| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00441/и |
| Дугаар | 422 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 422
2020 оны 06 сарын 10 өдөр Дугаар 139/ШШ2020/00422 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Д сумын Н гэх газар оршин суух, М овогт Бгийн Н /ЗД /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00441/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н миний бие нь 1970 онд төрсөн эмэгтэй, Энэ жил 50 нас хүрч, малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн. Миний бие нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад багаасаа ээж, ах эгч, дүү нарын хамт мал маллаж байсан. Миний бие нь тухайн үеийн Хөдөлмөрийн хуулийн дагуу ээжийнхээ туслах малчнаар нэгдэлд 1986 оноос эхлэж илгээлтээр гарч мал маллаж эхэлсэн. Тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдгийн зөрчилтэй тул нэгдэлд ажиллаж байсан байдлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Иймд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1986 оны 7 сарын 1-ний өдрөөс 1990 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл тасралтгүй мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн би 1990 оноос 2000 оныг дуустал малчнаар тус сумандаа мал маллаж байсан бөгөөд нөхөн тооцолтоор авсан 11 жилийн хугацаа маань малын А данс аав Б болон ааваас хойш дүү Н-гийн нэр дээр гарсан учраас 1990 оноос 2000 оныг дуустал нөхөн тооцолт авсан жилийг малчнаар тооцох боломжгүй гэж Дэлгэрхангай сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Зөвлөлийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 4 дугаартай тогтоол гарсан. Иймд миний бие насаараа мал маллаж өнөөдрийг хүртэл малчнаар сум орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа боловч 1990 -2000 оны малын А данс дүү Н-ийн нэр дээр байгаа юм. 1990-2000 оны малын А дансны тухайн ам бүлийн тоон дээр 7, 16-35 насны хүн гэдэг дээр миний бие хүүгийн хамт болон эгч Н-ах түүний хоёр хүү, ээж, Наранцог гээд ам бүл 7-уулаа амьдардаг байсан юм. Иймд Б.Н миний биеийг 1990-2000 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь ажиллаж байсан байдал болон малчин байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
-Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1986 оны 7 сараас 1995 оны 01 сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай тушаал шийдвэр байхгүй учир Б овогтой Нд холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Нэгдлийн даргын 1986 оны малчнаар томилсон тушаалыг эх баримтаас хуулбарлан гаргаж, хавсралтаар хүрүүллээ гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 326 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 2 сарын 3-ны өдрийн 08/210 дугаартай “ Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэл нь 1991 оны 4 сарын 27-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оны 4 сарын 29-нд Говийн хангай хоршоо болон үйл ажиллагаа явуулж байна гэх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн засаг даргын 2020 оны 1 сарын 7-ны өдрийн 4/29 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын засаг даргын 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 123 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4-р багийн засаг даргын 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 4/69 дугаартай тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1-р багийн засаг даргын 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 1/295 дугаартай тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/
-Дундговь аймгийн АХ-ын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 сарын 17-ны өдрийн 6 дугаартай тогтоолын хуулбар /хэргийн 9-11 хуудас/
-Б.Нд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлээс 1991 оны 1 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 12-14 хуудас/
- Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Зөвлөлийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 05 дугаартай тогтоол /хэргийн 15-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1986 оны 7 сараас 1995 оны 01 сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай тушаал шийдвэр байхгүй учир Б овогтой Нд холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Нэгдлийн даргын 1986 оны малчнаар томилсон тушаалыг эх баримтаас хуулбарлан гаргаж, хавсралтаар хүрүүллээ гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн 326 дугаартай тодорхойлолт /хэргийн 16-р хуудас/
