Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

Улсын яллагч Б.*******

Шүүгдэгч Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  С.*******                                                

Хохирогчийн өмгөөлөгч Б.*******

Гэрч  Ц.*******

           Д.*******

            Б.*******

            Х.*******

             Х.         

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох 2323000000056 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, малчин, , эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын багт оршин суух хаягтай, урьд нь Завхан аймгийн сум дундын  1 дүгээр шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 455000 (дөрвөн зуун тавин таван мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан овогт гийн ******* /РД:/

Шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газарт бэлчээрт байсан иргэн Т.гийн өмчлөлийн үхэр сүргээс зүүн ташаандаа шар будагтай зүүн чих нь араасаа ганзага имтэй, баруун чих нь урдаасаа хэрчим имтэй 4 тооны үхрийг Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан бусдад хэлэлгүйгээр, нууцаар хууль бусаар өөртөө шилжүүлэн авч түүнд 3.900.000 (гурван сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.ын 1 тооны бор зүсмийн тэмээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад худалдан борлуулж 1.300.000 (нэг сая гурван зуун мянган) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь зүйлийн 2.1, 2.4-т заасан буюу  бусдын олон тооны малыг  машин механизм ашиглан  хулгайлсан гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч  Д.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч  шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн  34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

                 Хэргийн үйл баримт, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Нэг. Шүүгдэгч Б.******* нь  2022 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Завхан  аймгийн  сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газраас хохирогч Т.гийн 4 тооны үхрийг хулгайлсан хэргийн үйл баримт нь

Үхрээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Т.гийн “...Манай үхрүүд сумын багийн Борхын Майхан гэх газарт бэлчээрлэдэг бэлчээрээсээ 2022 оны 11 дүгээр сарын 28-нд мухар улаан зүсмийн монголын бяруу, алга болсон тэгээд маргааш нь буюу 11 дүгээр сарын 29-нд хадагтай монголын ягаан үнээ, цагаан монголын үнээ, хар монголын үнээ, хар саарал монголын үнээ, бөөр алаг монголын бяруу хулгайд алдсан. Манай нөхөр О. алга болсон үхрээ хайгаад олоогүй 2022 оны 12 дугаар сарын 01-нд үхэртээ явж байхад цагаан зүсмийн үхэр хөөгдсөн бололтой үхрийнхээ хажууханд явж байсан тэгээд 12 дугаар сарын 02-нд үхэртээ байхгүй алга болсон байсан. ******* ахын ярьснаар ягаан зүсмийн үнээ, цагаан өнгийн үнээг манай гадаа өдрөө санахгүй байна. 12 сарын эхээр гаргасан санагдаж байна гэж хэлсэн. ******* манайд ирэхдээ тэжээдэг малаа шүүх гэж ирсэн тэгэхдээ эрүүл саруул байсан ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан 2022 оны 12 дугаар сарын эхээр уурганы үзүүр авах гээд Бүлтгэрийн ард явж байхад гэрэл тусаад байхаар нь яваад очиход ******* дугаартай машин дээр үхэр ачиж байсан үхэр нь гарахгүй байна түлхээд өгөөч гэхээр нь очиж түлхэж өгөхөд танай 3 үнээ байсан зүүн талын ташаандаа шар будагтай, хүзүүндээ хадагтай ягаан үнээ, хар үнээ, хар саарал үнээ ачсан гэж хэлсэн. ...2023 оны 01 дүгээр сарын дундуур ******* согтуу ирээд унтаж байгаад сэрэхдээ танай цагаан үнээ, ягаан үнээ үхрүүд чинь тарган байсан шүү гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч О.гийн  “...2023 оны 01 дүгээр сарын дундуур ******* танай хүзүүндээ хадагтай ягаан зүсмийн монголын үнээ, хар саарал монголын үнээ, хар монголын үнээг ... улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машинаар ******* ачаад явсан. Ягаан үнээ нь машин дээр гарахгүй байхаар нь би түлхэж гаргаж өгсөн. Тэгэхдээ будгийг нь харсан гэж байсан. Өөр юм хэлээгүй баараагүй ачаад явсан гэж хэлсэн. ...Манайх бэлчээрээсээ 2022 оны 11 дүгээр сарын 28-нд мухар, улаан зүсмийн монголын бяруу алга болсон. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 29-нд хадагтай монголын ягаан үнээ, цагаан монголын үнээ, хар монголын үнээ, хар саарал монголын үнээ, бөөр алаг монголын бяруу бэлчээрээсээ хулгайд алдсан. Би үхрүүдээ байдаг бэлчээрлэдэг газруудаар нь л хайж сураг тавьж байсан. Нэг өдөр алга болсон үхрээ хайгаад олоогүй. 2022 оны 12 дугаар сарын 01-нд үхэртээ явж байхад цагаан зүсмийн үхэр хөөгдсөн бололтой үхрийнхээ хажууханд хөөгдсөн болов уу гэмээр хөлстэй явж байсан. Тэгэхээр нь үхэртээ нийлүүлээд явсан. ...маргааш нь үхэртээ байхгүй алга болсон байсан. ******* ахын ярьснаар ягаан зүсмийн үнээ, цагаан өнгийн үнээг манай гадаа ...гаргаад ачаад явсан гэж хэлсэн. ******* манайд ирэхдээ тэжээдэг малаа шүүх гэж ирсэн. ...2022 оны 12 дугаар сарын эхээр уургын үзүүр авах гээд Бүлтгэрийн ард явж байсан чинь гэрэл гараад байхаар нь ******* яваад очиход ******* дугаартай машин дээр үхэр ачиж байсан. Үхэр  машин дээр гарахгүй байна ачилцаад өгөөч гэхээр нь очиж түлхэж өгөхөд танай 3 үнээ байсан. Тэгэхэд тэр үхрүүдийг харсан чинь зүүн талын ташаандаа шар будагтай, хүзүүндээ хадагтай ягаан үнээ, хар үнээ, хар саарал үнээ ачсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Б.******* нь хохирогчийн  алдсан монголын үхрүүдийг цагаан өнгийн Портер маркийн улсын дугаартай машинд ачсан талаар шууд тусган  мэдүүлсэн гэрч Д.*******ын “...Би 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр ...шилбүүрийн бургас авах гээд багийн нутаг арал гэх газарт очоод бургас огтолж авчхаад буцаад гэрүүгээ явж байхад Бүлтгэр гэх газарт орой харанхуй болж байхад машины гэрэл гараад байхаар нь би яваад очтол манай багийн ******* гэх залуу өөрийнхөө цагаан өнгийн портер маркийн улсын дугаартай машиныг өндөр эрэгт тулгаж зогсоод машиныхаа тэвшин дээр бараан зүсмийн үхэр ачсан байсан. Намайг ******* үхэр ачилцаад өг гэхээр нь би 2 ягаан зүсмийн үнээг ачилцаж өгөөд гэрүүгээ мордоод явсан. Тэнд ачигдсан үхэр ягаан зүсмийн үнээ нь машин дээр гарахгүй байхаар нь би түлхэж гаргаж өгсөн. Тухайн ягаан зүсмийн үхрийн будгийг нь харсан чинь зүүн ташаандаа шар өнгийн будагтай 3 тооны монголын үхэр байсан. ******* ганцаараа байсан. Тухайн үед Монголын ягаан үнээ нь хүзүүндээ уяатай байсан, яг ямар уяаг нь хараагүй, Монголын хар үхэр байсан. Эр эмийг нь анзаараагүй, Монголын саарал үнээ байсан. ...Бүгд зүүн талын ташаандаа шар өнгийн будагтай үхэр байсан. Имийг нь анзаарч хараагүй. Би тухайн үед гийн үхрүүд байсныг мэдээгүй. Хэд хоногийн дараа манай голын үхрээ хайгаад олохгүй байна гэдгийг сонсоод гийн үхэр байна гэж мэдсэн. Тэгээд дараа мал хайж гийнд очихдоо танай үхрүүдийг ******* ачаад хулгайлаад явсан гэж хэлсэн. Би тэдгээр үхрүүдийг хамт ачилцсан. Тухайн үед хэний эзэмшлийн ямар учиртай үхэр гэдгийг асууж тодруулаагүй. Харин сүүлд нь хулгайн үхэр гэдгийг нь мэдээд эзэнд нь хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

