Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/206

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох эрүүгийн 2015003090108 дугаартай, 163/2022/0081/Э индекстэй хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* гүн овогт *******ын *******, Булган аймгийн ******* суманд 1976 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор *******баатар хотын ** дүүрэг, ** дүгээр хороо, *** дугаар байрны ** тоотод оршин сууж байгаа, дээд боловсролтой, экологич, байгаль хамгаалагч мэргэжилтэй, Цэвэр ус, ногоон дэлхий хязгаарлагдмал хувьцаат компанид байгаль орчны сургалт, зөвлөгөө өгөх ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 47 настай, эмэгтэй, /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.******* нь Булган аймгийн ******* сумын Бэрхийн өвөр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг ******* , , гэх нөхөрлөлүүдээс болон Ү.*******оос малчин иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус бүрээс 1.000.000 төгрөг буюу нийт 4.000.000 төгрөгийг залилан авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.*******г Булган аймгийн ******* сумын Бэрхийн өвөр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг ******* , , гэх нөхөрлөлүүдээс болон Ү.*******оос малчин иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус бүрээс 1.000.000 төгрөг буюу нийт 4.000.000 төгрөгийг залилан авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2015003090108 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав.

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн: Би эх хүнийхээ хувьд өнөөдөр санаа зовниод байж байна. Хүнийг яллахад прокурор гэдэг хүн маш их бэлтгэгдсэн, хуулийг маш сайн судалсан байж хэргийг шийддэг байх ёстой. Гэтэл прокурор яллах талыг хэт бариад, миний талаарх нэг ч цагаатгах талын баримтыг хэрэгт хавсаргаагүй байдаг. ******* гэж хүн ******* суманд яах гэж очсон гэдгийг эхлээд судлаасай гэж зөндөө хэлсэн. Би тэр үед ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч байсан. Булаг, шанд ширгээд байгаа асуудлыг яаж шийдэх вэ гэхээр уул уурхайн компанитай тухайн газар нутгийг нөхөн сэргээх, орон нутагт нь тодорхой нөхөн төлбөр олгуулах гэрээ хийхийг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлүүлж, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай гэрээг аймгийн удирдлагуудаар дамжуулж хийлгүүлэх зорилготой байсан. Би 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүсэлт гаргаад Аймгийн Засаг дарга уул, уурхайн компанитай байгуулах нийгмийн хариуцлагын хүрээнд гурвалсан гэрээ байгуулах тогтоолыг батлуулсан. Ингээд сумаас иргэдийн төлөөлөгчийг оруулсан ажлын хэсгийг байгуулахаар болсон. Гэсэн хэдий ч сумаас ажлын төлөвлөгөөгөө гаргахгүй намайг 20 орчим хоног ******* суманд хүлээлгэсэн. Юу болж байгаа талаар асуусан ч хариу өгөөгүй. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргатай утсаар ярьсан зүйлээ утсан дээрээ бичээд өмнөх шүүх хурал дээр нотлох баримтаар гаргаж өгсөн. Жилд 100 килограмм алт олборлодог компани тухайн суманд нэг сургуулийн дээвэр хийгээд өөр зүйл хийхгүй байна гээд энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар тогтоол гаргуулсан. Нийт 37 компанийн 20 орчим компани нь тогтмол үйл ажиллагаа явуулж байсан. Тэр компаниуд бүгд усыг тоолуургүй ашиглаж байсан. Ингэхээр хууль бусаар буюу усыг тоолуургүй ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа нэг компанийг 10.000.000 төгрөгөөр торгоно гэхээр нийт 200.000.000 төгрөг болно. Үүнээс алдаа зөрчлийг мэдээлсэн иргэнд 15 хувийг шагнал гэж олгодог болохоор би 15 хувийг авна гэж бодож энэ ажлыг эхлүүлсэн юм. ******* суманд байхад компаниуд үйл ажиллагаагаа явуулаад байсан. Би Бүрдэл майнинг ХХК-иас нөхөн төлбөр нэхэмжлэх асуудал дээр малчин аас итгэмжлэлтэй байсан. Мөн ажлын хэсэгт орж 20 компани тус бүр 10.000.000 төгрөгийн торгууль оногдуулаад 15 хувийг нь авах зорилготой байсан. Байгаль хамгаалаад орлого олох боломжтой байдаг. Бүрдэл майнинг компанийн ашигласан шороог тэр Нөхөрлөл гэх 20 компани угааж байсан. Миний зорилго Бүрдэл майнинг компанийн үйл ажиллагааг зогсоож, торгууль тавиулах зорилготой байсан. Учир нь Бүрдэл майнинг компани Эко алтан заамар гэсэн хуучин нэр дээрээ үйл ажиллагаа явуулаад жилд 600 килограмм алт олборлоно гэж төлөвлөсөн байсан тул би тэмцээд үйл ажиллагааг нь 3 өдөр зогсоосон байсан. Татвар луу лавлагаа гаргуулахаар бичиг явуулахад Бүрдэл майнинг гэж компани байхгүй байсан. Тухайн төсөл Эко заамарын нэр дээр байна гэсэн тул тэр талаар мэдээлээд 15 хувийг нь авах зорилготой хөөцөлдсөн. Нөхөрлөлийн хүмүүс өмнөх шүүх хуралдаанд ороод намайг харж байгаагүй гэдгээ хэлсэн. Бүрдэл майнинг компанийн шороог тэдгээр Нөхөрлөлүүд угааж байсан тул Бүрдэл майнингийн хүмүүс намайг буруутгах гэж хуурамч мэдүүлэг өгүүлсэн нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааг нь 3 хоног зогсоосонд дургүйцсэн. Би үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дээр тоолуур тавиагүй ус ашиглаж байгаа нь цаашдаа байгаль дэлхий усны нөөцгүй болох эхлэл тавигдаж байгаа болон маш олон тооны том оврын тээврийн хэрэгсэл орон нутгийн замаар алттай шороо зөөж зам эвдэж, ойр ойрчинд байгаа малчин айл өрхийн эрхийг зөрчиж байгаа тухай бичлэг хийгээд цахим орчинд тавьсан. Цаана нь 30 гаран бичил уурхай ажиллаж байсан. Бүрдэл майнинг компанийн олсон 600 килограмм алтыг улсын орлого болгох ёстой гэсэн саналыг аймгийн Засаг даргад болон Булган аймгийн цагдаагийн газарт гаргасан байсан. Цагдаагийн алба хаагч, прокурор нар нь тухайн компаний ч юмуу хэн нэгэн бусдын нөлөөнд автаж байгаа нь харамсалтай байна. Хуулийг хангах чиг үүргээ биелүүлэхгүй хэт нэг талыг барьж байна. Миний бие аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Оюунбатыг гэрчээр асуух хүсэлтийг 4 удаа гаргасан. Тэр хүн шүүх хуралд орсон бол *******гийн ачаар аймаг ийм орлого олсон гэж хэлэх байсан. Би 4 удаа