Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2026/0238

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У ц т с” ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээд Г.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар;

 

Нэхэмжлэгч: “У ц т с” ТӨХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: Г.М-ийн, Т.С

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 90 дугаартай;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Ж, Э.Х, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц /цахимаар/, гуравдагч этгээд Г.М-Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Э.Н, гуравдагч этгээд Т.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э, гуравдагч этгээд Г.М-Э-ийн өмгөөлөгч Э.Ж, гуравдагч этгээд Т.С-ийн өмгөөлөгч Г.Бнар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0201/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “У ц т с” ТӨХК-иас Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаар захирамжийн иргэн Э.А-д холбогдох хэсгийн эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаар захирамжийн иргэн Э.А-д холбогдох хэсгийн эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаар захирамжийн иргэн Г овогтой Г-д холбогдох хэсгийн эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 90 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.2, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “У ц т с” ТӨХК-ийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаартай захирамжийн иргэн Э.А-д, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаартай захирамжийн иргэн Э.А-д холбогдох хэсгээс тус тус цахилгаан станцын хамгаалалтын бүстэй давхацсан 238 м.кв, цахилгаан түгээх шугамын хамгаалалтын бүстэй давхацсан 45 м.кв буюу эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхцалтай нийт 283 м.кв газрыг илт хууль болохыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  3. Гуравдагч этгээд Г.М-Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “УБЦТС” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0090 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд Г.М-Э итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараахь гомдлыг гаргаж байна.

3.1. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч “У ц т с” ТӨХК-ийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаартай захирамжийн иргэн Э.А-д, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаартай захирамжийн иргэн Э.А-д холбогдох хэсгээс тус тус цахилгаан станцын хамгаалалтын бүстэй давхацсан 238 м.кв, цахилгаан түгээх шугамын хамгаалалтын бүстэй давхацсан 45 м.кв буюу эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхцалтай нийт 283 м.кв газрыг илт хууль болохыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэг. Хэргийн үйл баримтын тухайд:

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаар “Гэр хорооллын газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар иргэн Э.А-д 12 дугаар хороо, Булаг 21 гэх хаягаар 700 метр квадрат газрыг 5 жил эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь тус хаягаар 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Газар эзэмших эрхийн 047341 дугаар гэрчилгээг олгосон.

Ийнхүү Э.А нь 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар Э.А Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21 дүгээр гудамж, 564 тоот хаягтай, 700 метр квадрат газрыг өмчлүүлж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр гэх нэртэй гэрчилгээ олгож, 1500901664 нэгж талбарын дугаартай бүртгэж, газрын мэдээллийн санд оруулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаар захирамжийн иргэн Э.Ахолбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаар захирамжийн Э.А-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй.

    1. Хоёр. Хууль хэрэглээний тухайд:

3.2.1. Хууль зөрчөөгүй талаар: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаар захирамжийн тухайд: Шийдвэрийн үндэслэх хэсгийн 21-д “...хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий 699 м.кв газрыг иргэн Э.А эзэмших хүсэлт гаргасан буюу газар эзэмших хүсэл зоригоо захиргааны байгууллагад хандан илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна" гэж үндэслэлгүй шийдвэрлэжээ. Э.А нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булаг 21 гэх хаягаар 700 м.кв газрыг 5 жил эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 232 дугаар захирамжийг 2006 онд мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 3 дахь заалтад “дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасныг баримтлан гаргасан.