 Б.*******тай хамт үхэр гаргасан талаар мэдүүлсэн гэрч Б.*******гийн “...Манай багийн ******* гэх залуу өөрийн цагаан өнгийн портер машинтайгаа орой 20 цагийн орчимд ирсэн. ******* нь хүнээс 2 тооны үхэр авсан. Тэгээд машины түлш дууссан. Танай гадаа энэ 2 үхрийг гаргаад авъя гэсэн. Манай гэрийн урд талд надтай хамт 2 тооны үхрээ гаргасан. Тухайн үхэр нь цагаан зүсмийн эр үхэр, шар цоохор нь үнээ байсан, тухайн 2 үхэр зүүн талын ташаандаа улаан шар өнгийн будагтай байсан, им нь зүүн талын чих урдаасаа ухам имтэй, баруун талын чих нь гол цуулбар имтэй хоёулаа монголын үхэр байсан. Тэр 2 үхрээ манай гадаа гаргаад машин дээрээ ачаад аваад явсан. Ямар нэгэн толгой, арьс, шийр зэргийг үлдээгээгүй. Манай мал гаргадаг газар сэвсийг нь асгаад машинаараа шөнө ачаад аваад явсан. Хэдэн цагийн орчимд явсныг цаг хараагүй болохоор мэдэхгүй байна. ганцаараа ирээд л надтай хамт 2 үхэр гаргасан. Хүнээс авсан үхэр гэж байсан. Ямар учиртай үхэр гэдгээ надад хэлээгүй. Машинаараа гаргасан үхрийнхээ мах болон бусад арьс, шийр, толгой зэргийг бүгдийг нь ачаад аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Х.*******ын “...Би 2022 оны 11 дүгээр сарын дунд үеэр санагдаж байна буюу ******* ахынд очиход ******* улсын дугаартай Портер маркийн машинд хоёр үхрийн мах ачиж байсан үхрийн толгой нь цагаан толгой харагдаж байсан. Нэг үхэр нь эр үхэр юм уу гэмээр толгой харагдаж байсан. Имийг нь сайн анзаараагүй. Тэр үхрийн толгой махыг нь ачаад явсан. ...Би үхэр алсан талаар нь хараагүй үдээс өмнө айлын мал бэлчээгүй өглөө байсан. Би малаа шүүх гэж явж байгаад очсон 2 үхрийн толгой харагдаж байсан ******* буюу шар ах байсан. Нэг толгой нь бүдүүн богино эвэртэй байсан болохоор би эр үхэр байна гэж бодсон. 2 толгойгоо арьсан дээр тавьж байхад нь л харсан цагаан цоохор үхрийн шир нэг нь цагаан үхрийн арьс харагдаж байсан. О. нь  эхлээд 4 тооны үхэр алдсан дараа нь 1 нэмэгдээд 5 тооны үхэр алдсан гэж хэлж байсан. Тэгээд дараа нь манайд ирээд хэргээ хүлээсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Х.ийн “...2022 оны 11 дүгээр сарын сүүлч, 12 дугаар сарын эхэн үеэр санагдаж байна. манай нөхөр ******* бид 2 байсан. ... модон дотроос хөтөлж ирсэн юм байлгүй 2 үхэр хөтлөөд ирлээ гэсэн тэгээд манай гадаа манай нөхөр *******, 2 үхрээ гаргаад ...манай үхэр гэж хэлж байсан гэсэн тэгээд идшээ идэх гэж байна гэж байсан  тэр шөнөө үүрээр өөрийнхөө цагаан өнгийн портер машинаар ачаад явсан гэж байсан манай нөхөр ачилцаж өгсөн гэж байсан. Цагаан эр үхэр байсан, шар цоохор үхэр нь охин үхэр байна гэж манай нөхөр хэлж байсан. Би г ороод ирэхээр нь хэлсэн чи үхрээ гэрийнхээ гадаа гаргахгүй хажууд байж манай гадаа ирээд яагаад үхэр гаргаад байгаа юм. Чамайг нэг ч үхэргүй гэдгийг манай нутгийнхан бүгд мэднэ гэсэн. Тэгээд хаанаас хулгай хийж ирсэн юм гэхэд цагдаа ирвэл чи юу гэж хэлэх юм гэхэд би цагдаа ирвэл манай эхнэр салаад явсан тэгээд танай гадаа хүнсээ гаргасан гэж гэж хэлнэ гэж байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ын дээрх хууль бус үйлдлийн улмаас хохирогч Т.д 3.900.000 төгрөгийн хохирол учирсан нь “БУФА ҮНЭЛГЭЭ” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан №27 дугаартай “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын байдлаар 4 тооны үхрийн үнэлгээг 3.900.000 төгрөгөөр тогтоолоо...” гэсэн  дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хоёр.  Мөн 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Борхын булан гэх газраас хохирогч Д.ын 1 тооны бор зүсмийн тэмээг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:

Тэмээгээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Д.ын “...Манайх сумын багийн нутаг Ихрийн хаяа гэдэг газар өвөлждөг. Манайх барагцаагаар 40 гаруй тэмээтэй бөгөөд ихэвчлэн Борхын булан гэх газарт байдаг. 2022 оны намар 10 дугаар сарын үед тэмээгээ очиж бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын сүүлээр тэмээгээ очиж бүртгэсэн чинь хөлөрцөг, гуя 2 дээрээ хөлтэй ширээтэй, хүрээтэй дэгрий тамгатай, буруу талын чихэн дээрээ перкэстэй бор тэмээ дутчихсан байсан. Би тэр хавиар тэмээгээ хэсэг хайгаад, ойр орчин нутаг усны хүмүүсээс асууж сурсан боловч олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан....Манай тэмээ алга болох үеэр манай сумын Н., Н. гэдэг 2 залуу аймаг руу яваад 3, 4 өдөр архи уусан гэж дуулдсан. Би тэр 2 хүнийг сэжиглэж байна. ...Манай нутгийн Н.******* гэдэг залуу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр надаас идэшний шиг настай тэмээ байвал та өгөөч, би хавар ноолуур тушаагаад мөнгийг нь өгье гэж гуйхаар нь би тэгвэл чамд тэмээгээ үзүүлье гээд хамт явж байсан чинь Б.******* та энэ тэмээнүүдээ бөөгнүүлээд очиж бай би үлдсэн тэмээг чинь бөөгнүүлээд араас чинь очъё гээд явсан. ...Б.******* надаас албан ёсоор тэмээ гуйж авсан асуудал гараагүй...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч А.гийн “...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед Б.******* эхнэрийнхээ хамт тэмээний мах 1.000.000 төгрөгт өгчихмөөр байна гэсэн. Тэгээд надад мах хэллэх том хэл байхгүй, учир хэллэж байж үнэ тохирно гэж хэлсэн. Тэгээд бид нар ярилцаж байгаад гэрийн гадаа очиж том жин дээр хиллэхээр болсон. Тэгээд манайд очоод махаа хиллэсэн чинь 900.000 төгрөг болоод, үнэ тохирч килограмм махыг 5.000 төгрөг орчмоор худалдаж авсан. Тэгээд манай хашаанд тэмээний махаа буулгаж өгөөд явсан. Би толгой, 2 бөхийг нь нэхсэн чинь удахгүй авчирч өгнө гээд явсан. Тухайн үед гарал үүсэл байхгүй. Цагаан өнгийн портер маркийн тэвштэй тээврийн хэрэгслээр ачиж ирсэн. Би хулгайн мах гэж мэдээгүй эхнэр, нөхөр 2 гэгээн цагаан өдрөөр явж байхаар нь би гарал үүслээ авчирч өгөөрэй гэж хэлээд худалдаж авсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.гийн “...2023 оны 01 дүгээр сарын эхээр байх, яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Би ахындаа байж байтал намайг Б.******* утсаар ярьж дуудаад би хүнээс тэмээ авчихлаа. Гаргах хүн байхгүй байна. Хамт гаргалцаад өгөөч гэхээр нь би зав муутай байна гэж хэлээд, нэг заваараа очиж гаргалцаж өгсөн. Тэгээд би тэмээг нь гаргаж өгчхөөд буцаад гэртээ ирсэн. ...Им тамгыг нь сайн анзаараагүй. Бор хүрэн зүсмийн тэмээ байсан. Нас нь гэвэл 4 орчим настай тэмээ байсан. ахаас авсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр болон эд мөрийн баримтаар хураагдсан тэмээний шир зэрэг  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч  Д.ын 1 тооны тэмээ буюу  1.300.000 төгрөгийн хохирол учирсан нь  “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчний 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай “1.300.000 төгрөгийн үнэтэй” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчилгүй энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийг нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд  эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд “Мал хулгайлах” гэмт хэргийг  хуульчилсан ба  олон тооны мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр зохицуулжээ.

Эрүүгийн хуулийн  17.12 дугаар зүйлийн тайлбарт “...Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна...” гэж Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно... гэж заасан ба шүүгдэгч хохирогч нарын 5 тооны бод малыг хулгайлсныг олон тооны мал хулгайлсан гэж үзнэ.

Түүнчлэн бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлсан гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, хулгайлсан эд хөрөнгөө зөөж тээвэрлэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласныг ойлгоно.

Шүүгдэгч  Б.******* нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн өмчлөх эрхэд халдаж Т.гийн 4 тооны бод малыг шууд санаатай үйлдлээр машин механизм ашиглан хулгайлсан нь Эрүүгийн хуулийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн обьектив шинжийг, бусдын олон тооны малыг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн обьектив шинжийг  тус тус хангаж байна.

Шүүгдэгч Б.******* өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.*******ын 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Завхан  аймгийн  сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газраас хохирогч Т.гийн 4 тооны үхрийг, 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Борхын булан гэх газраас хохирогч Д.ын 1 тооны бор зүсмийн тэмээг хулгайлсан үйлдлүүдийг  үргэлжилсэн нэг үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.*******ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан  бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.ын 1 тооны тэмээг хулгайлснаа  хүлээн  зөвшөөрдөг.  Харин хохирогч Т.гийн  алдсан 4 тооны үхрийг Б.******* хулгайлсан гэх баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй эргэлзээтэй байна. Гэрч Б.*******, Д.*******ын мэдүүлэг эргэлзээтэй, шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрдөг   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсэн заалтын дагуу түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.*******, Б.*******, Х.*******,  Х., Ц.******* нар мөрдөн байцаалтын шатанд өгсөн  мэдүүлгээсээ эрс зөрүүтэй мэдүүлгийг өгсөн байна.

Гэрчүүдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг хэргийн нөхцөл байдал болон бусад гэрч, хохирогч нарын мэдүүлэгтэй харьцуулан дүгнэхэд тэдний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг нь бусдын нөлөөнд авталгүйгээр болсон асуудлыг шууд тусган мэдүүлсэн хэргийн бодит байдалд нийцсэн  мэдүүлэг байна гэж дүгнэлээ.

 Учир нь: Гэрч Д.*******, Б. нар нь хохирогч Т.гийн үхрийг Б.******* хулгайлсан тухай хохирогч болон гэрч нарт хэлснийг гэрч, хохирогч нар тэднийг эх сурвалжаа заан мэдүүлсэн ба Д.*******, Б.******* нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь гэрч хохирогч нарын мэдүүлэгтэй тохирч байгаа тул тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн  дээрх мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.

Иймд  өмгөөлөгчийн “...хохирогч Т.гийн  алдсан 4 тооны үхрийг Б.******* хулгайлсан гэх баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар  тогтоогдоогүй эргэлзээтэй байна. Гэрч Б.*******, Д.*******ын мэдүүлэг эргэлзээтэй, шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрдөг учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсний дагуу түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.

 Шүүгдэгч  Б.*******  шүүх хуралдаанд хохирогч Т.гийн 4 тооны үхрийг хулгайлаагүй гэж мэдүүлж байгаа боловч энэ нь дээрх гэрчүүдийн эх сурвалжаа шууд зааж мэдүүлсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

                          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т.д 3.900.000 төгрөгийн хохирол учирсан нь дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.*******аас 3.900.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******д  олгох нь зүйтэй.

Харин хохирогч Д.т гэмт хэргийн улмаас учирсан тэмээний үнэ болох 1.300.000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь  хэрэгт авагдсан  хохирогчийн  мэдүүлгээр тогтоогдсон тул энэ тогтоолоор хохирогч Д.т төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр хүсэлт гаргаж шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан боловч энэ хугацаанд хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.*******аас 3.900.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******д  олгох нь зүйтэй.

                     2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч  Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд  зааснаар  “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна” гэж заасан ба  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж  ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ...техник, хэрэгслийг ойлгоно гэжээ.

Шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын  дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл иргэн А.ы нэртэй  боловч түүний эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг хурааж,  улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн бор өнгийн тэмээний 2 хуваасан ширийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******  шийтгэх тогтоол гарахын өмнө 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг  хасаж эдлэх ялд  оруулан тооцох нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.*******аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй,  шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн   1.1, 1.2, 1,3, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.4-д заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаатай  хорих  ялыг  нээлттэй  хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.*******т  өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх   арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тогтоол гарахын өмнө  цагдан хоригдсон 1/нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 3.900.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******д  олгох нь зүйтэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар                                            Б.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын  дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг хурааж,  улсын орлого болгосугай.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн бор өнгийн тэмээний 2 хуваасан ширийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9.Шүүгдэгч Б.*******аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ДЭЛГЭРМАА