тэр талаар хүсэлт гаргахад миний гаргасан хүсэлтүүд хэргээс алга болсон байсан. Оюунбатаас тайлбар авсан бол болох байсан. Оюунбат гэж хүн одоо энд хуралд орж байгаа прокурорын нөхрийг өмнө нь ажилд томилж байсан болохоор энэ хүмүүсийн дунд найз нөхдийн холбоо байдаг тул намайг энд яллаад байгаа. ******* өөрөө машин гаргаад, жолооч хөлслөөд явж байхад 200.000-300.000 төгрөгийг төрсөн дүүгийнхээ дансанд хийсэн гэж дансыг нь шалгаад байгаа. Би ийн нэхэмжлэлийг шүүхэд өгөхийн тулд итгэмжлэл хийлгэх гэж өөрөө мөнгөгүй байсан болохоор Авирмэдийн Гүндэгмаа гэдэг хүнээс 250.000 төгрөг хүүтэй зээлээд тэрийг манай ээж дараа нь дарсан. Би аймгийн ажлын хэсгийг хүлээх үедээ Бүрдэл майнинг компанийн үйл ажиллагааг 3 хоног л зогсоосон. Би тэр үед малчдаас нэг килограмм мах ч аваагүй. Бүх зардлыг би өөрөө гаргаж байсан. Хүнснийхээ зүйлийг өөрөө Соб орж бэлтгэж байсан. Тэр үед би Лайк телевизийн нэвтрүүлэг хийсэн хүнд буудлын 300.000 төгрөг өгч байсан. Би өөрөө хөтлөөд Бүрдэл майнинг компанийн үйл ажиллагааны талаар цуврал нэвтрүүлгийг хийж байсан. Телевизийн зардлыг малчид өгөх байсан. Өөрсдөө мөнгөгүй гээд тэр мөнгөнөөсөө өгсөн. Өнгөрсөн 3 жилийн хунд миний санаачилсан нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаад аймагт нэлээн орлого олсон. ******* жолооч хөлслөөд залилан хийх гэж яваагүй. Уг нь орон нутгийн зориулалттай зам дээр үйл ажиллагаа явуулж буй компанийн тооноос шалтгаалаад 60 гаруй машин явах ёстой байтал 300 гаран машин яваад тоос шороо, бэлчээрийн газар тахлагдаж байна гэж иргэний хувиар байгаль орчноо хамгаалж шууд бичлэг хийсэн. Нөхөрлөлийн хүмүүс илүү машин явуулсныхаа төлөө торгууль төлөөд уг төлбөрийг нь Булган аймгийн орлого болгоод 15 хувийг нь надад өгөх ёстой байсан. Тэр том машинуудаас орлого олох ёстой байсан. Би тэр талаар бичлэг хийгээд тавьсан. Намайг бичлэг хийж байхад гэж хүн намайг шуудуу руу түлхээд би цус алдсан болохоор эмнэлэгт үзүүлэхэд төв суурин газарт эмчилгээ хийлгэ гээд бичиг хийж өгсөн. Анх би намайг түлхээд унагалаа, би нэг машины цонх хагалчихлаа, бусдыг нь та нар хураа гэж цагдаад дуудлага өгөхөд очоод намайг баривчилсан. Миний дуудлага дуудсан баримт хэрэгт байхгүй байгаа. Алттай шороо ачсан тэр машин 80.000.000 төгрөгийн үнэлгээтэй машин байсан ба тэр машиныг улсын орлого болгох ёстой байсан. Би цагаатгуулах саналтай байна. Сэтгэл санааны хувьд хохиролтой байна. Хэрэв би шоронд орох юм бол миний 70 гаран настай ээжид маань хүнд тусна. Өвс тэжээлийн талаарх яриа миний амнаас гараагүй. Миний зорилго хууль бус үйлдлийг мэдээллээд 15 хувиар шагнуулахаар явж байсан. Та нар намайг судлаад өгөөч гэсэн хүсэлтийг би удаа дараа гаргаж байсан. Өмнөх прокурор Бүрдэл майнинг компанийн хэргийг хаасан байсан. 10 тэрбумын хохирлыг тогтоосоор байхад тэр прокурор хэргийг хаасан. 2014-2016 онд өөр Сайнзаяа гэж прокурор Булган аймагт байгаагүй бол энэ хүн бас миний гомдолтой хэргийг хааж байсан байх гээд байна. Би хэргийн харьяаллыг өөрчлүүлээд өөр газраар шийдүүлмээр байна. Миний байгаль орчны хэргийг прокурор нар хаадаг тул хэргийн харьяаллыг өөрчлүүлэх саналтай байна. Орлогч прокурор Доржсүрэн чи экологич юм бол дипломоо аваад ир гэж намайг дарамталсан бичлэг миний утсан дээр байгаа. Өөрийгөө болон өөрсдийн үр хүүхэд, байгаль дэлхийгээ хамгаалах гэж, тоос шороо, бэлчээрийн газаргүй болгоод байгааг ил гаргасны төлөө миний эсрэг ингэж яллаж болохгүй. Байгаль орчныг хамгаалахдаа өөрийнхөө зардлаар хамгаалж байгаа хүнийг яллаж байгааг Монгол Улсын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж харж байна. Хүн болгон өдөр бүр ус уудаг. Тэрийг хамгаалахдаа би өөрийн зардлаар хийсэн. нь жолооч ийн зардлыг өгсөн. ын ээж, эхнэр нь Бүрдэл майнинг компаниас 3.000.000 төгрөгийн тусламж авсан байсан тул би нэхэмжлэл гаргахаа больсон. Би энэ хэрэгт яллагдсаны дараа Цэвэр ус ногоон дэлхий компанийг байгуулсан. Өөрийнхөө зардлаар яагаад яваад байна гэж хардлага төрүүлээд, хэрэгт яллаад байгаа тул компани байгуулсан. Компани байгуулаад 2.000.000 төгрөгөөр сургалт явуулдаг болсон. Би ер нь 2 дахь удаагаа яллагдагчаар татагдаж байна. дорнод ХХК-ний асуудал дээр мөн яллагдагчаар татагдаж байсан. Тухайн үед Өршөөлийн хууль гараад хэрэгсэхгүй болсон. Энэ хэрэг дээр мөн Өршөөлд орж байгаа гарын үсгээ зур гэж байсан. Буруу зүйл хийгээгүй тул цагаатгуулна гээд зөвшөөрөөгүй. Би одоо мөнгөөр зөвлөгөө өгдөг болсон. Мөнгө өгөхгүй бол би ажиллахаа больж байна. ******* юуг нуусан гэдгийг нотлох ёстой. Тоос шороо бужигнуулж байгаа талаарх бичлэгийг цахим хаягтаа тавьсан. Малчид надад мөнгө зээлүүлж яагаад болохгүй гэж. Өвс тэжээлийн тусламж гэж өөрсдөө авсан мөнгөнөөсөө өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалж явсан хүний зардлыг төлж болохгүй гэж. ээждээ мөнгө өгсөн гэж Мөнх-Эрдэнэ лрокурор хэлсэн. Тэгсэн мөртлөө хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байсан. Яллах болон цагаатгах байр суурийг ижил тэгш судлаасай гэж төрөөс өндөр цалин өгч байхад нь ийм зүйл яриад сууж байгаа нь гутамшигтай. Би цагаатгуулах байр сууринаас шүүх хуралдаанд оролцож байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн: Иргэн А.хундагаас “******* нь шантаачлах байдлаар Булган аймгийн ******* сумын багийн нутагт алт олборлох үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүдээс мөнгө хууль бусаар авч байна” гэх гомдол мэдээлэл, өргөдлийг 2020 оны 08 дугаар 31-ний өдөр, Г.аас ** дугаартай Хово загварын тээврийн хэрэгслийн салхины урд шилийг хагалж гэмтээсэн гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн том оврын, хүнд даацын Хово /HOWO/ загварын тээврийн хэрэгсэл байв. Үзлэгийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 20.15 цагт явуулав. ...Жолооч талын урд салхины шил цуурч хагарсан. ...цуурсан хэсгийн урт нь 65 см, радиус нь 86 см. ...байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 17-22 дахь тал/,

