Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 451

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 18 өдөр                                        Дугаар 139/ШШ2020/00451                                                    Сайнцагаан сум

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би Ж ХХК-ий нэхэмжлэлтэй, Д   аймгийн Д  сумын С баг, Д М-д холбогдох 31050  /гучин нэгэн мянга тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,   139/2020/00489/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж ХХК нь  Д.Мтай 2019 оны 01 сарын 07-ны өдөр хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх 3007439 тоот гэрээ байгуулан 83010203 дугаарын хэрэглэгч болсон. П.М нь өнөөдрийн байдлаар  2019 оны 04 сарын ярианы төлбөрт 20700  төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ярианы төлбөрөө төлж барагдуулах талаар  удаа дараа утсаар мэдэгдэж байсан боловч  одоог хүртэл  төлбөрөө төлж барагдуулаагүй  болно. Иймд 3007439 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл  төлбөрт 20700 төгрөг, алданги 10350 төгрөг нийт 31050 төгрөгийг иргэн Д.Маас гаргуулж нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ж” ХХК-ий нэхэмжлэлтэй Д.Мд холбогдох хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 31050 төгрөг төлж барагдуулсан болно. Иймд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ж ХХК нь Д.Маас  дараа төлбөрт хэрэглээний төлбөрийн үлдэгдэл 20700  төгрөг, алданги 10350  төгрөг, нийт 31050 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 31050 төгрөгийг бүрэн төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгөөс 2225 /хоёр мянга хоёр зуун хорин таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 2225 /хоёр мянга хоёр зуун хорин таван/, хариуцагч Д.М-аас 2225 /хоёр мянга хоёр зуун хорин таван/  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч Д М /ЗЖ/ нь Ж  ХХК–д 31050 /гучин нэгэн мянга тавин /  төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгөөс 2225 /хоёр мянга хоёр зуун хорин таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 2225 /хоёр мянга хоёр зуун хорин таван/,  хариуцагч Д.Маас 2225 /хоёр мянга хоёр зуун хорин таван/ тус тус гаргуулан Ж ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

                  ШҮҮГЧ                           Д.УРАНЧИМЭГ