Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/889

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон,

Хохирогч *******,

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305029021754 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.             

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, Баянгол дүүргийн *** дугаар хороо *** дугаар хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байр, *** тоотод түр оршин сууж байгаа гэх, /РД:/, урьд

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/546 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлж дууссан, ******* овогт *******ийн *******,

2. Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байр, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар байр, *** тоотод түр оршин сууж байгаа гэх, /РД:/ урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын .

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоотоос хохирогч Б.-ийн гэрт нь үлдээсэн “Realme Neo-2” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш буюу нийт 665,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр *******, хоёрын гэр болох Баянгол дүүргийн **** дүгээр хорооны *** зүүн талд байрлах байрны **** давхар тоотыг нь сайн мэдэхгүй байранд очсон. Тухайн байранд нийт 5 хүн байсан. , , *******, бид 5 байсан. Бид нар хэдэн шил архи уусан гэдгийг би мэдэхгүй байна. Би 2 шил пиво уусан. Тэгээд л тасраад унтаад өгсөн. Шөнө хэдэн цаг болж байсныг мэдэхгүй, нэг сэрэхэд гэх нэртэй залуу намайг зодож байсан. Би тэр даруйд биеэ хамгаалахаар өөдөөс нь зодолдсон. Удалгүй цагдаа орж ирээд юу болсон талаар тодруулаад намайг гэх залууг хутгалсан гэж тэнд байсан хүмүүс худал хэлж гүтгээд цагдаа намайг аваад явсан. ...Би , ******* хоёрын гэрээс гарахдаа өөрийн гар утас болох Реалми Нео 2 загварын гар утас болон тухайн утасны ард байсан 200.000 төгрөг зэргийг орхиод гарсан. Тэгтэл тэр хоёр миний гар утас, мөнгө зэргийг аваад алга болсон байна. Одоо болтол надад буцааж өгөхгүй байгаа. Би алдсан гар утсаа олж авах хүсэлттэй байна. Өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-12 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр эдний гэрт утсаа алдсан. Надад утсаа авчих юм бол гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн ажиллуулдаг нэртэй ломбардад ажиллаад сууж байхад гаднаас өөрийн эхнэр гийн хамтаар ******* гэх манайхаар үйлчлүүлдэг залуу орж ирээд эгчээ би гар утсаа тавих гэсэн юм гэж хэлээд Realmi NEO-2 загварын гар утсыг 450.000 төгрөгөөр тавих гэсэн юм гэхээр нь би зах зээлийн үнэлгээг нь хараад 350.000 төгрөгөөр барьцаалан мөнгө зээлдүүлсэн. 14 хоногийн хугацаатай 10 хоногийн хүүтэй зээлсэн. Тухайн үед би *******оос чиний утас мөн юм уу гэж асуухад тиймээ асуудалгүй, миний утас байгаа юм гэж хариулсан. ******* нь 350.000 төгрөгийг бэлнээр аваад найз охинтойгоо хамт гарч явсан. Харин ******* нь 14 хоногийн дараа утсаа буцааж аваагүй тул утсыг дотоод журмын дагуу 08 дугаар сард хувь хүнд зарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-17 дахь тал),

3. Дамно ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №БГ-23-1387 дугаартай: “...Realme neo 2 маркийн хуучин гар утас-665,000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-32 дахь тал),

4. “BSBD” ломбардад Realmi gt master neo2 гар утас-350,000 төгрөгөөр 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тавьсан талаарх баримтын хуулбар (хавтаст хэргийн 77 дахь тал),

5. Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эхнэр гийн хамтаар найзууд , , , нарын хамтаар үүрийн 5-6 цагийн хооронд манай хадам ээжийн гэр болох Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 85-3 тоотод очоод бөөндөө архи уухаар болоод гаднаас орж ирэхээсээ өмнө пиво, сөжү гэх зэрэг согтууруулах ундааны төрлийн зүйлээс нэлээд хэдийг авсан. Би яг хэдийг авсныг сайн санахгүй байна. Мөн гэх нэртэй найз маань бичлээс Грантс нэртэй виски авсан байсан. Манай гэрт манай эхнэрийн үеэл болох гэх залуу найз охин Пүрвээгийн хамтаар байцгааж байсан. Бид бөөндөө авсан зүйлсээ ууж эхлэхэд би вискинээс 1 хундагыг уугаад  нойр хүрээд унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь 2 хоорондоо золдоод бөөн юм болж байсан. Тэр 2 юунаас болж зодолдсон талаар би сайн ойлгоогүй. Сүүлд сонсоход согтоод маш их муудсан байсан болохоор ын гал тогоонд унтаж байхад өшиглөснөөс болж зодоон болсон юм шиг байна лээ. Тэгээд зодоон болж байх үед Цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл цагдаа нар ирээд ыг аваад явсан. Маргааш нь манайд ын гар утас үлдсэн байсан. Тэр үед эхнэр бид хоёр хөдөө явж хүүхдүүдээ авах шаардлагатай байсан тул мөнгөний хэрэг их болж байсан учраас т өөрт нь хэлэхгүйгээр ын эзэмшлийн Realmi NEO-2 нэртэй загварын хар өнгийн гар утас байсан, тухайн гар утсыг би Хорооллын Өргөө кино театрын хажууд байрлах Арина нэртэй дэлгүүрийн хажууд байсан Ломбардад ын утсыг 350,000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-47 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

6. Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нагац дүү нь -э лүү хандаж “миний эгчийн гэрт архи дарс уудаг чи хэн бэ” гэх мэтээр уурлах үед -э нь тэй маргалдаж хэрэлдээд барьцалдаад авсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа нар ирж -ийг аваад явсан. -э нь манайхаас явахдаа гэрт Real Mi Neo-2 загварын хар өнгөтэй гар утсаа үлдээгээд явсан. Харин маргааш өдөр нь буюу 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн үед нөхөр *******ийн хамтаар хороололд нэрийг нь сайн мэдэхгүй ломбардад хамт очиж -ийн гар утсыг тавьсан. Хэдэн төгрөгөөр тавьсныг би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр ******* мөнгийг нь аваад бид хоёр тэр үедээ шууд хамтдаа Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явж хүүхэд дээрээ чихэр жимс авч очсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 73 дахь тал), эд хөрөнгөгүй тухай хураангуй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 74 дэх тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 75 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 76 дахь тал),

Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 64-68 дахь тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаарх албан тоот (хавтаст хэргийн 61 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 69 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 70 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 71 дэх тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.              

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 85 дугаар байрны 03 тоотоос хохирогч Б.-ийн гэрт нь үлдээсэн “Realme Neo-2” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, цааш нь ломбардад тавьж, бага хэмжээнээс дээш буюу нийт 665,000 төгрөгийн хохирол учруулж, хувийн хэрэглээндээ зарцуулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Тодруулбал, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч *******, гэрч нарын мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №БГ-23-1387 дугаартай дүгнэлт, “BSBD” ломбардад Realmi gt master neo2 гар утас-350,000 төгрөгөөр 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тавьсан талаарх баримтын хуулбар, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогджээ.

Хохирогч *******, шүүгдэгч *******, ******* нар нь Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 85-3 тоотод  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба хохирогчийн гарч явахдаа үлдээсэн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд мэдээлэх арга хэмжээ аваагүй, ломбардад тавьж хувьдаа ашигласан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй байна. 

Мөн шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчид 665.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс доош төгрөг” гэж зааснаар бага хэмжээнээс дээш хохиролд хамаарна.

Шүүгдэгч *******, ******* нар нь гээгдэл эд хөрөнгө болох Realmi gt master neo2 гар утас хохирогч Б.-ийн эзэмшил, өмчлөлийнх, гэрт нь орхиод явсан гэдгийг хэн хэн нь мэдсээр байж, Сэлэнгэд байгаа хүүхдээ авчрах буюу мөнгөний хэрэг гарсан гэдгээр хоёул санаатай нэгдэж барьцаанд тавьсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар тэдгээрийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд, шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй оролцсон болохыг дурдах нь зүйтэй. 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга хэлбэр, шинж зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог талаарх баримтгүй, хохирогчид хохирол төлбөр төлөөгүй, мөн бага насны хоёр хүүхэдтэй зэрэг хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан, шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав)-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар буюу “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт тус тус мэдэгдэж байна. 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч *******д 665.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №БГ-23-1387 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч *******, ******* нараас 665.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч *******д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 3 (гурав)-н сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******д тус тус мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас 665.000 /зургаан зуун жаран таван мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч ******* /РД:*******/-д олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА