Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 452

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 18 өдөр                                       Дугаар 139/ШШ2020/00452                                                    Сайнцагаан сум

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би С-ий нэхэмжлэлтэй, Д  аймгийн С  сумын  тоотод оршин суух, Б овогт Бын Ц /ЗЕ/-д холбогдох 475035 /дөрвөн зуун далан таван мянга гучин таван / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн 139/2020/00491/И индекстэй хэргийг хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С   ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Б.Ц нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч  2019 оны 09 сарын 11-ний өдөр дараа төлбөрт  soyombo 10  үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган  гэрээг байгуулж  92026333  дугаарын  эзэмшигч болж,  Huawei Y6 маркын гар утсыг  6 сарын хугацаанд төлөхөөр  лизингийн нөхцөлөөр худалдан авсан.  Гэтэл Б.Ц нь гэрээний үүргээ үл биелүүлж  92026333 дугаарын 2020 оны 02 сарын байдлаарх төлбөр 469535 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан  мэдэгдэлийг  өгч байсан боловч  өдийг хүртэл төлөөгүй  байна. Иймд Б.Цгээс  төлбөрийн үлдэгдэл  болох 469535, нотариатын  зардалд 5500 төгрөг нийт 475535 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дуламсүрэн  шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ц нь 92026333 дугаарын төлбөр болох  475035 төгрөгийг төлж барагдуулсан тул цэг хэрэглэгчид холбогдох нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  С нь хариуцагч Б.Цгээс зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр төлбөрийн үлдэгдэл  болох 469535, нотариатын  зардалд 5500 төгрөг нийт 475535  төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 475035 төгрөгийг бүрэн төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14901 төгрөгөөс   төсвийн орлогоос 7450,5 төгрөгийг, 7450,5  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч Б овогт Бын Ц /ЗЕ / нь С-д 475035 /дөрвөн зуун далан таван мянга гучин таван / төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14901 /арван дөрвөн мянга есөн зуун нэг / төгрөгөөс 7450,5 /долоон мянга дөрвөн зуун тавин төгрөг тавин мөнгө/-ийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 7450,5 /долоон мянга дөрвөн зуун тавин төгрөг тавин мөнгө/-ийг, хариуцагчаас 7450,5 /долоон мянга дөрвөн зуун тавин төгрөг тавин мөнгө/-ийг тус тус гаргуулан С-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү  захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

                     ШҮҮГЧ                             Д.УРАНЧИМЭГ