Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 478

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 25 өдөр                                        Дугаар 139/ШШ2020/00478                                                    Сайнцагаан сум

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

У  хот, Б  дүүрэг,   тоотод оршин суух, А овгийн Пын Ц /ЗП /-ын нэхэмжлэлтэй,

Д  аймгийн Э сумын   Т гэх газар оршин суух, А овгийн Аийн Н /ЗП/-т холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00435/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Ц, нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ц миний бие А.Нтай 2000 онд танилцаж гэр бүл болсон ба бидний  дундаас 2002 оны 11 сарын 2-нд охин Н.Х, 2005 оны 2 сарын 1-нд хүү Н.Ч нар мэндэлсэн. Бид хамтран амьдарч байх хугацаандаа  хоорондын таарамжгүй харьцааны улмаас  таарч тохирохоо больж гэр бүлийн  хүчирхийлэлд  байсан ба 2007 оноос хойш  өнөөдрийг хүртэл  тусдаа амьдарч байна. Би хүүхдүүдээ  аваад Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна.  Одоо бидний охин 17 настай, бага хүү  нь 14 настай. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй, Н нь өөр гэр бүлтэй болсон. 2019 оны 1 сарын 21-нд  шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар  орж бид эвлэрээгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахаар  шүүхэд хандаж байна. Би хоёр хүүхэдтэйгээ одоог хүртэл хамт амьдарч байгаа тул өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч А.Н шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие А.Н нь Цын  нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.  Иймд хэргийг  миний эзгүйгээр  шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.Ц нь А.Нт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигч нь 2001 оны 12 сарын 24-ний өдөр гэр бүл болж, 2002 оны 03 сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлд 48 дугаартай бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчид охин Н.Хг 2002 оны 11 сарын 02-ны өдөр, хүү Н.Чийг  2005 оны 02 сарын 01-ний өдөр тус тус төрүүлсэн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээр тус тус  тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч П.Ц  нь 2019 оны 1 сарын 21-ний өдөр  Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан бөгөөд уулзалт ярилцлага үр дүнд хүрээгүй байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг  дуусгавар болгосон, нэхэмжлэгчийн гэрлэлтээ цуцлуулна гэснийг хариуцагч зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 

Хариуцагч А.Н  нь өөрийн эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байх тул ИХШХШТХ-н 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч П.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 100 дугаар зүйлийн 100.1,  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар А овгийн Аийн Н /ЗП/, А овгийн Пын Ц /ЗП/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/  төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Наас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                        Д.У