Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 401

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 03 өдөр                                          Дугаар 139/ШШ2020/00401                                               Сайнцагаан сум

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн “Б” танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д  аймгийн С  сум, Я ХХК-ий байр, Гны Д салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:, Д  аймгийн Ө  сум,   гэх газар тоотод оршин суух, Х овогт Б- ын Т /ЗЮ /-д хариуцагдах  3827893, 67 /гурван сая найман зуун хорин долоон мянга найман зуун ерэн гурван төгрөг жаран долоон мөнгө / гаргуулах тухай 139/2020/00301/И индекстэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбасүрэн, Л.Чанцалдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Гны Дундговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлдэгч Б.Т нь Гтой 2019 оны 3 сарын 21-ний өдөр ЗГ/11141 тоот зээлийн гэрээг байгуулан  3200000 төгрөгийг  12 сарын хугацаатай, 350 хонь, 250 ямаа нийт 600 тооны малыг барьцаалан авсан. Хадгаламж зээлийн хоршоо зээлдэгчтэй байгуулсан ЗГ/11141 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлж 2019 оны 3 сарын 21-ний өдөр 3200000 /гурван сая хоёр зуу/ төгрөгийг зээлдэгчид олгосон байна.  Зээлдэгч нь ЗГ/11141 тоот дугаартай зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч төлөөгүй. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа 89855540, 98855540 дугаарын утсаар холбогдон удаа дараа шаардаж байсан боловч  өнөөдрийг хүртэл  гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, 107 хоног хугацаа хэтэрч нэхэмжлэгч Гнд ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш нийт 1329849, 33 төгрөгний төлөлт хийсэн ба 7739917, 81 төгрөг, үндсэн зээлээс, 555931, 52 төгрөг хүүний төлбөрт  суутгагдсан байна.  Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2020 оны 03 сарын 26-ны өдрийн байдлаар ЗГ/11141 тоот зээлийн үндсэн зээлийн төлбөр 2426082, 19 төгрөг, хүүгийн төлбөр 1390811, 48 төгрөг,  нотариатын зардал 11000 төгрөг нийт  3827893, 67 төгрөг хуримтлагдсан байна.    Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453. 1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон талуудын хооронд байгуулсан ЗГ/11141 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.  Иймд зээлдэгч Б.Ттэй байгуулсан ЗГ/11141 тоот зээлийн гэрээний төлөгдөөгүй төлбөр болох 3827893, 67 /гурван сая найман зуун хорин долоон мянга найман зуун ерэн гурван төгрөг жаран долоон мөнгө /-ийг Б.Тээс гаргуулж Гг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2019 оны 03 сарын 21-ний өдөр 3200000 төгрөгийн зээлийг мал барьцаалж зээлсэн. 2019 оны 6 сарын 10-ны өдөр зээл, хүүгийн төлбөрт 1200000 төгрөг төлөх байсан боловч төлөөгүй. Энэ зээлийг 2019 оны 12 сарын 10-ны өдөр 4 сарын хугацаа хэтрүүлж байж төлсөн. Гэрээ дуусгавар болох хүртэл зээлийн төлбөрийг огт төлөөгүй. 2020 оны 3 сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Б.Т нь Гтой 2019 оны 03 сарын 21-ний өдөр ЗГ/11141 дугаартай зээлийн гэрээ /хэргийн 6-9 хуудас/-г байгуулан 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 3200000 /гурван сая хоёр зуун мянган/ төгрөгийг зээлсэн байх бөгөөд зээлийн гэрээний дагуу уг зээлийг хуваарийн дагуу төлөх ба 2020 оны 03 сарын 21-ний өдөр төлж дуусахаар гэрээг  байгуулсан байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний 2.1.6-д зааснаар зээлийг эргэн төлөлтийн  хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.  Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлийг төлөлгүй, зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Г нь зээлийн төлбөрийг шаардах эрх үүссэн байна. 

Хариуцагч Б.Тэд   2020 оны 05 сарын 12 өдөр нэхэмжлэлийг гардуулж 2020 оны 05 сарын 26-ны дотор хариу тайлбараа ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгджээ.

Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ  биелүүлээгүй,  шүүхэд ирж тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй  тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож  нэхэмжлэлийг бүрэн хангахаар шийдвэрлэлээ.

Хариуцагч Б.Тэд шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул ИХШХШТХ-н 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76020  /далан зургаан мянга хорин / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тээс 76020  /далан зургаан мянга хорин / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 82 дугаар зүйлийн 82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115  дугаар зүйлийн 115.1, 115.2.1 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Х овогт Б-мын Т /ЗЮ/-ээс 3827893, 67 /гурван сая найман зуун хорин долоон мянга найман зуун ерэн гурван төгрөг жаран долоон мөнгө /-ийг гаргуулан Гнд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76020  /далан зургаан мянга хорин / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тээс 76020 /далан зургаан мянга хорин / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гнд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.У