-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1986 оны 06 сарын 25-ны өдрийн 28 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 17-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох 2018 оны 08 сарын 31-ний өдрийн 159 дугаартай архивын лавлагаа /хэргийн 18-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгаас малчин даатгуулагчид олгох 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 278 дугаартай архивын лавлагаа /хэргийн 19-30 хуудас/
-Гэрч Д.Т-ын “Б.Н нь 1986 оны 6 сард Дэлгэрхангай сумын 10 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Толь бригадад бог мал маллаж байсан. Б.Н нь 1985 оны 7 сараас 1993 оны 8 сарын 01-ний өдөр хувьчлал тарах хүртэл Шинэ зам нэгдэлд мал маллаж байсан. Хувьчлал тарснаас хойш хувиараа мал маллаж одоо Дэлгэрхангай суманд хувийн мал аж ахуй эрхлэж байгаа. Б.Н нь Дэлгэрхангай суманд 1985 оноос 1993 оны 8 сар хүртэл нэгдэл компани болох хүртэл мал маллаж байсан. Би тэр үед нэгдэлд мал маллаж байсан учраас Б.Ныг нэгдэлд малчин байсан талаар нь мэдэж байгаа юм. Шинэ зам нэгдэл нь хувьчлалаар тарахад Б гурван хүүхдийн хамт мал хувьчлалаар авч Дэлгэрхангай сумандаа хувийн мал аж ахуй эрхэлж амьдарч байсан. Нын аав Б нас барснаас хойш дүү Наранцог өрх гэрийг толгойлж эгч Нармандах нарын хамт ам бүлээрээ нэг суурин болж мал маллаж байсан. Б.Н нь хувьчлал тарах хүртэл нэгдлийн малчин, хувьчлал тарснаас хойш Дэлгэрхангай сумын Толь бригадад насаараа мал маллаж байгаа малчин хүн. Н нь 2010 оны үед хүнтэй гэр бүл болж Наранцогоос тусдаа ам бүл болж мал маллаж байсан. Би Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1979 оноос хувьчлал тарах хүртэл Номгон бригадад бог мал маллаж байсан. Хувьчлал тарснаас хойш Дэлгэрхангай сумандаа мал маллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт ажиллаж амьдарч байсан учраас нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 37-р хуудас/
-Гэрч С.Ж-ын “ Бгийн Н нь 1986 оны 6 сард Дэлгэрхангай сумын 8 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр гарч Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Толь бригадад бог мал маллаж байсан. Би тэр үед бригадын тоо бүртгэгчээр ажилладаг байсан. Б.Н нь 1985 оны 7 сараас 1993 оны 8 сарын 01-ний өдөр Шинэ зам нэгдэлд хувьчлал тарах хүртэл мал маллаж байсан. Б.Н нь хувьчлал тарснаас хойш хувиараа мал маллаж одоо Дэлгэрхангай суманд хувийн мал аж ахуй эрхлэж байгаа. Б.Н нь Дэлгэрхангай суманд 1985 оноос 1993 оны 8 сар хүртэл Шинэ зам нэгдэл нь Говийн хангай хоршоо болох хүртэл мал маллаж байсан. Би тэр үед нэгдэлд Толь бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байсан учраас Б.Ныг нэгдэлд малчин болж мал маллаж байсан талаар нь мэдэж байгаа юм. Шинэ зам нэгдэл нь хувьчлалаар тарахад Б гурван хүүхдийн хамт мал хувьчлалаар авч Дэлгэрхангай сумандаа хувийн мал аж ахуй эрхэлж амьдарч байсан. Нын аав Бгаас хойш дүү Наранцог өрх гэрийг толгойлж эгч Нармандах нарын хамт ам бүлээрээ нэг суурин болж мал маллаж байсан. Б.Н нь хувьчлал тарах хүртэл нэгдлийн малчин, хувьчлал тарснаас хойш Дэлгэрхангай сумын Толь бригадад насаараа мал маллаж байгаа малчин хүн. Н нь 2010 оны үед хүнтэй гэр бүл болж Наранцогоос тусдаа ам бүл болж мал маллаж байсан. Би Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1972 оноос хувьчлал тарах хүртэл Толь бригадад бог мал маллаж байсан. 1981 оноос 1993 он хүртэл Толь бригадын тоо бүртгэгч, 1995 он хүртэл Дэлгэрхангай сумандаа багийн даргаар ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт ажиллаж амьдарч байсан учраас нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 38-р хуудас/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.Н нь 1986 оны 7 сарын 1-ний өдрөөс 1993 оны 8 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар, 1993 оны 8 сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд малчин байсан болох нь тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.Н нь өөрийн эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М овогт Бгийн Н /ЗД / нь 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар М овогт Бгийн Н /ЗД / нь 1993 оны 08 сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал малчин байсан болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 /нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуужө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У