3. Хохирогч Д.ийн өгсөн: 2020 оны 8 дугаар сард манай ******* нөхөрлөлийг бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байхад ******* гэх эмэгтэй ирээд малчдын эрх ашгийг хамгаалж байна. Нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсооно гээд байхаар нь *******гийн данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. ******* нь гэх хүний данс руу мөнгийг хийх талаар хэлсэн. Би нөхөрлөлөө төлөөлж нэг сая төгрөг өгсөн. Үүгээрээ хохироод байна. ******* нь малчдын бэлчээрт тоосжилт үүссэн байна, малчдад мөнгө өгөх ёстой, нөхөрлөл тус бүрээс нэг сая төгрөг авч байгаа гээд авсан. Би нэг сая төгрөгөө нэхэмжилж байна. Тухайн мөнгийг малчдад зарцуулаагүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал/,

Түүний 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: Манай нөхөрлөл уг 1.000.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, цаашид шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 201 дэх тал/,

4. Хохирогч А.хундагын өгсөн: 2020 оны 08 дугаар сард манай нөхөрлөлөөс ******* гэгч эмэгтэй малчдын бэлчээрийн тоосжилт үүсгэж байна, нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсооно. Нэг нэг сая төгрөгийг нөхөрлөл болгоноос авч малчдад өгнө гээд байхаар нь нэг сая төгрөгийг *******гийн хэлсэн данс руу буюу гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Одоо 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

Түүний гэрчээр өгсөн: ******* гэх эмэгтэй манай нөхөрлөлийн эзэмшлийн талбай дээр ирж байгаагүй. Манай ойр орчимд байдаг нөхөрлөлийн хүмүүс ******* гэх хүн ирээд үйл ажиллагаа явуулж байгаа буу болгон малчдад нэг сая төгрөг өгөх ёстой гэж байна гэхээр нь би хүнээс мөнгө зээлж өгсөн. Би яг ******* гэх хүнтэй уулзаж, утсаар ярьж байгаагүй. Манай ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг хүмүүст ******* нь өөрийгөө экологич, сэтгүүлж ажилтай гэж танилцуулж байсан. Мөнгө нэхэхдээ малчдад тоос, тоосжилтын эсрэг нөхөн төлбөр төлөх ёстой гэж хэлсэн байсан. Мөн мөнгө өгөхгүй бол үйл ажиллагааг зогсооно гэж дарамтлаад байхаар нь гэх хүний 5752157198 тоот дансанд нэг сая төгрөг хийсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

Мөн түүний 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр өгсөн: гэх данс руу хийсэн 1.000.000 төгрөг нь манай нөхөрлөлөөс гарсан мөнгө бөгөөд уг 1.000.000 төгрөгийг манай нөхөрлөл нэхэмжлэхгүй, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 216-217 дахь тал/,

5. Хохирогч Э.ийн өгсөн: эгч хэлэхдээ ******* гэгч эмэгтэй нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсооно, малчид бэлчээрийн тоосжилтоос болж хохирч байна, нөхөрлөл болгоноос нэг сая төгрөгийг авч малчдад өгнө гээд би нэг сая төгрөг гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Экологич ******* нь гэдэг хүний дансыг өгсөн.  Манай нөхөрлөлийн хувьд гомдол санал байхгүй, нэг сая төгрөгийг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

Түүний гэрчээр өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эгч над руу залгаад ******* гэдэг эмэгтэй нөхөрлөлүүдээс мөнгө нэхээд нөхөрлөлүүдийн машинуудыг явуулахгүй байна гээд гэж данс өгөөд нэг сая төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Ингээд би 5752157198 тоот гэх хүний данс руу нэг сая төгрөг гар утаснаасаа мобайлаар шилжүүлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

Мөн түүний 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр өгсөн: гэх данс руу хийсэн 1.000.000 төгрөг нь нөхөрлөлөөс гарсан мөнгө юм. Уг 1.000.000 төгрөгийг манай нөхөрлөл нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 208 дахь тал/,

6. Хохирогч Ү.*******ын өгсөн: Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан. Одоо нэг сая төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 тал/,

Түүний гэрчээр өгсөн: ******* нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манай нөхөрлөл дээр ирж манай ажилчидтай уулзаад үйл ажиллагаагаа зогсоо, ******* сумын малчидад буу болгоноос нэг сая төгрөг авч байгаа гэж хэлж байсан. ******* гэх эмэгтэй над руу залгаад танайх мөнгөө өгөх хэрэгтэй байна, бусад нөхөрлөлүүд нь мөнгөө өгсөн, хэрэв мөнгөө өгөхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно шүү гээд байхаар нь би нэг сая төгрөг гар утаснаасаа мобайл банкаар шилжүүлсэн. ******* нь надтай утсаар ярихдаа өөрийгөө сэтгүүлч гээд яриад байсан. ******* нь 85691176 дугаарын утаснаас залгаад 5752157198 тоот дугаартай гэх данс хэлсэн. ...Мөнгө өгөх ёстой гээд уурласан аястай, шантаачилсан байдлаар шаардсаар байгаад авсан. Мөнгө өгөхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно гээд байхаар нь өгөх ёстой юм байх гэж ойлгоод өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

Мөн түүний 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр өгсөн: Уг 1.000.000 төгрөгийг би тухайн үед эгчээсээ зээлж өгч байсан. Сүүлд эгчдээ эргүүлээд өгсөн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 222 дахь тал/,

7. Гэрч Г.ын өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажлаа хийж байгаа 13 цагийн орчимд доошоо экскеватор дээр оччихоод буцаад хоосон гараад ирэхэд зам дээр нэг танихгүй, намхан, шар үстэй, шар царайтай эмэгтэй зам хаагаад зогсож байхаар нь би зогссон. Тэгтэл тэр эмэгтэй амандаа юм хэлээд байхаар нь сонсогдохгүй байна, наашаа ойртоод хэлээч гэтэл нөхөрлөлийнхөө нэрийг хэл, захирлынхаа нэрийг хэл гээд байхаар нь би нөхөрлөлийн нэрийг мэдэхгүй. Байка гэдэг залуу байдаг гэж хэлсэн. Тэгээд явах гэтэл явуулахгүй, хоёр гартаа чулуу бариад далайгаад зогсоод байсан. Тэгж байтал нэг залуутай маргалдаад байхаар нь машинаараа урагш явах гэтэл эхлээд нэг чулуу жолооч талын урд шилийг онож хагалсан. Тэгэхээр нь зогсоод машинаасаа буух хооронд хоёр дахь чулуу орж ирээд буруу талын урд салхины шилний доод буланд онож дахиж хагалсан. Би машинаас буугаад яаж байгаа юм бэ гэхэд яадаг юм, хууль бус хулгай хийж байгаа та нарыг бариулж машиныг чинь ачуулна, цагдаа дуудчихсан гээд хашхираад байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дахь тал/,

 

8. Гэрч Ц.ын өсөн: ******* гэгч эмэгтэйг урьд өмнө нь танихгүй, Би 2020 оны 08 дугаар сарын 20-н хавьцаа “Эко алтан заамар хязгаарлагдмал хувьцаат компаний захирлуудтай уулзах гээд явж байхад малчид та нар энэ уурхайнуудаас мөнгө төгрөг авах хэрэгтэй, эгч нь уулзуулаад өгье гэхээр нь 1-3 хоног хамт явсан. Намайг хэдэн уурхай заагаад өг гэхээр нь би хамт явсан, би тийм олон уурхай мэдэхгүй. ...******* гэдэг эмэгтэй би Экологич хүн, хэдүүлээ газар шороогоо хамгаалъя гэж хэлэхээр нь би дэмжсэн. Тэгээд тэр эмэгтэй уурхайн удирдлагуудтай уулзаад дундын санд мөнгө төгрөг хийе, хийлгүүлье гэж хэлж байсан. Би мөнгө төгрөг өгсөн, авсан асуудалд нь оролцоогүй, уурхайн удирдлагуудтай уулзсан дөрвөн уурхай хийе гэж хэлж байсан. н гэдэг хүний дансаар мөнгө орсон байгаа, миний мэдэж байгаагаар 3-4 уурхай л нэг сая төгрөг хийсэн байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь тал/

9. Гэрч Э.ы өгсөн: Би Булган аймгийн ******* сумын нутаг багийн засаг дарга ажилтай. Манай багийн нутаг дэвсгэрт хэдэн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг талаар мэдэхгүй, сумын засаг дарга мэдэж байгаа байх. …Гэрээ байгуулж гардаг, ...судалгаа нь байгаль орчины хяналтын улсын байцаагчид байгаа гэх, ...Миний мэдэхээр ******* гэдэг хүн малчидтай уулзалт хийгээгүй байх гэж бодож байна. Малчдын эрх ашгийг хамгаалж, малчдыг төлөөлж үйл ажиллагаа явуулна гэж багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж албан ёсоор иргэний нэхэмжлэгч гэж *******г томилж өгөөгүй, энэ талаар хэлэлцэх асуудалд орж байгаагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

10. Гэрч Б.ийн өгсөн: 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 91-21 УНЭ улсын дугаартай Д.*******гийн эзэмшлийн приус-20 загварын тээврийн хэрэгслийг бариад ******* эгчтэй хамт явж байсан. ...Уурхайгаар жаахан ажилтай гэж хэлсэн, ...Эко алтан заамар, Шижир алт гэх мэт уурхайгаар явсан, нөхөрлөлүүдийн хүмүүстэй дэнж дээр уулзсан. ******* өөрийнхөө ажлыг тайлбарлаад яваад л байсан. Уурхайн талаар л яриад яваад байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

11. Гэрч Д.гийн өгсөн: ******* гэдэг хүнийг танихгүй, тухайн өдөр л харж байгаа хүн. Манай бичил уурхайнуудаас мөнгө нэхээд л яваад байсан. Нэг уурхайгаас нэг сая төгрөг өг, тоосжилтын нөхөн төлбөр, малчдын эрх ашгийг хамгаалах мөнгө гээд л яваад байсан. ...тухайн авсан мөнгө нь гэдэг хүний данс руу орж байгаа гэж хэлж байсан. Манай Хишигтэн бичил уурхай 1.000.000 төгрөг өгсөн ба гэх хүний данс руу орсон. ...******* гэх эмэгтэй нөхөрлөлүүдтэй хоёр удаа хурал хийсэн бөгөөд тэрээр хэлэхдээ тоосжилтын нөхөн төлбөр, малчдын эрх ашгийг хамгаалах нэрээр энэ мөнгийг авч байгаа, малчид намайг хөлсөлж эрх, ашгаа хамгаалуулж байгаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/,

12. Гэрч Г.ын өгсөн: ******* нөхөрлөлийн эзэн Д.ийг орлон ажиллаж байгаа. ...Д.******* гэдэг хүнийг танихгүй, 2020 оны 8 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд ирж уулзсан, ...Манай эзэмшлийн талбай дээр ирээгүй, 200 орчим метрийн зайтай газар хурал хийж байхад нь би очиж уулзсан. Намайг очиход тэр эмэгтэй машин тэрэг шороо тоос босгож яваад байна. Би малчдын төлөөлөл болж ирсэн, энд үйл ажиллагаа явуулж байгаа усан буу болгон малчдад нэг сая төгрөг өг гэж хэлсэн. Би ******* гэх хүний хэлсэн 5752157198 дугаартай гэх хүний Хаан банкны данс руу нэг сая төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал/,

13. Гэрч Ц.ийн өгсөн: ******* гэдэг хүнийг танина, 2020 оны 9 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Манайтай ойр намарждаг ийн гэрт ******* гэдэг эмэгтэй ирсэн байсан. Бүрдэл майнинг компанитай уулзаж бидний эрх ашгийг хамгаалж тоосжилттой холбоотой асуудлыг ярина гэхээр нь очсон. ийн гэрт очиход тэр эмэгтэй байхгүй байсан. ...Тэгээд эхнэр бид хоёрыг Бүрдэл майнинг дээр ******* гэдэг хүн дуудаж байна гэж гуайн эгч хэлэхээр нь очтол ******* гэх эмэгтэй ганцаараа байсан. Өмнө нь 8 дугаар сард өгсөн бичигнийхээ хариуг авна гэж байсан, эхнэр бид хоёр буцаад явсан. Өмнө нь 8 сард хүмүүс цуглуулах гэсэн боловч цөөхөн хүн цугларсан гэж өөрөөс нь сонссон гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал/,

14. Гэрч Ц.гийн өгсөн: ******* гэдэг хүнийг танихгүй. Өнгөрдөг намар Бүрдэл майнинг уурхайн цаана айлуудаар явж малчдын эрх, ашгийг хамгаалж яваа гэж дуулсан, манай энэ хавиар огт ирээгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал/,

15. Гэрч С.ийн өгсөн: Д.*******г танина. 2000 онд байх танилцаж байсан юм. Сая намар ******* манайд ирсэн. ...Тэр манайд ирээд малчдын эрх, ашгийг хамгаалах хэрэгтэй. Тоосжилт, малын бэлчээр зэрэг асуудлууд үүсч байна, та нарын өмнөөс би хөөцөлдөж нөхөн төлбөр гаргуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд Тахир, Хайлааст, Бэрхийн өвөр, Сөөгийн дэнж гэх газарт оршин суудаг айлуудын төлөөлөл болох 7 айлын хүмүүс ирж *******тай уулзсан. Малчид ярилцаад *******г бидний өмнөөс явах хүн байна гээд эхлээд Бүрдэл майнинг компани дээр очиж бүгдээрээ бичиг өгсөн.  Эко алтан заамарт малчидтай уулзах уулзалт зохион байгуулах бичиг өгсөн. ...Бүрдэл майнинг дээр оччихоод ******* бид хоёр аймагт очиж намайг төлөөлөх итгэмжлэл нотариатч дээр хийсэн. ******* хэлэхдээ малчныг төлөөлж би заавал итгэмжлэгдсэн байх ёстой гээд итгэмжлэл хийсэн. Дараа нь ...Төв аймгийн Заамарын Хайлааст баг орж *******, бид гурав дундын данс нээсэн, тэр данс нь бид хоёрын нэр дээр байгаа гэж хэлсэн. Данс нээснээс хойш дөрвөн удаа нэг сая төгрөг орсон. …Уг дөрвөн сая төгрөгнөөс т хоёр сая төгрөгийг, үлдсэн хоёр сая төгрөгийг би *******гийн данс руу шилжүүлсэн өөр бусад малчид мөнгө аваагүй. Манайд Гантулга, Энхбаатар, , , , Баавай нарын хүмүүс ирж уулзсан. Хурал маягтай зүйл болж дээр дурдсан хүмүүс *******г бид нарыг төлөөлж нөхөн төлбөр олгох асуудлыг хөөцөлдөөч гээд *******г оролцуулахаар болсон гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

16. Гэрч У.ийн өгсөн: ...Ардчилсан намын шугамаар *******г танина. Би Хаан банкинд 5270481915 гэсэн данстай, 2020 оны 9 дүгээр сард ******* нь намын төв байран дээр ирэхдээ надтай уулзаад чиний данс руу мөнгө хийчих үү гэхээр нь юм бодолгүй тэг тэг гээд хэлчихсэн. Тэгээд гэх хүний данснаас 500,000 төгрөг миний данс руу ороод удаагүй байхад ******* надаас 80,000 төгрөгийг миний данс руу шилжүүлээд өгөөч гээд 5239085772 гэсэн дансруу шилжүүлсэн. Тэмдэгтийн хураамжид өгөх гэж байгаа гэж хэлсэн санагдаж байна.  Дараа нь 2020 оны 9 дүгээр 07-ны өдөр ******* үлдсэн 420,000 төгрөгийг надаас бэлнээр авсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81дэх тал/,

17. Гэрч Э.гийн өгсөн: ...5276103607 дугаартай Хаан банкны данс миний данс байна. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны орой *******ын *******гийн төрсөн дүү Мөнгөнтуяа нь гар утсаар над руу яриад эгчээ таны данс руу мөнгө шилжүүлээд мөнгө авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд орой 5752157198 дугаартай данснаас 300,000 төгрөг орж ирсэн. Дараа өдөр нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө Мөнгөнтуяа манай дэлгүүрээс жаахан юм аваад үлдсэн мөнгийг нь бэлнээр аваад явсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал/,

18. Гэрч Э.ын өгсөн: ... 2020 оны 09 дүгээр сард миний Хаан банкны данс хаагдаад би найз Насан-Өлзийгийн дансаар дамжуулж Д.*******гаас 300,000 төгрөг буюу байрны түрээсээ авч байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85 дахь тал/,

19. Шүүгдэгч Д.*******гийн гэрчээр өгсөн: Би 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн ******* сумын нутаг Бэрхийн өвөр гэх нэртэй газар байдаг малчдын эрх ашгийг хамгаалж Булган аймгийн ******* сумын нутаг багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайн нөхөрлөлүүдийн төлөөлөлтэй уулзаад орон нутгийн замаар хүнд даацын авто машин их явж байна, орон нутгийн иргэншилтэй нөхөрлөл цөөхөн байна ихэнх нь гадны иргэншилтэй хүмүүс байна. Энэ нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг зогсооё, малчдын эрүүл мэнд хохирч байна гэж хэлж байсан. Тэгэхэд нөхөрлөлүүдийн шийдвэр гаргах түвшний хүмүүс саналаа гаргаад 1 нөхөрлөл 1 сая төгрөг өгье гэдэг санал гаргасан. Харин би нэг буунаас нэг сая төгрөг гэсэн саналыг гаргасан, тэр хүмүүс үгүй гэж хэлээгүй. Маргааш нь буюу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дахиж хуралдаад гэдэг залуу өвс тэжээлийн мөнгө өгнө гэдэг саналыг гаргасан. Улмаа гэх залуу малчдад ямар нэгэн оочер дугааргүй шороо өгнө гэх санааг гаргасан. Бид нар шороо ухаж авахгүй, мөнгөн дэмжлэг авна гэх санал дээр тогтсон. Тэгж ярьсанаас хойш С. гэх данс руу тус бүр нэг сая төгрөг  хийсэн байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

20. Хаан банкны н ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 128-130, 138-140 дэх тал/,

21. Хаан банкны *******ын *******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 143-147 дахь тал/,

22. 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн С.аас Д.*******д “Төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу миний нэрийн өмнөөс Булган аймгийн ******* сумын багт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын болон нөхөрлөлүүдийн хууль бус үйл ажиллагааны талаар хууль, хяналтын байгууллагад гомдол гаргах, тухайн аж ахуйн нэгжүүдэд санал хүсэлт гаргах, уулзалт зохион байгуулах, зөвшилцөх, эвлэрэх, нөхөн олговрын асуудлыг хэлэлцэх үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгох” утга бүхий итгэмжлэл /1 дүгээр хавтаст хэргийн 176 дахь тал/,

23. Гэрч Д.ы өгсөн: 2021 оны 4 дүгээр сард байх гэж санаж байна. Хониндоо явж байгаад тай тааралдахад “тусламж дэмжлэгийн юм ирсэн, танайх миний машинд багтсангүй” гэж хэлсэн. Хаанаас авах талаар асуухад манай ээж ын хашаанд байгаа гэж хэлсэн. ...Тусламж яг хаанаас ирсныг мэдэхгүй. Миний мэдэхээр , түүний ах , , , Гансүх, ын туслах малчин Гантулга  нар 7 шуудай няцалсан будаа, 4 боодол өвч авсан байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст 58-59 дэх тал/,

24. Гэрч Я.ын өгсөн: 2021 оны 04 дүгээр сард намайг ажил дээрээ байхад нэг хүн утсаар яриад “танай хүү танай хашаанд өвс тэжээл буулга” гэж байна гэхээр нь би ажлаас гараад хашаандаа очсон. Очиход хоёр танихгүй залуу өвс тэжээл буулгачихаад явсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа машинтайгаа ирээд гурван айлын өвс тэжээл буюу няцалсан будаа үлдээгээд бусдыг нь ачаад явсан. Дараа нь шар ирээд гурван айлын өвс тэжээлийг аваад явсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

25. Гэрч Ц.гийн өгсөн: 2021 оны хавар санагдаж байна надад “******* эгч ирж өвс тэжээлээ аваарай гэж ярихаар ачаад ирлээ” гээд ачсан өвс тэжээлээсээ миний мэдэж байгаагаар манайд болон Ганхуяг, шар гэж дууддаг , , Увс аймгаас шилжиж ирсэн , гэх хүмүүст 6 шуудай няцалсан будаа, 5 боодол өвс айл тус бүрт өгсөн гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

26. Гэрч Л.ийн өгсөн: 2020 оны 08 дугаар сард шиг санагдаж байна. Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт уул уурхайн чиглэлээр нөхөрлөл байгуулах гээд бичил уурхай ажиллуулж болох эсэхийг судлаад явж байсан. Тэгэхэд ******* гэх эмэгтэйтэй таарсан. ******* нь бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдийн дарга нартай уулзаж байгаа, байгаль экологид хохирол учирч байна. Тоосжилт их байна, нутгийн иргэд ихээр хохирч хордож байна гэх мэт зүйл яриад яваад байсан. Тухайн үед би нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулах гэж байсан учраас хуралд нь суусан. Тус хуралдаанд нөхөрлөлүүдийг төлөөлж 4-5 хүн байсан. Ингээд тус хуралдаанаар уул уурхайн бүсэд амьдарч байгаа иргэд маш ихээр хохирч байна. Тоосжилт их байгаа ба замаа усалмаар байна. Иргэдийн өвөлжилт хаваржилтын бэлтгэлд тусламж үзүүлэх шаардлагатай байгаа учир нөхөрлөл тус бүрээс 1 сая төгрөг нөхөн төлбөрт гаргах шаардлагатай байна гэхэд тус хуралд суусан нөхөрлөлүүд уг саналыг дэмжсэн. ...2021 оны 04 дүгээр сард байх манай хадам дүү над руу утсаар яриад ахаа нутгийн иргэдэд өгөх тусламжийн өвс ачсан машин ******* сум руу ирж байна. Танай хашаанд өвс, тэжээлийг буулгачих уу гэхээр нь би тэг гэж хэлсэн. Тухайн өвсийг том машинаар ачиж ирсэн ба яг хэдэн боодол өвс байсныг мэдэхгүй. 50 килограммын шуудайтай багсармал тэжээл байсан. Ингээд манай хашаанаас , гэх хүмүүс ирж өвс, тэжээл авсан. Өөр ямар хүмүүс авсаныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

