| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2023/0110/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/113 |
| Огноо | 2023-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Х |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/113
2023 11 27 2023/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Н.Халиунаа
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Д-т холбогдох эрүүгийн 2304001550112 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ......... аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.........” ХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Нийслэлийн ............ тоот хашаанд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овгийн Б-н Д /РД:............/
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны орой 17 цагийн орчим Багануур дүүргийн ......... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дээж” үсчний газрын гадна хохирогч О.Б-г “дандаа согтуу явж байх юм, эндээс яв” гэсэнд дургүйцэн маргалдаж улмаар түүнтэй харилцан зодолдох явцдаа нүүрэн тус газарт нь гараараа цохиж, баруун шууны дотор талаас хазаж, эрүүл мэндэд нь баруун гарын шуун дотор хэсэгт хазагдсан шарх, баруун нүдний доод зовхи, баруун өвдөгт, зүүн өвдөгний хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны орой 17 цагийн орчим Багануур дүүргийн ........ дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “........” үсчний газрын гадна хохирогч О.Б.......г “дандаа согтуу явж байх юм, эндээс яв” гэсэнд дургүйцэн маргалдаж улмаар түүнтэй харилцан зодолдох явцдаа нүүрэн тус газарт нь гараараа цохиж, баруун шууны дотор талаас хазаж, эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхи хөхөлбөр өнгийн цус хуралт, баруун гарын шууны дотор дээд хэсэгт 6х1см хагас дугуй хэлбэрийн язарсан шарх, баруун өвдөгний өмнөд хэсэгт 8х5см, зүүн өвдөгний өмнөд хэсэгт 6х5см хөхөлбөр өнгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч О.Б-ийн мэдүүлэг /хх-н 7-8/, гэрч Ж.О-ийн мэдүүлэг /хх-н 11-12/, шинжээчийн 247 тоот дүгнэлт /хх-н 22-23-р хуудас/ шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Д-ын үйлдэл нь хохирогч О.Б-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч О.Б нь нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун тавин /550/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган /550.000/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Д......т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин /550/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган /550.000/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