| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00466/и |
| Дугаар | 454 |
| Огноо | 2020-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 454
2020 оны 06 сарын 19 өдөр Дугаар 139/ШШ2020/00454 Сайнцагаан сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Ц сумын гэх газар оршин суух,Д овогт Бын Б /ЗН /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00466/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бын Б миний бие 1965 онд төрсөн. Эмэгтэй. Энэ жил 55 нас хүрч байгаа. Улсад 10 жил ажилласан. Миний ээж 1973 онд нас барсан. Аав хүнтэй суугаад явсан. 1973 оноос хойш эмээ, өвөөгийн гар дээр өсч 3-р ангиасаа сургуулиа орхин хөдөө гарч 16 нас хүрээд Шинэ эхлэлт нэгдэлд мал маллаж 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 сарын 10-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд малчин, 1987 оны 04 сарын 10-ны өдрөөс 1988 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр, 1988 оны 04 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 8-н жилийн сургуулийн байрны жижүүрээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
-Дундговь аймгийн Архивын тасгийн “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд 1981 оны 01 сараас 1987 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл малчин, мөн ХБАнгид 1987 оны 4 сарын 10-наас 1988 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл үйлчлэгч, мөн сургуульд 1988 оны 04 сарын 01-нээс 1989 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл жижүүр, нэгдэлд 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа учир Б овогтой Бтэй холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй” гэх 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 185 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 85 дугаартай Б овогтой Бийн 1986-1989 оны 4 сар хүртэл Цагаандэлгэр сумын Соёлын төв, ХБА, сургууль зэрэг байгууллагуудад үйлчлэгч, байрны жижүүрээр тус тус ажиллаж байсан холбогдох материал нь тус аймгийн архивт байхгүй учир тодорхойлолт гаргах боломжгүй гэх тодорхойлолт /хэргийн 3-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгийн “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын сургуульд 1987 оны 01 сараас 1989 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл жижүүрээр ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Б овогтой Бтэй холбогдох лавлагааг гаргах боломжгүй” гэх тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/
-Дундговь аймаг дахь татварын хэлтсийн “Тус аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ эхлэлт” нэгдэл 1993 оны 7 сарын 16-нд “Цагаан залаа” хувьцаат компани, 2000 оны 1 сарын 08-нд “Их цэгээн” хоршоо болон өөрчлөгдөж 2007 оны 1 сарын 01-нд татан буугдсан гэх тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/
-Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 4 сарын 10-ны өдрийн 34 дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 6-р хуудас/
-Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын ахлах байцаагчийн 2020 оны 05 сарын 10-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/
-Гэрч П.Ө-ын “ Б.Б нь багаасаа өнчин, өвөө эмээ дээрээ өссөн. Б.Бийн ээж нь бага байхад нь нас барсан гэдэг. Цагаандэлгэр сумын сургуульд 3–р ангиасаа хөдөө өвөөтэйгээ мал маллаж эхэлсэн. Нэгдэлд мал маллаж малчнаар ажилласан нь 1981 оноос эхэлсэн. Б.Б нь 16 насанд хүрэхээсээ өмнө бол бага хүүхэд өвөөтэйгээ бог мал малладаг байсан. Тэгээд Шинэ-Эхлэлт нэгдэлд 1981 оны 1 сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 сарыг хүртэл нэгдэлд мал маллаж байсан. Б.Бийн эмээ нь 1979 онд нас барж тэрнээс хойш өвөөтэйгээ мал маллах болсон. Өвөө нь 1984 онд нас барсан. Тэрнээс хойш хөдөө ганцаараа мал маллаж байгаад 1986 оноос нөхөр Гангаамаатай гэр бүл 1987 онд төрөх хүртлээ нэгдэлд малчин байсан. Б.Б нь төрснөөс хойш Цагаандэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгч, сургуульд жижүүрээр 1989 он хүртэл ажилласан. 1989 оны 1 сарын 01-ний өдрөөс хувьчлал тарах хүртэл Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд мал маллаж байсан. Би 1979 оноос Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд 1993 оны 3 сар хүртэл малчин, хувьчлал тарснаас хойш Цагаан залаа ХК-нд малчнаар ажиллаж байсан. 1996 оноос хойш хувиараа мал маллаж байгаа. Бид нэг суманд ажиллаж байсан учраас Б.Бийг нэгдэлд малчин байсан талаар нь мэдэж байгаа юм. Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 14-р хуудас/
-Гэрч Д.Б-ийн “Намайг Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд йг малчнаар ажиллаж байхад Б.Б нь өвөө Бтойгоо мал малладаг байсан. Ер нь бол бага байхаасаа өвөөтэйгээ мал малласан. Нэгдэлд 1981 оноос хөдөлмөрөө үнэлүүлсэн байх. Б.Б нь 1981 оны 1 сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 сарын 10-ны өдрийг хүртэл Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд малчин, 1987 оны 4 сараас хойш 1989 он хүртэл Цагаандэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн анги, сумын Соёлын төв, сургуульд үйлчлэгч жижүүрээр ажиллаж байгаад 1989 оноос суурин газрын хүмүүсийг илгээлтээр нэгдлийн малчин болгоход нэгдэлд малчин болж 1992 онд хувьчлал тарах хүртэл мал маллаж байсан. Би 1981 оноос Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдлийн Жаргалан бригадад хувьчлал тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Шинэ-Эхлэлт нэгдэл нь Цагаан залаа ХК болоход тус компанид мал маллаж байсан. Одоо Цагаандэлгэр сумын 4 дүгээр багт мал маллаж байгаа Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/