27. Гэрч М.ын өгсөн: ******* сумын 3 дугаар багийн иргэд иргэн *******тай хамтран уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдтэй уулзалт хийж байгаа талаар нутгийн хүмүүсээс сонссон гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 132 дахь тал/,

28. Гэрч Р.ийн өгсөн: 2020 оны намар гэж санаж байна. Тэр үед манай гэрт ******* гэх эмэгтэй ирээд уул уурхайнуудыг зогсооё, малын бэлчээргүй боллоо. Бэлчээрээ болон байгалаа хамгаалъя гэх зүйл ярьсан ба би малчин хүн учир уул уурхайгаас болоод бэлчээр доройтож байгаа харж байгаа учраас тухайн хүний ярьж байгаа зүйл зөв санагдсан тул дэмжинэ гэдгээ хэлсэн гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 139 дэх тал/,

29. Гэрч Ч.ын өгсөн: 2020 оны Булган аймгийн ******* суманд алтны талбайд туслан гүйцэтгэгч хийж байхдаа *******г харж байсан. ******* нь надтай уулзаад малчдын нөлөөллийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа учраас малчдад өвс тэжээл авч өгөх хэрэгтэй, тусалж дэмжмээр байна гэж ярьж байсан. Тухайн үед нөхөрлөлийн гишүүн а бид хоёр байсан. ...Малчдад дэмжлэг туслалцаа үзүүлэх саналыг ******* гаргасан. Нэрийг нь мэдэхгүй хоёр, гурван нутгийн иргэд бололтой хоёроос гурван залуу малчдыг дэмжээчээ, өвс тэжээлийн мөнгө хэрэгтэй байна гэж байсан гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 147 дахь тал/,

30. Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 176-179 дэх тал/,

31. Малчид болон зарим Нөхөрлөлүүдийн ахлагч нарын хамтарсан уулзалтын хурлын тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 177-180 дахь тал/,

32. багийн малчин иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******гаас ******* сумын Дарст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүдийн Ерөнхий зохицуулагч Ч.т гаргасан хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 181 дэх тал/,/

33. Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 228 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл / 3 дугаар хавтаст хэргийн 01-47 дахь тал/,

34. Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Оюунбатад Дашинчинлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.*******гаас гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 232 дахь тал/,

35. Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 234-238 дахь тал/,

36. Уул, уурхайн баялагийг ашигладаг аж, ахуйн нэгж, иргэдтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж үр дүнг тооцож, ажиллах тухай Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаартай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 233 дахь тал /,

37. Хэрэгт хавсаргагдсан Д.*******гийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Оюунбат, ******* сумын Засаг дарга Э. нартай утсаар ярьсан бичлэг бүхий 4 ш СД, яллах дүгнэлт гардаж авахаас татгалзсан бичлэг бүхий 3 ш СД зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг магадлах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж бусад нотлох баримтуудыг цуглуулахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтын талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж яллах, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Д.*******д холбогдох хэрэг нь залилах гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурийг тус тус илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч Д.э, А.хундага, Э., хохирогч Ү.*******, гэрч Г., Ц., Э., Б., Д., Г.а, Ц., Ц., С.Төмөрхуяг, У., Э., Э.Эрхэмбаатар, Д., Я., Ц., Л., М., Р., Ч. нарын өгсөн мэдүүлэг, Хаан банкны н ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 128-130, 138-140 дэх тал/, Хаан банкны *******ын *******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 143-147 дахь тал/, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Д.*******гаас, С.т олгосон итгэмжлэл /1 дүгээр хавтаст хэргийн 176 дахь тал/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 176-179 дэх тал/, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Оюунбатад Дашинчинлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.*******гаас гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 232 дахь тал/, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 09 дугаартай тэмдэглэл, мөн хурлын төлөөлөгчдийн 69 дугаартай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 233-238 дахь тал/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 01-47 дахь тал/, бичлэг бүхий 7 ш СД зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад

шүүгдэгч Д.******* нь Булган аймгийн ******* сумын Бэрхийн өвөр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг ******* , , гэх нөхөрлөлүүдээс болон Ү.*******оос малчин иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус бүрээс 1.000.000 төгрөг буюу нийт 4.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдохгүй байна.

Тодруулбал, шүүгдэгч Д.******* нь Булган аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2016-2020 онд сонгогдон ажиллаж байхдаа буюу 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Оюунбатад хүсэлт гаргаж, 09 дүгээр хуралд биечлэн оролцож “...Уул, уурхайн компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээг аймгийн хэмжээнд байгуулах, Байгалийн баялагийг тэгш хувиарлахад анхаарах, мөн усыг тоолууртайгаар ашиглуулах, ажлын хэсэг байгуулж хууль зөрчсөн үйл ажиллагааг илрүүлэх” тухай саналыг гаргасан ба тэргүүлэгчдийн хурлаар Уул, уурхайн компаниудыг аймагтай нийгмийн хариуцлагын гэрээг байгуулах тухай шийдвэрийг гаргахаар шийдвэрлэж, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаартай тогтоолоор Уул, уурхайн баялагийг ашигладаг аж, ахуй нэгж, иргэдтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, үр дүнг тооцож ажиллах, Уул уурхайн баялагийг ашиглаж байгаа аж ахуй нэгжүүдэд шалгалт хийх ажлын хэсэг томилж ажиллуулахыг аймгийн Засаг дарга З.Батзоригт үүрэг болгосон нь хэрэгт авагдсан дээрх тогтоол, хурлын тэмдэглэлүүдээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.*******гийн “Би ******* суманд Нөхөрлөлүүдийг шантаачилж мөнгө авахаар огт очоогүй, харин ******* сумын иргэдийн хурлын төлөөлөгчийн хувиар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байгалийн баялгийг тэнцүү хуваарилах, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй уул, уурхайн компаниудыг илрүүлж, торгууль тавиулах зорилготой байсан, аймгаас ажлын хэсэг ирж, удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулж буй компаниудад шалгалт хийхэд миний бие иргэдийг төлөөлөн оролцохоор ******* суманд 20 гаруй хоносон” гэх мэдүүлгийг эх сурвалжийг нотолж байна гэж үзэх үндэслэлтэй.

Мөн 2000 оноос хойш танил байсан ******* сумын малчин С.тай тааралдаад өөрийн хийж буй ажлыг танилцуулаад “...Хууль бус уул, уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудаас болж тоосжилт, малын бэлчээрийн асуудал гарч малчдын эрх, ашиг хөндөгдөж байна, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлахын өмнө нөлөөллийн бүсийн айлуудад өвөлжөө, хаваржаа авах зорилгоор нэг удаа мөнгөн тусламж олгох хууль байдаг” гэсний дагуу С. нь Д.*******д 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “...Булган аймгийн ******* сумын багт үйл ажиллагаа явуулж буй уул, уурхайн компаниудын болон нөхөрлөлүүдийн хууль бус үйл ажиллагааны талаар хууль, хяналтын байгууллагад гомдол гаргах, тухайн аж ахуйн нэгжүүдэд санал хүсэлт гаргах, уулзалт зохион байгуулах, зөвшилцөх, эвлэрэх, нөхөн олговрын асуудлыг хэлэлцэх үйлдэл хийх бүрэн эрх”-ийг олгосон итгэмжлэл өгсөн бөгөөд мөн багийн буюу Уул, уурхайн нөлөөллийн бүсэд оршин суух Ц., Ц. нартай уулзаж, уул уурхайнуудыг зогсооё, малын бэлчээргүй боллоо. Бэлчээр болон байгалаа хамгаалах талаар ярьсныг малчид дэмжсэн болох нь гэрчээр С.ийн өгсөн “...Манайд Гантулга, Энхбаатар, , , , Баавай нарын хүмүүс ирж уулзсан. Хурал маягтай зүйл болж дээр дурдсан хүмүүс *******г бид нарыг төлөөлж нөхөн төлбөр олгох асуудлыг хөөцөлдөөч гээд *******г оролцуулахаар болсон” гэх мэдүүлэг болон гэрч Ц., Л., М., Р., Ч., Ц. нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.  

Өөрөөр хэлбэл, малчид Д.*******г экологич мэргэжилтэй буюу байгаль орчныг хамгаалах талаар хуулийн мэдлэгтэй, малчдын эрх, ашгийг хамгаалах дуу хоолой болж тэднийг төлөөлж Уул, уурхайн компаниудын удирдлагуудтай уулзаж, нөхөн олговор гаргуулах ажлыг гардаж хийх боломжтой гэж үзсэн бөгөөд эхний ээлжинд иргэн С. түүнд өөрийгөө төлөөлж дээрх ажлыг хийх итгэмжлэлийг хуулийн дагуу олгожээ.

Булган аймгийн ******* сумын 2, 3 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй Уул, уурхайн компаниудаас болж тухайн орон нутгийн малчдын мал ухсан нүхэнд нь орж үхэх, мөн тэжээвэр ноход нь хонь барих, техникийн дуу чимээ их, тоосжилт маш ихээр үүсгэж, малчдын эрх, ашиг зөрчигддөг талаар гэрч Т.Сүрэнжав, Р., Ц. нар тодорхой мэдүүлсэн болно.  

Улмаар 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн ******* сумын багийн Сөөгийн дэнж гэх газарт үйл ажиллагаа явуулж буй Нөхөрлөлүүдийн төлөөлөл Ч., Г.а, орон нутгийн төлөөлөл Л., Д.*******, Ц. нарыг оролцуулан хамтарсан хурал хийж “...үйл ажиллагаа явуулж байгаа Нөхөрлөлүүд нь журам зөрчиж 4-20 орчим ачааны хүнд даацын машинууд уул, уурхайн тээвэр хийж байгаа нь малчин иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд аж төрөх эрхийг зөрчиж байгаа талаар ярьсан бол, Л.өөс малчдад өвс тэжээлийн мөнгийг өгчихвөл зүгээр гэх саналыг, Ч.аас ...нутгийн иргэд бүгд шороо авна гэвэл бүтэхгүй, Нөхөрлөлүүд бид больсон нь дээр. 2 машин хөлслөөд ирвэл бид шороо ачуулж болно гэх саналыг тус тус гаргасан нь 1 дүгээр хавтаст хэргийн 178-180 дахь талд авагдсан тэмдэглэлд тусгагдсан, мөн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 228 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 17 дахь талд авагдсан шүүгдэгчээр Ц.ын өгсөн ...Улмаа гэх хүн анх малчдын дундын данс нээх хэрэгтэй гэж хэлээд бид хоёр Хаан банкин дээр очиж дундын данс нээлгэсэн. ...Нөхөрлөлийн дарга нар нөлөөллийн бүсийн айл болох Тамараа гуай, С., Гансүх, манайх гэх 4 айлд тоос шорооны нөхөн олговор олгоно гэсэн... гэх мэдүүлэг, 21 дэх талд авагдсан шүүгдэгчээр С.ийн өгсөн ...Улмаа гэх хүн малчдын дундын данс нээлгэ гэж хэлсэн, тэгээд нээж байсан, 4.0 сая төгрөгийг Гансүх, , Тамараа, манайх гээд 4 айлд зориулж өгсөн... гэх мэдүүлэг, 32 дахь талд авагдсан гэрч Г.ын шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуултад хариулсан ...Малчдын эрх, ашиг хохироод байх тул тодорхой хэмжээний мөнгө өгөх асуудал яригдаж, нөхөрлөлүүд хүлээн зөвшөөрч манай нөхөрлөл мөнгөө өгсөн гэх мэдүүлгүүд нь шүүгдэгч Д.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би малчдад өвс, тэжээлийн дэмжлэг өг гэж шаардаагүй, шороогоо авна уу дэмжлэгийн мөнгө гэж авна уу малчдын эрх байсан, мөн дундын данс нээх талаар ч яриагүй, зөвхөн Уул, уурхайн том оврын машин тэрэг орон нутгийн зориулалттай зам дээр явж, тоосжилт үүсгэж байна, зам талбайгаа усалж, тоос, шороо босгохгүй байх талаар ярьсан, харин багийн Засаг дарга гэх , Төв аймгийн харьяат гэх Ч. нараас гаргасан санал байсан” гэх мэдүүлгийг давхар нотолсон ба улсын яллагчаас шүүгдэгч Д.*******г малчин иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус бүрээс 1.000.000 төгрөг буюу нийт 4.000.000 төгрөгийг залилан авсан гэх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримтууд гэж шүүх дүгнэв.  

Ц., С. нарын дундын Хаан банкны депозит дансны хуулгаар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 13:43 минутад ******* , 14:05 минутад , 19:19 минутад Тэгш дүүрэн түвшин, 19:28 минутад Хишигтэн  нөхөрлөлүүд гэх утгатай тус бүр 1.000.000 нийт 4.000.000 төгрөг орсон байх бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Д.******* замын тоосжилтыг дарж нөхөрлөлүүд ээлжээр ус цацах талаар тохиролцсон тохиролцоог биелүүлэхгүй, замын шороо, тоосжилт хэтэрлээ гэж тээвэр хийж буй машинуудыг зогсоосон нь хэрэгт авагдсан гэрч Г., Б. нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Д.******* нь мөнгө өгөхгүй бол үйл ажиллагааг нь зогсооно гэж дарамталж, тээврийн хэрэгслийг зогсоож шантаачилсны улмаас Нөхөрлөлүүд мөнгийг шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хийсэн нөхөрлөл, малчдын төлөөллийн уулзалтаар зөвшилцсөн шийдвэрийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөнгийг Нөхөрлөлүүдээс малчдын дундын дансанд шилжүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.ийн өгсөн “...Би тухайн үед талбай дээр байгаагүй учраас Д.******* ямархуу ааш авир болон үйлдэл гаргасныг мэдэхгүй байна. ... 1.000.000 төгрөг өгсөн гэдгийг л хэлсэн” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.ийн өгсөн “...Тухайн үед би Нөхөрлөлийн талбай дээрээ байгаагүй өөр газарт явж байх үед миний ойр дотны хэн билээдээ нэг хүн утсаар яриад ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулснаар тоосжилт их гарч байна. Орон нутгийн малчдад нөхөрлөлүүдээс тус бүр 1.000.000 төгрөг гарган өгөхөөр болсон юм байна. Тийм болохоор Хишигтэн нөхөрлөлөөс 1.000.000 төгрөгийг шилжүүлэх хэрэгтэй байна гээд миний дансруу 1.000.000 төгрөгийг өгсөн. Тэгэхээр нь би явуулах ёстой гэсэн дансруу нь 1.000.000 төгрөг шилжүүлсэн” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.хундагийн өгсөн “...үйл ажиллагаа явуулах талаар бэлтгэл ажил хийгээд байж байхад тухайн нутагт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таньдаг хүмүүс болон найз нөхөд маань ******* гэх эмэгтэй ашигт малтмал олборлох зориулалт бүхий усан буу болгоноос 1.000.000 төгрөг авна гэж байна гэж сонсоод мөнгийг шилжүүлсэн, хэнээс данс авснаа санахгүй байна...” гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр Д.Туяа гэх хүнтэй уулзаж байгаагүй, дамжмал байдлаар буюу цуу яриагаар ******* гэх хүн нэг усан буунаас нэг сая төгрөгийг малчдын эрх, ашгийг хамгаалахад зориулж өгөхийг шаардсан, өгөхгүй бол үйл ажиллагааг зогсооно гэж ойлгосны улмаас сайн дураар мөнгийг шилжүүлсэн, дээрх мөнгийг малчдад тусламж болгож өгсөн, яаж зарцуулах нь тэдний асуудал, өвс тэжээл малчдад өгсөн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаараа тус тус тодорхой мэдүүлсэн мэдүүлгүүд нь шүүгдэгч Д.*******г малчин иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдыг залилсан гэх гэмт хэргийн шинжийг үгүйсгэсэн байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.хундага нь ******* сумын багт 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр цагдаагийн алба хаагч нарыг ирэх үеэр тэнд байсан хүмүүсийн дунд 1.000.000 төгрөгийг дэмий ******* гэх хүнд өгсөн юм гэх яриаг сонсоод өөрийн Нөхөрлөлөөс өгсөн 1.000.000 төгрөг зохих зарцуулалтаар буюу малчдад хүрсэн эсэхийг шалгуулахаар өргөдөл гаргасан талаараа 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.

