| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00431/и |
| Дугаар | 396 |
| Огноо | 2020-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 396
2020 оны 05 сарын 29 өдөр Дугаар 139/ШШ2020/00396 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг тоотод оршин суух, Б овогт Ггийн Г /ЗЮ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00431/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ггийн Г миний бие 1960 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 60 нас хүрч байгаа. Улсад 20 гаруй жил ажилласан. Үүнээс 1979 оны 7 сарын 5-ны өдрөөс 1980 оны 6 сарын 17-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн газрын мал экспедицийн малын бага эмчээр ажиллаж байсан. Дээрх хугацаанд 1979 оны 12 сарын 1-ний өдрөөс эхлэн Дундговь аймгийн Баянжаргалан суманд малын бага эмчээр томилогдон шилжин ажилласан. Миний бие 1980 оны 6 сарын 26-ны өдөр цэргийн албанд татагдан Ардын армийн 232 дугаар ангид цэргийн алба хааж 1983 оны 6 сарын 27-ны өдөр цэргээс халагдсан. 1983 оны 7 сарын 1-ний өдрөөс 1985 оны 7 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд туслах үйлдвэрийн ажилчнаар, 1985 оны 8 сарын 1-ний өдрөөс 1992 оны 8 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд жолоочоор ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нөхөн бичилт тушаалын зөрчилтэй тул хөдөлмөрийн дэвтэр, хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, Алтат хоршооллын даргын тушаал, Баянжаргалан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын тушаал зэрэг баримтуудыг үндэслэн 1979 оны 7 сарын 5-ны өдрөөс 1979 оны 11 сарын 30 өдрийг дуустал Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн газрын мал экспедицийн малын бага эмч, 1979 оны 12 сарын 1-ний өдрөөс 1980 оны 6 сарын 16-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Баянжаргалан сумын малын бага эмчээр, 1983 оны 7 сарын 1-ний өдрөөс 1985 оны 7 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд туслах үйлдвэрийн ажилчнаар, 1985 оны 8 сарын 1-ний өдрөөс 1992 оны 8 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн нэгдэл дундын сүү-бордооны Алтат хоршоололд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Г.Гийн 075343 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6-8 хуудас/
-Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршооллын даргын 1989 оны 11 сарын 15-ны өдрийн 583 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/
-Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршооллын даргын 1991 оны 11 сарын 25-ны өдрийн 87 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн “Дундговь аймгийн Алтат хоршоолол ББХК нь 1980 оны 08 сарын 15-нд үүсгэн байгуулагдсөн бөгөөд 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1994 онд татан буугдсан ” гэх тодорхойлолт /хэргийн 11-р хуудас/
-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 314 дугаартай “Сайнцагаан сумын 5-р багийн иргэн Г овогтой Г /ЗЮ60052011/-ийн 1979 оны хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилт тушаалын зөрчилтэй тул 1979.07.05-1980.06.14, 1983.07.01-1992.08.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай” гэх тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/
-Дундговь аймгийн Баянжаргалан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1980 оны 6 сарын 16-ны өдрийн 37 дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 13-р хуудас/
-Г.Гт олгосон “сайшаалын үнэмлэх” /хэргийн 14-р хуудас/
-Гт олгосон дурсамж /хэргийн 15-р хуудас/
-Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бүртгэлийн хуудас /хэргийн 16-р хуудас/
-Гэрч С.Ц-гийн “ Г.Г нь 1983 онд цэргээс халагдаж ирсэн. Г.Гийн аав нь Алтат хоршоололд жолооч, ээж нь агентаар ажиллаж байсан. Г.Г нь 1983 оны 6 сард цэргээс халагдаж ирээд Алтат хоршооллын туслах үйлдвэрт ажиллаж байгаад 1985 оны 8 сараас Алтат хоршооллын тээврийн тэрэгний жолоочоор ажиллаж эхэлсэн. Г.Г нь 1991 оны 11-12 сарын үед Алтат хоршоололд унаж байсан машинаа хувьчлалаар авч байсан. Г.Г нь 1992 оны 8 сард хувьчлалаар тарахад ажлаас чөлөөлөгдаж байсан. Би 1982 оны 4 сараас Дундговь аймгийн сүү бордооны Алтат хоршоололд бичиг хэргийн эрхлэгч хийдэг байсан. Би Алтат хоршоолол татан буугдтал ажилласан. Намайг ажиллаж байхад Г.Гийн ажилд орсон тушаалыг бичиж байсан учраас сайн мэдэж байгаа юм. Өөр ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/
-Гэрч Г.М-гийн “ Г.Г нь 1983 онд цэргээс халагдаж ирж байсан. Тэгээд Г.Г нь 1983 оны 7 сард Алтат хоршоололын туслах үйлдвэрт ажиллаж байгаад 1985 оны 8 сараас Алтат хоршоололын тээврийн тэрэгний жолоочоор ажиллаж эхэлсэн. Г.Г нь 1991 оны 11-12 сарын үед Алтат хоршоололд унаж байсан машинаа хувьчлалаар авсан. Г.Г нь 1992 оны 8 сард хувьчлалаар тарахад ажлаас чөлөөлөгдаж байсан. Би 1982 оноос Дундговь аймгийн сүү бордооны Алтат хоршоололд тракторын жолоочоор 1994 он хүртэл ажиллаж байсан. Би Алтат хоршоолол татан буугдтал ажилласан. Би ажиллаж байхдаа Г.Г нь ажилд орж байсан учраас сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас / баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Г.Г нь 1979 оны 7 сарын 5-ны өдрөөс 1979 оны 11 сарын 30 өдрийг дуустал Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн газрын мал экспедицийн малын бага эмч, 1979 оны 12 сарын 1-ний өдрөөс 1980 оны 6 сарын 16-ны өдрийг дуустал Дундговь Баянжаргалан сумын малын бага эмчээр, 1983 оны 7 сарын 1-ний өдрөөс 1985 оны 7 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд туслах үйлдвэрийн ажилчнаар, 1985 оны 8 сарын 1-ний өдрөөс 1992 оны 8 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн нэгдэл дундын сүү-бордооны алтат хоршоололд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Ггийн Г /ЗЮ / нь 1979 оны 07 сарын 05-ны өдрөөс 1979 оны 11 сарын 30 өдрийг дуустал Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн газрын мал экспедицийн малын бага эмчээр, 1979 оны 12 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 16-ны өдрийг дуустал Дундговь Баянжаргалан сумын малын бага эмчээр, 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд туслах үйлдвэрийн ажилчнаар, 1985 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 сарын 05-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн нэгдэл дундын сүү бордооны Алтат хоршоололд, 1991 оны 04 сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Алтат хоршоолол ББХК-нд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У