Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 458

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 19 өдөр                                    Дугаар 139/ШШ2020/00458                                                     Сайнцагаан сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д  аймгийн Д  сумын    гэх газар оршин суух, Ш овогт Цгийн Н /ЗД /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00488/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:    Цгийн Н миний бие 1970 оны 10 сарын 18-нд Дэлгэрхангай суманд төрсөн. 50 нас хүрч байгаа. 1987 оноос улсад ажилласан. 1987 оны 06 сарын 15-ны өдрөөс 1993 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл  Таргат бригадад  хоньчноор ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн.  Миний бие нь Дэлгэрхангай сумын  Шинэ зам нэгдлийн Таргат бригадад  хоньчноор 1987 оны 06 сарын 15-ны өдрөөс 1993 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл  малчнаар  ажиллаж, түүнээс хойш  хувийн аж ахуйтан болж мал маллаж байна. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Таргат бригадад  ажилласан үеийн хөдөлмөрийн  дэвтэр, цуг ажиллаж байсан хүмүүсийн  мэдүүлэг болон бусад баримт тушаал зэргийг харгалзан  үзэж 1987 оны 06 сарын 15-ны өдрөөс 1993 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

-Дундговь аймгийн Архивын тасгийн “тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1987 оны 06 сарын 15-ны өдрөөс 1993 оны 09 сарын 01-ний өдрийг дуустал малчнаар  ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай тушаал шийдвэр байхгүй учир Ц овогтой Нд холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 379 дугаартай  тодорхойлолт  нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

              

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн  2020 оны 06 сарын 04-ний өдрийн 08/625 дугаартай “ Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэл нь 1991 оны 4 сарын 27-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад  1996 оны 4 сарын 29-нд Говийн хангай хоршоо болон  үйл ажиллагаа явуулж байна гэх  тодорхойлолт  /хэргийн 6-р хуудас/

-Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн    2020 оны 06 сарын 03-ны өдрийн 366 дугаартай “Дэлгэрхангай сумын 2-р багийн иргэн Ц овогтой Н /ЗД70101808/-ийн хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилт тамганы зөрчилтэй тул 1987.08.01-1993.08.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай” гэх тодорхойлолт /хэргийн 7-р хуудас /

-Ц.Нд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлээс 1992 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар  /хэргийн 10-11 хуудас/

-Ц.Нд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлээс 1987 оны 06 сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар  /хэргийн 12-13 хуудас/

-Гэрч С.Ж-ын “ Ц.Н нь 1987 оны 6 сард Дэлгэрхангай сумын 8 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр гарч  Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Таргат бригадад бог мал маллаж байсан. Би тэр үед бригадын тоо бүртгэгчээр ажилладаг байсан. Ц.Н нь 1986 оны 7 сараас 1993 оны  8 сарын 31-ний өдөр Шинэ зам нэгдэл хувьчлалаар тарах хүртэл  мал маллаж байсан. Ц.Н нь   Дэлгэрхангай  суманд 1986 оны 7 сараас 1993 оны 8 сар хүртэл Шинэ зам  нэгдэл нь  Говийн хангай хоршоо болох хүртэл  мал маллаж байсан. Би тэр үед нэгдэлд Толь бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байсан учраас Ц.Нийг нэгдэлд малчин болж мал маллаж байсан талаар нь мэдэж байгаа юм.   Би Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1972  оноос хувьчлал тарах хүртэл Толь бригадад бог мал маллаж байсан. 1981 оноос 1993 он хүртэл Толь бригадын тоо бүртгэгч, 1995 он хүртэл Дэлгэрхангай сумандаа багийн даргаар ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт ажиллаж амьдарч байсан учраас нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байгаа юм.  Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/

-Гэрч Д.Т-рын “Ц.Н нь 1986 оны 6 сард Дэлгэрхангай сумын сургуулийг төгсөөд илгээлтээр  Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Тарагт бригадад эцэг эхийн хамт  бог мал маллаж байсан. Ц.Н нь 1986 оны 7 сараас 1993 оны  8 сарын 31-ний өдрийг  хүртэл Шинэ зам нэгдэлд мал маллаж байсан. Хувьчлал тарснаас хойш хувиараа мал маллаж одоо  Дэлгэрхангай суманд   хувийн мал аж ахуй эрхлэж байгаа.    Би тэр үед нэгдэлд мал маллаж байсан учраас Ц.Нийг нэгдэлд малчин  байсан талаар нь мэдэж байгаа юм. Ц.Н нь хувьчлал тарах хүртэл нэгдлийн малчин, хувьчлал тарснаас хойш Дэлгэрхангай сумын Таргат багт насаараа мал маллаж байгаа малчин хүн.  Би Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1979 оноос хувьчлал тарах хүртэл Номгон бригадад бог мал маллаж байсан. Хувьчлал тарснаас хойш  Дэлгэрхангай сумандаа мал маллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт ажиллаж амьдарч байсан учраас нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/

-Гэрч С.Д-ийн “ Ц.Н нь 1987 онд сургууль төгсөөд илгээлтээр гарч Ц.Нийн   эцэг эх нь нэгдэлд малчин  байсан. Ц.Н нь  1987 оны 7 сараас  1993 онд өмч хувьчлалаар  Шинэ зам нэгдэл   тарах хүртэл мал маллаж байсан. Ц.Н нь хувьчлал тарснаас хойш хувиараа  мал маллаж одоо  Дэлгэрхангай суманд хувийн мал аж ахуй эрхлэж байгаа. Би Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1985 оноос тэжээлийн цехийн ажилтан байж байгаад 1990 онд тракторын жолооч болж 1992 оныг дуустал ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс ойр айл саахалт нэг нэгдэлд ажиллаж амьдарч байсан учраас Ц.Нийг нэгдэлд малчин байсан талаар нь сайн мэдэж байгаа юм. Би Дэлгэрхангай суманд ажиллаж амьдарч байгаад 2000 онд аймагт ирж ажилласан.  Өөр нэмж ярих зүйлгүй  ” гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/ баримтууд болно.

 

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ц.Н нь 1987 оны 06 сарын 15-ны өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд  малчнаар ажиллаж байсан болох нь  тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн  82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Цгийн Н /ЗД/ нь 1987 оны 06 сарын 15-ны өдрөөс  1993 оны 08 сарын 31-ний өдрийг  дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У