Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/871

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

Хохирогч *******ийн өмгөөлөгч А.Ганбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0656/,

Хохирогч *******ын өмгөөлөгч Г.Ганбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2467/,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол прокурорын газрын хяналтын прокуророос ******* овогт *******ийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205037981022 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, францын легонар мэргэн бууч мэргэжилтэй, ХХК-нд хаяг рекламын ахлагч ажилтай, ам бүл 5, эх, эгч, дүүгийн хамт ны 251-24 тоотод оршин суух хаягтай, /РД:/, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн *******.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *******ийн ******* нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын -17-нд шилжих шөнө Баянгол 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнд байхдаа “найзыгаа өмөөрсөн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар тухайн буудлын өрөөнд хамт үйлчлүүлж байсан хохирогч *******ын биед халдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүнийг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-мөн согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын -17-нд шилжих шөнө Баянгол 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнд байхдаа “хараалын үг хэлсэн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар тухайн буудлын өрөөнд хамт үйлчлүүлж байсан хохирогч *******ийн биед халдан гараараа түүнийг зодож, эрүүл мэндэд нь “баруун хацар ясны нум, баруун хоншоорын хөндийн өмнөд, хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн гадна, доод ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын -ны орой Лхагва гарагт 21 цаг өнгөрч байхад найз , ******* нартай төмөр замд байрлах паб-д уулзаад хоёр шил архи ууж эхэлсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гараад тасарсан байсан. Нэг мэдэхэд би хаана гэдгээ мэдэхгүй буудалд орсон архи уугаад , *******, ******* нартай сууж байсан. Би орны өнцөг дээр сууж байхад миний хажууд орон дээр хэвтээд юм яриад сууж байсан. ******* хажууд эсрэг талын орон дээр над руу хараад сууж байсан. Би яриан дундаа хараалын үг хэлсэн. Гэхдээ хэн нэгнийг хараагаагүй. Тэгэхэд ******* намайг 2-3 удаа миний нүүр лүү цохисон. ******* нь яаж цохисон, юунаас болоод цохисныг санахгүй байна. Миний баруун хацар өвдөж байсан. Би тухайн болсон асуудлын талаар зарим зүйлийг нь санахгүй байна. ...Найз ******* намайг сэрээсэн. Би *******д зодуулчихлаа гээд ******* надад хэлсэн. ******* алга болсон. Хэсэг байж байгаад ******* хоёр цагдаатай орж ирсэн. Хоёр цагдаа орж ирээд юу болсон талаар асуусан. Тэгж асуухад өрөөнд *******, бид гурав байсан. ******* хаашаа явсныг би мэдэхгүй байна. Хоёр цагдаа орж ирээд намайг бос гэсэн. Намайг босоход чи зүгээр үү гэж асуусан. Тухайн үед миний баруун талын нүүр маш их өвдөж байсан. Найз ******* надад хэлэхдээ ******* бид хоёрыг зодчихоод гараад зугтаагаад явчихлаа гээд хэлсэн. Намайг босоод толинд хараадах гээд чи зүгээр үү гээд хэлсэн. Би толинд харахад миний баруун талын нүүр битүү хөхрөөд хавдсан байсан. Удалгүй цагдаа нар гараад явсан. Би тэй хамт өрөөнд унтаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө үүрээр гэр лүүгээ ороод цагаа харахад 05 цаг 10 минут болж байсан. Би усанд ороод унтах гэж байхад миний баруун талын хацар хөндүүртэй өвчтэй байсан. Би өглөө 09 цагт ажилдаа явсан. Миний баруун нүд маш их өвдөж байна. Баруун талын хацар битүү том хавдаж өвчтэй байна. Баруун нүдний дотор тал улайж цус хуралттай байна. Миний найз ******* намайг цохиж гэмтэл учруулсан. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө цагийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 лол зочид буудлын 302 тоотод найз ******* нь намайг цохисон. ******* нь ******* бид хоёрын биед гэмтэл учруулсан гээд ******* намайг сэрээгээд хэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цагийн үед *******ын хамт Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд компьютер томографын шинжилгээ авхуул гэж хэлээд шинжилгээ өгсөн. Эмч үзэхэд баруун талын хацар цөмөрсөн байна гэж хэлсэн. Баруун нүдний хана хугаралтай гэж хэлсэн. Эмчид үзүүлээд шүүх эмнэлэг орсон. Шүүх эмнэлгийн эмч үзээд маш хүчтэй цохисон байна гэж хэлсэн. Намайг шүүх эмнэлэг дээр үзүүлэхэд эмч нь яаралтай хагалгаанд орж эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Би эмчилгээ, хагалгааны зардлаа гаргуулж авмаар байна. Урьдчилсан байдлаар гэмтэл дээр үзүүлэхэд хацрын яс хугарсан хагалгаанд яаралтай орох шаардлагатай гэж мэдэгдсэн.

