Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 29

 

Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Туяагийн Батболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Т.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 жилийн хугацаагаар хасч, 3 жил  1  сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батболдод оногдуулсан 3 жил 1  сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

   

4.Шүүгдэгч Т.Батболд нь хохирогч Ц.Гэрэлтуяад оршуулгын зардалд 7700000 төгрөгийг  төлсөн болохыг дурдсугай.

 

         5.Шүүгдэгч Т.Батболд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

         6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Батболдод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон  үеэс эхлэн тоолсугай.

 

         7.Шүүгдэгч Т.Батболдод оногдуулсан 3 жил 1  сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар  биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацааг 2  жилээр тогтоож, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд хяналт тавихыг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн  Цагдаагийн хэлтэст  даалгасугай. 

                                                                                                                                                                       

        8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Батболдод урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                  

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН