| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00369/и |
| Дугаар | 420 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 420
2020 оны 06 сарын 10 өдөр Дугаар 139/ШШ2020/00420 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Ө сумын Ц тоотод оршин суух, У овгийн Сгийн Т /ЗЙ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00369/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У овогт Сгийн Т миний бие 1963 онд Өндөршил суманд төрсөн, эрэгтэй 57 настай. 1979 онд Өндөршил сумын ЕБС-ийн 8-р анги төгсөөд Илгээлтийн эзэн малчнаар 1979 оны 06 сарын 25--ны өдрөөс 1981 оны 06 сарын 25-ний өдөр хүртэл, 1984 оны 06-р сарын 05-ны өдрөөс 1992 оны 05-р сарын 01-нийг хүртэл тасралтгүй сумынхаа “Энхтайван нэгдэл”-д бог мал малпаж байсан. 1981-1984 онуудад хугацаат цэргийн албыг 3 жилийн хугацаатайгаар хаасан. 1984 онд тус сумын Энхтайван нэгдлийн конторын барилга гал түймэрт өртөн шатаж устгахад мал маллаж байсан үеийн цалингийн цэс, тушаал бусад баримт бичиг үрэгдсэн болно. Тус “Энхтайван” нэгдэлд 1979 оны 06 сарын 25-ны өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийг гээж үрэгдүүлсэн тул тухай үеийн “Энхтайван нэгдэл"-д хамт мал маллаж байсан гэрчийн мэдүүлэг, баримтуудыг үндэслэн Дундговь аймгийн Өндөршил сумын “Энхтайван нэгдэл”-д 1979 оны 06 сарын 25-ны өдрөөс 1981 оны 06 сарын 25-ны өдөр, 1984 оны 06 сарын 05-ны өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд бог мал маллаж байсан жилүүдийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Т нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Дундговь аймгийн Архивын тасгийн “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1979 оны 06 сарын 25-ны өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир С овогтой Ттай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Өмч хувьчлалын комиссын баримтанд Өндөршил сумын малчдад их хувьчлалаар мал тараасан тухай баримтыг хуулбарлан гаргаж хавсралтаар хүргүүллээ” гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 233 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 2 сарын 7-ны өдрийн 08/243 дугаартай Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэл нь 1991 оны 4 сарын 25-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 11 сарын 3-нд “Мөнгөн буйл” ББХК болон өөрчлөгдсөн гэх тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгийн “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1979 оны 06 сарын 25-ны өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир С овогтой Ттай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Өмч хувьчлалын комиссын баримтанд Өндөршил сумын малчдад их хувьчлалаар мал тараасан тухай баримтыг хуулбарлан гаргаж хавсралтаар хүргүүллээ” гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 233 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
-Дундговь аймгийн Өндөршил сумын Цог бригадын Их хувьчлал Энхтайван ХК –д олгосон малын жагсаалтын хуулбар /хэргийн 6-р хуудас/
-Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын байцаагчийн 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 26/20 дугаартай тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/
-Гэрч З.Б-ы “ С.Ттай Өндөршил сумын сургуулийн 8-р ангийг төгсөөд Өндөршил сумын Энхтайван нэгдлийн Цог бригадад илгээлтээр гарч 1979 оноос хойш мал маллахад нь айл саахалт нутаглаж мал маллаж байсан. С.Т нь 1984 онд цэргээс халагдаж ирээд мөн Энхтайван нэгдэлд мал маллаж байсан. Насанд хүрснээс хойш өөрийнхөө нэр дээр Цог бригадад бог мал маллаж байсан. С.Т нь 1979 оноос хувьчлал тарах хүртэл Энхтайван нэгдлийн Цог бригадад бог мал маллаж байсан гэдгийг нь тухайн үед нэг нэгдэлд мал маллаж, ойр нутаглаж байсан учраас сайн мэдэж байгаа юм. Бид нэг ангийн хүүхдүүд учраас С.Тыг нэгдэлд мал маллаж байсан талаар нь сайн мэдэж байна. Би 1979 оноос эхлэн Өндөршил сумын Энхтайван нэгдлийн Цог бригадад 1992 онд хувьчлал тарах хүртэл тасралтгүй мал маллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас С.Тыг нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэднэ. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/
-Гэрч Б.Ц-ийн “ С.Т нь Өндөршил сумын Энхтайван нэгдлийн Цог бригадад илгээлтээр гарч 1979 оноос мал маллахад нь ойр айл саахалт нутаглаж мал маллаж байсан. С.Т нь багаасаа эцэг, эхийн хамт Өндөршил сумын Энхтайван нэгдэлд мал малласан. Миний мэдэхээр С.Т нь 1981 онд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлд мал маллаж байсан. Насанд хүрснээс хойш өөрийнхөө нэр дээр Цог бригадад бог мал маллаж байсан. С.Т нь 1979 оноос хувьчлал тарах хүртэл Энхтайван нэгдлийн Цог бригадад бог мал маллаж байсан гэдгийг нь тухайн үед нэгдэлд мал маллаж, ойр нутаглаж байсан учраас сайн мэдэж байгаа юм. С.Т бага хүүхэд байхаасаа мал маллаж одоо ч сумандаа мал маллаж амьдарч байгаа. Би Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1974 оноос Цог бригадад бог мал тасралтгүй маллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас С.Тыг нэгдэлд малчин байсан гэдгийг нь сайн мэднэ. Өөр нэмж ярих зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас /
Гэрч М.Да-ийн “ С.Т нь Өндөршил сумын Энхтайван нэгдлийн Цог бригадад илгээлтээр гарч 1979 оноос мал маллахад нь ойр айл саахалт нутаглаж мал маллаж байсан. С.Т нь багаасаа эцэг, эхийн хамт Өндөршил сумын Энхтайван нэгдэлд мал малласан. Миний мэдэхээр С.Т нь 1981 онд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлд мал маллаж байсан. Насанд хүрснээс хойш өөрийнхөө нэр дээр Цог бригадад бог мал маллаж байсан. С.Т нь 1979 оноос хувьчлал тарах хүртэл Энхтайван нэгдлийн Цог бригадад бог мал маллаж байсан гэдгийг нь тухайн үед нэгдэлд мал маллаж, ойр нутаглаж байсан учраас сайн мэдэж байгаа юм. С.Т бага хүүхэд байхаасаа мал маллаж одоо ч сумандаа мал маллаж амьдарч байгаа. Би 1963 оноос эхлэн Энхтайван нэгдлийн Талын нар бригадад 1977 он хүртэл мал маллаж байгаад 1978 оноос Цог бригадын даргаар 3 жил ажиллаж байсан. 1981 оноос эргэж мал дээр гараад хувьчлал тарах хүртэл тасралтгүй мал маллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас С.Тыг нэгдэлд малчин байсан гэдгийг мэднэ. Тыг 1979 оноос мал маллаж байгаад цэрэгт явах хүртэл нь би Цог бригадын даргаар ажиллаж байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас /
-Гэрч М-ын Д-ийн 125 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 22-26 хуудас/
-Гэрч Б-ын Цэ-гийн 379 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 27-31 хуудас/
-Гэрч За-н Ба-ы хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 32-33/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар С.Т нь 1979 оны 06 сарын 25-ны өдрөөс 1981 оны 06 сарын 25-ны өдөр, 1984 оны 06 сарын 05-ны өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч С.Т нь өөрийн эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У овгийн Сгийн Т /ЗЙ / нь 1979 оны 06 сарын 25-ны өдрөөс 1981 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 06 сарын 05-ны өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У