| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2020/00326/и |
| Дугаар | 405 |
| Огноо | 2020-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 405
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, тоотод орших “Г т” ХЗХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын баг, тоотод оршин суух Г.Мт холбогдох, 8759611.27 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ц, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, хариуцагч Г.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Г т” ХЗХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хуралд орохоосоо өмнө зээлээ багасгаад хугацаа өгөх юм бол эвлэрэх талаар надад хэлсэн. Тэр санал нь хэвээр байдаг бол манайхаас үндсэн зээл 3751067.65 төгрөгөөр эвлэрэх санал гаргаж байна. Зээлийг 2020 оны 12 сар, 2021 оны 01 сард хуваан төлөхийг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Г.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2020 оны 12 сар, 2021 оны 1 сар гээд 2 хувааж төлөх саналтай байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г т ХЗХ хариуцагч Г.Мт холбогдуулан, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт нотариатын зардал нийт 8759611,27 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч тал үндсэн зээл 37510000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, хариуцагч Г.М 3751000 төгрөгөөс 1875000 төгрөгийг 2020 оны 12 сарын 31 дотор, үлдэх 1875000 төгрөгийг 2021 оны 01 сарын 31 дотор тус тус төлөхөөр талууд харилцан тохирч эвлэрэн тус шүүхэд эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Талуудын эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар нэхэмжлэгч Г т ХЗХ-ны төлөөлөгч Г.Б, хариуцагч Г.М нарын эвлэрэл /эвлэрлийн гэрээ/-ийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155104 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74967 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б