...Би *******гээс гаргаж өгсөн СД-нд бичигдсэн ярианы бичлэгтэй танилцлаа. Би *******тэй гар утсаар ярьсан ярианы бичлэг мөн байна. Би бичлэг хийж байгааг огт мэдээгүй. Бичлэгийн өмнөх өдөр ******* над руу мессеж бичсэн. Хаана байгаа юм уулзъя надтай нэг яръя даа гээд бичсэн байсан. Би чамайг цохиогүй шүү дээ юун цагдаа сэргийлэх болоод явчихваа гээд байсан. Чи яасан гээд надад гомдол гаргасан юм бэ? чамайг өмөөрсөн нь миний буруу юм уу? арчаагүй пизда вэ? Эгч өвчтэй байхад ямар хүн чанаргүй юм бэ? гээд мессеж бичсэн байсан. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний орой нь ******* над руу залгаад хаана байгаа юм бэ? уулзъя гээд хэлсэн. Би *******тэй паб-д уулзсан. ******* чи мэдүүлгээ буцаагаач дээ гээд гуйгаад байсан. Тэгээд тамхи татаж байгаад надад 200,000 төгрөг шилжүүлж өгсөн. Би гайхаад юун мөнгө вэ? Гээд асуусан чинь чамайг архидаж байгаад зээлсэн юм аа гэж хэлсэн. Тухайн үедээ би хэн нэгэнд ямар ч мөнгө өгөөгүй, зээлээгүй буудалд архи уугаад үрж дууссан мөнгө. Би *******д чи надад хэдэн төгрөг өгөх юм. Хэдэн сая өгч чадах юм. Эмчилгээний зардал хэдэн сая төгрөг өгчихвөл найз нь дуугүй болчихъё гээд хэлсэн чинь царай нь сонин болоод байсан. ******* нь чи өргөдлөө буцаачхаа би чамайг цохиогүй шүү дээ гээд байсан. Тэр өдөр ******* нь намайг дайлаад өргөдлөө буцаачих аа гээд байсан. ******* нь надад хамаг зовлонгоо яриад манай эгч өвчтэй байгааг чи мэдэж байгаа биз дээ би шоронд орчихмооргүй байна шүү дээ гээд байсан. Намайг шөнөжин архидуулсан. Тэгээд шөнөжин мэдүүлгээ буцаачих л даа гэсэн байдлаар байн байн яриад байсан. Маргааш нь намайг гэртээ байхад ******* нь над руу залгаад байсан. *******гийн гаргаж өгсөн СД-нд хураагдсан бичлэг нь энэ өдөр хийсэн байхаа. ******* нь байн байн над руу залгаад өргөдлөө буцаачихсан гээд дахин дахин асуугаад байсан. Би анхны өгсөн мэдүүлгээсээ буцах бодолгүй байсан. ******* нь миний хохирлыг барагдуулсан бол би мэдүүлгээсээ буцаад гомдолгүй гээд салчихъя гэж бодож байсан. Ярианы бичлэг дээр өргөдлөө буцаая гэсэн нь болохоор *******гийн эгчийг нь бодсондоо хэлж байсан. Намайг архидуулж хамт хоносон өдөр надад 200,000 төгрөг л өгсөн. Өөр ямар ч мөнгө өгөөгүй учраас мэдүүлгээ буцаагаагүй зөвхөн болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Тухайн үед ******* нь миний хохирлыг барагдуулчих байх гэж бодсон. Дээр нь миний архи гараагүй согтуу байсан. *******гийн амыг нь дагуулаад ярьсан. ******* нь надад ямар ч гэмтэл учруулаагүй. ******* нь *******д зодуулчхаад намайг гараас татаж сэрээгээд танай найз ******* нь бид хоёрыг зодоод зугтаачихлаа гээд байсан. ******* нь бид хоёрыг зодоогүй байсан бол цагдаа ирэхэд өрөөнд хамт байж байх байсан. ******* зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17, 141-143 дахь тал),

2. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын -ны Лхагва гарагийн орой цагийг нь санахгүй байна найз ******* над руу гар утсаар залгаад Баянгол 1 дүгээр хороо “ ” зочид буудалд байна хүрээд ирээч гээд дуудсан. Би хэнтэй байгаа юм гээд *******ээс асуусан. ******* хариулахдаа болон нэг найзтайгаа байна одоо хүрээд ирээ гээд хэлсэн. Манай гэр зочид буудлын хажууд байдаг. Би гэрээсээ гараад Баянгол 1 дүгээр хороонд байрлах “ ” зочид буудал руу ороод 2 давхарт байрлах ресейпшний шатны талын эхний хаалга руу орсон. Би буудлын өрөөнд орохдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Намайг өрөөнд ороход найз *******, найз нар байсан. Өрөөнд танихгүй ******* гэдэг залуу байсан. Өрөөнд ороход 0,75 грамм архи дундаа тавьсан уугаад сууж байсан. Намайг оронгуут ******* гэдэг залуутай танилцуулсан. Би *******д өөрийгөө танилцуулахдаа би өмнө нь Хятадад суралцаж байсан, хятад хэлтэй одоо худалдааны чиглэлээр бизнес эрхэлж байгаагаа хэлээд танилцуулсан. ******* надад өөрийгөө танилцуулахдаа би төмөр замын унаган хүүхэд байна. ийн легонерт алба хааж байсан. Саяхан Солонгосоос ирсэн гээд өөрийгөө танилцуулсан. Би легонер байсан учраас төмөр замын атаман хэнд ч дээрэлхүүлэхгүй гээд хэлсэн. ******* нь хамар нь хугарсан, царай нь шар төрхтэй, бие гарандаа битүү шивээстэй, өндөр биеэр хүү залуу байсан. Бид хэд танилцаад уугаад сууж байхад найз ******* нь согтуу байсан учраас яриан дундаа ёс бус хараалын үг хэлж байсан. ******* нь миний найз *******ийг орны өнцөг дээр сууж байхад нь хараал хэллээ гэдэг шалтгаанаар нүүрэн тус газар нь баруун гараараа 2-3 удаа *******ийн баруун хацар шанаан дээр нь маш хүчтэй алгадсан. Эхний цохилт дээр ******* нь чи яагаад намайг цохиж байгаа юм гээд *******гээс асуусан. Ахиад 2 удаа алгадахад ******* нь ор луу хойшоо саваад баруун шанаа нь улайсан хавдсан байсан. ******* нь согтуу байсан учраас ******* лүү дайраагүй. Бид хэд үргэлжлүүлээд архи уугаад юм яриад суусан. Архи уугаад сууж байхад архи нь дууссан. *******, , ******* гурав үргэлжлүүлье гээд гаднаас архи авч орж ирэхэд ******* нь өрөө муухай болсон байна гээд бөөнөөрөө буудлынхаа 3 давхарт байрлах 302 тоот өрөөнд орсон. Бид хэд бөөнөөрөө 302 тоот өрөөнд нь ороод үргэлжлүүлээд архи ууж эхэлсэн. Би удалгүй тасралтын байдалтай болоод орон дээр гараад унтсан. Хэдэн цаг болж байсныг нь мэдэхгүй байна. Намайг орон дээр унтаж байхад хэн нь мэдэгдэхгүй хүн хөлөөрөө гараараа гэдэг нь мэдэхгүй нүүр хамар луу зодож эхэлсэн. Миний хамар өвдөөд хөмсөг, чих сэтэрсэн өвдөлтөөс болоод би сэрсэн. Миний зүүн нүд нээгдэж чадахгүй хавдсан байсан. Зүүн нүдээ нээгээд харахад ******* намайг зодож байсан. Тэгэхээр нь би орилоод өө яаж байна аа гээд хамар амаа нүүрээ дарсан чинь миний нүүрнээс битүү цус гарч байсан. Миний нүд битүү хавдар нүүр амаа дараад байж байхад ******* нь *******ийн толгой эрүү лүү нь хөлөөрөө цохиж өшиглөж байсан. Би цагдаа дуудаарай гээд орилоод ******* нь гараад явсан. орон дээр байсан. Хоёр нүд хоёулаа хөхөрч хавдсан, хоёулаа нүдний цөцгий гэмтсэн. Цөцгий гэмтэхэд цус биш ногоон идээ тасралтгүй гоожиж байна. Зүүн хөмсөг сэтэрсэн. Зүүн чихний дотор тал омог нь сэтэрсэн. Хамарны зүүн яс хугарсан. Толгой тэр чигтээ битүү цус шүүрч хавдсан байна. Зүүн хөмсөг сэтэрсэн. Зүүн чихний дотор тал омог нь сэтэрсэн. Хамарны зүүн яс хугарсан. Толгой тэр чигтээ битүү цус шүүрч хавдсан байна. Зүүн хөлний гуяны хэсэг битүү хөхрөлттэй байна. ...Өндөр биеэр хүү шивээстэй *******, нарын найз ******* намайг зодож миний биед гэмтэл учруулсан. ******* нь миний найз *******ийг зодож гэмтэл учруулсан. 302 тоот өрөөнд өөр ямар нэгэн харилцан хоорондоо зодолдсон маргасан зүйл байхгүй. ******* нь бид хоёрыг ямар ч шалтгаангүйгээр согтуурсан үедээ зодож танхайрсан. Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1 дүгээр хороо “ ” зочид буудлын 3 давхарт байрлах 302 тоотод 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө үүрээр болсон.

...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би хэдэн цаг болж байсныг бол санахгүй байна. ******* нь *******ийг зодоод байсан болохоор өмөөрөөд ******* нь миний баруун нүдний доод хэсэг рүү нэг удаа цохисон. Би цохиулаад ухаан алдсан. Орон дээр зодуулаад өвдөлтөөс болоод сэрсэн. Би босоод цагдаа дуудаарай яаж байна гээд орилоход миний зүүн гуя луу нэлээн хүчтэй өшиглөсөн. Би *******д маш олон тоогоор цохиулж өшиглүүлсэн учраас ухаан алдсан манарсан байдалтай байсан. Дээрээс нь нүд цохилтын улмаас харж чадахгүй тагларсан байсан. ******* намайг зодож байхад би ухаан баларсан байдалтай байсан учраас зарим зүйлийг нь санахгүй байна. Дээрх гэмтлүүдийг ******* нь миний биед учруулсан. нь тасарсан байсан. Тухайн үед болсон асуудлыг мэдэхгүй байх. Цагдаа орж ирээд г сэрээх гээд дуудахад сэрэхгүй байсан. Би найз *******тэй зодолцож цохилцсон маргалдсан зүйл огт байхгүй. Энэ хэрэг явдал болсны дараа ******* нь *******тэй хоёр гурав удаа уулзсан гэсэн. *******ыг таньдаг хүн байна уу? *******ын гомдлыг буцаалгуулмаар байна тав арван төгрөг өгье гээд ярьсан гэсэн. *******ийг мэдүүлгээ буцаачих өргөдлөө татаад авчих гээд хэлсэн. ******* нь мөнгөгүй байж яаж хагалгаанд орсныг мэдэхгүй байна. Миний дугаарыг ******* нь ерөөсөө авахгүй. Уулзъя гэхээр уулзахгүй байгаад байгаа. Би *******тэй ямар ч холбоогүй. буудалд анх танилцсан. Танилцахдаа улсад цэргийн тусгай хүчинд легонероор олон жил ажиллаж байгаад ирсэн, би бэлтгэгдсэн UFC тулааны спорт, боксоор нэлээн хичээллэдэг гээд төмөр замд атаман шүү дээ гээд танилцуулж байсан. Би *******тэй цэцэрлэгээсээ хамт найзалж нөхөрлөсөн. Би 28-29 жил найзлахдаа бид хоёр хоорондоо маргалдаж зодолдож байсан удаа байхгүй. нь манай хажуу талын байранд амьдардаг. Жилдээ ганц хоёр удаа тааралддаг байрны танилууд.

2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр ******* нь Баянгол 1 дүгээр хороо “ ” зочид буудлын хоёр давхарт байрлах өрөөнд ******* ******* бид дөрөв байсан. Би цонхон талын орон дээр сууж байсан. ******* нь цонхон талын миний сууж байсан орны доор сууж байсан. ******* хоёр нөгөө талын орон дээр сууж байсан. ******* нь нэлээн согтуу байсан. Хараалын үг яриан дундаа хэрэглэсэн гэх шалтгаанаар ******* нь *******ийг орон дээр хажуу талд нь сууж байхад аль гараараа гэдгийг нь одоо сайн санахгүй байна, ямар ч л байсан нүүр лүү зүүн шанаа хэсэг рүү хүчтэй цохисон. Эхний цохилт дээр ******* нь нэлээн манарсан. нь орон дээр хана түшээд хараад сууж байсан. бид хоёр болиоч ээ найзыгаа яаж байгаа юм бэ? гээд хэлсэн. ******* нь маныгаа яаж байгаа юм бэ? гээд ******* лүү хэлсэн. ******* нь бантсандаа *******д архи хундагалж өгсөн. Архи хундагалж өгсний дараа ахиад ******* нь *******ийн нүүр лүү нь зүүн шанаа хэсэг рүү нь нэг удаа алгадсан. Алгадсаны дараа ор луу хойшоогоо савж унасан. *******ийн нулимс нь цийлгэнээд эрүү гээ бариад яая писда гээд байсан. Удалгүй уух архи дуусаад бид нарын орсон өрөө нь аймар замбараагүй битүү хог нойл нь бөөлжис болсон байсан.

2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зочид буудлын 3 давхрын өрөөнд орсон байсан. Миний санаж байгаагаар ******* нь зүүн эрүүнийхээ хэсгийг гараараа бариад ёолоод байсан. ******* нь юун сүртэй юм эр хүн байж гарын ая даахгүй байна гээд архи хундагалаад байсан. Удалгүй би тасарч унасан. Энэнээс хойшоогоо юу болсныг бол санахгүй байна. Би цохиулаад өвдөлтдөө  сэрсэн. Би сэрээд харахад ******* нь цонхон талын орон дээр гийн хажууд ёолоод хамраас нь цус гарсан хэвтэж байсан. Цохиулж зодуулсан юм шиг хэвтэж байсан. *******ийн өмд цамц дээр нь гутлын мөр байсан би сүүлд нь санасан. ******* нь өөрийнхөө хувцсыг угаасан байсан. ******* нь буудлын өрөөнд *******ийн нүүр лүү нь нэлээн цохисон. Би өөрөө зодуулаад миний нүүрнээс битүү цус гоожиж байсан учраас *******ийг сайн харж чадахгүй байсан. Би цагдаа дуудаарай гээд орилсон. *******ийг орон дээр хэвтэж байхад нь зодоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29, 30-33 дахь тал),