С., Ц. нарын дундын данснаас С. нь гүйлгээ хийх эрхтэй бөгөөд дансанд орсон мөнгөнөөс Ц.ын  данс руу 1.000.000 төгрөг, Д.*******гийн данс руу 1.000.000 төгрөг, У. гэх дансанд 500.000, Ж. гэх дансанд 300.000 төгрөг, Э. гэх дансанд 300.000 төгрөг, Б.Оюунцэцэг гэх дансанд 300.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь Хаан банкны 5752157298 дугаартай дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд Ц. нь 1.000.000 төгрөгийг өөрт нь оногдох тусламж гэж өөртөө зарцуулсан, С. нь Д.*******гийн дансанд 1.000.000 төгрөгийг, мөн түүний хэлснээр 1.100.000 төгрөгийг тус бүр нэр бүхий хүмүүсийн дансанд шилжүүлсэн бөгөөд дээрх мөнгийг Like телевизийн нэвтрүүлэг хийхээр ирсэн хүний буудлын төлбөр, жолооч Б.ийн ажлын хөлс, итгэмжлэл хийлгэхээр Булган аймагт ирж буцсан шатахууны зардал, буудлын зардал, хамтдаа хэрэглэсэн буюу бидний идэж уусан хоол, унд, боов чихэр авсан зүйлд зарцуулагдсан байх, яг сайн тодорхой мэдэхгүй гэж мэдүүлсэн бөгөөд Д.******* нь 2021 оны 03 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхээр малчдад өвс, тэжээлийн тусламж гэж Ц.аар дамжуулж 40 боодол өвс, /40*10000=400.000 төгрөг/, 56 шуудай няцалсан будаа /56*30.000=1.680.000 төгрөг/-буюу тухайн үеийн ханшаар 2.080.000 төгрөгийн өвс, будааг малчдад өгсөн болох нь гэрч Ц., Д., Ц., С., Р., Я. нарын мэдүүлгээр тус тус нотлогдсон, дээрх айлууд нь Ц.ын төрөл, садангийн хүмүүс мөн хэдий ч тухайн нөлөөллийн бүсэд амьдардаг нь тогтоогдсон.  

С.ийн депозит дансны хуулгаар 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б.Оюунцэцэг гэх дансруу нь 300.000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд гэрч Б.Оюунцэцэгийн өгсөн: Дансны хуулгыг харахад миний данс руу 300.000 төгрөг орсон байна. Ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна. Тухайн үед бэлэн машин дээр байхад юм уу эсвэл ажил дээр байхад танихгүй хүн виза картгүй, данс руу чинь мөнгө хийгээд авчихъя гэж хэд хэдэн удаа миний дансаар мөнгө оруулаад гаргаж байсан /2 дугаар хавтаст хэргийн 55-56 дахь тал/ гэх мэдүүлгээр энэхүү шилжүүлсэн 300.000 төгрөгийг Д.*******д шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

“Бүрдэл майнинг” ХХК нь Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт МҮ-021704 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр өмнөх “Эко алтан заамар” ХХК гэх нэршлийг өөрчилж “Бүрдэл майнинг” ХХК болгон өөрчилж 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 000197175 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон болох нь 4 дүгээр хавтаст хэргийн 91-95 дахь талд авагдсан байгааг дурдах нь зүйтэй. 

Мөн улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэн яллах үндэслэл болгосон гэрч У., Э., Э. нарын мэдүүлгүүд нь дансанд гүйлгээ хийсэн эсэхийг тодруулсан мэдүүлэг бөгөөд энэ нь шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон нотлох баримт биш гэж үзлээ.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь шунахайн сэдэлттэй, шууд санаатайгаар хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар эд зүйл өмч хөрөнгийг шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч нь нэр бүхий Нөхөрлөлүүдээс малчдын дансанд орсон мөнгөнөөс 2.100.000 төгрөгийг өөрийн болон нэр бүхий гэрч нарын дансаар дамжуулан авсан нь тогтоогдсон боловч дээрх мөнгөөр малчдад 2021 оны хавар 56 шуудай няцалсан будаа, 40 боодол өвсийг тухайн үеийн ханшаар тооцоход 1 шуудай няцалсан будаа 30.000 төгрөг, 1 боодол өвс 10.000 төгрөг нийт 2.080.000 төгрөгийн тусламж болгон өгсөн, мөн уул, уурхайн зарим компани, нөхөрлөлүүд нь усыг тоолуургүйгээр ашигласан, орон нутгийн зориулалтын замаар зохих тооноос их хэмжээтэй том оврын ачааны машин явж тоосжилтыг нэмэгдүүлж, малчдын эрх, ашиг хөндөгдсөн зэрэг нөхцөл байдлууд тус тус хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгч Д.******* нь малчин иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаална, тус багийн иргэдэд тоосжилтын эсрэг болон өвөлжилтийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэх яллах дүгнэлт үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйд нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж, Эрүүгийн хуульд заасан объектив, субъектив шинжүүдийн нэгдэл хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал, 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээ, 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл уг хэрэгт тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Д.*******гийн үйлдэл “залилах” гэмт хэргийн шинжгүй байх тул Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ******* , , Хишигтэн нөхөрлөлүүд болон Ү.*******од учирсан хохирол гэх 4.000.000 төгрөг, хохирогч Г.ын тээврийн хэрэгслийн салхины шилний үнэ 120.000 төгрөгийн хохирлыг тус тус хэлэлцэхгүй орхив.

Д.*******д холбогдуулан Г.аас гаргасан 47-98 УБЗ дугаартай Хово загварын тээврийн хэрэгслийн салхины урд шилийг хагалж гэмтээсэн гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.8 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх зөрчлийн шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй.

Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь заалт, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* гүн овогт *******ын *******д холбогдох 2015003090108 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.*******г цагаатгасугай.

2. Шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ******* , , Хишигтэн, Ү.******* нарт учирсан гэх 4.000.000 төгрөг, хохирогч ын тээврийн хэрэгслийн салхины шилний 120.000 төгрөгийн хохирлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.  Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