Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 457

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 19 өдөр                                    Дугаар 139/ШШ2020/00457                                                     Сайнцагаан сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн С  сумын 8-р баг,   тоотод оршин суух, Т овогт Агийн Ц  /ЗЮ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00480/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Агийн Ц миний бие 1959 онд төрсөн.  60 настай. Эрэгтэй. Улсад 39 жил 8 сар ажилласан.  1985 онд Барилгын техникумын мастер багшийн ангийг төгсөөд 1985 оны 05 сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 сарын 24-ний өдрийг хүртэл  Дундговь аймаг дахь Барилгын техник мэргэжлийн  сургуульд  мастер  багшаар  1991 оны 04 сарын 24-ний өдрөөс  Дундговь аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн  төвд мужааны мэргэшүүлэх багшаар  өнөөг хүртэл  тасралтгүй ажиллаж байна.

 А.Ц  миний хөдөлмөрийн дэвтэр, Дундговь аймаг дахь Барилгын  техник мэргэжлийн  сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон өөрчлөгдсөнтэй  холбоотой тушаалын зөрчилтэй  тул 1985 оны 05 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл  ажилласан жилийг тогтоож өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

-Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн МСҮтөвд /БТМСургууль/ 1985 оны 05 сараас 1995 оны 03 сарын 16-ны өдрийг хүртэл мастер багшаар ажиллаж байгаад чөлөөлсөн, томилсон тухай баримт байхгүй учир А овогтой Цтай холбогдох лавлагааг гаргах боломжгүй”  гэх 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 376 дугаартай  тодорхойлолт  нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

              

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2020 оны 06 сарын 03-ны өдрийн 08/620 дугаартай “ Дундговь аймгийн Барилгын ТМСургууль нь 1977 оны 08 сарын 03-нд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 04 сарын 24-нд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн болно” гэх  тодорхойлолт  /хэргийн 5-р хуудас/

-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн    2020 оны 05 сарын 28-ны өдрийн 361 дугаартай “Сайнцагаан сумын 8-р багийн иргэн А овогтой Ц /ЗЮ59121517-ын хөдөлмөрийн дэвтэр тушаалын зөрчилтэй  тул 1985.05.01-1994.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх  шаардлагатай ” гэх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас /

-Агийн Цад 1976 оны 09 сарын 01-ний  Барилгын техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн  11-12 хуудас/

-Дундговь аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 1991 оны 11 сарын 04-ний өдрийн 83 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 13-14 хуудас/

-Дундговь аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 1995 оны 03 сарын 16-ны өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 15-р  хуудас/

-Гэрч О.Га-гийн “ А.Ц нь Дундговь аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуульд 1985 оны 7 сараас 1995 онд нийгмийн даатгалын дэвтэрт шилжих хүртэл мужааны мастер багшаар ажиллаж байсан. Одоо  ч сургуульдаа мужааны багшаар ажиллаж байгаа.   Би 1982 оноос 2019 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Барилгын техник мэргэжлийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тасралтгүй мэргэжлийн багшаар ажиллаж байсан. А.Цтай 1985 оны 7 сараас 2019 оны 9 сар хүртэл хамт ажиллаж байсан учраас сургуульд мужааны багш байсан талаар нь мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 27-р хуудас/

 -Гэрч М.Б-рын “А.Ц нь Дундговь аймгийн Барилгын техник мэргэжлийн сургууль гэж байхаас эхлэж мужааны ангийн багшаар 1985 онд сургууль төгсөж ирээд багшилж эхэлсэн. Ц нь 1985 оны 7 сараас одоог хүртэл мужааны багшаар ажиллаж байгаа. Би 1988 онд Дундговь аймгийн Барилгын теник мэргэжлийн сургуулийн жолоочоор ажилд орж 2000 он хүртэл ажилласан. 2000 оноос хойш өндөөдрийг хүртэл жолооны багшаар ажиллаж байгаа. А.Цтай Дундговь аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуульд 1988 оноос  хамт ажиллаж эхэлсэн. Ц намайг ажилд ороход мужааны багшаар ажиллаж байсан. Одоо ч  сургуульдаа мужааны багшаар тасралтгүй  ажиллаж байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/

-Гэрч  Л.Б-ийн “ Би 1983 онд сургууль төгсөөд Дундговь аймгийн Барилгын техник  мэргэжлийн сургуульд  инженер багшаар ажилд орсон. Намайг ажиллаж байхад А.Ц нь 1985 оны 7 сард мужааны багшаар ажилд орж өнөөдрийг хүртэл  Барилгын теник мэргэжлийн сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багшаар ажиллаж байгаа. Би 1983 оноос 2019 оны 7 сар хүртэл Барилгын теник мэргэжлийн сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд инженер багш, соёл хүмүүжлийн арга зүйч, нийгмийн ажилтан, сургалтын менежер зэрэг ажлуудыг энэ хугацаанд хийж байсан. А.Цтай 1985 оны 7 сараас  2019 оны 7 сар  хүртэл хамт ажиллаж байсан учраас мужааны багш байсан талаар нь мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 29-р хуудас/ баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар А.Ц нь 1985 оны 05 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Барилга техник мэргэжлийн сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн  төвд тус тус багшаар ажиллаж байсан болох нь  тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн  82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Агийн Ц  /ЗЮ/  нь 1985 оны 05 сарын 01-ний өдрөөс  1991 оны 04 сарын 24-ний өдрийг  хүртэл Дундговь аймгийн Барилгын техник мэргэжлийн  сургуульд, 1991 оны 04 сарын 24-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тус тус багшаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.УРАНЧИМЭГ