Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 479

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 25 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00479                                                         Сайнцагаан сум

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.У даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:У   хот Ч дүүрэг   М ХХК-ий  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Д аймгийн С  сумын    тоотод оршин суух, Ш овогт О-ийн Э /ЗФ   /-д холбогдох 500456 /таван зуун мянга дөрвөн зуун тавин зургаан / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2020/00418/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х,    нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай ‘’Үйлчилгээний нөхцөл’’-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30570457 тоот гэрээ байгуулан 95132223 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J3   /2017 black/ ” утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.  Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж ‘’Анхааруулах хуудас’’ илгээсэн боловч  төлбөр төлөгдөөгүй  байна.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 398958 төгрөг, торгуулийн төлбөрт 71849 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт  үйлчилгээний хэрэглээний  төлбөрт 29649 төгрөг нийт 500456 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү гэжээ

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: 2019 оны 03 сарын 19-ний өдөр О.Э  нь 95132233 гэсэн шинэ дугаар дээрээ гар утас лизингээр худалдан авсан гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн телефоны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээ зогсоож төлбөрийн үлдэгдлийг төлөхийг анхааруулах хуудас илгээсэн боловч төлөөгүй. Хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны  төлбөрт 398958 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 71999 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 52706 төгрөг, нийт 529516 төгрөгийг нэхэмжилж байна. 2020 оны  5 сарын 5-нд 180000 төгрөг төлнө гэсэн тайлбар гаргасан боловч түүнийгээ төлөөгүй байна. Иймээс шүүхэд гаргасан тайлбарыг нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч МХХК-ий О.Эаас   500456 /таван зуун мянга дөрвөн зуун тавин зургаан / төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

МХХК  нь хариуцагч О.Эаас 500456 /таван зуун мянга дөрвөн зуун тавин зургаан / төгрөгийг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт хавсаргасан 30570457 дугаартай үйлчилгээний гэрээ /хэргийн 5-6 хуудас/,  харилцагчийн гүйлгээ /хэргийн 7-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч О.Эад  2020 оны 05 сарын 26 өдөр нэхэмжлэлийг гардуулж 2020 оны 06 сарын 09-ний дотор тайлбараа ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгджээ.

Хариуцагч нь хуульд заасан хугацаанд тайлбар ирүүлэх үүргээ  биелүүлээгүй,  шүүхэд ирж тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй  тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож  нэхэмжлэлийг бүрэн хангахаар шийдвэрлэлээ

 

Хариуцагч О.Эад шүүх хуралдааны товыг хуульд заасан арга, хэрэгслээр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч О.Эыг  эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15664 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Эаас 15664 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3,  115.1, 115.2.1, 116, 118-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ш овогт Оийн Э /ЗФ /-аас 500456 /таван зуун мянга дөрвөн зуун тавин зургаан / төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  15664 /арван таван мянга зургаан зуун жаран дөрвөн / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Эаас 15664 /арван таван мянга зургаан зуун жаран дөрвөн / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У