Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/137

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, шүүгч  З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Нарийн бичгийн дарга                М.Баярмэнд

Иргэдийн төлөөлөгч                   Э.*******

Улсын яллагч                               Ц.*******

Шүүгдэгч                                      Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.*******                                                   

 Хохирогчийн өмгөөлөгч              Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ид холбогдох 2323000740126 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой. мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ы *******, регистрийн дугаар .

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 16-17 цагийн үед Завхан аймгийн ******* сумын багийн Луузай хэсэг гэдэг газарт иргэн Э.тэй маргалдах явцдаа түүнийг эвхэгддэг хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Түүний холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Э.д шүүх хуралдааны тов мэдэгдэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь Завхан аймгийн ******* сумын багийн Луузай хэсэг гэдэг газар 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 16-17 цагийн үед иргэн Э.тэй маргалдах явцдаа эвхэгддэг хутгаар хутгалж түүний биеийн хэвлийн зүүн доод талд хэвлийн хөндийд нэвтэрсэн 5 см орчим шарх, хэвлийн хөндийд цус хуралт, хэвлийн зүүн доод талд 4 ширхэг оёдол бүхий шарх, 1 ширхэг өнгөц шарх, хэлний дунд хэсэгт шарх, зүүн чихний омог, ард хэсэг, зүүн хацар шилний ард зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч Э.ийн “...2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн ******* сумын төвд өөрийн машинд суугаад дүүгээрээ машинаа жолоодуулаад харих гээд явж байтал 16-17 цагийн үед тай нэг залуу хамт тааралдсан. тэр залуу хоёр надтай хамт явж байсан дүүтэй уулзсан. Тэгээд тэр гурав хоорондоо маргалдаад байхаар нь би машинаас буутал над руу шууд ирээд намайг ална энэ тэр гэсэн. Тэгэхээр нь би яасан гэж намайг алах гэж байгаа юм бэ гэсэн чинь та хоёр намайг яалаа гээд урьдын асуудал яриад над руу хүрээд ирэхээр нь би ын хацар руу түлхсэн чинь буцаж ирээд намайг барьж авсан. Тэгээд бид 2 барьцалдаж аваад би доор нь орчихсон. Тэгээд босоод ирсэн чинь нэг гараараа хоолой багалзуурдаад нөгөө гараараа халаасаа ухаад байсан. Тэгээд халааснаасаа нэг хутга гаргаж ирээд хэвлийн хэсэгт хэд хэдэн удаа хутгалсан. Ухаан алдаад нэг сэрээд харсан чинь тай хамт явж байсан залуу хараад сууж байсан. Тэгээд би аас аргадаж гуйгаад, арай гэж салж машиндаа суугаад эмнэлэг орсон. гэж залуу биеийн гэдэс, хэвлий хэсэгт жижиг тонгоргоор 5 удаа хутгалсан. Мөн хэл болон зүүн чихний ар талд бас нэг удаа зүссэн. Нийт 7 удаа хутгаар зүсэж гэмтэл учруулсан. Надтай явсан , тай хамт явсан залуу нараас өөр хүн байгаагүй. Би бол архи уусан. Миний согтолт дунд зэрэг, өөрийн гаргасан үйлдлээ бүгдийг мэдэж байсан. бол архи уугаагүй байсан. нөгөө залуу хоёр бол архи уусан, согтолт дунд зэрэг байсан. Уг нь бол нэг их сүртэй зүйл болоогүй, урд өмнө болсон зүйлээс болж маргалдаад дайраад байсан. Өс хонзон байхгүй. Би Улаанбаатар хотод эмчилгээнд яваад зардал их гарсан. Эмчилгээний зардал гаргуулмаар байна, гомдолтой байна. гэж *******ийг хэлж байгаа юм” гэх мэдүүлэг /х.х-ийн *******-31-р хуудас/,

