| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00365/и |
| Дугаар | 408 |
| Огноо | 2020-06-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 408
2020 оны 06 сарын 04 өдөр Дугаар 139/ШШ2020/00408 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Д аймгийн С сумын Засаг дарга Б.Т, иргэн У.С-г иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00365/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Т , нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д аймгийн С сумын Засаг дарга Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын 1-р багийн иргэн У овогтой С нь 22 настай, эмэгтэй, ам бүл 7-уул, эх, ах, эгч, дүү, өвөөгийн хамт С сумын 1-р багийн нутаг Хонгорын бууц гэдэг газар амьдардаг. РД:ЗЛ У.С нь төрөлхийн оюун ухааны хомсдолтой өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгохгүй буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй бичиг үсэг огт тайлагдаагүй. Эх, ах, эгч, дүү, өвөөгийн хамт амьдардаг. Өөрийн эх болох Ц.О асрамжилж байна. Цаашид У.С нь эрх зүйн чадамжгүй болохыг шүүхээр тогтоолгосон тохиолдолд Ц.О хууль ёсны асран хамгаалагч нь байх болно. Сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт болон багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хүсэлтийг хүлээн авч У.Сг эрх зүйн чадамжгүйг шүүхээр тогтоож өгнө өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д аймгийн С сумын Засаг дарга Б.Т нь иргэн У.С-г иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 01 дугаартай ...У.С нь хөдөлмөрийн чадвар алдалт 90 /ерэн/ хувьтай, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох чадамж байхгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй гэх дүгнэлт,
- Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Эрүүл мэндийн төвөөс 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 12 дугаартай тодорхойлолт зэрэг болно.
Дээрх баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар Угийн С нь өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох чадамжгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болох нь тогтоогдож байна
Иймд У.Сг эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар эх Т овогт Ц-ангийн Оийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.3-т зааснаар А овогт Угийн С /ЗЛ /-г эрх зүйн чадамжгүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар У.Сгийн асран хамгаалагчаар эх Т овогт Ц-ийн О /ЗЛ /-ийг тогтоосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, У.Сгийн асран хамгаалагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