Архивын тухай хууль /1998.1.2-ны өдөр батлагдаж, 2020.12.01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байсан/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Архивын баримтыг байгууллагын архивт тэдгээрийг зохион бүрдүүлсэн оны дараа жилийн 1 дүгээр сарын 1-ээс эхлэн тооцож дор дурдсан хугацаагаар хадгалан уг хугацаа дууссаны дараа түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой хэсгийг нь төрийн архивт шилжүүлнэ:” гээд 23.1.8-д “төрийн өмчийн болон төрийн өмч оролцсон хуулийн этгээд, улсын төсөвт байгууллагад-10 жил” гэж заасны дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаар “Гэр хорооллын газар эзэмших эрх олгох тухай” захирамжийг гарсантай холбоотой хувийн хэргийг төрийн архивд шилжүүлэх үүрэгтэй байсан. Хавтаст хэрэгт Э.А-гийн газар эзэмших хүсэлт байхгүй нь түүнийг хууль бусаар газар эзэмших эрх олж авсан гэх үндэслэл болохгүй юм. Хүсэлт, өргөдлийг Э.А архивлах эрх бүхий этгээд биш бөгөөд захирамж гаргасан байгууллага архивлах, хадгалах, хамгаалах үүргийг хүлээдэг. Тус байгууллагын архивд байхгүй нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

3.2.2 Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн тухайд:

Дээрх захирамжийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:” гээд 12.1.3 дах заалтад “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Захирамжид өмчлүүлэх газрын байршил, зааг, зориулалт, өмчлөгч /өмчлөгчид/-ийн овог, эцэг /эх/-ийнх нь болон өөрийнх нь нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 16 нас хүрээгүй гэр бүлийн гишүүний хувьд төрсний гэрчилгээний дугаар, газрын үнэ, газар тариалангийн зориулалтаар газрыг дундаа хэсгээр өмчилж авах бол дундаа хэсгээр өмчлөгч бүрт оногдох газрын хэмжээ, өмчлөгч бүрийн газрын заагийг тусгана” гэж заасныг тус тус үндэслэн гаргасан.

Дээрх актыг гаргахад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003.04.11-ний өдрийн 8/41 дүгээр “2003 онд нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээг тогтоох тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтад “Чингэлтэй: 34.Дэнжийн 1000: Эхний ээлжинд өмчлүүлэх өрхийн тоо: 3561, Өмчлүүлэх газрын хэмжээ: 125.80 га гэж 2 дугаар хавсралтаар: “Чингэлтэй дүүрэг: Дэнжийн 1000-ын эхэнд нөөц газрын хэмжээ: 20 га, Суурьшуулах айлын тоо /0.07 га-аар/:50” гэж тус тус тогтоосныг үндэслэн газраа өмчилж авсан.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003.12.10-ны өдрийн 9/48 дүгээр “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтын Тав: газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх: “4. Иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах: Батлагдсан бүх байршилд: 1271 га газар” гэснийг үндэслэн өмчлүүлсэн байна.

3.2.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 39-д “Харин Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг нь хамгаалалтын зурваст гэр, орон сууц, барилга байгууламж барих, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон буюу газар эзэмшигч, ашиглагчид этгээдэд чиглэсэн зохицуулалт байх тул хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг даргын иргэнд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийх шаардсан гэж буруутгах үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаж буй Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, мөн 33.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна” гэж тус тус заасныг зөрчсөн гэж маргаж байгаа болно.

Гэтэл дээрх хуульд заасны дагуу гуравдагч этгээд Г.М-Э нь гэр, орон сууц, барилга байгууламж барих зэрэг хориглосон үйл ажиллагаа явуулаагүй болно.

Мөн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаж буй Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийг зөрчсөн байна гэж маргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 60 дүгээр зүйлийн 60.4-д “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй” гэж заасны дагуу 2006 оны 232 дугаар захирамжаас 14 жилийн дараа мөн 2008 оны 159 дүгээр захирамжаас 12 жилийн дараа батлагдсан захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй юм.

Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2 маргаан бүхий актыг 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” гээд 47.1.5-д "хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан" гэж, мөн 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж илт хууль болохыг тогтоолгохоор маргаж байна.

Гэтэл хавтас хэрэгт хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсантай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, мөн дээр дурдсан хуулиудын дагуу эрх зүйн үндэслэлтэй гарсан болно.

Ийнхүү хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж дүгнэж, илт хууль бус тогтоож байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” гээд 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасныг үндэслэн шийдвэрлэсэн атлаа ямар шалтгааны улмаас захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүйгээ тодорхой дүгнээгүй байна.

