Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 419

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 10 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00419                                                      Сайнцагаан сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д ь аймгийн Ө  сумын Б  гэх газар оршин суух, Э овогт Ү-ын С /ЗЮ /-ын ажиллаж байсан байдал болон цэргийн батлах, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00436/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ү.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц   нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ү.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үын Сминий бие 1960 онд төрсөн. Эрэгтэй. Энэ жил 60 нас хүрч байгаа. Улсад 26 жил ажилласан юм. Үүнээс 1976 оны 8 сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн Өлзийт сумын  2-р таван жил  нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1979 оны 6 сарын 20-ны өдрөөс 1982 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл  Ардын армийн  014-р ангид  цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1982 оны 9 сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 сарын 22-ны өдрийг хүртэл  Өлзийт сумын  Буянт бригадад  хэвлэл  тараагчаар, 1983 оны 5 сарын 22-ны өдрөөс 1984 оны  2 сарын 22-ны өдрийг хүртэл   тус бригадад нэгдлийн аж ахуйгаар  ажилласан юм. Тухайн үед аймаг орон нутгаа сурталчлах  Соёл урлагийн 10 хоногийн  үйл ажиллагаа  зохион байгуулахаар  Дундговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх ззахиргааны  захирамж гарч 1984 оны 2 сарын 22-ны өдрөөс 1984 оны 8 сарын 15-ны өдрийг хүртэл бэлтгэл сургуулилалт тоглолтод оролцсон. Ингээд 1984 оны  8 сарын 15-ны өдрөөс Өлзийт сумын  Буянт бригадын  бага сургуулийн  аж ахуйн няраваар  1985 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл  ажилласан.  1985 оны 9  сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл Өлзийт сумын Соёлын төвийн эрхлэгчээр 1986 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 сарын 09-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн  Материал техник хангамжийн удирдах газарт няраваар, 1989 оны 4 сарын 10-ны өдрөөс 1997 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн шүүхэд  тогтоол гүйцэтгэгч,  нарийн бичгийн дарга, шүүх хурлын харгалзагч зэрэг ажлыг  эрхэлж байсан тухай  хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул тухайн үеийн хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, ажилд орсон, гарсан тушаалууд, цалингийн цэсүүд  зэрэг баримтыг  үндэслэн 1976 оны 8 сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл  Дундговь аймгийн Өлзийт сумын  2-р таван жил  нэгдэлд малчнаар,  1982 оны 9 сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 сарын 22-ны өдрийг хүртэл  Өлзийт сумын  Буянт бригадад  хэвлэл  тараагчаар, 1983 оны 5 сарын 22-ны өдрөөс 1984 оны  2 сарын 22-ны өдрийг хүртэл   тус бригадад нэгдлийн аж ахуйгаар, 1984 оны  8 сарын 15-ны өдрөөс 1985 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл  Өлзийт сумын  Буянт бригадын  бага сургуулийн  аж ахуйгаар,  1985 оны 9  сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл Өлзийт сумын Соёлын төвийн эрхлэгчээр 1986 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 сарын 09-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн  Материал техник хангамжийн удирдах газарт няраваар, 1989 оны 4 сарын 10-ны өдрөөс 1997 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн шүүхэд  тогтоол гүйцэтгэгч,  нарийн бичгийн дарга, шүүх хурлын харгалзагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох, мөн ажилд орсон, гарсан тушаалууд цалингийн цэсүүдэд Дгийн Сгэж бичигдсэнийг иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагааг үндэслэн Үын Сгэж тогтоож өгнө үү.  Үын Сминий бие 1979 оны 6 сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдан Ардын армийн 014-р ангид алба хааж  1982 оны 6 сарын 20-ны өдөр 407332 дугаар цэргийн батлахад Дгийн Санзай гэж овог нэр зөрүүтэй бичигдсэнийг иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн  лавлагааг үндэслэн  407332 дугаарын цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр  тогтоож өгнө үү гэжээ.

