Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 480

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 26 өдөр                                   Дугаар 139/ШШ2020/00480                                                      Сайнцагаан сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Ч.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т,

Хариуцагчийн төлөөлөгч Б.У,

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Д, нарийн бичгийн дарга Г.Ц     нарыг оролцуулан Ч.Угийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газарт холбогдох Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 9 сарын 27-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй, 139/2019/00463/И индекстэй иргэний  хэргийг   хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р баг, Тахилгат 2-3 тоотод оршин суугч З  овогт Ч-ийн У миний бие 2008 оны 06 сарын 04-ний өдөр Адаацаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Засаг даргын Тамгын газарт нярвын ажилд томилогдон 2019 оны 09 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд төрийн үйлчилгээний албан хаагчийн үүргээ Монгол Улсын хууль тогтоомж болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журмын хүрээнд өөрийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Гэтэл 2019 оны 09 сарын 27-ны өглөө Засаг даргын Тамгын газрын шуурхай хурал дээр Засаг даргын Тамгын газрын дарга Б.У гэнэт намайг нярвын үүрэгт ажлаас чөлөөөлж байгаа талаар мэдэгдсэн. Тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Г.Э , улсын байцаагч Г.Э     нарын “Төлбөр тогтоох тухай” 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 26-05/19 тоот актыг үндэслэн ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар ярьсан. Хурлын дараа миний өрөөнд өөрийн тушаалаа оруулж өгсөн. Үүний нарийн учрыг олж албаны шалгалт хийж тушааалаа эргэж харахыг хүссэн боловч хүлээж аваагүй, илт нэг талыг барьж улсын байцаагчийн актыг үндэслэж ажлаас халсанд гомдолтой байна.

Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь намайг ажлаас халахдаа ажилдаа хариуцлагагүй хандан хөдөлмөрийн гэрээний 8.2.4 дэх заалтыг зөрчин ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэсэн боловч улсын байцаагчийн тавьсан актад дурьдагдсан 6.087.100 төгрөгний зөрчил нь би хувьдаа завшсан юмуу, эсвэл ажлын хариуцлагагүйгээс болж дутагдуулсан аль болохыг албаны шалгалт хийж Засаг даргын зөвлөлөөр оруулан шийдвэрлэх байтал надад ямарч шалгалт хийлгүй, огт хэлж мэдэгдэлгүй ажлаас халсан болно.

Ер нь бол улсын байцаагчийн зүгээс 6087100 төгрөгийг хий зарлага бичиж тайлагнан хөрөнгө дутагдуулсан гэж акт тавьсан боловч би хий зарлага бичээгүй, дээрхи мөнгийг давхардуулаад Засаг дарга Батхөлөгийн нэр дээр олгочихсон баримт байгаа талаар улсын байцаагчид тайлбарлаж, надад байгаа санхүүгийн баримтаа үзүүлсэн боловч хүлээж аваагүй. Энэ талаараа би Уранцэцэцэг даргад мөн тайлбарласан боловч хүлээж аваагүй. Ер нь бол ажпын байрны тодорхойлолтод зааснаар бол би Мал хамгаалах сантай холбоотой асуудалд оролцох эрхгүй юм байна гэж ойлгож байгаа. Тэгээд ч Засаг даргын Тамгын газрын дарга Б.Утэй байгуулсан гэх ажлын байрны тодорхойлолтод миний гарын үсэг ч байхгүй байдаг юм байна гэдгийг би ажлаас халагдсанаасаа хойш мэдлээ

