Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 22

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааныэргийн анхан шаны шүүхийн шүүгч Б.Болормаа би “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй  “Э” ТӨҮГ, “Э” ТӨҮГ-ын ТҮХ-д тус тус холбогдох

1. “Э” ТӨҮГ-аас зарласан “Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭҮХХК/202012573 тоот тендерийн Багц 1-ийн тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05/04-12573 дугаар шийдвэр, “Автокран нийлүүлэх тендерийн үнэлгээний дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах”,

2. “Э” ТӨҮГ-ын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ДҮ-112-12/2510 тоот ““Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭҮХХК/202012573 тоот тендерийн Багц 1-ийн “Х” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

3. “Э” ТӨҮГ-ын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ““Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭҮХХК/202012573 тоот тендерийн Багц 1-ийн “Х” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

4. “Э” ТӨҮГ-аас зарласан “Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012573 тоот тендерийн Багц 1-ийн “Х” ХХК-тай байгуулсан “Автокран нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгуулах

5. ““Э” ТӨҮГ-ын ““Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭҮХХК/202012573 тоот тендерийн Багц 1-ийн сонгон шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б-ын гаргасан “Нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: ““Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ТӨҮГ, “Э ТӨҮГ-ын ЭҮХХК/202012573 тоот ТҮХ-д холбогдох

1. “Э” ТӨҮГ-аас зарласан ““Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭҮХХК/202012573 тоот тендерийн Багц 1-ийн тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05/04-12573 дугаар шийдвэр, “Автокран нийлүүлэх тендерийн үнэлгээний дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах”,

2. “Э” ТӨҮГ-ын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ДҮ-112-12/2510 тоот ““Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭҮХХК/202012573 тоот тендерийн Багц 1-ийн “Х” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

3. “Э” ТӨҮГ-ын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ““Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭҮХХК/202012573 тоот тендерийн Багц 1-ийн “Х” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

4. “Э” ТӨҮГ-аас зарласан “Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮХХК/202012573 тоот тендерийн Багц 1-ийн “Х” ХХК-тай байгуулсан “Автокран нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгуулах

5. ““Э” ТӨҮГ-ын ““Автокран” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭҮХХК/202012573 тоот тендерийн Багц 1-ийн сонгон шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч “Х” ХХК-ийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн, бүхэлд нь татгалзаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”,  20.1.1-т “ ..., нэхэмжлэлээсээ бүхэлд нь, ...татгалзах ...,” 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байгааг үүгээр илэрхийлж байгаа тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг бүрэн ойлгож байгаа болно.

Цаашид нэхэмжлэгч “Х” ХХК-ийн зүгээс энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, бусад хууль хяналтын байгууллагад маргаан үүсгэхгүй болохыг илэрхийлж байна.” гэжээ.

                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ТӨҮГ, “Э” ТӨҮГ-ын ЭҮХХК/202012573 тоот ТҮХ-д тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 119/2020/0016/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах М.Бүжинд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийг уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

           

 

                                    ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА