| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00416/и |
| Дугаар | 404 |
| Огноо | 2020-06-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 404
2020 оны 06 сарын 04 өдөр Дугаар 139/ШШ2020/00404 Сайнцагаан сум
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би
Д аймгийн С сумын Тны Д салбарын нэхэмжлэлтэй, Б
Д аймгийн С сумын 9-р баг, М тоотод оршин суух З овгийн Бын Ү /ЗА /, З овогт Бгийн З нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/02020/00416/И индекстэй хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банкны Д салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Ү, хамтран зээлдэгч Б.З нартай 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 211200096678 тоот тээлийн гэрээгээр 20000000 /хорин сая / төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн барьцаанд тоос сорогч, гоо сайхны ширээ, компьютер, буйдан 60 сарын цэвэр цалин зэргийг барьцаалсан.
Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Б.Ү, хамтран зээлдэгч Б.З нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр юм.
Зээлдэгч Б.Ү, хамтран зээлдэгч Б.З нар нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хугацаа хэтэрч , мөн 2019 оны 7 арын 25-ны өдрөөс сар бүр 3 хүүхдийн мөнгөнөөс өөр огт төлөлт хийгээгүй тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “зээл буцаан төлөх хуваарийн”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болсон талаар удаа дараа сануулсан мэдэгдсэн. Зээлдэгч Б.Ү, хамтран зээлдэгч Б.З нар нь 2020 оны 04 сарын 06-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. 17581553, 18 /арван долоон сая таван зуун наян нэгэн мянга таван зуун тавин гурван төгрөг арван найман мөнгө/, 3351781, 94 /гурван сая гурван зуун тавин нэгэн мянга долоон зуун наян нэгэн төгөрг ерэн дөрвөн мөнгө/, 40808, 60 /дөчин мянга найман найман төгрөг жаран мөнгө / нийт 20974143, 72 /хорин сая есөн зуун далан дөрвөн мянга нэг зуун дөчин гурван төгрөг далан хоёр мөнгө / гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ү, Б.З нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: гэжээ. Б.Ү, Б.З нар нь Д аймгийн Тны салбараас 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 20 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Бид 2019 оны 5 сарын 04-ний өдрөөс ажилгүй болоод зээлээ төлөх боломжгүй болсон бөгөөд одоог хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байна. Иймд Тны нэхэмжилсэн нийт 20974143, 72 төгрөгийг ажил орлоготой болох үед төлөхийг хүсч байна. Хүсэлтийг харгалзаж үзнэ үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Т ХХК нь Б.Ү, Б.З нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Б.Ү, Б.З нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тны Д салбар нь Б.Ү, Б.З нараас зээл 17581553, 18 /арван долоон сая таван зуун наян нэгэн мянга таван зуун тавин гурван төгрөг арван найман мөнгө/, хүү 3351781, 94 /гурван сая гурван зуун тавин нэгэн мянга долоон зуун наян нэгэн төгрөг ерэн дөрвөн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 40808, 60 /дөчин мянга найман найман төгрөг жаран мөнгө / нийт 20974143, 72 /хорин сая есөн зуун далан дөрвөн мянга нэг зуун дөчин гурван төгрөг далан хоёр мөнгө / гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ү, Б.З нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 20974143, 72 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262821 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 131410, 5 төгрөгийг, хариуцагч нараас 131410, 5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч З овгийн Бын Ү /ЗА /, З овогт Бгийн З нар нь Тны Д салбарын гаргасан зээл 17581553, 18 /арван долоон сая таван зуун наян нэгэн мянга таван зуун тавин гурван төгрөг арван найман мөнгө/, хүү 3351781, 94 /гурван сая гурван зуун тавин нэгэн мянга долоон зуун наян нэгэн төгрөг ерэн дөрвөн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 40808, 60 /дөчин мянга найман найман төгрөг жаран мөнгө / нийт 20974143, 72 /хорин сая есөн зуун далан дөрвөн мянга нэг зуун дөчин гурван төгрөг далан хоёр мөнгө / төгрөгийг бүрэн төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262821 Жаргалан овогт Ишдоржийн Амгаланбаатар/хоёр зуун жаран хоёр мянга найман зуун хорин нэгэнн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 131410, 5 /нэг зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун арван төгрөг таван мөнгө /-ийг, хариуцагчаас 131410, 5 /нэг зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун арван төгрөг таван мөнгө /-ийг тус тус гаргуулан Тны Д салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