Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/906

 

 

 

 

 

 

    2023          11            23                                    2023/ШЦТ/906

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,              

улсын яллагч Г.Онон,  

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* тоот дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Century ресторанд тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, 21а байрны 4 тоотод оршин суух,

Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 960,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, ******* овогт *******гийн ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 08 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө ******* дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдааны төвийн гадна ******* УНР улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор "...Зээлсэн мөнгөө өгсөнгүй..." гэх шалтгааны улмаас хохирогч А.*******г зодож түүний биед баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, зүүн баруун шуу, баруун гуя, хэвлийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Мөрдөн байцаалтад хохирогч А.*******гийн өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сард байсан санагдаж байна танил дүү гэх залуугаар дамжуул түүний танил эгч ******* гэх хүнээс 2,200,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн бөгөөд тухайн мөнгийг киноны дутсан мөнгөнд ашиглах гэж байгаа талаараа тэд нарт хэлэх үед зөвшөөрсөн. Тэгээд амьдрал нэртэй кино 2020 онд хийсэн бөгөөд тухайн мөнгийг кино хийхдээ зарцуулсан. Тэгээд мөнгө өгөх хугацаа дуусах үед 800,000 төгрөгийг буцааж өгсөн үлдсэн мөнгийг нь өнөөдрийг хүртэл өгч амжаагүй байгаа. 2023 оны 8 дугаар сарын 17-ны орой 20 цаг өнгөрч байх үед мөнгө зээлсэн дүү тай Баянзүрх дүүрэгт таарах үед тэр ахыгаа дуудсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа ах нь гэх эрэгтэй хүрч ирээд надад хандаж үлдсэн мөнгөө өг гэж хэлэхээр нь шүүхийн байгууллагаар шийдүүлнэ гэж хэлсэн. Тэгээд бид 3 ын ******* УНР улсын дугаартай Рruis 20 маркийн машинд суух үед *******тай уулзуулна гэж хэлэхээр нь би зөвшөөрч ******* дүүргийн 29 дүгээр хороо худалдааны төв байх байрны авто машины зогсоол дээр очиж зогсох үед ******* гарч ирээд үлдэгдэл мөнгөө нэхэх үед шүүхээр шийдүүлнэ гэж хэлсэн чинь ******* намайг загнаж эхэлсэн. Энэ үед миний хажууд сууж байсан үл таних /ын ах/ залуу баруун зүүн гар, баруун гуя хэсэг рүү олон удаа цохиж чи муу хэгжүүн байлдаа гээд байсан. ******* уурлаж миний халаасанд байсан гадаад паспорт, иргэний үнэмлэх, виза картыг ухаж авсан мөн хүзүү хэсэгтээ зүүсэн байсан мөнгөн гинжийг тас татаж авах үед нь өөрийн юмаа авах гэсэн юмаа гэж хэлсэн чинь эд нар чинь надад байж байг мөнгөө өгч байж аваарай гэж хэлээд аваад явсан. ******* надад хандаж "би чамайг хутгалах гэсэн юм аа чи гомдолгүй гээд бичээд өг" гэхээр нь би хариулаагүй тэгээд ******* машинаас буугаад явсан.

Миний эрүүл мэндэд баруун, зүүн гар, баруун гуя, гэдэс хэсэг хөхөрсөн хөндүүр байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 11-12 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.ын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сард А.*******тэй уулзах үед цагаан сарын кино контент хийх гэсэн чинь мөнгө дутаад байна 2,000,000 төгрөг зээлэх юм бол киногоо хийгээд буцаагаад чамд өгнө гэхээр нь би өөрийн танил эгч *******гаас 2,000,000 төгрөг зээлж /сарын 10 хувийн хүүтэй/ 2 сарын дотор буцааж өгөхөөр тохироод түүнд мөнгө зээлж авч өгсөн. ******* эгч надад хандаж надаас мөнгө зээлсэн хүн мөнгөө өгөхгүй алга болоод байна гэж хэлээд би түүнээс эгчийн мөнгийг нэхэх үед зугтааж алга болоод байсан. 2023 оны 8 дугаар сарын 17-ны орой Баянзүрх дүүрэгт явж байсан чинь *******тэй таараад түүнийг байж бай гэж хэлээд ах *******г дуудах үед ах ирсэн. Бид 3 ******* дүүргийн 29 дүгээр хороо худалдаатай төвтэй байрны авто машины зогсоод дээр очоод эгч *******г дуудах үед тэр гарч ирсэн. Эгч ******* машины урд суудал дээр би машины жолоочийн суудал дээр ах *******, ******* нар нь хойд суудал дээр сууж байх үед эгч ******* *******гээс мөнгөө нэхэж уурлаад түүн рүү дайрах үед ******* эгчийг хааж гараараа бариад байсан. Энэ үед ******* ах *******гийн баруун зүүн гар хэсэг рүү нь гараараа олон удаа цохисон. ******* эгч *******д хандаж "чи алга болоод дахиж надтай уулзахгүй байх” гэж хэлээд *******гийн гадаад паспорт, иргэний үнэмлэх, мөнгөн гинж гэх мэт зүйлийг нь аваад машинаас буух үедээ чи маргааш над дээр хүрч ирээд эд зүйлээ аваарай гээд буусан. ******* ах бид 2 *******г автобусны буудал дээр буулгаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.*******гийн өгсөн: “...Миний хуурай дүү ын таних ах нь гэх ******* нь 2020 оны 01 дүгээр сард надаас 2,200,000 төгрөг зээлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй зугатаагаад яваад байгаа юм. 2023 оны 8 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед ******* дугаараас залгаад “чамд өртэй *******г олсон байна. Чиний мөнгийг төлсөн гээд байна үнэн юм уу” гэж асуухаар нь “худлаа яриад байна наад залуугаа манай гэрийн гадаа аваад ир” гэж хэлсэн чинь за гэж хариулсан. 2023 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед миний дугаар луу ******* залгаад гадаа чинь байна гэж хэлсэн. 2023 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 23 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад ******* дүүргийн 29 дүгээр хороо худалдааны төв байдаг байрны авто машины зогсоол дээр очих үед саарал өнгийн Рruis 20 маркийн авто машины жолооны хүрд хэсэгт суучихсан хойд суудал дээр нь *******, ******* 2 сууж байсан. Би жолоочийн эсрэг талын суудал дээр сууж *******гээс зээлсэн мөнгөө хэзээ өгөх гэж байгаа талаар асуух үед одоо би чиний мөнгийг өгөхгүй чи явдаг газраараа яваарай гэж хэлэхээр нь миний уур хүрч эргэж хараад түүнийг цохих гэсэн чинь тэр миний гарыг бариад намайг сэгсрээд байсан. Энэ үед ******* уурлаж түүнийг тавь гэж хэлээд гар луу нь 2-3 удаа цохисон. Миний уур маш ихээр хүрч *******г нүүр хэсэг рүү нь алгадсан, нуруу, хөл, гар хэсэг цохисон. Тэгээд би түүнийг цагдаад өгнө гэж хэлсэн ******* нь уйлаад төлнө гэж хэлсэн. Би түүнд хандаж “чамд тодорхой оршин хаяг байхгүй, зугтаагаад олдохгүй биз дээ” гэж хэлээд түүний биед байсан гадаад паспорт, иргэний үнэмлэх, карт, гинж гэх мэт зүйлийг нь булааж аваад түүнд хандаж” чи өөрөө төлчих хэзээ яаж төлөх талаараа тохироод энэ зүйлээ аваарай” гэж хэлээд би машинаас буугаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот “...1.А.*******-н биед баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, зүүн баруун шуу, баруун гуя, хэвлийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,            

            -  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.******* нь 2023 оны 08 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө ******* дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдааны төвийн гадна 6580-УНР улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор "...Зээлсэн мөнгөө өгсөнгүй..." гэх шалтгааны улмаас хохирогч А.*******г зодож түүний биед баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, зүүн баруун шуу, баруун гуя, хэвлийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 08 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө ******* дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдааны төвийн гадна ******* УНР улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор "...Зээлсэн мөнгөө өгсөнгүй..." гэх шалтгааны улмаас хохирогч А.*******г зодож түүний биед баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, зүүн баруун шуу, баруун гуя, хэвлийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч А.*******гийн өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 17-ны орой 20 цаг өнгөрч байх үед мөнгө зээлсэн дүү тай Баянзүрх дүүрэгт таарах үед тэр ахыгаа дуудсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа ах нь гэх эрэгтэй хүрч ирээд надад хандаж үлдсэн мөнгөө өг гэж хэлэхээр нь шүүхийн байгууллагаар шийдүүлнэ гэж хэлсэн. Тэгээд бид 3 ын ******* УНР улсын дугаартай Рruis 20 маркийн машинд суух үед *******тай уулзуулна гэж хэлэхээр нь би зөвшөөрч ******* дүүргийн 29 дүгээр хороо худалдааны төв байх байрны авто машины зогсоол дээр очиж зогсох үед ******* гарч ирээд үлдэгдэл мөнгөө нэхэх үед шүүхээр шийдүүлнэ гэж хэлсэн чинь ******* намайг загнаж эхэлсэн. Энэ үед миний хажууд сууж байсан үл таних /ын ах/ залуу баруун зүүн гар, баруун гуя хэсэг рүү олон удаа цохиж чи муу хэгжүүн байлдаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8, 11-12 дугаар хуудас/,

 

гэрч Д.ын өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 17-ны орой ... ******* ах *******гийн баруун зүүн гар хэсэг рүү нь гараараа олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

 

гэрч Н.*******гийн өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 23 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад ******* дүүргийн 29 дүгээр хороо худалдааны төв байдаг байрны авто машины зогсоол дээр очих үед саарал өнгийн Рruis 20 маркийн авто машины жолооны хүрд хэсэгт суучихсан хойд суудал дээр нь *******, ******* 2 сууж байсан. Би жолоочийн эсрэг талын суудал дээр сууж *******гээс зээлсэн мөнгөө хэзээ өгөх гэж байгаа талаар асуух үед одоо би чиний мөнгийг өгөхгүй чи явдаг газраараа яваарай гэж хэлэхээр нь миний уур хүрч эргэж хараад түүнийг цохих гэсэн чинь тэр миний гарыг бариад намайг сэгсрээд байсан. Энэ үед ******* уурлаж түүнийг тавь гэж хэлээд гар луу нь 2-3 удаа цохисон. Миний уур маш ихээр хүрч *******г нүүр хэсэг рүү нь алгадсан, нуруу, хөл, гар хэсэг цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот “...1.А.*******-н биед баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, зүүн баруун шуу, баруун гуя, хэвлийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч А.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч А.******* нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээ үйлчилгээтэй холбоотой баримт хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ял оногдуулах саналтай...” гэх санал,

шүүгдэгч: “...Байхгүй...” гэх саналыг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.*******д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