 - Гэрч Ц.ын “...2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн приус-30 маркийн машинтай ******* сумын нутаг баг Луузайн хэсэгт гэр рүүгээ харих гээд явж байсан. Тэгтэл манай сумын иргэн , нар машинтай гудамжинд таарсан. Тэгээд зогсож, уулзаад юм ярихад тэр 2 архи уусан байсан. Тэгэхээр нь та 2 одоо гэртээ харь гэхэд тэр 2 за гэж хэлээд гэх хүний гэрийн зүг хөдөлсөн. Би тэр хоёрын араас машинтайгаа дагаад явж байтал манай сумын 2 залуу согтуу мотоциклтой гудамжинд зогсож байсан. Тэгтэл машинтайгаа тэр 2 залуугийн хажууд очиж зогсоод машинаасаа тэр 2 залуу дээр очоод юм ярьж байсан. Юу ярьсан талаар би мэдэхгүй, би машин дотроо сууж байсан. Тэгтэл мотоциклтой 2 залуугийн нэгийг алгадаад унагааж байсан. Тэгтэл тэр унасан залуу дээлийнхээ бүсийг баруун талаас ухаж байгаад нэг тонгорго (эвхэгддэг хутга) гаргаж ирээд дэлгээд ийн гэдэс рүү нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь би машинтайгаа шууд хөдлөөд цагдаагийн кобон дээр ирсэн. Цагдаагийн кобон цоожтой байхаар нь үүдийг нь цохиход нэг хүүхэд гарч ирэхээр нь асуутал цагдаа, төлөөлөгч 2 хөдөө дуудлаганд явсан гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг ороод болсон хэргийн талаар хэлээд цагдаа байхгүй байна яах вэ? гээд байж байтал өөрөө машинаа бариад цусаа гоожуулаад ирсэн. гэдэг хүнтэй болон түүнийг хутгалсан хүнтэй ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Нэг сумын хүмүүс гэдгээр нь мэднэ. ийг хутгалсан залуу өндөр нуруутай, дээлтэй залуу байсан. Нэрийг нь мэдэхгүй, манай сумын залуу гэдгээр нь мэднэ. Одоо хараад танина дээлийг ажиглаагүй. Хэргийг 100 орчим метрийн зайнаас харсан хэрэг гарах үед өөс гадна бас нэг залуу мотоцикл дээр сууж байсан. гэдэг хүн ийн машины ар суудал дээр тасраад унасан байсан.” гэх мэдүүлэг /х.х-ийн 33-35-р хуудас/,

 Гэрч Б.ийн “...Би 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хөдөө гэрээсээ Завхан аймгийн ******* сумын төв багт орж ирээд ******* мөн төвд орж ирсэн байна гэхээр нь уулзаад гэх найзындаа очоод бид гурав Сэрүүн гэдэг 2,5 литрийн хэмжээтэй 3 ширхэг пиво хувааж уусан. Дараа нь ******* мотоциклоо унаад би араар нь суугаад бензин авахаар колонк орохоор явж байтал гэдэг хүнтэй таараад юм ярьж байтал манай нутгийн гэдэг ах ирээд ахыгаа айлд дөхүүлээд өгөөч гэхээр нь би ахыг суулгаад *******ийн мотоциклоор явсан. Намайг явахад ах яваад, манай сумын ах машинтай ирээд зогсоод *******той юм яриад байх шиг байсан. Би тэгээд яваад буцаад иртэл *******, ах хоёр муудалцсан бололтой ах *******ийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод автал ******* өмдний халааснаасаа тонгорог гаргаж ирээд тонгоргоо дэлгээд ийн зүүн талын хэвлий хэсэг рүү нэг удаа хутгалаад дараа нь ноцолдоод байсан. Би боль гэж хэлээд очоод салгах гээд *******ийг татах гэтэл согтуу байсан учир түлхэгдээд уначихсан. Тэгээд босоод иртэл ийн зүүн талын хэвлийн орчимоос цус гараад тэр 2 хоёр тийшээ салаад ах машинаа унаад явсан. ийг яагаад хутгалах болсныг мэдэхгүй байна. ...*******ийн биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. подволк өмссөн байсан учир биеийн зүүн талын хэвлийн хэсгээс цус гарч харагдсан. *******, ийг нэг удаа зүүн талын хэвлий хэсэг рүү хутгалж байхыг би харсан.” гэх мэдүүлэг /х.х-ийн 37-38-р хуудас/,

- Гэрч Б.ы “...Би ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмчээр ажилладаг. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг өнгөрч байхад манай эмнэлэг дээр хутгалуулсан хүн байна гэсэн дуудлагыг гэдэг хүн өгсөн байсан. Дуудлагыг аваад би тухайн өдрийн сувилагчтай эмнэлгээс гарах гэж байх үед эмнэлгийн хүлээн авах руу хэвлийн зүүн хэсэгтээ хутгалуулсан цус гарсан байдалтай 40 гаран насны эрэгтэй хүн орж ирсэн. Орж ирэхдээ ганцаараа байсан. Би хүнд хутгалуулчихлаа, чоно ы залуу намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тухайн хүнээс архи, согтууруулах ундаа үнэртэж байсан. Биед нь үзлэг хийхэд хэвлийн зүүн талд 4 удаагийн өнгөц амь наснаас хол хутганы (мэсийн) шархтай, хэл болон зүүн талын жавж мэсээр зүсэгдсэн байдалтай, мөн зүүн чих мэсээр зүсэгдсэн (өнгөц) байдалтай байв. Өөр ямар нэгэн шарх, сорвигүй, амин үзүүлэлт хэвийн тухайн хүн ухаантай байсан. Эмнэлгийн зүгээс анхан шатны тусламж үзүүлж, гүн шархнаас гарсан цусыг тогтоосон.” гэх мэдүүлэг /х.х-ийн 41-42-р хуудас/,

- Гэрч С.гийн “...ийн дүү над руу залгаад байна уу гэхээр нь би байхгүй байна, яасан юм бол гэхэд ахыг хутгалчихлаа гээд утсаа тасалсан. Би ийг чи яагаад ахыг хутгалчихсан юм гэхэд ******* би хутгалсан юм аа гэхээр нь би руу чи найзыгаа аргалаад явж чаддаггүй арчаагүй юм гэхэд тэр хоёр юу ч хэлээгүй байж байтал цагдаа нар ирээд бид хэдийг аваад явсан. Би хутгалах үед нь хажууд нь байгаагүй.” гэх мэдүүлэг /х.х-ийн 44-р хуудас/,

 - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Т.ын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 000000181 дугаартай “...1. гийн ийн биед хэвлийн зүүн доод талд хэвлийн хөндийд нэвтэрсэн 5 см орчим шарх, хэвлийн хөндийд цус хуралт, хэвлийн зүүн доод талд 4 ширхэг оёдол бүхий шарх, 1 ширхэг өнгөц шарх, хэлний дунд хэсэгт шарх, зүүн чихний омог, ард хэсэг, зүүн хацар шилний ард зулгаралт гэмтлүүд учирсан байна.

2. Э.ийн биед учирсан гэмтлүүд нь иртэй үзүүртэй ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Э.ийн биед учирсан гэмтлүүд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна.

4. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Э.ийн биед хэвлийн зүүн доод талд хэвлийн хөндийд нэвтэрсэн 5 см орчим шарх, хэвлийн хөндийд цус хуралт, хэвлийн зүүн доод талд 4 ширхэг оёдол бүхий шарх, 1 ширхэг өнгөц шарх, хэлний дунд хэсэгт шарх, зүүн чихний омог, ард хэсэг, зүүн хацар шилний ард зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /х.х-ийн 52-54-р хуудас/ зэргээр тус тус нотлогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ хохирогч, гэрч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авах болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бусад бичгийн нотлох баримтыг бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул уг нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг нотолсон байна гэж дүгнэсэн. 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийг хутгалахад түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгож хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба түүний үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч Б.*******ийн хохирогч Э.ийг хутгалсан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх бие хамгаалах дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн үйлдвэрийн гар хийцийн аль нь ч байж болно” гэж заасан ба дээрх тайлбарт заасан хүйтэн зэвсэг гэдэгт хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулах зориулалт бүхий эд зүйл хэрэгсэл түүний дотор хутга, заазуур бусад мэс хамаарна.

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж хүндрүүлэх шинж болгон хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Э.ийн Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан байх эрхийг зөрчиж түүнийг хутгалсан үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Э.******* гаргасан дүгнэлтдээ: “Б.******* нь гэм буруутай гэж дүгнэж байна” гэснийг шийдвэр гаргахдаа харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ /хэтрүүлэн хэрэглэсэн/, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, хүний ухамсар, ёс зүйн төлөвшил болон хууль зүйн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

  • Хохирлын талаар:

Шүүгдэгч Б.*******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Э.ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд баримтаар нэхэмжилсэн хохиролгүй бөгөөд хохирогчийн эмчилгээнд шүүгдэгч Б.******* нь 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Э.ийг эмчлүүлэхтэй холбогдон нийт 4,738,300 /дөрвөн сая долоон зуун гучин найман мянга гурван зуу/ төгрөгийн зардал гарсан байх бөгөөд шүүгдэгч Б.******* эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан дээрх зардлыг төлсөн нь  2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ХААН банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Хохирогч Э. нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

          Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгч Б.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Иргэний хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 124-р хуудас/

Шүүгдэгч Б.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн, мөн хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Э. нь эхэлж шүүгдэгч Б.*******ийг цохиж унагаасан буюу хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал нь гэрч Ц.ын “...Тэгтэл мотоциклтой 2 залуугийн нэгийг алгадаад унагааж байсан.” гэх мэдүүлэг,

гэрч Б.ийн “...*******, ах хоёр муудалцсан бололтой ах *******ийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод автал...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.******* нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хууль бус үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анх мэдүүлэг өгөхөөсөө эхлэн хүлээн зөвшөөрсөн, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй хэдий ч гэм буруугаа ухамсарлан түүнд 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийн хохирол болон Эрүүл мэндийн даатгалын сангаас түүний эмчилгээнд гарсан зардал 4,738,300 /дөрвөн сая долоон зуун гучин найман мянга гурван зуу/ төгрөгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан уг дүгнэлтийг хүлээн авах боломжтой байна гэж дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж  заасан шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хар өнгийн хутганы гэр болон цоохор өнгийн хээтэй эвхэгддэг хутга зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч   овогт ы *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******ид авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар өнгийн хутганы гэр болон цоохор өнгийн хээтэй эвхэгддэг хутга зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Хохирогч Э. нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдлүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг  дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.ДОРЖБАЛ

                        ШҮҮГЧИД                          Н.ДЭЛГЭРМАА

                                                                        З.НАНДИНЦЭЦЭГ