Тэгээд ч Мал хамгаалах сан нь зөвхөн Засаг даргын мэдэлд байдаг сан бөгөөд энэ нь тусдаа нягтлан бодогчтой, энэ сангийн үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын дарга биечлэн оролцдоггүй бөгөөд нэгэнт тавигдсан акттай холбоотой асуудлаар тэр, үнэн зөвийг олж тогтоох үүрэгтэй байсан гэж бодож байна. Иймд би ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж дараахь нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.Үүнд: Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 09-р сарын 27-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,  Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн сичилт хийлгүүлэх зэрэг шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Ч.Угийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба нь манай суманд  2019 оны 09 сарын 23-ны өдрөөс 26-ны өдрүүдэд удирдамжийн дагуу 2018, 2019 оны санхүүгийн баримтанд хяналт шалгалтыг хийсэн бөгөөд энэхүү хяналт шалгалтын явцад тус сумын гамшгаас  хамгаалах  сангийн 2018 оны баримтанд тус сангийн өвс тэжээл борлуулсан орлогоос 6087100 төгрөгийг эд хариуцагч Ч.У нь тус сангийн төрийн сан банкин дахь харилцах дансанд тушаалгүй өвс тэжээл худалдан авсан, тээврийн хөлс олгосон гэх  2016 оны баримтыг ашиглан хий зарлага бичиж тайлагнан хөрөнгө дутагдуулсан зөрчил илэрч аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас “Төлбөр тогтоох тухай” 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 26-05/19 тоот улсын байцаагчийн акт гаргасан. Тэгээд 2019  оны 09 сарын 27-ны өглөө 10 цагт тус сумын Санхүүгийн албаны дарга Э.Б, нягтлан Б.Э, нярав Ч.У нарыг өрөөндөө дуудан хөрөнгө мөнгө дутсан, ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтнуудад арга хэмжээ тооцох, Санхүүгийн албаны дарга, нягтлан хоёрыг хяналт яагаад тавиагүй зэрэг асуудлыг хэлэлцэж нярав Ч.Угийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг ноцтой зөрчсөн байсан учраас ажлаас чөлөөлж, гэрээг цуцалж, нөгөө 2 албан тушаалтанд албан тушаалын цалинг 2 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Нярав Ч.У нь хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.4-т заасан “байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан” гэх заалтыг зөрчсөн, тухайн зөрчилд  Дундговь аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны байцаагч нараас 2019.09.26-ны өдрийн 26-05/19 тоот “Төлбөр тогтоох тухай” акт тавигдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, улсын байцаагчийн 2019.09.26-ны өдрийн 26-05/19 акт, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн 2019.09.27-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэгэнт  санхүүгийн мэргэжлийн байгууллага ирж шалгалт хийгээд зөрчил дутагдлыг илрүүлсэн, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг ноцтой зөрчсөн байхад миний хувьд дахиж Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулах  үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.У шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Чимэддоржийн У би Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Ут холбогдуулан Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 09 сарын 27-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжпэлийн шаардлага гаргасан бөгөөд одоо дараахь байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд: Адаацаг сумын ЗДТГ-ын нярав Ч.У би 2019.09.27-ны өдрийн Б/06 тоот тушаалаар 2019.12.27-ны ажлаас халагдсанаас хойшхи хугацааны цалин 1 сард 651859 төгрөг, 3 сарын цалин 1955577 төгрөг, байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл 224891 төгрөг, 2020.01.01-нээс 2020.06.27-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1 сард 760326 төгрөг, 6 сарын 4561956 төгрөг, байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл 570244 төгрөг нийт 7312668 төгрөг, үүнээс гадна 2019.12 сард авах ёстой түлээ нүүрсний хөнгөлөлт 200000 төгрөг, 2019.01.31-ний өдрийн “Аймгийн Засаг даргын жуух бичиг”-ийн мөнгөн урамшуулал 10000 төгрөг, 2019.10.09-ний өдрөөс хойш 2020.05.29-ний өдрийг хүртэлх хугацааны бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсэн хөлс 43500 төгрөг, 2019.10.10-ний өдрөөс 2020.06 сар хүртэлх хугацааны Адаацаг сумаас Дундговь, Адаацаг сумаас Улаанбаатар хот, Улаанбаатараас Адаацаг сум, Дундговиос Адаацаг сум руу тус тус шүүх, цагдаа, ШШҮХ, Сангийн яам, Төрийн албаны төв зөвлөл, Аймгийн ЗДТГ-ын санхүү, хяналт шалгалтын алба, Төрийн аудитын газар, Ёсзүйн зөвлөл, прокурорын газар руу явсны зардал нийт 380000 төгрөг, өмгөөлөгч С Тт 2019.12.10-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсөнд 650000 төгрөг, өмгөөлөгч С.Тыг Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу ирүүлж шүүх хуралд оролцуулах, мөн ЦГ-т мэдүүлэг өгөхөд оролцуулах, шинжээчийн дүгнэлттэй танилцуулах, шүүхээс түдгэлзсэн хэргийг сэргээлгэхэд ирүүлэн, мөн нэхэмжпэлийн шаардлага нэмэгдүүлэхэд туслалцаа авч нэхэмжлэл бичүүлэх зэрэг зардалд нийт 85000 төгрөг бүгд 5796168 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Ч.У нь Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан Тамгын газрын даргын 2019 оны 9 сарын 27-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, түлээ нүүрсний хөнгөлөлтийн мөнгө, аймгийн Засаг даргын Жуух бичгийн мөнгөн урамшуулал, нотариатын зардал, унааны зардал, өмгөөллийн хөлсөнд нийт 8796168 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжпэгч талаас гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай дээрх нэхэмжпэлийн шаардлагыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Ч.Уг ажпаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон Улсын байцаагчийн 2019.09.26-ны өдрийн 26-05/19 тоот төлбөр тогтоосон актыг хүчин төгөлдөр, ажлаас чөлөөлсөн Адаацаг сумын ЗДТГ-ын даргын 2019.09.27-ны өдрийн Б/06 тоот тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа болно.

Мөн нэхэмжлэгчийн гаргасан түлээ нүүрсний хөнгөлөлтийн мөнгө, аймгийн Засаг даргын “Жуух” бичгийн мөнгөн урамшуулал, нотариатын зардал, унааны зардал, өмгөөллийн хөлс гаргуулах шаардлага нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй үндсэн шаардлагад хамааралгүй байна. Иймд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасныг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2008 06 сарын 04-ний өдөр Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар няравын ажилд томилогдон ажилласан. 2019 оны 09 сарын 27-ны өглөө Засаг даргын тамгын газрын шуурхай хурал дээр Засаг даргын тамгын газрын дарга Б.У намайг няравын үүрэгт ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдсэн. Тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа аймгийн Санхүү аудитын санхүүгийн хяналт шалгалтын байцаагч Г.Эрдэнэбаатар, улсын байцаагч Г.Энхтайван нарын төлбөр тогтоох тухай 2019 оны 09 сарын 26-ны өдрийн 26-05/19 тоот актыг үндэслэн ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар хэлсэн. Хурлын дараа миний өрөөнд тушаалыг оруулж өгсөн.  Үүний дараа албаны нарийн шалгалт хийж тушаалаа эргэж харахыг хүссэн боловч хүлээж аваагүй илт нэг талыг барьж улсын байцаагчийн актыг үндэслэж ажлаас халсанд гомдолтой байна. Улсын байцаагчийн зүгээс 6087100 төгрөгийн хий зарлага бичиж тайлагнан хөрөнгө дутагдуулсан гэж акт тавьсан боловч би хий зарлага бичээгүй. Дээрх мөнгийг давхардуулж Засаг дарга Батхөлөгийн нэр дээр орлогодсон болохоо улсын байцаагчид тайлбарлан надад байгаа санхүүгийн баримтаа үзүүлсэн боловч хүлээж аваагүй. Энэ талаар мөн Батхөлөг даргад тайлбарласан боловч хүлээж аваагүй. Ажлын байранд тогтоосон тодорхойлолтод мал хамгаалах сантай холбоотой асуудалд оролцох эрхгүй гэж би ойлгож байна.  Засаг даргын тамгын газрын дарга Б.Утэй байгуулсан ажлын байрны тодорхойлолтод миний гарын үсэг байхгүй гэдгийг ажлаас халагдсаны дараа мэдсэн юм. Мал хамгаалах сан нь Засаг даргын мэдэлд байдаг сан юм. Энэ нь тусдаа нягтлан бодогчтой. Нэгэнт тавигдсан акттай холбоотой асуудлын үнэн зөвийг тогтоох үндэслэлтэй байна. Иймд би ажлаас үнлэслэлгүйгээр халагдсан гэж үзэж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2019 оны 09 сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газарт холбогдох Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын 2019.09.27-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг шаардах тухай нэхэмжлэл гаргасан. Дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. 2019 оны 09 сарын 27-ны өдрийн Б/06 тоот тушаалаар халагдснаас хойш хугацааны цалин нэг сард 651859 төгрөг, 3 сарын 1955577 төгрөг, байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл 224891 төгрөг, 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарыг хүртэлх цалин 1 сард 760000 төгрөг, 6 сарын цалин нийт 4561956 төгрөг, байгууллагаас төлөх шимтгэл 570944 төгрөг, нийт 7312668 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс гадна 2019 оны 12 сард авах ёстой түлээ нүүрсний хөнгөлөлт 200000 төгрөг, 2019 оны 1 сарын 31-ний өдрийн аймгийн Засаг даргын жуух бичгийн мөнгөн урамшуулал 10000 төгрөг 2019 оны 10 сарын 09-ний өдрөөс хойш 2020 оны 5 сарын 29-нийг хүртэлх хугацааны бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 43500 төгрөг, 2019 оны 10 сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 сар хүртэлх хугацаанд Адаацаг сумаас Дундговь аймаг, Адаацаг сумаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Адаацаг сум, Дундговь аймгаас Адаацаг сум тус тус шүүх цагдаа, шүүхийн шийдвэр, сангийн яам, төрийн албаны төв зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү хяналт шалгалтын яам, төрийн аудитын газар, ёс зүйн зөвлөл, прокурорын газар луу явсан зардал нийт 380000 төгрөг, өмгөөлөгч С.Тт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үнэ хөлсөнд 650000 төгрөг, өмгөөлөгчийг Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу ирүүлж шүүх хуралд оролцуулах, мөн цагдаагийн газар мэдүүлэг өгүүлэхэд оролцуулах, шинжээчийн дүгнэлттэй танилцуулах, шүүхээс түдгэлзсэн хэргийг сэргээхэд ирэх, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхэд туслалцаа авч  нийт 850000 төгрөг, бүгд 8796168 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилсэн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн дотоод аудитын хяналт шалгалт манай суманд 2019 оны 09 сарын 23-ны өдрөөс 25-ны хооронд 2018,2019 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийсэн. Гамшгаас хамгаалах сангийн 2018 оны баримтад өвс тэжээл борлуулсан орлогоос  6087100 төгрөгийг эд хариуцагч  Ч.У нь төрийн сангийн дансанд тушаахгүй тээврийн хөлсний 2016 оны баримтыг 2018 оны санхүүгийн баримтад хийж хөрөнгө дутагдуулсан нь аймгийн хяналт шалгалтын алба гаргаж төлбөр тогтоох акт гаргасан. Тус суманд 09 сарын 23-ны өдрөөс 25-ны хооронд ажилласан. 09 сарын 23-ны өдрөөс 09 сарын 24-ны өдрийг хүртэл миний бие эзгүй байсан. 09 сарын 25-ны өглөө ирэхэд акт тогтоосон гэж байсан. Санхүүгийн албаны дарга, нярав, нягтлан нар манай өрөөнд орж ирсэн.  Актыг ямар нэг байдлаар үнэхээр дутагдуулсан бол арга хэмжээ ав гэдгийг хэлсэн боловч ямар ч арга хэмжээ авах боломжгүй акт тогтоогдсон. 9 сарын 26-ны өдрийн 05/19 тоот улсын байцаагчийн акт гарсан. Санхүүгийн албаны дарга Баяржаргал, нягтлан Эннхжаргал, нярав У нарыг өрөөндөө дуудаад өчигдөр дүнгийн хурал хийсэн. Ийм хөрөнгө дутагдуулсан байх тул ажил албан тушаалдаа хариуцлаггүй хандсан хүмүүст хариуцлага тооцно гэж хэлсэн. Санхүүгийн албаны дарга, нягтлан нарт цалингийн арга хэмжээ авсан. Эд хариуцагч Уд цалингийн арга хэмжээ авна мөн ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна гээд хэлсэн. 27-ны өдөр Баяржаргал, Энхжаргал хоёрт гардуулсан. У үдээс хойш ажил дээр огт ирээгүй учраас албан ёсоор тушаалыг нь гардуулж чадаагүй. Нэг дэх өдрийн шуурхай хурал дээр хэлсэн.  Шуурхай хурлын дараа Уд өгсөн. Мэргэжилийн байгууллагаас шалгалт явагдаад акт тавигдсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т зааснаар Мал хамгаалах сангийн хөрөнгийг хувьдаа завшсан гэж үзэж улсын байцаагчийн актыг үндэслэн шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гаргахад ажлаас хална гэдэг заалт байдаг. Хөдөлмөрийн гэрээний дагуу арга хэмжээ авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.У, Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 9 сарын 27-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгал, эрүүл  мэндийн даатгалын шимтгэл, авах ёстой байсан хөнгөлөлт урамшуулал, бусад зардал нийт 8796168 төгрөг гаргуулах  тухай  нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь “дутагдуулсан гэх мөнгийг би өөртөө авч хэрэглэсэн, завшсан зүйл байхгүй. Ийм учраас дахин шалгалт явуулж өгөөч гэж хүссэн боловч ажлаас шууд халсанд гомдолтой байна” гэж;

Хариуцагч нь “албан ёсны шалгалт явуулсан улсын байцаагчийн акт, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн ажлаас халсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Ч.Уг Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын нярвын ажлаас чөлөөлсөн Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаал нь /хх-ийн 5-рт/ 2019 оны 9 сарын 27-ны өдөр гарсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Улсын байцаагчийн 2019 оны 9 сарын 26-ны өдрийн 26-05/19 дугаартай актыг /хх-ийн 36-37-рт/  үндэслэн хөдөлмөрийн гэрээний /7-8-рт/ 8.2.4 дэх заалтыг зөрчин ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлжээ. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээний 8.2.4-т “Байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулах, эд хөрөнгө, техник хэрэгсэл эд ангийг зөвшөөрөлгүй гадагш авч гарах, эд ангийг солих, хувьдаа ашигласан буюу ашиглахыг завдсан” гэж зааснаар дээрхи зөрчлийг гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн болохоо шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон Улсын байцаагчийн төлбөр тогтоох тухай актад “2018 онд тус сангийн өвс тэжээл худалдан борлуулсан орлогоос 6087100 төгрөгийг эд хариуцагч Ч.У нь тус сангийн төрийн сан банк дахь харилцах дансанд тушаалгүй өвс тэжээл худалдан авсан, тээврийн хөлс олгосон гэх 2016 оны баримтыг ашиглан хий зарлага бичиж тайлагнан хөрөнгө дутагдуулсан зөрчил илэрлээ.” гэжээ. Тус акт нь 2019 оны 9 сарын 26-ны өдөр гарсан байх ба нэхэмжлэгчийг 2019 оны 9 сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн байна. Төлбөр тогтоосон улсын байцаагчийн актад гомдол гаргах эрхийг эдлүүлэлгүйгээр актыг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу байна. Мөн нэхэмжлэгч Ч.Угийн ажил хүлээлгэн өгөх хугацааг 2020 оны 9 сарын 30-ны өдрийн А/23 /хх-ийн 6-рт/ дугаар тушаалаар тусгайлан шийдвэрлэсэн байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг зөрчсөн байна.

