| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00363/и |
| Дугаар | 450 |
| Огноо | 2020-06-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 450
2020 оны 06 сарын 18 өдөр Дугаар 139/ШШ2020/00450 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д аймгийн С сум тоотод оршин суух, Д овогт Ц А /ЗЛ /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, Д аймгийн С сум, тоотод оршин суух, Д овогт Бын А /ЗЛ /-д хариуцагдах хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай 139/2020/00363/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний нэхэмжлэгч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р багийн Зоогийн 8-11 тоотод оршин суугч Д овогт Ц А миний бие, иргэний хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р багийн Зоогийн 8-11 тоотод оршин суугч Д овогт Бын Атай 2008 онд танилцаж гэр бүл болж, бид 2-ын дундаас охин А.М 2011 оны 08 сарын 20-нд төрсөн, одоо 8 нас, 8 сартай, одоо Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р сургуулийн 3-р ангид сурдаг. Би Атай гэр бүл болохдоо 2002 оны 12 сарын 29-нд төрсөн хүү Цогбаярын Хүрлээгээ авчирч хамт амьдарч байсан. Бид 2 гэр бүл болсноос хойш 12 жил болоход би аль болох гэр орноо өөд нь татаж, бусдын жишигт амьдрахын төлөө зүтгэж ирсэн. Гэтэл сүүлийн 4-5 жилийн хооронд Б.Агийн зан араншин өөрчлөгдөж, архи дарс уух болж, гэр орондоо агсан согтуу тавьж, бусадтай хий хардаж сэрдэн зодож нүдэх болсон бөгөөд би 2 хүүхдээ бодоод 2019 оны 06 сар хүртэл хамт амьдарсан. Гэтэл тэр намайг мөн л хардаж сэрдэн зодсон тул арга буюу би түүнийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт гомдол гарган шалгуулж, улмаар 2019 оны 09 сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сум дундын Эрүүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн эхнэрийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодь, эрх чөлөөнд нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнээс хойш бид 2 тусдаа амьдарч байгаа болно. Цаашид бид 2 хамтран амьдах боломжгүй болсон тул би охин А.Мөнхжинд гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна. Харин хүү Ц.Хүрлээ 18 насанд хүрсэн, тэрээр түүний дагавар хүүхэд байсан учир тэтгэлэгийн асуудал ярихгүй. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.ТөмөрБ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.А нь 2008 онд Б.Атай танилцаж гэр бүл болсон. Нэхэмжлэгч нь тэр үед Хүрлээ гэж хүүтэйгээ хамт Б.Атай амьдрахаар ирсэн. 12 жилийн хугацаанд нэхэмжлэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхэд харах, гэр орны ажил хийх зэрэг ажлыг хийж амьдарч ирсэн байдаг. Нөхөр Б.А нь сүүлийн 2-3 жилийн хугацаанд Ц.Аг харддаг, архи уухаараа зоддог. 2019 оны 6 сард эхнэрээ зодсон байдаг. Энэ үед эхнэр А нь гэрээсээ явсан байдаг. Түүнээс хойш Атай огт уулзаагүй байдаг. Энэ хугацаанд А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11:6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүхээр шийтгэгдэж 500000 төгрөгөөр торгуулсан байдаг. Одоо нэхэмжлэгч УлаанБ хотод Зуун айлд үйлчлэгчээр ажилд ороод ээжтэйгээ амьдардаг. Нэхэмжлэгч нь эргээд эвлэрэх юм болов уу, надаас уучлалт гуйгаад ирэх болов уу гэж бодож байхад хариуцагч нь нэг ч удаа ирээд уучлалт гуйсан зүйл байгаагүй. Энэ хоёрын дундаас охин Мөнхжин төрсөн, иймд охин Мөнхжинд эцэг Б.Агаас тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.А нь Б.Ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигч нь 2002 онд танилцаж, улмаар 2011 оны 08 сарын 20-нд охин А.Мөнхжинг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Ад 2020 оны 04 сарын 27 өдөр нэхэмжлэлийг гардуулж 2020 оны 05 сарын 10-ны дотор хариу тайлбараа ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгджээ.
Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг бүрэн хангахаар шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.Ад шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул ИХШХШТХ-н 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33105 /гучин гурван мянга нэг зуун таван / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Агаас 33105 /гучин гурван мянга нэг зуун таван / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72,3, 82 дугаар зүйлийн 82.1.3, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 08 сарын 20-нд төрсөн охин Д овогт Агийн М /ЗЛ /-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Д овогт Бын А / ЗЛ /-аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33105 /гучин гурван мянга нэг зуун таван / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Агаас 33105 /гучин гурван мянга нэг зуун таван / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай
ДАРГАЛАГЧ Д.У