| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2023/0001/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/00001 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/00001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Улсын яллагчаар хяналтын прокурор *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны******* дүгээр сарын *******-ний өдөр аймгийн суманд төрсөн, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт аймгийн сумын багт оршин суух, овогт ******* *******. /РД:ПБ7801*******91/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь аймгийн сумын багийн нутаг “Цоохор нуур” гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр gold monster-1000 маркийн металл эрэгч багажаар хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Надад ашигт малтмал эрж хайх олборлох тусгай зөвшөөрөл байхгүй, би газар ухаагүй, миний үйлдлийн улмаас байгаль экологид 7800 төгрөгийн хохирол учирсан. Металл эрэгч буюу хүрз жоотуу бусад дагалдах хэрэгсэл бүгд минийх...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...2016 онд Улаанбаатар хотоос танихгүй хүнээс gold master-100 загварын металл хайгч худалдаж авсан юм. Металл хайгчаараа 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр багийн Цоохор нуур гэх газар очоод хүмүүсийн ухаад орхисон газарт металл хайгчаа асаагаад тавиад шалгаж үзэж байх хооронд цагдаа нар ирээд багаж хэрэгслийг аваад цагдаа дээр дуудахаар хүрээд ирээрэй гээд явсан” гэх мэдүүлэг,
Хохирогчын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Газрын хэвлийд халдаж газар ухаж гэмтээгээгүй тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр цагдаагийн ахлагч, цагдаагийн ахлагч , цагдаагийн ахлагч , цагдаагийн дэд ахлагч нарын хамт эргүүл, хяналт шалгалт хийх ажлаар аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “Цоохор нуур” гэх газрын ойр орчмоор явж байхад Хөшөөтөөс боомт чиглэлийн нүүрс тээврийн хатуу хучилттай засмал зам дээр байх шар кемпээс ертөнцийн зүгээр хойд талд 2 км орчмын зайд уулын жалганд ухагдсан газарт очиход цэнхэр өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугаартгүй мотоцикл байхаар нь очиж үзэхэд ухсан нүхэн дотроос ******* нуугдаж байгаад гарч ирэхдээ гартаа хөх өнгийн бариултай gold master гэсэн бичиглэлтэй металл хайгч барьсан гарч ирсэн хажуу талын нүхэнд нь модон иштэй хүрз 1 ширхэг, модон иштэй жоотуу 1 ширхэг байсныг хэнийх вэ гэж асуухад ******* минийх гэж хэлж байсан. Тухайн газар ямар ажлаар ирсэн юу хийж байгаа талаар асуухад сонирхоод мэдрэгч тавьж үзэж байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Эргүүл хяналт шалгалт хийх ажлаар аймгийн булган сумын багийн нутаг дэвсгэр Цоохор нуур гэх газрын ойр орчмоор явж байхад хүмүүс ухаад орхисон нүхэн дотор ******* металл хайгч багажаа бариад ашигт малтмал эрж хайж байх үед бид нар очоод яаж яваа талаар асуухад жаахан юм хайгаад зогсож байна гэсэн...” гэх мэдүүлэг,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
-гэрэл зургийн үзүүлэлт,
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,
- эд зүйлийн үнэлгээ
- Шүүгдэгч овог нэр, регистрийн лавлагаа,
- Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн,
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* аймгийн сумын багийн нутаг “Цоохор нуур” гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр gold monster-1000 маркийн металл эрэгч багажаар хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч , нарын мэдүүлэг, шүүгдэгч н үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч яллагдагч, гэрч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч н үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт нэг жилээс таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид 7642 /долоон мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д зааснаар 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 15284 / арван таван мянга хоёр зуун наян дөрвөн/ төгрөгийн хор уршиг учирсан ба хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******эс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй жоотуу 1 ширхэг, модон иштэй хүрз 1 ширхэг, ногоон өнгийн резинэн бээлий 1 хос, 8 хос 16 ширхэг батерей, цагаан өнгийн чулуу 1 ширхэг, хөх өнгийн жижиг чулуу 1 ширхэг, “Gold master загварын металл эрэгч багаж 1 ширхэг, хар өнгийн алтны жин хэмжигч багаж 1 ширхэг, хар өнгийн чихэвч 1 ширхэг, томруулагч шил 1 ширхэг, духны алаг гэрэл 2 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 4-д зааснаар Gold master загварын металл эрэгч багаж 1 ширхэг, хар өнгийн алтны жин хэмжигч багаж 1 ширхэг, хар өнгийн чихэвч 1 ширхэг, томруулагч шил 1 ширхэг, духны алаг гэрэл 2 ширхэг, модон иштэй жоотуу 1 ширхэг, модон иштэй хүрз 1 ширхэг, ногоон өнгийн резинэн бээлий 1 хос, 8 хос 16 ширхэг баттерей, цагаан өнгийн чулуу 1 ширхэг, хөх өнгийн жижиг чулуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай,
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл
энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