           

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү.Снь ажиллаж байсан байдал болон цэргийн батлах, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1976 оны 8 сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл  малчнаар,  1982 оны 9 сарын 01-ний өдрөөс 1983 оны 5 сарын 22-ны өдрийг хүртэл Өлзийт сумын  Буянт бригадад  хэвлэл  тараагчаар, 1983 оны 5 сарын 22-ны өдрөөс 1984 оны  2 сарын 22-ны өдрийг хүртэл   тус бригадад нэгдлийн аж ахуйгаар, 1984 оны  8 сарын 15-ны өдрөөс 1985 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл  Өлзийт сумын  Буянт бригадын  бага сургуулийн  аж ахуйгаар,  1985 оны 9  сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл Өлзийт сумын Соёлын төвийн эрхлэгчээр 1986 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 сарын 09-ний өдрийг хүртэл  Дундговь аймгийн  Материал техник хангамжийн удирдах газарт няраваар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир  Д овогтой Санзайжамцтай холбогдох лавлагааг гаргах боломжгүй  байна. Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн 1982, 1983 оны тушаал, МТХУГазрын 1989 оны  аймгийн АДХГЗ-ны 1984 оны Д.Санзайжамцтай холбогдох баримтуудыг хуулбарлан гаргаж  хавсралтаар хүргүүллээ”  гэх  2020 оны 03 сарын 12-ны өдрийн 216 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

              

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын  Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 104/000216 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 8-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  “Дундговь аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газар нь 1974 оны 06 дугаар сарын 18-нд байгуулагдан  үйл ажиллагаа явуулж байгаад  1991 оны 04 сарын 24-ний өдөр улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн  үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд  1996 оны 04 дүгээр сарын  23-нд “Есөн эрдэнэ” ХК болон өөрчлөгдөж  1997 оны 12 сарын 23-нд  татан буугдсан болно  ” гэх  тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн “ Өлзийт сумын  2-р таван жил нэгдэл нь 1956 оны 2 сарын 13-нд байгуулагдсан.  1992 оны 2 сарын 17-нд 2-р таван жил  ХК, 1994 оны 5 сарын 10-нд Мөнхрөх ББХКомпани, 1996 оны 2 сарын 14-нд Гэсрээ ХХК болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байсан” гэх тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн “ Өлзийт сумын   Буянт багийн бага сургууль нь 1991 оны 04-р сарын 28-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн  үйл ажиллагаа явуулж байсан болно  ” гэх тодорхойлолт /хэргийн 11 -р хуудас/

-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын   2020 оны 04 сарын 17-ны өдрийн 4686 дугаартай “ Дгийн Санзай БХЯ-ны сайдын 1979.06.11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар  Дундговь аймгаас  1979.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд  татагдан  Ардын армийн 014 дүгээр ангид алба хааж, мөн сайдын  1982.06.09-ний өдрийн н/235 дугаар тушаалаар 1982.06.0.20-ны өдөр 407332 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх ” лавлагааны хуулбар / хэргийн 12-р хуудас/

-Дгийн Сгэх 407332 дугаартай цэргийн батлахын хуулбар /хэргийн 13-р хуудас/

-Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн даргын  1982 оны 9 сарын 20-ны өдрийн 28 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 17-р хуудас/

-Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн даргын  1983 оны 5 сарын 25-ны өдрийн 12 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 18-р хуудас/

-БНМАУ-ын Дундговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны   1984 оны 2 сарын 22-ны өдрийн 18 дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 19-р хуудас /

-Материал техник хангамжийн улсын хорооны харъяа Дундговь аймаг дахь Материал техникийн хангамжийг  удирдах газрын даргын  1989 оны 4 сарын 8-ны өдрийн 16 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 20-р хуудас/

-Са-ын 1989 оны цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /хэргийн 21-р хуудас/

-Дундговь аймгийн Шүүхийн даргын 1989 оны 4 сарын 10-ны өдрийн 19 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 22-р хуудас/

-Дундговь аймгийн Шүүхийн даргын 1993 оны 7 сарын 30-ны өдрийн 12 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 23-р хуудас/

-Дундговь аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн даргын  1997 оны 02 сарын 01-ний өдрийн 07 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 24-р хуудас/

 -Дундговь аймгийн Өлзийт сумын засаг даргын тамгын газрын  даргын  2020 оны 03 сарын 10-ны өдрийн 02/78 дугаартай тодорхойлолт /хэргийн 27-р хуудас/

-Дундговь аймгийн Өлзийт сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Э овогтой  Үын С-ын  цалингийн тодорхойлолт /хэргийн 28-р хуудас/

-С-гийн 1986 оны 9 сараас 1985 оны 9 сарыг дуусталх цалингийн баримт /хэргийн 29-42 хуудас/

-Дундговь аймгийн Өлзийт сумын засаг даргын тамгын газрын  даргын  2020 оны 03 сарын 10-ны өдрийн 02/77 дугаартай тодорхойлолт /хэргийн 43-р хуудас/

-Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадын бага сургуулийн аж ахуйгаар ажиллаж байсан Э овогтой  Үын Санзайжамцын  цалингийн тодорхойлолт /хэргийн 44-р хуудас/

-Д.Са-ын 1985 оны 3 сараас 1985 оны 8 сарыг дуусталх цалингийн баримт /хэргийн 45-51 хуудас/

-Дундговь аймгийн Өлзийт сумын засаг даргын тамгын газрын  даргын  2020 оны 03 сарын 10-ны өдрийн 02/76 дугаартай тодорхойлолт /хэргийн 52-р хуудас/

-Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадын аж ахуйн няраваар   ажиллаж байсан Э овогтой  Үын С-ын  цалингийн тодорхойлолт /хэргийн 53-р хуудас/

-Д.Санзайжамцын 1983 оны 5 сараас 1984 оны 1 сарыг дуусталх цалингийн баримт /хэргийн 54-74 хуудас/

-Дундговь аймгийн Өлзийт сумын засаг даргын тамгын газрын  даргын  2020 оны 03 сарын 10-ны өдрийн 02/74 дугаартай тодорхойлолт /хэргийн 75-р хуудас/

-Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад мал маллаж байсан Э овогтой  Үын С-ын  цалингийн тодорхойлолт /хэргийн 76-р хуудас/

-Д.Санзайжамцын 1977 оны 3 сараас 1979 оны 6 сарыг дуусталх цалингийн баримт /хэргийн 77-108 хуудас/

-Гэрч Р.С-ийн “ Ү.Снь Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад 1976 оноос 1979 оны 6 сард цэрэгт явах хүртлээ тэмээ маллаж байсан. Цэргээс 1982 оны 6 сард халагдаж ирээд 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад хэвлэл тараагч, аж ахуйн няраваар  1984 оны 8 сар хүртэл ажиллаж байсан. 1985 оны 9 сараас 1986 оны сар хүртэл Буянт бригадын сургуулийн аж ахуйн няраваар ч ажилласан. Тэгээд сумын Соёлын төвд эрхлэгчээр  ажиллаж байгаад аймаг шилжиж байсан санагдаж байна. Анх  1976 онд нэгдэлд илгээлтээр малчин болсноос хойш Буянт бригадын аж ахуйн нярав, Соёлын төвийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байсан.  Би 1976 онд Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад малчнаар хувьчлал тарах хүртэл ажиллаж байсан  Ү.Санзайжамцыг  бага залуу байхаас нь мэднэ, хүүхэд байхаасаа нэгдэлд мал маллаж байсан. 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад 1979 оноос 1985 оны 10 сар хүртэл олон ажил хийсэн. Д аав нь Ү нь ээж нь байгаа юм. Одоо Өлзийт сумандаа мал маллаж амьдарч байгаа, өндөр настай хүмүүс бий.  Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг   /хэргийн 113-р хуудас/

-Гэрч Д.П-вын “ Ү.Снь Өлзийт сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд Өлзийт сумын 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад 1976 оны 7 сараас 1979 оны 6 сард цэрэгт явах хүртлээ аав ээжийн  хамт тэмээ маллаж байсан. Ү.Снь цэргээс 1982 оны 6 сард халагдаж ирээд 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад хэвлэл тараагч, аж ахуйн няраваар  1984 оны 8 сар хүртэл ажилласан. 1984 оны 8 сараас 1985 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл Буянт бригадын сургуулийн аж ахуйн няраваар ч ажиллаж байсан. Дараа нь Өлзийт сумын  Соёлын клубын эрхлэгчээр Ү.Снь 1985 оны 9 сараас 1986 оны 10 сарын 30 хүртэл ажиллаж байгаад аймаг шилжиж байсан. Ү.Санзайжамцыг Өлзийт суманд ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Би 1971  онд Өвөрхангай айгмгийн Есөн зүйл сумаас малчинаар ирж хувьчлал тарах хүртэл 2-р таван жил нэгдлийн Буянт бригадад малчин байсан. Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт мал маллаж, нэг нэгдлийн нэг бригадын малчид учраас Ү.Санзайжамцыг малчин, аж ахуйн нярав, клубын эрхлэгчээр ажиллаж байсан талаар нь мэдэж байна. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 114-р хуудас /

-Гэрч Л.С-ын “  Ү.Снь 1986 оны 4 сараас  Дундговь аймгийн Материал техник хангамжийн удирдах газрын тоног төхөөрөмжийн агуулахын туслах няраваар ажилд орж байсан.  Ү.Снь Дундговь аймгийн Материал техник хангамжийн удирдах газрын тоног төхөөрөмжийн агуулахын туслах няраваар 1986 оны 4 сараас 1989 оны 4 сар хүртэл ажиллаж байгаад Дундговь аймгийн Шүүхэд ажилд орсон. Би 1984 оны 9 сарын 01-ний өдрөөс Материал хангамжийн удирдах газрын барилга аж үйлдвэрийн агуулах хариуцсан нягтлан бодогчоор     1992 онд өмч хувьчлал тарах хүртэл ажиллаж байсан.    Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 115-р хуудас /  

-Гэрч Д.Ба-ийн “  Ү.Снь Дундговь аймгийн Материал техник хангамжийн удирдах газар гэж байхад туслах няраваар 1986 оноос  1989 оныг хүртэл ажиллаж байсан. Тэгээд 1989 оны 4 сараас Дундговь аймгийн Шүүхэд ажилд орсон гэж байсан. Би 1974 оноос Материал хангамжийн удирдах газар бичээчээр ажилд орж 1992 онд өмч хувьчлал тарах хүртэл ажиллаж, 1992 оны  2 сард тэтгэвэрт гарсан. Ү.Санзайжамцыг 1986 онд ажилд орохоос  нь  эхлээд ажлаас гарах хүртэл нь хамт ажиллаж байсан. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 116-р хуудас /

-Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р багийн засаг даргын  2020 оны 06 сарын 15-ны өдрийн 85 дугаартай тодорхойлолт /хэргийн 122-р хуудас/

-Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р багийн засаг даргын  2020 оны 06 сарын 09-ний өдрийн 66 дугаартай тодорхойлолт /хэргийн 123-р хуудас/  баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ү.Снь Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1976 оны 08 сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл  малчнаар,  1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 сарын 22-ны өдрийг хүртэл хэвлэл  тараагчаар, 1983 оны 05 сарын 22-ны өдрөөс 1984 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл    аж ахуйн няраваар, Дундговь аймгийн Өлзийт сумын  Буянт бригадын бага сургуульд 1984 оны 08 сарын 15-ны өдрөөс 1985 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл аж ахуйн няраваар,  Дундговь аймгийн  Өлзийт сумын  Соёлын төвд 1985 оны 09  сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 сарын 30-ны өдрийг дуустал эрхлэгчээр,  1986 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 сарын 09-ний өдрийг хүртэл Дундговь аймаг дахь Материал техник хангамжийн удирдах газарт няраваар тус тус ажиллаж байсан мөн  Дгийн Санзайн 407332 дугаартай цэргийн батлах, Дундговь аймгийн Шүүхийн даргын 1989 оны 4 сарын 10-ны өдрийн 19 дугаартай тушаал, Дундговь аймгийн Шүүхийн даргын 1993 оны 7 сарын 30-ны өдрийн 12 дугаартай тушаал, Дундговь аймгийн Шүүхийн тамгын хэлтсийн даргын  1997 оны 02 сарын 01-ний өдрийн 07 дугаартай тушаалуудын  жинхэнэ эзэмшигч нь Д.Смөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Э овгийн Үын С/ЗЮ/ нь  Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд 1976 оны 08 сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл  малчнаар, 1982 оны 09 сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 сарын 22-ны өдрийг хүртэл хэвлэл  тараагчаар, 1983 оны 05 сарын 22-ны өдрөөс 1984 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл аж ахуйн няраваар, Дундговь аймгийн Өлзийт сумын  Буянт бригадын бага сургуульд 1984 оны 08 сарын 15-ны өдрөөс 1985 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл аж ахуйн няраваар,  Дундговь аймгийн  Өлзийт сумын  Соёлын төвд 1985 оны 09  сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 сарын 30-ны өдрийг дуустал эрхлэгчээр,  1986 оны 11 сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 сарын 09-ний өдрийг хүртэл Дундговь аймаг дахь Материал техник хангамжийн удирдах газарт няраваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Э овгийн Үын С /ЗЮ / нь Дгийн Санзайн 407332 дугаартай цэргийн батлах, Дундговь аймгийн шүүхийн даргын 1989 оны 4 сарын 10-ны өдрийн 19 дугаартай тушаал, Дундговь аймгийн шүүхийн даргын 1993 оны 7 сарын 30-ны өдрийн 12 дугаартай тушаал, Дундговь аймгийн шүүхийн тамгын хэлтсийн даргын  1997 оны 02 сарын 01-ний өдрийн 07 дугаартай тушаалуудын  жинхэнэ эзэмшигч   болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У