-Гэрч П.Өл-рын “Д.Базарваань нь 1981 онд Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд илгээлтээр гарч цэрэгт явах хүртэл аав ээжийн хамт туслах малчин, дараа нь 1983 оны 6 сараас 1986 оны 7 сар хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Шинэ-Эхлэлт нэгдэлдээ 1993 оны 3 сард хувьчлал тарах хүртэл малчин, Шинэ-Эхлэлт нэгдэл нь хувьчлалаар Цагаан залаа ХК болоход мөн мал маллаж байсан. Одоо Цагаандэлгэр сумандаа мал маллаж байгаа. Бид нэг нутаг усанд олон жил айл саахалт амьдарч байгаа учраас Базарваанийг нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэднэ. Би 1979 оноос Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд 1993 оны 3 сар хүртэл малчин, хувьчлал тарснаас хойш Цагаан залаа ХК-нд малчнаар ажиллаж байсан. 1996 оноос хойш хувиараа мал маллаж байгаа. Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/
-Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4-р багийн Засаг даргын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 40 дугаартай тодорхойлолт /хэргийн 18-р хуудас/
-Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 01/136 дугаартай тодорхойлолт /хэргийн 19-р хуудас/
-Гэрч Д.Базарвааньд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 20-23 хуудас/
-Гэрч П.Өлзийбаярт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 24-27 хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгийн “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд 1981 оны 01 сараас 1987 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл малчин, мөн ХБАнгид 1987 оны 4 сарын 10-наас 1988 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл үйлчлэгч, мөн сургуульд 1988 оны 04 сарын 01-нээс 1989 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл жижүүр, нэгдэлд 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа учир Б овогтой Бтэй холбогдох баримт байхгүй учир лавлагаа гаргах боломжгүй” гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 185 дугаартай тодорхойлолт /хэргийн 28-р хуудас/
-Дундговь аймаг дахь татварын хэлтсийн “ Цагаандэлгэр сумын сургууль нь 1940 оны 09 дүгээр сарын 01-нд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 4 сарын 24-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа болно гэх тодорхойлолт /хэргийн 39-р хуудас/
-Гэрч Д.О-ийн “Намайг Цагаандэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор ажиллаж байхад Б.Б нь төрсөн хүний оронд 1987 оны хавраас эхлэж үйлчлэгчээр ажилласан. Тэгээд Цагаандэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 4 сараас 1988 оны 4 сарын дунд хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажиллаж байсан хүн нь ажилдаа эргэж ороход нь Б нь сургуульд ажилд орсон байх. 1990 оноос хойш Шинэ-Эхлэлт нэгдэлд суурин газрын хүмүүсийг илгээлтээр нэгдлийн малчин болгоход нэгдэлд малчин болж 1992 онд хувьчлал тарах хүртэл мал маллаж байсан. Би 1974 оны 8 сараас хувьчлал тарах хүртэл Цагаандэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Бийн ажлын хөлсийг бичдэг байсан учраас түр хугацаанд ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна. Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг /хэргийн 40-р хуудас/
-Гэрч Р.Н-ийн “Б.Б нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажиллаж байгаад Цагаандэлгэр сумын сургуулийн дотуур байрны үйлчлэгч жижүүрээр 1988 оны 4 сараас 1990 оныг дуустал ажиллаж байсан. Би тэр үед сургуулийн дотуур байрны тогоочоор ажиллаж байсан. Би 1986 оноос Цагаандэлгэр сумын сургуулийн дотуур байранд туслах тогоочоор ажилд орсон. Намайг сургуулийн дотуур байранд тогоочоор ажиллаж байхад Б.Б нь сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байгаад дотуур байранд үйлчлэгчээр ажиллаж байсан. 1990 онд залуу ажилчдыг илгээлтээр Шинэ-Эхлэлт нэгдэлд малчин болгож байсан. Би ч тэр үед сургуулийн дотуур байрны туслах тогоочоос хөдөө малчин болж байсан. Бид нэг суманд ажиллаж байсан учраас Б.Бийг сургуулийн дотуур байранд үйлчлэгчээр ажиллаж байгаад Шинэ-Эхлэлт нэгдлийн малчин болсон талаар нь мэдэж байгаа юм. Хэлсэн зүйл үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 42-р хуудас/
-Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргын 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 02/146 дугаартай тодорхойлолт /хэргийн 45-р хуудас/
-Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 02/147 дугаартай тодорхойлолт /хэргийн 46-р хуудас/
-Б.Бийн 1988 оны 11 сар, 1989 оны 10 дугаар сар, 1990 оны 3, 4 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгтийг хуулбар /хэргийн 47-50/ баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Б.Б нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 сарын 10-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд малчин, 1987 оны 04 сарын 10-ны өдрөөс 1988 оны 4 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр, 1988 оны 04 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 8-н жилийн сургуулийн байрны жижүүрээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарД овогт Бын Б /ЗН / нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд малчин, 1987 оны 04 сарын 10-ны өдрөөс 1988 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр, 1988 оны 04 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 8-н жилийн сургуулийн байрны жижүүрээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь гэрчийн мэдүүлгийг Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд очиж авсны зардалд 89000 /наян есөн хоёр мянган/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У