3. Гэрч П.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын -ны орой 21 цагийн үед найз *******, ******* нартай төмөр замд байрлах паб-д сууж архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Шөнө 00 цагийн орчимд гараад *******гийн найз гэх эмэгтэйг гуравдугаар эмнэлгийн автобусны буудлаас такситай очиж авсан. Бид дөрөв буцаад Баянгол 1 дүгээр хороонд байрлах зочид буудлын гурван давхарт 308 тоотод орсон. Өрөөнд орохдоо ганц шил архитай орсон. Би ******* *******, *******гийн найз охины хамт тал шил архи уугаад түрүүлээд *******, ******* хоёр орон дээр унтаад өгсөн. Удалгүй *******гийн найз охин бид хоёр унтсан. Бид нар хоёр ортой өрөөнд орж унтсан. *******гийн найз охин *******гийн хажуугаар нь орж унтсан. Би *******ийн хажуугаар нь ороод унтсан. Өглөө 07 цагаас 08 цагийн хооронд боссон. Намайг сэрэхэд *******гийн найз охин явчихсан байсан. Өрөөнд *******, ******* бид гурав үлдсэн. Бид гурав үлдсэн тал шил архиа хуваагаад уусан. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 09 цагийн орчимд ******* нь *******ийн утас руу залгаад байсан. Би *******ийн утсыг нь аваад ярьсан. Би байгаа газраа *******т зааж өгсөн. ******* гаднаас удалгүй орж ирсэн. Бид нарын ууж байсан архи дууссан. *******, ******* хоёр гадагшаа дэлгүүр явсан. Дэлгүүрээс орж ирэхэд нь буудлынхаа эсрэг талын өрөөгөө сольсон. ******* ******* хоёр гаднаас хоёр шил архи хиам талх авч орж ирсэн. ******* нь авч ирсэн архиа хундагалж эхэлсэн. Би гадаа гэгээтэй байхад тасраад уначихсан. Би тасарсан орон дээр унтаж байсан. Буудлын өрөөний хаалгыг тогшиход ******* гаднаас хоёр цагдаатай орж ирэхэд нь сэрсэн. Намайг сэрэхэд өрөөнд ******* бид хоёр байсан. Тухайн үедээ би юу болсныг мэдээгүй. ******* нь ******* бид хоёр байсан. Тухайн үедээ би юу болсныг мэдээгүй. ******* нь ******* намайг зодчихлоо ******* хаана байна гээд асууж орж ирсэн. Би мэдэхгүй гээд хариулсан. Намайг босоод харахад өрөөнд цус болсон байсан. ******* цагдаатайгаа явсан. ******* нь хэсэг хугацаанд буцаж унтаад шөнө босоод гэр лүүгээ харьсан. ******* нь нүүр эвгүй болоод байна гээд байсан. ...Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн байсан учраас зарим зүйлийг санахгүй орон дээр унтаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал), 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15821 дугаартай “...*******ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд учирсны дараагаар үйлдэл хөдөлгөөн хийх чадвартай. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15822 дугаартай “...*******ийн биед баруун хацар ясны нум, баруун хоншоорын хөндийн өмнөд, хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн гадна, доод ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун хацар ясны нум, баруун хоншоорын хөндийн өмнөд, хажуу ханын цөмөрсөн хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн гадна, доод ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй. Дээрх гэмтлийг авсны дараа үйлдэл хөдөлгөөн хийх чадвартай. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

6. Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдрийн орой юу болсон талаар ингэж ярьсан. Маргааш өглөө нь *******, *******ыг босоорой гэж дуудсан, ******* согтуу байсан тэр үеэс асуудал үүссэн. *******, ******* хоёр гаднаас орж ирсэн үеэсээ эхлээд муудалцаад байсан. Би олон удаагийн үйлдлээр цохиж зодоогүй. Болсон явдлыг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу маш их ойлгосон” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 1 ширхэг хохирол нөхөн төлсөн талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Ю.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү ер нь их цайлган өглөгч, шударга зантай, хүнд онцгой юм байвал шууд хэлдэг. Уурлуулсан бол шууд уучлалт гуйдаг, их тусч зантай. Миний төрсөн охин нь бүтэн саажилттай болсон. Юм ярьж чадахгүй байгаа. ******* хүү маань улсад легон цэрэг байсан. Тэнд байхдаа сайн ажиллаад медаль авлаа гээд байсан. Аав нь коронагаас болоод нас барсан. Аавыг нь нас барахад чөлөө өгөөгүй. Сая охин маань өвдөхөд чөлөө өгөөд 7-14 хоногийн чөлөө л өгсөн байх. Миний хүү эгчийгээ үзчихээд эмнэлэгт ухаангүй байгааг нь харчхаад буцаад явах гэтэл чөлөө нь дууссан визэндээ орчихсон байсан. Эгчийнх нь бие муудаад явж чадаагүй. улсаас цэргийн хурандаа нь ирээд эгчийг нь хараад буцаад өөрөө яваад өгсөн. Одоо ******* нь эгч Уянгыг хараад байнгын асарч байгаа. охины маань асаргааны 84,500 төгрөгийг би авч эм тариаг нь авч өгдөг. ******* нь одоо эгчийгээ хардаг. Тэвэрч дийлэхгүй учраас хүү ******* нь өргөж барьж эмнэлэг явуулдаг. охины маань хүү бас асаргаанаас гараагүй, ******* маань бас харж байдаг. ******* нь дөрвөн настай хүүтэй. ******* нь хамаг мөнгөө эгчдээ зориулснаас болоод эхнэрээсээ салж байх шиг байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122 дахь тал), гэрч М.Отгонгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний ах ******* нь 251 дүгээр байрны 24 тоотод ээж , эгч , нагац дүү нарын хамт амьдардаг. Миний ах нь Бага дүүрэгт төрж өссөн. Монгол Улсад хаяг рекламын газарт ажиллаж байгаад 2018 онд улс руу легонар цэргээр ажиллаж байгаад 2022 онд миний төрсөн эгч *******ийн нь зүрхний хагалгаанд орсны дараа нь харвалт өгөөд хөгжлийн бэрхшээлтэй болсон учраас улсаас ирсэн. Ирээд ******* ах маань эгч Уянгыг асардаг болсон. эгчийн маань хүүхэд 3 настай хүүхдийг нь асран хамгаалж хардаг. Гэр бүлийн төлөө сэтгэл зөөлөнтэй. эгч маань эмчилгээний зардал ихтэй байдаг учраас улсаас ирээд олсон бүх мөнгөө эгчид зарцуулсан. Манай гэрт ажил хийдэг хүн байхгүй. Манай ээж ажил хийдэггүй. Энэ жил тэтгэвэрт гарч байгаа. Манай эгч нь группт орсон. ******* ах маань эгчийг асарч байгаа учраас ажил хөдөлмөр одоохондоо хийж чадахгүй байгаа. Ах маань их зөөлөн уяхан хүн. Ах маань улсад легонарт байхдаа шилдэг мэргэн буудагч, зөндөө олон медалиуд авч байсан. Бүрэн дунд боловсролтой. Манай ах гэр орондоо архи ууж ирдэггүй. Агсам согтуу тавьдаггүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 124-126 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 106 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 107 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 109 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 110 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 112 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.  

