Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 421

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 10 өдөр                                     Дугаар 139/ШШ2020/00421                                                      Сайнцагаан сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн Э  сумын Ц гэх газар оршин суух, У овогт Цгийн А /ЗЗ/-ийн ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00475/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Цгийн А миний бие нь 1967 онд төрсөн. Эмэгтэй, энэ жил 53 нас хүрч байгаа. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн улсад 20 гаруй жил ажилласан. Үүнээс 1985 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажилласан бөгөөд тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учир иргэн миний цалингийн карт, гэрчийн мэдүүлэг, татварын хэлтсийн тодорхойлолт зэргийг үндэслэн болгон Луус сумын Хөдөлмөр нэгдэлд  1985 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.А нь малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын сан хөмрөгт  Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 08 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй учир Ц овогтой Ад холбогдох лавлагааг гаргах боломжгүй гэх Дундговь аймгийн архивын тасгийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 364 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             -Дундговь аймгийн Татварын хэлтсийн  “Луус  сумын  Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 3 сарын 29-нд  улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад  1993 оны 2 сарын 9-нд Шинэ хөдөлмөр  хоршоо болон өөрчлөгдсөн талаарх ” тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/

            -Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын даргын  “Цгийн  А /ЗЗ67112506/ нь 1985 оны 8 сараас 1990 оны 12 сарын 31-ний дуусталх хугацаанд Луус сумын Суварга багт малчнаар ажиллаж байсан ба 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудын цалингийн материалыг  сумын архивын хадгаламжийн  нэгжээс хуулбарлан олгосон” талаарх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/

-Ц.Агийн 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудын цалингийн хүснэгтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 8-18 хуудас/

-Гэрч Г.Э-ын “ Цгийн А нь 1985 онд 10-р ангийг төгсөөд Луус сумын Хөдөлмөр нэгдэлд илгээлтээр гарч Суварга бригадад мал маллаж эхэлсэн. Ц.А нь  1985 оны 8 сараас  Луус сумын Хөдөлмөр нэгдэлд бог мал маллаж нэгдэл хувьчлагдах хүртэл малчнаар ажиллаж байсан. Анх 1985  оны 8 сараас 1992  оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  Хөдөлмөр нэгдэлд тасралтгүй мал маллаж малчнаар ажилласан. Би 1981 онд Луус сумын Хөдөлмөр нэгдэлд  малчин болж 1993 онд нэгдэл тарах хүртэл Суварга бригадад бог мал маллаж байсан. Ц.Аг энэ хугацаанд нэгдэлд маллаж байхад ойр, саахалт ажиллаж амьдарч байсан учраас сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг   /хэргийн 24-р хуудас/

-Гэрч Д.О-ийн “ Ц.А нь 1985 онд Луус сумын Хөдөлмөр нэгдэлд илгээлтээр гарч Суварга бригадад бог мал маллаж эхэлсэн. Ц.А нь  1985 оны 8 сараас  Луус сумын Хөдөлмөр нэгдэлд бог мал маллаж нэгдэл хувьчлагдах хүртэл малчнаар ажиллаж байсан. Анх 1985  оны 8 сараас 1992  оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл  Хөдөлмөр нэгдэлд тасралтгүй мал маллаж малчнаар ажилласан.  Би 1981 онд Луус сумын Хөдөлмөр нэгдэлд илгээлтээр гарч  1993 онд нэгдэл тарах хүртэл Суварга бригадад бог мал маллаж байсан. Ц.Аг энэ хугацаанд Хөдөлмөр нэгдэлд бог маллаж байхад манайхтай  ойр саахалт ажиллаж амьдарч, нэгдэлд малчин  байсан учраас сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас /

-Гэрч О.Э-гийн “ Ц.А нь 10-р анги төгсөөд 1985 онд Луус сумын Хөдөлмөр нэгдлийн  Суварга бригадад бог мал маллаж эхэлсэн. Анх нэгдэлд малчин болохдоо аав ээж дээрээ мал маллаж байсан.  Ц.А нь  1985 оны 8 сараас  Луус сумын Хөдөлмөр нэгдэлд бог мал маллаж нэгдэл хувьчлагдах хүртэл малчнаар ажиллаж байсан.  Анх 1985 онд малчин болсноос хойш малчнаас өөр ажил хийгээгүй, одоо ч мал маллаж байгаа хүн.  Би 1978 оноос өнөөдрийг хүртэл Луус сумын Хөдөлмөр нэгдэлд хувьчлал тарах хүртэл бог мал маллаж байсан.  Нэгдэл тарснаас хойш Луус сумандаа мал маллаж байгаа. Бид нэг нутаг усны хүмүүс учраас Ц.Аг нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 27-р хуудас /

-Гэрч Д-ийн О-аг Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 139/ШШ2018/00085 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар /хэргийн 32-34 хуудас  баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ц.А нь 1985 оны 07 сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У овогт Цгийн А /ЗЗ/ нь 1985 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У