| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00309/и |
| Дугаар | 395 |
| Огноо | 2020-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 395
2020 оны 05 сарын 29 өдөр Дугаар 139/ШШ2020/00395 Сайнцагаан сумг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын М тоотод оршин суух, Г овогт Бын Б /ЗЗ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00427/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г овгийн Бын Б би 1984 оны 8 сарын 28-ны өдрөөс 1985 оны 03 сарын 02-ны өдрийг хүртэл Луус сумын Хөдөлмөр нэгдэлд тэжээлийн цэгийн туслах ажилтан, адуучин отрын үйлчлэгчээр, 1985 оны 03 сарын 02-ны өдрөөс тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, аж ахуйн няраваар, 1991 оны 4 сарын 02-ны өдрийг хүртэл ажилласан. 1991 оны 4 сарын 03-ны өдрөөс тус ангид ногоо ачигч, бэлтгэлийн туслах ажилчнаар ажиллаж байгаад 1991 оны 12 сарын 27-ны өдөр Худалдаа бэлтгэлийн анги нь Жавхлант ББХХоршоо болон өөрчлөгдөж үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Ингээд Жавхлант хоршоонд 1991 оны 12 сарын 27-ны өдрөөс манаачаар томилогдож 1995 оны 1 сарын 19-нд ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл энэ үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ тамга тэмдгийн зөрчилтэй зарим бичилт хийгдээгүй болон Худалдаа бэлтгэлийн ангийн нэр өөрчлөгдсөн зэрэг нь бичигдээгүй байгаа тул энэ дэвтрийг нийгмийн даатгалын хэлтэс хүчингүйд тооцож байна. Иймд миний 1984 оны 8 сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 сарын 19-ний өдрийг хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сайнцагаан сумын 9-р багийн иргэн Б овогтой Б /ЗЗ /-ын 1986 оны хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилт тушаалын зөрчилтэй тул 1984.08.25-1995.01.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай “ гэх Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 315 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сайнцагаан сумын 9-р багийн иргэн Б овогтой Б /ЗЗ /-ын 1986 оны хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилт тушаалын зөрчилтэй тул 1984.08.25-1995.01.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай “ гэх Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 315 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/
-Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1984 оны 8 сарын 27-ны өдрийн 49 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/
-Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1984 оны 11 сарын 01-ний өдрийн 67 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/
-Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 3 сарын 01-ний өдрийн 7 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/
-Дундговь аймгийн Луус сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх заиргааны 1986 оны 3 сарын 12-ны өдрийн 12 дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 8-р хуудас/
-Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 10 сарын 19-ний өдрийн 44 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/
-Дундговь аймгийн Луус сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх заиргааны 1990 оны 12 сарын 24-ний өдрийн 61 дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 10-р хуудас/
-Дундговь аймгийн Луус сумын хот хорооны Жавхлант хэрэглээнимй хоршооны даргын 1991 оны 4 сарын 02-ны өдрийн 13 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 11-р хуудас/
-Бын Бийн 163535 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 13-14 хуудас /
-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2013 оны 03 сарын 14-ний өдрийн 382 дугаартай архивын лавлагааны хуулбар /хэргийн 15-р хуудас/
Үндэсний татварын ерөнхий газрын Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2013 оны 02 сарын 27-ны өдрийн 08/103 дугаартай тодорхойлолтын хуулбар /хэргийн 16-р хуудас/
-Гэрч Б.Ж-ы “ Б.Бийг 1985 оны 3 сараас 1995 он хүртэл Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтан, нярав, манаачаар ажиллаж байсан талаар нь мэднэ. Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн манаач, няраваар ажиллаж байгаад 1992 оноос Луус сумын Худалдаа бэлтгэлийн анги нь Жавхлан хоршоо болоход манаачаар 1995 он хүртэл ажилласан. Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оноос 2000 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс учраас Б.Бийг Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/
-Гэрч О.Г-ийн “ Намайг Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар ажиллаж байхад Б.Б нь 1984 оны 8 сараас Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд тэжээлийн цехийн туслах ажилтнаар ажиллаж байгаад 1985 оны 3 сараас Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид жижүүр манаачаар ажиллаж байгаад дараа нь аж ахуйн няраваар 1991 он хүртэл ажиллаж байсан. Б.Б нь Луус сумын Хөдөлмөр нэгдэл, Худалдаа бэлтгэлийн ангийн туслах ажилтнаар 1991 онд хувьчлал тарж Жавхлант хоршоо болох хүртэл ажиллаж байсан. Дараа нь Жавхлант хоршоонд 1991 оноос 1994 оныг дуустал манаачаар ажиллаж байсан. Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1980 оноос 1990 он хүртэл няраваар ажиллаж байсан. 1990 оноос хойш Хулд суманд мал маллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс учраас Б.Бийг Худалдаа бэлтгэлийн ангид туслах ажилтнаар ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас / зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.Б нь 1984 оны 8 сарын 25-ны өдрөөс 1985 оны 03 сарын 02-ны өдрийг хүртэл Луус сумын Хөдөлмөр нэгдэлд тэжээлийн цэгийн туслах ажилтан, адуучин отрын үйлчлэгчээр 1985 оны 03 сарын 02-ны өдрөөс тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, аж ахуйн няраваар, 1991 оны 4 сарын 02-ны өдрийг хүртэл, 1991 оны 4 сарын 03-ны өдрөөс ногоо ачигч, бэлтгэлийн туслах ажилчнаар, Жавхлант хоршоонд 1991 оны 12 сарын 27-ны өдрөөс манаачаар 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г овогт Бын Б /ЗЗ / нь 1984 оны 08 сарын 25-ны өдрөөс 1985 оны 03 сарын 02-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1985 оны 03 сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 сарын 27-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, няраваар, 1991 оны 12 сарын 27-ны өдрөөс 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Жавхлант ББХХоршоонд туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У