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******гээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтас хэргийн 44-46 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын -17-нд шилжих шөнө Баянгол 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ” нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнд байхдаа “найзыгаа өмөөрсөн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар тухайн буудлын өрөөнд хамт үйлчлүүлж байсан хохирогч *******ын биед халдан гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр түүнийг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-мөн “хараалын үг хэлсэн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар тухайн буудлын өрөөнд хамт үйлчлүүлж байсан хохирогч *******ийн биед халдан гараараа түүнийг цохиж, эрүүл мэндэд нь “баруун хацар ясны нум, баруун хоншоорын хөндийн өмнөд, хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн гадна, доод ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус нотлогдсон байна.

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч *******ийн “...Би яриан дундаа хараалын үг хэлсэн. Гэхдээ хэн нэгнийг хараагаагүй. Тэгэхэд ******* намайг 2-3 удаа миний нүүр лүү цохисон. ******* нь яаж цохисон, юунаас болоод цохисныг санахгүй байна. Миний баруун хацар өвдөж байсан. ...Найз ******* намайг сэрээсэн. Би *******д зодуулчихлаа гээд ******* надад хэлсэн. ******* алга болсон. Хэсэг байж байгаад ******* хоёр цагдаатай орж ирсэн. Хоёр цагдаа орж ирээд юу болсон талаар асуусан. Тэгж асуухад өрөөнд *******, бид гурав байсан. ******* хаашаа явсныг би мэдэхгүй байна...” гэх, хохирогч *******ын “...найз ******* нь согтуу байсан учраас яриан дундаа ёс бус хараалын үг хэлж байсан. ******* нь миний найз *******ийг орны өнцөг дээр сууж байхад нь хараал хэллээ гэдэг шалтгаанаар нүүрэн тус газар нь баруун гараараа 2-3 удаа *******ийн баруун хацар шанаан дээр нь маш хүчтэй алгадсан. Эхний цохилт дээр ******* нь чи яагаад намайг цохиж байгаа юм гээд *******гээс асуусан. Ахиад 2 удаа алгадахад ******* нь ор луу хойшоо саваад баруун шанаа нь улайсан хавдсан байсан. ******* нь согтуу байсан учраас ******* лүү дайраагүй. ...Намайг орон дээр унтаж байхад хэн нь мэдэгдэхгүй хүн хөлөөрөө гараараа гэдэг нь мэдэхгүй нүүр хамар луу зодож эхэлсэн. Миний хамар өвдөөд хөмсөг, чих сэтэрсэн өвдөлтөөс болоод би сэрсэн. Миний зүүн нүд нээгдэж чадахгүй хавдсан байсан. Зүүн нүдээ нээгээд харахад ******* намайг зодож байсан. Тэгэхээр нь би орилоод өө яаж байна аа гээд хамар амаа нүүрээ дарсан чинь миний нүүрнээс битүү цус гарч байсан. Миний нүд битүү хавдар нүүр амаа дараад байж байхад ******* нь *******ийн толгой эрүү лүү нь хөлөөрөө цохиж өшиглөж байсан. Би цагдаа дуудаарай гээд орилоод ******* нь гараад явсан...” гэх, гэрч П.гийн “...******* нь ******* намайг зодчихлоо ******* хаана байна гээд асууж орж ирсэн. Би мэдэхгүй гээд хариулсан. Намайг босоод харахад өрөөнд цус болсон байсан. ******* цагдаатайгаа явсан. ******* нь хэсэг хугацаанд буцаж унтаад шөнө босоод гэр лүүгээ харьсан. ******* нь нүүр эвгүй болоод байна гээд байсан. ...Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн байсан учраас зарим зүйлийг санахгүй байна, орон дээр унтаж байсан...” гэх нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд харилцан зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд,