3.2. Нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тухайд:

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “Харин энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч “УБЦТС” ТӨХК-С Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаартай захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаартай захирамжийн Э.А-д холбогдох хэсгийн эрчим хүчний хамгаалалтын зурвастай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан, дээрх захиргааны хэргээс маргаан бүхий зарим захиргааны акт /Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаартай захирамж/ болоод маргаан бүхий захиргааны актуудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөр /илт хууль бус болохыг тогтоолгох/ байх тул “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй” гэж дүгнэх үндэслэлгүй...” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

“Х ш” ХХК-ийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга нарт “Нэгж талбарын 1500901664 дугаартай газар өмчлөх эрхийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2202019515 дугаарт иргэн Э.А-гийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Э.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Улмаар:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0711 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2023/0728 дугаар магадлалаар шийдвэрээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-ийн гаргасан гомдлыг хангахаас татгалзаж,

3. Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2024/0051 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн

Түүнчлэн, “Х ш” ХХК-ийн зүгээс “Э.А-д эзэмшүүлж, өмчлүүлсэн гэх маргаан бүхий газар дээр байрладаг нь цахилгааны трансформатор нь “УБЦТС” ТӨХК-ийн эзэмшил ашиглалтад албан ёсоор бүртгэлтэй АТП-063 цахилгаан дэд өртөө гэсэн нэрээр мэдээллийн санд бүртгэлтэй байдаг. Энэхүү цахилгааны дэд өртөө нь зайлшгүй хамгаалалтын зурвастай байх ёстой, хамгаалалтын зурвас тал бүрийн тийшээ 10м байх ёстой нөхцөл байдал шинээр илэрлээ” гэх хүсэлт гаргасан.

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 221/ШТ2024/0799 дүгээр тогтоолын хянавал хэсгийн 2.1.5-д “Хүсэлт гаргагчийн хүсэлтдээ хавсарган ирүүлсэн “УБЦТС” ТӨХК- тодорхойлолтод “УБЦТС” ТӨХК-ийн ашиглалтын дэд өртөө болох АТП-063 1975 онд ашиглалтад орсон ба трансформаторын чадал Ѕ11-400кВА /2018 онд трансформатор шинэчилсэн/...” гэж зааснаас үзэхэд өндөр хүчдэлийн дэд өртөө нь хэдийн 1975 онд ашиглалтад орсон байх бөгөөд уг хамгаалалтын зурвас гэх газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн гэх тухайн нөхцөл байдал нь тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж, 2.2.3-д “Харин тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдоос болон “УБЦТС” ТӨХК-иас гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд тус хуулийн этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулаагүйн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсхүл хөндөгдөж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, “УБЦТС” ТӨХК-ийг уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулснаар хэргийн үйл баримт өөрчлөгдөхгүй юм” гэж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх “Х ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг нь өмчлүүлсэн захирамжтай маргасан байна, харин энэ захиргааны хэрэг нь эзэмшүүлсэн болон өмчлүүлсэн захирамжтай маргасан байх тул өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэхгүй гэж үндэслэлгүй тайлбарлажээ.

Э.А нь 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар Э.АЧингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21 дүгээр гудамж, 564 тоот хаягтай, 700 метр квадрат газрыг өмчилж авсан бөгөөд эзэмшүүлсэн захирамжийг үндэслэн өмчлүүлсэн бөгөөд өөр газар болон өөр маргаан биш юм.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:” гээд 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасан үйл баримт гэх хэсэгт хамаарахаар байна.

Ийнхүү мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан үндэслэл тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгохоор байна.

3.4. Урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны гомдлыг гаргахаар зохицуулалттай.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 31/236 дугаар албан бичгээр “Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7, 37 дугаар зүйлийн 37.2-д тус тус заасны дагуу хамгаалах зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Иймд дээрх дурдсан дэд өртөөний хамгаалалтын зурвасыг хуульд заасны дагуу хангуулж өгнө үү” гэх албан бичгээ урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны гомдол гэж тайлбарлаж, нэхэмжлэлээ гаргасан байна.

