Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 412

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 04 өдөр                                      Дугаар 139/ШШ2020/00412                                                      Сайнцагаан сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн С  сумын   тоотод оршин суух,  Ч овогт Мийн О /ЗИ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00443/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.О миний бие 1968 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 52 нас хүрч байгаа, 2000 он хүртэл мал маллаж байгаад төвд суурьшсан. Үүнээс 1984 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэл, 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 5 сарын 9-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил ХК, 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Мөнхрөх ББХК-д бог мал маллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвгэр байгаа боловч тамга тэмдэг, овог нэрийн зөрчилтэй тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн албан бичгээр тодорхойлсон. Учир нь миний бие албан ёсны баримт бичгүүдэд ээж М.Моор овоглодог. /Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ г.м./ Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт миний аав М.Маамаар овоглон бичсэн байдаг. Иймээс хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, ажилд томилсон тухай тушаал, хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтыг үндэслэн 1984 оны 6 дугаар сарын 19- ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэл, 1992 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 5 сарын 9-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил ХК, 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Мөнхрөх ББХК-д бог мал маллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

             

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Мийн О нь Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1984 оны 6 сарын 19-ний өдрөөс 1992 оны 2 сарын 17-ны өдрийг хүртэл, 1992 оны 2 сарын 17-ны өдрөөс 1994 оны 5 сарын 9-ний өдрийг хүртэл 2-р таван жил ХК-д ажиллаж байсан. Мөн 1994 оны 5 сарын 10-наас 1995 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Мөнхрөх ББХК-д тус тус ажиллаж байсан. М.О гуайн 1984 онд, 1991 онд олгогдсон хөдөлмөрийн дэвтэр байдаг. Үүнийг тамга тэмдгийн зөрчилтэй мөн овгийн зөрчилтэй гэж үзсэн. Овгийн зөрчилтэй гэдэг нь болохоор М.О гуайн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, албан ёсны баримт бичгүүдэд Мийн О гэж эхээрээ овоглосон байгаа. Харин хөдөлмөрийн дэвтэр дээр нь Маамын О гэж эцгээр нь овоглоод биччихсэн. М.Маам, М.М гэдэг хоёр хүний гэрлэлтийн лавлагаа нь хавтаст хэрэгт авагдсан байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.О нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Дундговь аймгийн Архивын тасгийн “Тус архивын  Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1984 оны 6 сарын 19-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  малчнаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай баримт байхгүй учир М овогтой Отэй холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Нэгдлийн даргын 1984 оны малчнаар томилсон тушаалыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүллээ гэх   Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 252 дугаартай тодорхойлолт  нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

              

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  “Сайнцагаан сумын 9-р багийн иргэн М овогтой О /ЗИ /-ийн 1980, 1991 оны хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэг, овог нэрийн зөрчилтэй тул  1985.01.01-1991.01.01-ийг хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэх ” тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  “Өлзийт сумын  2-р таван жил нэгдэл нь 1956 оны 2 сарын 13-нд байгуулагдсан.  1992 оны 2 сарын 17-нд 2-р таван жил  ХК, 1994 оны 5 сарын 10-нд Мөнхрөх ББХКомпани, 1996 оны 2 сарын 14-нд Гэсрээ ХХК болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байсан гэх” тодорхойлолт  /хэргийн 6-р хуудас/

- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 104/000105 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 7-р хуудас/

- Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын  Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1984 оны 6 сарын 19-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  малчнаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай баримт байхгүй учир М овогтой Отэй холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Нэгдлийн даргын 1984 оны малчнаар томилсон тушаалыг эх баримтаас хуулбарлан хавсралтаар хүргүүллээ гэх   Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 252 дугаартай тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/

Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн даргын  1984 оны 6 сарын 18-ны өдрийн 19 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас /

-Дундговь аймгийн Өлзийт сумын  засаг даргын тамгын газрын даргын  “Тус сумын 2-р багийн иргэн Долгорын У /ЗИ68033005/ нь тус сумын 2-р таван жил нэгдлийн Дэрт бригадад 1988 оны 1 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  малчнаар ажиллаж байсан цалин хөлсний баримт  тооцооны хүснэгт 18 хуудас баримтыг Засаг даргын тамгын газрын нэгжээс хуулбарлан авсан нь үнэн гэх ” тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

-Маамын Од Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс 1984 оны 06 сарын 19-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 11-13 хуудас/

- Маамын Од Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс 1991 оны 10 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 14-15 хуудас/

-Гэрч Б.Б-ийн “ Маам гэдэг айлын хүүхэд байгаа юм. М.О гэдэг нь Өлзийт сумын сургуулийн 8-р ангийг 1984 оны 6 сард  төгсөөд Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Тагт  бригадад 1984 оны 6 сараас   аав ээжийн  хамт тэмээ маллаж байсан. М.О 1984 оны 6 сараас 1995 он хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэл,  2-р таван жил  ХК, Мөнхрөх ББХК-д  тасралтгүй мал маллаж байсан. Би   1972   оноос 1985 он хүртэл Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Тагт бригадад буудлын үйлчлэгч, холбоочноор ажиллаж байгаад 1985 оноос хойш сумын төвд ажиллаж амьдарч байсан. Манай гэр бүлийн хүн Тагт бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байсан учраас Тагт бригадын малчдын талаар сайн мэднэ. М.О нь багаасаа мал маллаж байгаа малчин хүн юм.   Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт ажиллаж амьдарч, нэг нэгдлийн нэг бригадын хүмүүс  учраас М.Ог малчнаар ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг   /хэргийн 27-р хуудас/

-Гэрч Д.Б-ын “ М.О нь 1984 онд Өлзийт сумын Тагт бригадад илгээлтээр гарч 1995 он хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэл,  2-р таван жил  ХК, Мөнхрөх ББХК-иудад тэмээ маллаж байсан. М.О нь 1984 оноос 2005 он хүртэл тасралтгүй мал маллаж байсан. Анх  1984 онд нэгдэлд илгээлтээр малчин болсноос хойш Тагт бригадын малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Би 1975 онд Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Тагт  бригадад  малчнаар  хувьчлал тарах хүртэл ажиллаж байсан  М.Ог  бага залуу байхаас нь мэднэ, хүүхэд байхаасаа нэгдэлд мал маллаж байсан. 2-р таван жил нэгдлийн Тагт бригадад 1984 оноос 1995 оны 1 сар хүртэл мал маллаж байсан. Маам аав нь М  нь ээж нь байгаа юм Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 28-р хуудас / баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар М.О нь 1984 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэл, 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 05 сарын 09-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил ХК, 1994 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Мөнхрөх ББХК-д  малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч овогт Мийн О /ЗИ / нь 1984 оны 06 сарын 19-ний өдрөөс 1992 оны 02 сарын 17-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд, 1992 оны 02 сарын 17-ны өдрөөс 1994 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил ХК-д, 1994 оны 05 сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Мөнхрөх ББХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У