Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/864

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* овогт *******ы *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305025201686 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуурийн дуучин мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, хадам эцэг нарын хамт амьдардаг гэх, ,, тоотод оршин суух хаягтай, /РД:/, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ы *******.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь цахим хэрэгсэл буюу ******* дугаарын утсаар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн *******ад “манай эгч Солонгос улсын элчинд ажилладаг, виз гаргахад асуудалгүй найдвартай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч *******ын Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “ ” хотхоны 37 дугаар байрны өргөтгөлд байрлах ажлаасаа интернэт банкаар шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг авч залилсан,

Үргэлжилсэн үйлдлээр *******ад “визний материал өгөхөд 2-3 дутуу байна, хүн нэмж бүртгүүлж болно, мөнгө байвал нэмээд хийчих...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хохирогч *******ын Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “ ” хотхоны 37 дугаар байрны өргөтгөлд байрлах ажлаасаа интернэт банкаар шилжүүлсэн 500.000 төгрөгийг тус тус авч залилан, нийт 1.500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр иргэн *******д “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч *******гийн , тоотод байхдаа Хаан банкны дансаар шилжүүлсэн 500.000 төгрөгийг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг Шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч *******ын Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтэст 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5 дахь тал),

2. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай ажлын эгч болох надад хандаж Солонгос улс руу виз гаргадаг хүн байна. Эгч нь хоёр хүүхдээ бүртгүүлчихсэн байгаа гэж хэлэхээр нь би эгчид би бүртгүүлье гэж хэлсэн. Тэгээд эгчээс уг хүний утасны дугаарыг нь аваад ярьсан. Утас нь байсан. Утсаар холбогдоход гэрээгээр яг гаргадаг уу гэж асуухад өөрийгөө ******* гэх хүн байна, манай эгч Солонгос улсын элчинд ажилладаг, виз гаргахад асуудалгүй найдвартай гэж хэлсэн. ...Виз 3,500,000 төгрөг өгөх ёстой гэж хэлсэн. 10 хүн бүртгэх гэж байгаа тэгээд 2-3 хүн дутуу байгаа тул яаралтай мөнгөө өгөөд эртхэн бүртгүүл гэж хэлсэн. ******* надад хандаж эхлээд визний урьдчилгаа гэх 1 сая төгрөг шилжүүлэх ёстой гэж хэлсэн тул ******* гэх Хаан банкны тоот данс руу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1 сая төгрөг шилжүүлсэн. Дараагаар нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 500000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд ******* гэх хүн надад 2021 оны 7 сар гэхэд наадмаар виз чинь гарчихна гэж хэлсэн. Тэгээд виз гаргасан зүйл байхгүй. Худлаа ярьж байсан. Би уг хүнтэй уулзаж байгаагүй. Дандаа утсаар ярьдаг байсан. ... эгчийн нөхрийнх нь хойд ээжийнх нь хүүхэд гэж байсан. эгч намайг *******тай зуучилж өгсөн. Хоёр хүүхдээ бүртгүүлчихсэн байгаа гэж байсан. Тэгсэн чинь намайг *******т мөнгө өгсөн өдрөөс 2 сарын дараа эгч *******аас мөнгөө авчихсан, *******ыг худал хэлж мөнгө авлаа фейсбүүкт нийтэлнэ гэж байгаад мөнгөө нэхэж авсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11, 12-13 дахь тал),

3. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 онд байсан /сайн санахгүй байна/ нэг баяр тохиолдуулаад хадам ээж Дашнанжидтай золгохоор гэрт нь очсон. Тухайн үед ямар баяраар очсоныг санахгүй байна. Тэгтэл ээжийн амьдарч байсан хорооны хэсгийн ахлагч гэх залуу гэрт нь хорооны ажлаар ороод гарч байсан. Тэгэх үед би Орон сууц нийтийн аж ахуйн газарт ээлжийн инженер хийж байсан. Тэгээд уг залуутай танилцсан. Тэгсэн чинь өөрийгөө ******* гэх залуу надтай уулзаад “Солонгос улс руу өөрөө хөөцөлдөж явуулж болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед 2 хүүхдээ явуулчихмаар байна гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би *******ын ******* гэх данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн өдрөө би ажлын байран дээрээ ажлаа хийж байсан тул надтай хамт ажиллаж байсан гэх эмэгтэйд би 2 хүүхдээ Солонгос улс руу явуулахаар хүнд 1 сая төгрөг өгчихлөө гэж хэлсэн. Тэгтэл би бас Солонгос Улс руу явмаар байна гэж надад хэлээд *******ын утасны дугаарыг надаас авсан. Би ад хандаж за ямар ч байсан өөрөө уулзаад үз гэж хэлсэн. Тэгээд би *******аас юу болж байна гэж асуухад ******* надад удахгүй явна, та хүлээж бай гэж хэлж хугацаа авсаар байгаад 2022 оны 8 сар хүртэл хүлээж байгаад цагдаа шүүхэд өгнө гэж хэлж байж *******аас 1 сая төгрөгийг бэлнээр авсан. Энэ хугацаанд би ад хандаж чи нөгөө залуутай уулз мөнгө төгрөгөө ав гэж хэлсэн. ад ХУД-ийн ажиллаж байсан хороог нь хэлж өгч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дахь тал),

4. *******ын ******* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 17-18, 68-69 дэх тал),

5. Хохирогч *******гаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 82 дахь тал),

6. Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр , тоотод амьдардаг манай эмээ Санжжав над руу утсаар залгаж намайг гэрт ороод ир гэж дуудсан. Тэгээд би эмээгийнхээ гэрт яваад ортол ны хэсгийн ахлагч ******* гэх хүн эмээтэй хамт гэрт нь байсан. Тэгээд уг ******* гэх хүн надтай танилцаад Солонгос улс руу виз гаргаж чадна. Би хөөцөлдөж байгаад виз гаргана гэх зүйлийг надад хэлсэн. Тухайн үед ******* надад итгэл төрүүлэхээр их сайхан ярьж байсан тул би итгээд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөө өөрийн Хаан банкны тоот данснаас *******ын Хаан банкны ******* тоот данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь ******* надад виз гарахаар нь хэлнэ гэж хэлчхээд яваад өгсөн. Тэр өдрөөс хойш 2022 оны /сар өдрийг нь санахгүй байна/ ******* миний ажиллуулж байсан дугуй засвар дээр ганцаараа хүрээд ирсэн. Надад 300,000 төгрөг өгчих чиний виз чинь гарчихсан байна гэж хэлсэн. Би *******т итгээгүй тул мөнгө нэмж өгөөгүй. Виз албан ёсоор гарсны дараа би мөнгө нэмж өгнө гэж хэлсэн. Намайг тэгж хэлэнгүүт ******* юм хэлэлгүй дугуй засварын газраас гараад явчихсан. Дараа нь дахиж *******тай би уулзаагүй. ноос хөгшин настай хүмүүст ойр зуурын гарын бэлэг өгдөг байсан. Тэр бэлгийг нь ******* гэх хүн манай эмээд өгдөг байсан юм билээ. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр эмээ намайг гэрт дуудаж хоол цай ид гэж дуудсан. Тэгэхээр нь би эмээгийнхээ гэрт яваад ортол ******* гэх хүн байсан. Тэгээд *******тай танилцахад надад Солонгос улсын виз гаргаж чадна гэж худал хэлэн надаас 500,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-87 дахь тал),

7.  Хохирогч *******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 89 дэх тал),

8. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугийн талд маргах зүйл байхгүй. Иргэн *******аас виз гаргаж өгнө гэх нэрийдлээр 1,500,000 төгрөг авсан. ...Миний зүгээс учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулна. Би аас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эхлээд 1 сая төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ******* тоот данс руугаа шилжүүлж авсан. Тэгэхдээ визний урьдчилгаа гэж авсан. Дараа нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр руу утсаар залгаад 500,000 төгрөг шилжүүлчих гэж хэлээд мөн адил өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Уг аас авсан мөнгийг би тухайн үед ажилгүй байсан тул өөрийнхөө хэрэглээнд зарцуулсан.

...Хохирол төлбөрийг 100 хувь төлж барагдуулна. Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Ойлгож гэмшиж байна. Бусдын итгэлийг эвдэж гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 110 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй. Би тухайн үед ******* хороонд хэсгийн ахлагч ажилтай байсан. Би БНСУ-ын виз гаргадаг байгаагүй. Мөнгөтэй болж байвал гэж бодоод хүмүүст худлаа хэлж байсан. Сонгууль болоод алжаасаа гараад хэсэг хугацаанд ажилгүй байж байгаад сая 4 сараас ажилд орж хохирогч нарын хохирлыг барагдуулсан. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй тэр үедээ л мөнгө олж байвал, өнөөдөр авч байвал болно гэсэн бодолтой байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 4 хуудас хохирол нөхөн төлсөн талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 38 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 39 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), эд хөрөнгөгүй тухай хураангуй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтооход шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* дугаарын утсаар *******ад “манай эгч Солонгос улсын элчинд ажилладаг, виз гаргахад асуудалгүй найдвартай” гэж 1.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “визний материал өгөхөд 2-3 дутуу байна, хүн нэмж бүртгүүлж болно, мөнгө байвал нэмээд хийчих...” гэж 500.000 төгрөгийг тус тус авч залилан, нийт 1.500.000 төгрөг,

2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр *******д “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж 500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 2.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан байна.

Энэ нь шүүгдэгч *******ын Хаан банкны ******* дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч *******, гэрч , хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн санаа зорилготойгоор гэмт хэрэг үйлдэж бусдыг хохироосон, хохирогч нараас авсан мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан болох нь хэргийн дээрх үйл баримтаар тогтоогдсон тул түүнийг өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үзнэ. Иймд түүнийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэнэ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул прокуророос *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *******ын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд бусдыг хуурч, 2 удаагийн банкны гүйлгээгээр өөрийн дансанд хохирогч *******аас 1,500,000 төгрөг, 1 удаагийн банкны гүйлгээгээр хохирогч *******гаас 500,000 төгрөг тус тус шилжүүлэн авч хохироосон үйлдэл хууль бус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Иймд, шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг буюу хуурч, цахим хэрэглэж ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ.   

Шүүхээс шүүгдэгч *******т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн шинж, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзаж, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ад 1,500,000 төгрөгийн, хохирогч *******д 500,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх ба шүүгдэгч ******* нь хохирогч *******д 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг шилжүүлсэн, хохирогч *******ад 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 100,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 50,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1,350,000 төгрөг нийт 1,500,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн 4 хуудас баримтаар тогтоогджээ.

Мөн шүүхээс хохирогч *******, ******* нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...хохирлоо авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж тус тус мэдэгдсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******аас гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА