| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00419/и |
| Дугаар | 398 |
| Огноо | 2020-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 398
2020 оны 05 сарын 29 өдөр Дугаар 139/ШШ2020/00398 Сайнцагаан сум
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У би М ХХК-ий нэхэмжлэлтэй, Д аймгийн С сумын тоотод оршин суух, Б овогт Ёын О /ЗЮ /-т холбогдох 942988 /есөн зуун дөчин хоёр мянга есөн зуун наян найман / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00419/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай ‘’Үйлчилгээний нөхцөл’’-ийг хүлээн зөвшөөрч 40699041 тоот гэрээ байгуулан 94077188 дугаартай үүрэн холбооны үйлчилгээ мөн гар утас, төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy G 50 /blue/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлийг төлөхийг сануулж, анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 699108 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 132841 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 111039 төгрөг, нийт 942988 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд гаргасан тайлбартаа: “Мобиком корпораци” ХХК-ий нэхэмжлэлтэй 40699041 гэрээний дугаартай 94077188 дугаарын эзэмшигч Ё.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 942988 төгрөгийг тус компанид бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М нь Ё.Оээс зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 699108 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 132841 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 111039 төгрөг, нийт 942988 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ё.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 942988 төгрөгийг бүрэн төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27182 төгрөгөөс төсвийн орлогоос 13591 төгрөгийг хариуцагчаас 13591 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б овогт Ёын О /ЗЮ 7/ нь М ХХК–д 942988 /есөн зуун дөчин хоёр мянга есөн зуун наян найман / төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27182 төгрөгөөс төсвийн орлогод 13591 төгрөгийг хэвээр үлдээж, төсвийн орлогоос 13591 төгрөгийг, хариуцагч Ё.Оээс 13591 төгрөгийг тус тус гаргуулан МХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.У