Дээрх албан бичигт маргаан бүхий 2 актыг илт хууль бустай холбоотой агуулга байхгүй, мөн хариуцагч нарт холбогдуулан гомдол гаргаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана.” гээд 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасан мөн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна.

3.5. АТП-063-ын талаарх зөрүүтэй мэдээллүүд:

Нэхэмжлэгчийн зүгээс АТП-063-г 1972 онд барьж байгуулан, 1972/20 гэснийг дарж/ оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүчдэлд залгасан гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн “Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл”-д 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтад орсон гэж зөрүүтэй нотлох баримтуудыг ирүүлсэн.

УБЦТС ХХК нь “Э т п” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2018/276 дугаар “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор чингэлтэй дүүргийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаах шугам сүлжээний техникийн боломжийг бүрдүүлэх хөрөнгө оруулалтын ажил” багц-3 “шонхор фидерийн ачаалал хуваах, 4 ком реклоузерийн пункт суурилуулах, шонхор фидерийн АТП-063, 216, 487, 1269, 3510, 4266-ын ачааллыг хөнгөлж шинээр дэд станц барих, АТП-063, 1269, 3510, 4266-ын 0,4 кв-ын цдаш-ын шинэчлэл, атп-063, 1028, 2862, 3510, 4266-ийн трансформаторын чадлыг томсгон солих ажил”-ын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, АТП-063-ын ачааллыг хөнгөлж шинээр дэд станц барих буюу трансформаторын чадлыг томсгон солих ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.

Ийнхүү Эрчим хүчний яамны бодлого, төлөвлөлтийн газрын даргаас 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 45Д дугаар “Эрчим хүчний барилга байгууламж барих ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ”-г, мөн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дахин зөвшөөрлийн гэрчилгээг тус тус авсан. Улмаар 0,4 кв хүчин чадал бүхий АТП-063 дэд өртөөг 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хүчний трансформаторыг суурьлуулж, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тоолуурын шит суурьлуулж, шинээр айл өрхийг холбосон байна.

2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Трансформаторын дэд станцын тодорхойлолт”-д Дүгнэлт хэсэгт” 110/35/10 кв-ийн Телевиз дэд станц 10 кВ-ийн Шонхор фидер АТП-063 250квА 10/0.4кв-ийн агаарын дэд өртөөг томсгох ажил хийв. Техникийн нөхцөлд заасны дагуу АТП-г 400кВА-н 10/0,4кВ-н тр-р тоноглож, 30А-н гал хамгаалагч 3ш, 0,4 кВ-ийн гаргалгаатай угсарч, ТТК 600/5А гүйдлийн тр 3 ш фаз бүрт суурилуулсан. Энэхүү дэд шитний хайрцаг 250А-н 4ш рубильник тоноглож, өртөө техникийн шаардлагын дагуу хангалттай чанартай угсрагдсан гэж үзэв.” гэсэн байх бөгөөд 100 кВА-г 400 кВА болгон шинэчилсэн байна.

Харин Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2/4121 дүгээр албан бичгээр “Дээрх хамгаалалтын бүсийг газрын кадастрын мэдээллийн санд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бүртгэн оруулсан” гэсэн байх бөгөөд гуравдагч этгээд Э.А нь 2006 онд анх газар эзэмших эрхийг олж авсан бөгөөд сүүлд баригдаж, ашиглалтад орсон АТП баригдсанаас шалтгаалж түүний газар эзэмших эрхийн давхцалтай хэсгийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.

3.6. Хамгаалалтын зурвасын хэмжээний тухайд:

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 36-д "АТП-063 дэд станц нь 10Кв хүчдэлтэй цахилгааны дамжуулах шугам гэж үзэх үндэслэлтэй” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Учир нь, газарт үзлэг хийхэд АТП-063 дэд өртөө нь 0,4 кв байсан.