хохирогч нарын мэдүүлгийг нотолсон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн  15822 дугаартай “...*******ийн биед баруун хацар ясны нум, баруун хоншоорын хөндийн өмнөд, хажуу ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн гадна, доод ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна...” гэх, шинжээч эмчийн 15821 дугаартай “...*******ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлтүүд, гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ. 

Тусгай мэдлэг бүхий шинжээч нарын хохирогчийн биед учирсан гэмтэл, тухайн гэмтэл гэмтлийн ямар зэрэгт хамаарах болохыг тогтоосон дүгнэлтүүдэд эргэлзэх, эдгээрийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 дугаар зүйлд зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаардаг бөгөөд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги алдагдсан шинжээр энэ гэмтлийг тогтоохоор заасан тул хохирогч *******ийн биед учирсан Баруун хацар ясны нум, баруун хоншоорын хөндийн өмнөд, хажуу ханын цөмөрсөн хугарал” бүхий гэмтлийг  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн хавтаст хэргийн 58-59 дэх талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15822 дугаартай дүгнэлт,

Мөн хохирогч *******ын биед учирсан тархи доргилт, хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, зүүн чихний дэлбэнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруул, зүүн гуянд цус хуралт” бүхий гэмтлийг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан шинжээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан хавтаст хэргийн 50-51 дэх талд авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15821 дугаартай дүгнэлт тус тус хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч нарт учирсан дээрх гэмтлүүдийг шүүгдэгч ******* учруулсан буюу түүний хохирогч нарыг цохиж зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн байх ба шүүгдэгч ******* нь хохирогч *******, ******* нарыг цохиход гэмтэл учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Иймд, шүүгдэгч *******гийн хохирогч *******ийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж, хохирогч *******ыг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж тус тус бүрэн хангагдсан гэж дүгнэж, шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нар архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, улмаар шүүгдэгч биеэ хянах, өөрийгөө зөв удирдан авч явах чадвар алдагдсантай холбоотойгоор үйлдэгджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ.   

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэх нь түүний гэм буруутайд үйлдэлд тохирно гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэгт үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч *******гийн биечлэн эдлэх торгох ялыг 1800 /нэг мянга найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 /нэг сая найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв. 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт "шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан байна.

Гэмт хэргийн улмаас *******ын эрүүл мэндэд хөнгөн, хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15821, 15822 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон.

Хохирогч ******* нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан 602,125 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, хохирогч ******* нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******д баримтаар нэхэмжилсэн 602,125 төгрөгийг нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтаар тогтоогдсон тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогчдын өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч *******ийн эрүүл мэндийн байдал бүрэн эдгэрээгүй, эмчилгээ үйлчилгээ хийлгэх шаардлагатай, ...хохирогч ******* нь тухайн үед гаргасан эмчилгээний зардлаа нэхэмжлэх...” талаар дүгнэлт гаргаж оролцсон тул уг дүгнэлтийг хүлээн авч, хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас тухайн үед гаргасан эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч *******гээс гаргаж өгсөн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 / найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч *******гийн биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1800 /нэг мянга найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 /нэг сая найман зуун мянга/-н төгрөгийн торгох ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/-н сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д сануулсугай.

6. Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн баримтаар нэхэмжилсэн 602,125 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч ******* нь тухайн үед гаргасан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч *******гээс гаргаж өгсөн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА