Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 400

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 29 өдөр                                        Дугаар 139/ШШ2020/00400                                                    Сайнцагаан сум

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У би Д  аймгийн С  сумын   Х     ХХК-ий  нэхэмжлэлтэй, Д  аймгийн С сумын   оршин суух,  Х овогт Гийн Г  /ЗГ /-д холбогдох 7093810 /долоон сая  ерэн гурван мянга найман зуун арван / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00343/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х                 ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г нь 2019 оны 6 сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 сарын 27-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай 4000000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан. Авснаас хойш  1 сарын хүү удаа дараа нэхүүлж байж өгсөн.  Түүнээс хойш хүү болон тооцоо хийхгүй 8 сар 17 хонож байна. Гоос удаа дараа нэхдэг ярьсан барьцааг авчирч өгөхгүй, тооцоо хийхгүй өдий болсон. Нэхэх болгонд Буйраа овогтой Нямдоржоос ав гэж хэлдэг. Би тэр хүнээс нэхэх  ямарч шаардлага байхгүй. Чиний нэр дээр   машин чинь  байсан шүү дээ гэж хэлдэг. Иймд 2019 оны 7 сарын 27-ны өдрийн өдрөөс 10 сарын 27-ны өдрийг хүртэл 3 сарын хүү 960000 төгрөг,  2019 оны 10 сарын 27-ны өдрөөс  2020 оны 4 сарын 13-ны өдрийг хүртэлх алданги 2000000 төгрөг, үндсэн мөнгө 4000000 төгрөг, тэмдэгтийн хураамж 126310 төгрөг, аж ахуй нэгж  бичиг нотариатаас батлуулсан  төлбөр 2500 төгрөг, өмгөөллийн нотариат 5000 төгрөг нийт 7093810 төгрөг гаргуулж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б  шүүхэд гаргасан хүсэлтдээ:  ХХХК нь тус шүүх нь Г.Гоос 7093810 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 6100000 төгрөгийг бэлнээр төлсөн. Нэхэмжлэгчээс  938810 төгрөгөөс татгалзаж байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж   хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  ХХХК нь Г.Гоос   7093810 /долоон сая  ерэн гурван мянга найман зуун арван /  төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 7093810 төгрөгөөс 6100000 төгрөгийг бүрэн төлсөн ба нэхэмжлэгч 993810 төгрөгөөс татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн   126310 төгрөгийг   төсвийн орлогод үлдээж  шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ХХХК–д нэхэмжлэлийн шаардлага 7093810 /долоон сая  ерэн гурван мянга найман зуун арван / төгрөгөөс 993810 /есөн зуун ерэн гурван мянга найман зуун арван / төгрөгөөс   татгалзаж,  үлдэх  6100000 /зургаан сая нэг зуун мянган/ төгрөгийг хариуцагч Х овогт Гийн Г  /ЗГ / нь төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126310  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

                    ШҮҮГЧ                           Д.У