Ква, кв хоёр нь ялгаатай ойлголт байх бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн хувиарлах байгууламж, трансформаторын ашиглалтын 645 дугаартай паспортын хавсралтад “Нэг. Тоног төхөөрөмжүүд: а. Трансформатор" гээд чадал (ква), хүчдэл(кв)" гэж ялгамжтай байдлаар томьёолсон байна.

Дээрх 2 ойлголт нь өөр хэмжигдэхүүнүүд бөгөөд цахилгааны өөр өөр үзүүлэлтийг хэмждэг нэгж юм. кВА (kVA) нь бүрэн чадал (аpparent power)-ыг хэмждэг нэгж бөгөөд трансформатор төхөөрөмжийн хүчин чадлыг kVA-аар илэрхийлдэг. Харин кВ (kV) нь цахилгаан хэлхээний хүчдэл буюу /1kV-1000V/ өндөр хүчдэлийн шугам нь “6 kV, 10 kV, 110 kV” гэх мэтээр илэрхийлэгддэг.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2007.04.06-ны өдрийн 66 дугаар "Цахилгаан эрчим хүчний хамгаалалтын зурвас тогтоох тухай" захирамжаар 1кв хүртэл хамгаалалтын хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд 1-1.5м гэсэн бөгөөд бусад тохиолдолд зурвас татахгүй байхаар зохицуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2013.08.28-ны өдрийн А/806 дугаар "Эрчим хүчний шугам сүлжээний талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамжийн "2. Дулаан, цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын зурвас дотор буусан айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, цаашид хамгаалалтын зурваст газар олгохгүй байх" гэсэн. Цахилгаан эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас: а. 1 кв хүртэл хамгаалалтын хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд 1-1.5м гэсэн бөгөөд бусад зурвас татахгүй байхаар зохицуулсан байна.

Газарт үзлэг хийхэд АТП-063 дэд өртөө нь 0,4 кв-н хүчдэлтэй байх бөгөөд хамгаалалтын зурвас нь хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд 1-1.5м байхаар зохицуулсан байх тул гуравдагч этгээдийн зүгээс өөрийн өмчлөлийн газартаа 10 метр бус 1-1.5 м хамгаалалтын зурвасыг тогтооход татгалзах зүйлгүй гэв.

Харин хамгаалалтын зурвас тогтооход татгалзах зүйлгүй гэж байгаа нь газрын эзэмших эрх болон өмчлөх эрхийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл болохгүй юм. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг, Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын хавсралт "Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм"-ийг зөрчсөн, хамгаалалтын зурвастай байх ёстой гэж тайлбарладаг.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргаагүй хувийн хэрэг байхгүй, газар авахыг хүссэн өргөдөл байхгүй гэх үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчжээ.

Түүнчлэн, гуравдагч этгээд Г.М-Э нь өөрийн газраа эзэмшиж, ашиглах боломжгүй, “Х ш” ХХК-ийн хашаанд байрлаж байгаа бөгөөд гуравдагч этгээд "Х ш" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Т.С нь гуравдагч этгээд Г.М-Э газрыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, энэхүү хэрэгт гуравдагч этгээдээр оролцож, бие даасан шаардлага гаргаж мөн нэхэмжлэгчийг дэмжсэн тайлбаруудыг гаргадаг.

Гэтэл анхан шатны шүүхээс гуравдагч этгээд Г.М-Э хууль зөрчөөгүй байхад "Э.А-д холбогдох хэсгээс тус тус цахилгаан станцын хамгаалалтын бүстэй давхацсан 238 м.кв, цахилгаан түгээх шугамын хамгаалалтын бүстэй давхацсан 45 м.кв буюу эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхцалтай нийт 283 м.кв газрыг илт хууль болохыг тогтоож" шийдвэрлэж байгаа нь “Х ш” ХХК- ийн хувьцаа эзэмшигч, захирал Т.С-д давуу байдал бий болгож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана" гэж, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана" гээд 121.1.1-д “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох" гэж тус тус зохицуулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасны дагуу хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагддаг.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/Ш2026/0090 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц давж заалдах гомдолдоо:

4.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн тухайд:

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэдэд газар өмчлүүлэх байршил, хэмжээ”-ний дагуу гарсан хууль ёсны акт юм. Шүүх захиргааны актыг гаргах үеийн бодит нөхцөл байдал, тухайн үед мөрдөгдөж байсан бодлогын баримт бичгүүдийг үнэлэлгүйгээр актыг шууд “илт хууль бус” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

    1. Анхан шатны шүүх хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэж тайлбарлаагүй тухайд:

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ 30 дахь заалтад Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор баталсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийг баримталсан боловч техникийн болон хууль зүйн дараах ноцтой алдаа гаргасан байна. Тус дүрмийн 2.2-т хамгаалалтын зурвасыг “10 метр” байхаар тогтоохдоо зөвхөн “330-500 кВ”-ын өндөр хүчдэлийн шугамд хамааруулж заасан байдаг. Гэтэл маргаан бүхий АТП-063 дэд станц нь 0.4-10 кВ-ын хүчдэлтэй станц бөгөөд уг дүрэм ёсоор хамгаалалтын зурвас нь ердөө 1.5-2 метр байхаар тогтоогдсон. Шүүх хэргийн нөхцөл байдалд огт хамааралгүй, өндөр хүчдэлийн шугамд баримтлах техникийн нормыг бага хүчдэлийн станцад хамаатуулан дүгнэж, хариуцагчийн актыг “илт хууль бус” гэж үзсэн нь хууль хэрэглээний илэрхий алдаа юм. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Нэхэмжлэгчийн хууль бус үйлдлээр үүссэн “давхцал”-ыг шүүх буруу үнэлсэн тухайд: Хэрэгт авагдсан агаар, сансрын зургаар нэхэмжлэгч “УБЦТС” ТӨХК нь тус цахилгааны дэд өртөөг мэдээллийн санд анх бүртгэгдсэн байршлаас нь өөр байршилд буюу иргэн Э.Агийн өмчлөлийн газар руу шилжүүлэн зөөсөн болох нь тогтоогдсон. Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 211 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар 0.4-10 кВ-ын шугам сүлжээг “бага төвөгшилтэй барилга байгууламж”-ийн ангилалд хамааруулсан байдаг. Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.2-т зааснаар инженерийн шугам сүлжээний байршилд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрлийг шинээр авах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь ийнхүү хуульд заасан зөвшөөрөл авалгүйгээр станцыг зөөж, иргэний өмчлөлийн газар руу ойртуулсан атлаа өөрийнхөө хууль бус үйлдлээр үүссэн “давхцал”-ыг хариуцагчийн 2008 оны захирамжийг буруутгах үндэслэл болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна.

    1.  Захиргааны актын “Илт хууль бус” шинжийг буруу тодорхойлсон тухайд: Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамж гарах үед маргаан бүхий харилцааг зохицуулж байсан хууль тогтоомж, дүрэм журам нь тухайн үеийнхээ эрх зүйн шаардлагыг бүрэн хангаж байсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан “илт хууль бус” байх шинжийг агуулаагүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан “илт хууль бус” байх шалгуур нь захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай байхыг шаарддаг. Шүүх 2001 оны дүрмийн хэмжилтийг (2 метр үү, 10 метр үү) техникийн хувьд буруу тодорхойлсон атлаа түүнийгээ “илт хууль бус” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2008 онд акт гаргах үед тухайн станц анхны байршилдаа байсан бөгөөд хамгаалалтын зурвас давхцаагүй байх бүрэн боломжтой байсныг шүүх анхаарч үзсэнгүй. Шүүх нэхэмжлэгч байгууллагын техникийн болон хууль бус үйл ажиллагааг (зөвшөөрөлгүй зөөлт) зөвтгөж, хариуцагчийн 18 жилийн өмнөх хууль ёсны захирамжийг үгүйсгэсэн нь итгэл хамгаалах зарчмыг ноцтой зөрчсөн байна.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2026/0090 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            1. Иргэн Э.А Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаар захирамжаар тус дүүргийн 12 дугаар хороо, Булаг 21 хаягт 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж 047341 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар Э.А Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 21 дүгээр гудамж, 564 тоот хаягт байрлах 18642313065832 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг өмчлүүлж өмлөх эрхийн гэрчилгээ олгосон, мөн Э.А өмнөх өмчлөх эрхийн гэрчилгээ болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллагаас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Г-2202019515 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, Э.А нь газар өмчлөх эрхээ гуравдагч этгээд Г.М-Э-д шилжүүлсэн  үйл баримт хэрэг авагдсан байна.

            2. Анхан шатны шүүхээс ... иргэн Э.А2006 онд эзэмшүүлсэн болон дараа нь 2008 онд өмчлүүлсэн газрын албан ёсны хаяг өөр боловч байршлын хувьд нэг газар гэж дүгнэсэн, мөн маргаан бүхий газар дээр одоогийн АТП-3-063 дэд өртөө эхэлж байгуулагдсан, эсхүл иргэн Э.А-гийн газар эзэмших эрх түрүүлж үүссэн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар эцэслэн тогтоогдох боломжгүй бөгөөд АТП-063 дэд өртөөг шилжүүлэн байршуулсан гэж үзэх үндэслэлтэй байна гэх дүгнэлт, мөн иргэн Г.Г-дмаргаан бүхий 445 м.кв газар өмчлөх эрх АТП-063 дэд өртөө маргаан бүхий 9 м.кв талбай бүхий байршилд байрлахаас өмнө үүссэн байх тул түүнд газар өмчлөх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн иргэн Г.Г-д холбогдох хэсгийг илт хууль бусд тооцох үндэслэлгүй гэх дүгнэлтүүд нь үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлсэн үндэслэл бүхий болжээ.

            2.1 Харин “... хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий 700 м.кв газрыг иргэн Э.А эзэмших хүсэлт гаргасан буюу газар эзэмших хүсэл зоригоо захиргааны байгууллагад хандан илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна ... Газрын тухай хуульд зааснаар Э.Агийн газар эзэмших тухай хүсэлт буюу тухайн газрыг өөрийн эзэмшилд авах хүсэл зоригийн илэрхийлэлд үндэслэн түүнд газар эзэмшүүлэх эсэхийг хариуцагч шийдвэрлэх эрх хэмжээтэй байхад уг хүсэл зоригийг илэрхийлж хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, гэр, байшин барих, хашаа хатгах зэргээр бодитоор эзэмшиж байгаагүй 700 м.кв газрыг түүнд эзэмшүүлсэн нь илт хууль бус бөгөөд ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй гэх дүгнэлт,

            2.2 Мөн шүүхээс хариуцагч Нийслэлийн Засаг даргаас Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 232 дугаар захирамжаар иргэн Э.А Газрын тухай хуулийн дагуу 700 м.кв газар эзэмших эрх үүссэн эсэхийг бүрэн нягтлан тогтоогоогүй, маргаан бүхий газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу, ... Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан урьдчилсан нөхцөлийг хангаагүй, илт хууль бус захиргааны актад үндэслэн иргэн Э.Амаргаан бүхий 700 м.кв газрыг өмчлүүлсэн нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн иргэн Э.А-д холбогдох хэсгийг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн зэргээс шалтгаалж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            3. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гарагч этгээдэд мэдэгдлээр өгч бүртгэлээс хасна”, 33 дугаар зүйлд зааснаар газар эзэмшүүлэх шийдвэрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн Засаг дарга шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байна.

            3.1. Дээрх хуулийн зохицуулалтаар иргэн Э.А нь Чингэлтэй дүүргийн 2006 оны 232 дугаар захирамжаар маргаан бүхий байршилд 700 м.кв газар эзэмших эрхтэй болж газар эзэмших эрхийн 047341 дугаартай гэрчилгээг авсан  мөн эзэмших эрхтэй газрын гэрчилгээг үндэслэн 2008 онд 700 м.кв өмчлөх эрхтэй болж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд захиргааны байгууллагын /газрын алба, Засаг дарга/ нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй гаргасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын улмаас газар эзэмшигчийг хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй юм. Мөн Э.А нь 2006 онд газар эзэмших хүсэлт, холбогдох баримтыг захиргааны байгууллагад гаргаж өгсөн эсэх нь тогтоогдоогүй бөгөөд тухайн баримт, нэгж талбарын хувийн хэрэг байхгүй үндэслэлээр хүчин төгөлдөр захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээг илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй, харин хууль зөрчсөн захиргааны акт гэж үзэх боломжтой.

            3.2. Учир нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах бүрэн эрхтэй этгээд бөгөөд  маргаан бүхий 2006 оны 232 дугаар захирамжаар Э.А газар эзэмшүүлэх шийдвэр гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Газрын тухай хуульд заасан холбогдох баримтыг нягтлан шалгах чиг үүргээ хэрэгжүүлээгүй хууль зөрчсөн байх боломжтой ба үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд заагаагүй үндэслэлээр халдсан илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй.

            3.3. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 2006 оны 232 дугаартай Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж нь Э.Агазар эзэмших эрх олгосон эерэг үйлчлэлтэй захиргааны акт бөгөөд анх гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй акт биш, харин хууль зөрчсөн тул хүчингүй болгох боломжтой захиргааны акт юм.

            3.4. Тиймээс Э.А Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 232 дугаар хүчин төгөлдөр захирамжаар эзэмшүүлсэн 700 м.кв газрыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжаар өмчлүүлснийг илт хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд дээрх байдлаар олгосон нь хуульд нийцсэн байна.

            4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг захиргааны байгууллага үйл ажиллагаандаа баримтлахаар хуульчилсан бөгөөд иргэн Э.А болон түүнээс өмчлөх эрхийг шилжүүлж авсан гуравдагч этгээд Г.М-Э газар өмчлөх эрх шилжүүлсэн захирамжаар үүссэн газраа өмчлөх хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай.

            5. Нэхэмжлэгч талаас тайлбартаа: “… хамгаалалтын зурвас 10м байх ёстой бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 33.1-т “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, 33.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна.” гэж тус тус заасан заалтыг зөрчсөн гэж маргасан бөгөөд хэргийн газарт хийсэн үзлэгээр АТП-063 дэд өртөө нь 0,4кв-ын хүчин чадалтай байх бөгөөд хамгаалалтын зурвас нь 1кв хүртэл 10метр бус 1-1.5м байхаар зохицуулсан талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон мөн гуравдагч этгээд нь тухайн маргаан бүхий газарт Эрчим хүчний тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулаагүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            6. Мөн шүүхээс иргэн Э.А-гийн газар эзэмших эрх болон нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлээ” ХХК-ний АТП-063 дэд өртөөний газар эзэмшил аль нь түрүүлж үүссэн эсэх нь холбогдох баримт болон сансрын зургаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа уг дэд өртөөний хамгаалалтын зурвас гуравдагч этгээд Г.М-Э өмчлөлийн газартай 283 м.кв газраар давхацсан гэж дүгнэсэн нь агуулгын хувьд ойлгомжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 128/ШШ2026/0090 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27 дугаар зүйлийн 27.4, 32 дугаар зүйлийн 32.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У ц т с” ТӨХК-ийн “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаар захирамжийн иргэн Э.А-д холбогдох хэсгийн эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаар захирамжийн иргэн Э.А-д холбогдох хэсгийн эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаар захирамжийн иргэн Г овогтой Г-д холбогдох хэсгийн эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвастай давхцалтай хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Г.М-Э итгэмжлэгдсэн төлөөлөөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ШҮҮГЧ                                                   С.МӨНХЖАРГАЛ

                                       ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

                                       ШҮҮГЧ                                               Л.ОДБААТАР