Д сумын р баг, С гэх газар оршин суух хаягтай, А овогт Нгийн Х /ЗЖ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00426/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нгийн Х миний бие 1964 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 56 нас хүрч байгаа улсад 20 гаруй жил ажилласан. Миний бие 2019 оны 06 сарын 13-ны өдөр Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 139/ШШ2019/00246 дугаар шийдвэрээр ажиллаж байсан жилээ тогтоолгосон боловч өөрийн алдааны улмаас зарим онуудаа орхигдуулан дутуу тогтоолгосон. Иймээс 1980 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг цалингийн тооцооны хүснэгт, хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг үндэслэн 1980 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Х нь 1964 онд төрсөн 56 настай, анх илгээлтээр Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаж ажиллаж байсан байдлаа тогтоолгосон боловч орхигдуулсан ажилласан жил байсан учраас 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31-нийг хүртэл, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-нийг хүртэл хугацааг орхигдуулж нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн байсан учраас шүүхээр тогтоолгоогүй хугацааны ажилласан жилээ нэмж тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Х нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
-Дундговь аймгийн Архивын тасгийн тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1980 оны 01 сараас 1981 оны 12 сарын 31-нийг дуустал, мөн 1989 оны 01 сараас 1989 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Новогтой Хтай холбогдох лавлагааг гаргах боломжгүй гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 321 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Архивын тасгийн тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1980 оны 01 сараас 1981 оны 12 сарын 31-ний дуустал, мөн 1989 оны 01 сараас 1989 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Новогтой Хтай холбогдох лавлагааг гаргах боломжгүй гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 321 дугаартай тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/
- Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын тамгын газрын “тус сумын Саруул багийн малчин Нгийн Х нь 1980-1989 онуудын Дэрэн сумын Найрамдал нэгдэлд ажилласан цалингийн тооцооны дараах материалыг сумын Засаг даргын тамгын газрын архивт хадгалагдаж буй баримтаас хуулбарыг хүргүүлэв ” гэх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/
-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 08/526 дугаартай Дэрэн сумын “ Найрамдал” нэгдэл нь 1991 оны 4 сарын 14-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1994 оны 4 сарын 08-нд Найрамдал ББХК, 1996 оны 4 сарын 22-нд “Наран хөгцтий” ХХК болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаад 2003 оны 2 сарын 25-нд Наран хөгцтий хоршоо болон өөрчлөгдөөд үйл ажиллагаа явуулж байгаа гэх тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/
-Н.Хын 1980, 1981, 1989 онуудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /хэргийн 9-14 хуудас/
-Гэрч Д.Туулын “Би Дэрэн сумын сургуульд Хтай нэг ангид суралцаж байсан. Х нь 4-р ангиасаа сургуулиас гарч аав ээжтэйгээ мал маллаж эхэлсэн. Аав Ннь аймгийн аварга малчин байсан болохоор багаасаа мал дээр гарсан. 1980 оноос 1992 онд хувьчлалаар Найрамдал нэгдэл тарах хүртэл Саруул бригадад бог мал маллаж байсан. Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд тракторын жолоочоор 1988 оноос 1991 он хүртэл ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс учраас Хын нэгдэлд малчнаар ажиллаж байсан болон нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/
-Гэрч Ц.Г-ийн “Н.Х нь Дэрэн сумын сургуулийн 4-р ангийг төгсөөд малчин болж байсан. Хүүхэд байхаасаа мал маллаж байгаа малчин хүн. Н.Х нь 1980 оноос хувьчлал тарах хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад мал маллаж байсан. Дундговь аймгийн Дэрэн сумын Худалдаа бэлтгэлийн трестийн нийтийн хоолны газар 1987 оноос 1991 он хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс учраас Хын нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/
-Гэрч А.Т-ийн “ Н.Х нь 1980 онд 16 настай хүүхэд Найрамдал нэгдэлд аав ээж дээрээ мал дээр гарсан. Найрамдал нэгдлийн Саруул бригадад бог мал маллаж байсан. Нэгдэлд мал маллаж байхдаа ажил сайтай, аймгийн аварга малчин болж гадаад улс явсан байх. Н.Х нь 1980 оноос 1992 оныг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад малчнаар ажиллаж байсан. Тэрнээс хойш Дэрэн сумын Саруул бригадад мал маллаж байгаа. Би Дундговь аймгийн Дэрэн сумын Намын үүрийн орлогч дарга, иргэдийн хурлын дарга, засаг даргын орлогчоор 1976 оноос 2000 он хүртэл ажиллаж байсан. Н.Хыг бага хүүхэд байхаас нь танина. Бид нэг нутаг усны хүмүүс учраас Хын нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас / баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Н.Х нь 1980 оны 1 сарын 1-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А овогт Нгийн Х /ЗЖ / нь 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