Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,

Улсын яллагч Н.Баасанжав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн 2324000000050 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * улсын иргэн, * төрсөн, 53 настай, эрэгтэй, *, *, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт * оршин суух хаягтай, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар: /РД: /

Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын ******* багийн нутаг дэвсгэр Доод хар суваг гэх газарт хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар ******* руу чулуу авч шидэж, эрүүл мэндэд нь зүүн богтос ясны доод 1/3 хэсгийн хөндлөн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө гэрээсээ гараад мал хайгаад явсан. Би малд явахдаа өөрийн найз ******* гэдэг залуугийн хамт Их-Уул сумын ******* багийн нутаг *******ын эх гэх газраар яваад үхрээ хайгаад олж аваад буцаад гэр рүүгээ явж байгаад ******* гэх айлаар орсон. ******* бид 2-г очиход ******* гэдэг хүн эхнэрийнхээ хамт үхрээ сааж байсан. Бид гэрт нь орж хоол идчихээд гараад хажуу талын хотонд очсон. Тэндээсээ гараад ******* гэдэг хүний хүүхэд ******* гэдэг залуу морио аргамжиж байхаар ******* бид 2 очсон. Бид 2 ******* гэдэг залуу дээр яваад очиход аав ******* нь бас мотоциклтой ирсэн. Тэгтэл ******* гэдэг хүн над руу дайраад “чи пизда минь хүүхдэд архи авч ирж өглөө” гэж хэлээд миний баруун талын шанаа руу гараараа 2 удаа цохисон. Тэгтэл хүү ******* ирээд аавыгаа бариад авсан. Тэгтэл аав нь газраас чулуу аваад над руу хэд хэдэн удаа шидсэн. Тэгтэл нэг чулуу нь ирээд миний зүүн гарын шуу руу цохисон. Тэгээд дараа нь аав нь буу авч ирж намайг буудна гээд, чамайг буудахад 5000 төгрөг л гарна гэж хэлээд мотоциклоо унаад явсан. Тэгэхээр нь би хамт явж байсан ******* гэдэг залуугаар мотоциклоо унуулаад доошоо уруудаад 5 орчим км яваад гэдэг айлд очоод эгч рүүгээ ярьсан. Тэндээс *******ын эхнэр намайг машинаар сумын төв рүү авч явсан. Сумын төв ороод эмчид үзүүлсэн, эмч намайг үзээд Тосонцэнгэл сумын эмнэлэгт үзүүлж зураг авхуулах хэрэгтэй гэж хэлсэн. Би өнөөдөр Тосонцэнгэл сумын эмнэлэг орж ирж үзүүлэхэд миний зүүн гарын шуу цуурсан хугарсан байна гэж хэлсэн...” гэжээ.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...07 дугаар сарын 24-ний өдөр үнээ сааж байсан чинь гэрт ирж харагдсан. Манайх руу орж, гараад байсан. Тэр үед манай хүүхдэд архи өгсөн байх. Би уурандаа хүүхдээ загнаад г чи хүүхэд уруу татаж байнга архи уудаг гээд загнаад чулуугаар шидсэн. Миний шидсэн чулуу гарыг нь оносон юм билээ. Манай хүү намайг та одоо боль гээд би гэр рүүгээ орсон, өөр зүйл болоогүй...” гэв.

 

Улсын яллагч Н.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Баасанжав би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2324000000050 дугаартай хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын ******* багийн нутаг дэвсгэр “Доод хар суваг” гэх газарт хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар ******* руу чулуу шидэж эрүүл мэндэд нь “Зүүн богтос ясны доод 1/3 хэсгийн хөндлөн зөрүүтэй хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******гийн мэдүүлэг, гэрч ийн мэдүүлэг, гэрч Э.*******гийн мэдүүлэг, 000000264 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байна гэж үзэж байгаа. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан. Хохирогч 144,500 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилсэн, уг хохирлыг шүүгдэгч төлсөн учраас шүүгдэгч нь бусдад төлөх хохиролгүй гэж үзэж байна. Ингээд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй. Шүүгдэгч нь бусдад төлөх хохиролгүй, эхнэр нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд 1 сар орчим болж байна, ам бүл гурвуулхнаа малаа малладаг, хүн хүч дутагдалтай учир 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байна...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэн *******гаас цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Их-Уул сум, ******* баг, Доод хар суваг гэх газарт 07 дугаар сарын 24-ний өдөр бусдад зодуулж биедээ гэмтэл авсан тул шалгаж өгнө үү” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-01 дүгээр хуудас/,

-Хохирогч *******гийн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө гэрээсээ гараад мал хайгаад явсан. Би малд явахдаа өөрийн найз ******* гэдэг залуугийн хамт Их-Уул сумын ******* багийн нутаг *******ын эх гэх газраар яваад үхрээ хайгаад олж аваад буцаад гэр рүүгээ явж байгаад ******* гэх айлаар орсон. ******* бид 2-г очиход ******* гэдэг хүн эхнэрийнхээ хамт үхрээ сааж байсан. Бид гэрт нь орж хоол идчихээд гараад хажуу талын хотонд очсон. Тэндээсээ гараад ******* гэдэг хүний хүүхэд ******* гэдэг залуу морио аргамжиж байхаар ******* бид 2 очсон. Бид 2 ******* гэдэг залуу дээр яваад очиход аав ******* нь бас мотоциклтой ирсэн. Тэгтэл ******* гэдэг хүн над руу дайраад “чи пизда минь хүүхдэд архи авч ирж өглөө” гэж хэлээд миний баруун талын шанаа руу гараараа 2 удаа цохисон. Тэгтэл хүү ******* ирээд аавыгаа бариад авсан. Тэгтэл аав нь газраас чулуу аваад над руу хэд хэдэн удаа шидсэн. Тэгтэл нэг чулуу нь ирээд миний зүүн гарын шуу руу цохисон. Тэгээд дараа нь аав нь буу авч ирж намайг буудна, чамайг буудахад 5000 төгрөг л гарна гэж хэлээд мотоциклоо унаад явсан. Тэхээр нь би хамт явж байсан ******* гэдэг залуугаар мотоциклоо унуулаад доошоо уруудаад 5 орчим км яваад гэдэг айлд очоод эгч рүүгээ ярьсан. Тэндээс *******ын эхнэр намайг машинаар сумын төв рүү машинаар авч явсан. Сумын төв ороод эмчид үзүүлсэн, эмч намайг үзээд Тосонцэнгэл сумын эмнэлэгт үзүүлж зураг авхуулах хэрэгтэй гэж хэлсэн. Би өнөөдөр Тосонцэнгэл сумын эмнэлэг орж ирж үзүүлэхэд миний зүүн гарын шуу цуурсан хугарсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 6 дугаар хуудас/

-Гэрч ийн: “...2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ... эгчээ сая ******* ах намайг архи уулаа гээд ******* бид хоёрыг чулуугаар шидээд энэ үед нь би шидсэн чулуунд оногдоод миний гар хавдаад эвгүй болчихлоо энд гэх айлд байна гэж ярих үед нь би хотоос ирсэн байсан явуулын хүнээр хүргүүлээд очсон. Тухайн гэх айлд намайг очих үед гийн зүүн гар хавдсан, өвдөөд байна гэсэн зовуурьтай байхаар нь би тухайн хүргүүлсэн жолоочийнхоо хамтаар Их-Уул сумын төв оруулж ирээд гэж сумынхаа эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлсэн. Тухайн эмч маргааш Тосонцэнгэл сум оруулж зураг авхуулах хэрэгтэй, хавдар ихтэй тул нарийн мэдэгдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө буцлаа гэж д хэлээд маргааш нь орж ирж уулзсан... Зодоон болон маргаан , ******* нарын хооронд л архины асуудлаас болж эхлээд, манай нөхөр *******,  гэгчийг чулуугаар л шидсэн гэж ярьсан, яг зодооныг бол хараагүй... Тухайн үеийн уур уцаараас л болсон зүйл...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/

-Гэрч Э.*******гийн “...Би 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр...  ах мөн айлын мал ялгаж өгч таарч иртэл манай аав ахыг чи хүүхдэд архи уулгалаа гэж маргаан болоод энэ үед манай аав ах руу чулуу авч шидээд барьцалдаж аваад ахын дээлийн заамыг урсан, би салгаад аавыг гэр рүүгээ явуулаад тэндээс салцгаасан. Өөр зүйл болоогүй. ******* бол миний аав, харин бол манайхаар байнга ирдэг надтай хамт морь уядаг, ах дүүс шиг л залуу байгаа юм. Тухайн газар бол Их-Уул сумын ******* багийн нутаг дэвсгэр Доод хар суваг гэж нэртэй газар. Тухайн газарт архи уугаагүй. Би гэх залуутай л хууч хөөрч суусан. Манай аав огт архи уугаагүй эрүүл байсан. ах ч уугаагүй л байх шиг байсан. Би өглөө нь архи уусан байж байгаад унтаж босоод гайгүй болсон байсан. Зодоон болон маргаан ах, манай аав ******* нарын хооронд л хүүхэд архи уулгалаа гэсэн архины асуудлаас болж эхлээд манай аав *******,  гэгчийг заамдаж аваад салгах үед манай аав нэг чулуу газраас авч шидээд ахын гарыг оносон. Өөр ямар нэгэн байдлаар зодоон болоогүй. Энэ хүмүүсийн хооронд ямар нэгэн таарамжгүй харьцаа, өр авлага, өс хонзонгийн зүйл огт байхгүй, тухайн үеийн уур уцаараас л болсон зүйл. Би болон ах, манай аав ******* нар л байсан. Надтай хамт морины аргамжаан дээр байсан гэх залуу манай аавыг ирэх үед яваад өгсөн байсан. Манай гэрт ирэхдээ болон аргамжаан дээр ирэхдээ ямар нэгэн ил харагдах шарх сорви, бэртэл гэмтэл байгаагүй. Аавыг чулуугаар шидсэний дараагаар гар болохгүй байна гэхэд нь би гарыг нь үзтэл хавдаад эхэлсэн тэгээд ах хамт явсан ******* гэх залуугаар мотоциклоо унуулаад явсан...” гэсэн  мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 000000264 дугаартай: "...*******гийн биед гэмтэл учирсан байна. Зүүн богтос ясны 1/3 хэсгийн хөндлөн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Үзлэгийн явцад хэрэгт ач холбогдолтой зүйл илэрсэнгүй...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10 дугаар хуудас/,  

-Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ...2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн орой үнээ саах үеэр 19 цагийн орчим намайг үхэр хураагаад явж байх үед манай гэрт ирж харагдсан. Тэгээд удаа ч үгүй яваад өгсөн. Би эхнэрийнхээ хамт үнээ мал саачхаад гэрт орж иртэл манай хүү ******* морь аргамжих гээд явсан юм. Энэ үед манайд байсан айлын жаахан хүүхэд хамт явчхаад буцаад гүйгээд ирэхээр нь ах чинь морио аргамжиж байна уу гэтэл агаа хүнтэй архи ууж байна гэхээр нь уур хүрээд гэрээс гараад морины аргамжаан дээр иртэл манай хүү ******* ийн хамт архи уугаад сууж байсан. Энэ үед , ******* буюу *******яр гэх залуугийн хамт ирээд би ч уурандаа хүүхдээ загнаад г чи хүүхэд уруу татаж байнга архи уудаг гээд загнаад чулуугаар шидсэн. Миний шидсэн чулуу гарыг нь оносон юм билээ. Тухайн үед би уурандаа ийм зүйл хийсэн манай хүү намайг та одоо боль гээд би гэр рүүгээ буцаад явсан өөр зүйл болоогүй....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын ******* багийн нутаг дэвсгэр Доод хар суваг гэх газарт хохирогч *******г өөрийн хүү Э.*******г архи уулгалаа гэсэн шалтгаанаар чулуугаар шидэж, зүүн гарыг нь онож, эрүүл мэндэд нь зүүн богтос ясны доод 1/3 хэсгийн хөндлөн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогч *******д учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх ба өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Иймд  *******ын  дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум

дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.   

 

Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна. 

     

Шүүгдэгч *******ын гэмт  хэрэг  үйлдсэн шалтгаан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл  байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ахуй амьдралын нөхцөл зэргийг харгалзан түүнд өмгөөлөгчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

Тодруулбал, Улсын яллагч нь шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг санал болгосон хэдий ч:

 -Шүүгдэгч нь хохирогч *******г өөрийн хүү Э.*******г уруу татаж архи уулгалаа гэсэн шалтгаанаар чулуугаар шидсэн нь онож, гэмтэл учруулсан байх бөгөөд өөр гэмт санаа зорилгогүй, хохирогчийг цохиж, зодож гэмтэл учруулсан зүйлгүй байна.

-Түүнчлэн шүүгдэгчийн гэр бүлийн зүгээс хохирогч *******г гэмтэл авсан даруйд нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ авсан байх ба шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

-Мөн шүүгдэгч нь ам бүл гурвуулаа, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

 Дээрх харгалзвал зохих нөхцөл байгаа тул өвлийн улирал эхэлж байгаа энэ цаг үед бэлчээрийн мал аж ахуйгаар амин зуулгаа залгуулдаг шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгчийн оршин суудаг багийн засаг дарга нь түүнийг амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн гишүүн талаар тодорхойлсон, мөн тэрээр өөрөө мал аж ахуйн үр шимээс өөр орлогогүй талаараа мэдүүлсэн боловч амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн судалгаанд бүртгэгдээгүй, малладаг малын тоог нь өрхийн гишүүдэд хуваахад ногдох хэсэг нь амин зуулгад нь хангалттай хүрэхүйц, эрүүл мэнд, нас, ахуй нөхцөлийн хувьд өөрөө хөдөлмөрлөж, хөдөлмөрийнхөө үр шимээр торгох ялыг хариуцах чадвартай байна.

Иймээс гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх, эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн буруутай үйлдэлд тохирсон байх зарчмуудыг удирдлага болгон шүүгдэгчид прокурорын санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцүүлэн торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч *******д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.    

 Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

 Түүнчлэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 507 /таван зуун долоо/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 507,000 /таван зуун долоон мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН