Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 394

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 29 өдөр                                     Дугаар 139/ШШ2020/00394                                                      Сайнцагаан сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн Э  сумын   баг, Р  гэх газар оршин суух, Б овогт Сгийн Т /ЗП /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00429/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сгийн Т 1971 онд төрсөн.  Энэ жил 49 нас хүрч байгаа.  1987 оны 8 сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Хөгжил нэгдэлд  адуучин, саальчнаар 1992 оны 2 сарын 19-ний  өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Хөгжил ХК-нд адуучнаар  ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр  нөхөн бичилттэй учир тулгах баримт бичиг  олдохгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр  хуулбар зэргийг үндэслэн 1987 оны 8 сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  Хөгжил нэгдэлд  адуучин, саальчнаар 1992 оны 2 сарын 19-ний  өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Хөгжил ХК-нд малчнаар ажиллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Т нь малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Дундговь аймгийн Архивын тасгийн  тус архивын тасгийн сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  Хөгжил нэгдэлд 1987 оны 08 сараас 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир С овогтой Ттай холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй талаарх 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 328 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 281 дугаартай  “Эрдэнэдалай сумын 4-р багийн иргэн С овогтой Т /ЗП71052808/-ын 1980, 1991 оны  хөдөлмөрийн дэвтэр овог, тамга тэмдгийн  зөрчилтэй тул 1987.08.01-1993.01.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай” гэх тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/

-С.Тд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1987 оны 8 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-6 хуудас/

- С.Тд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1991 оны 03 сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 7-8 хуудас/

-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын даргын  2020 оны 01 сарын 16-ны өдрийн 18 дугаартай архивын лавлагаа /хэргийн 9-р хуудас/

 -Дундговь аймгийн Татварын хэлтсийн  “Эрдэнэдалай сумын  Хөгжил нэгдэл нь 1955 оны 8 сарын 24-нд байгуулагдсан бөгөөд 1991 оны 3 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад  1992 оны 2 сарын 19-нд Хөгжил хувьцаат компани, 1996 оны 4 сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн талаарх ” тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/

-Гэрч Н.Ё-ын “ С.Т нь Эрдэнэдалай сумын сургуулийн 8-р ангийг  1987 оны 6 сард төгсч илгээлтээр Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Рашаант бригадад мал маллах болсон. С.Т нь   1987  оны 7 сараас 1992 оны 3 сард их хувьчлалаар Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл тарж Хөгжил ХК болох хүртэл нэгдлийн Рашаант бригадад бог мал маллаж байсан. Хөгжил нэгдэлд мал маллаж, нэгдэл тарснаас хойш Эрдэнэдалай сумандаа мал маллаж байгаа малчин хүн. С.Тын аав Сг таньдаг нэгдлийн сайн малчин байсан. Охин нь гэр бүлтэй болох хүртлээ Стай мал маллаж байгаад дараа нь гэр бүлийн хамт  нэгдэлд мал малласан. Би Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, нэгдлийн туслах үйлдвэрт 1975 оноос 1995 он хүртэл хүртэл жолоочоор ажиллаж байсан. Намайг нэгдэлд жолоочоор ажиллаж байхад С.Т нь сургууль төгсөөд мал дээр гарсан. Тэрнээс хойш тасралтгүй мал маллаж байгаа.   Насаараа мал маллаж байгаа, малчнаас өөр ажил хийж байгаагүй Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг   /хэргийн 16-р хуудас/  баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар С.Т нь 1987 оны 8 сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  Хөгжил нэгдэлд  адуучин, саальчнаар 1992 оны 2 сарын 19-ний  өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Хөгжил ХК-нд малчнаар  ажиллаж  байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн  82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Сгийн Т /ЗП /  нь 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  Хөгжил нэгдэлд, 1992 оны 02 сарын 19-ний  өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У