Хэрэгт ирүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 сарын 27-ны өдрийн 21 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 243-246-рт/ нэхэмжлэгч Ч.У нь 6087100 төгрөгийг дутагдуулсан, завшсан гэж үзсэн нь үгүйсгэгдэж байх бөгөөд харин нягтлан бодох бүртгэлийн бүртгэл хөтлөлтийн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө нягтлан бодох бүртгэлийн бүртгэл хөтлөлтийн зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлөөгүй бөгөөд эд хөрөнгө дутагдуулсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн байна.  Иймд нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан гэх нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Ажилтныг ажлаас буруу халсан ажил олгогчийн тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болох тул нэхэмжлэлээс Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 9 сарын 27-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрлэх үндэслэлгүй байна.  

Нэхэмжлэгчийн хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр ажил хүлээлцсэн тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй учир хариуцагчийн “Ажил хүлээлцэх комисс томилох тухай” 2019 оны 9 сарын 30-ны өдрийн А/23 дугаартай тушаалын огноог ажил хүлээлцсэн өдөр гэж үзлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.  Иймд нэхэмжлэгч нь 2019 оны 10 сарын 1-ний өдрөөс 2020 оны 6 сарын 26-ны өдрийг дуустал ажилгүй байсан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа /хх-ийн 149-рт/ 2020 оны 1 сарын 1-ний өдрөөс сарын цалин 760326 төгрөг болж нэмэгдсэн гэж нэхэмжилсэн боловч энэ нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна. Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 1 сарын 2-ны өдрийн А/02 хх-ийн 167-168-рт/ дугаартай “Цалин тогтоомж шинэчлэн тогтоох тухай” тушаалын хуулбараар ажилтны цалинг шинэчлэн тогтоосон болох нь тогтоогдож байх боловч энэ тушаалын хавсралтаар няравын цалинг 760326 төгрөг болгон шинэчлэн тогтоосон болох нь нотлогдохгүй байна. Иймд ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэгчийн ажлаас халагдахаас өмнөх 3 сарын дунджаас /хх-ийн 169-170-рт/ тооцоход нэг сарын дундаж цалин 658285 төгрөг байх бөгөөд ажилгүй байсан нийт хугацааны олговор 5858736 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны олговроос тооцон ажил олгогч нь хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, мөн олговроос ажилтнаас төлөх хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой цагдаагийн байгууллага болон шүүхэд удаа дараа ирсэн буцсан зардал, өмгөөлөгчийн хөлс төлсөн, мөн түлээ нүүрсний хөнгөлөлт, авсан шагналын урамшуулал зэргийг авалгүй хохирсон гэж нэхэмжилжээ. Гэвч нэхэмжлэгч нь өөрийн эрхээ хамгаалуулахаар цагдаагийн байгууллага болон шүүхэд дуудсан цагт хүрэлцэн ирэх нь хуулиар хүлээсэн үүрэг, өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөлгөө авах нь түүний эрх тул түүнтэй холбоотой зардлыг хариуцагч хариуцах үндэслэлгүй байна. Харин түлээ нүүрсний хөнгөлөлт 200000 төгрөг, авсан шагналын урамшуулал 10000 төгрөгийг авах ёстой гэх боловч няравт түлээ нүүрсний хөнгөлөлт 200000 төгрөг, авсан шагналын урамшуулал 10000 төгрөгийг олгох байсан болох нь нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтаар /хх-ийн 185-189-рт/ нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас түлээ нүүрсний хөнгөлөлт, авсан шагналын урамшуулал, өмгөөлөгчийн хөлс, бусад зардлыг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 155689 төгрөг төлсөн байх бөгөөд үүнээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нэхэмжлэлд төлөгдсөн тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгож, үндэслэлгүй нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв. Нэхэмжлэлийн шаардлагаас урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул дээрхи шаардлагуудад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.   

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч З овгийн Ч-ийн У /ЗА/-г Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын  няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газраас ажилгүй байсан хугацааны олговор 5858736 /таван сая найман зуун тавин найман мянга долоон зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Уд олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох олговроос тооцон ажил олгогч хуульд заасан хувь хэмжээгээр  нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  төлж, ажилтнаас  хуульд заасан хэмжээгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155689 /нэг зуун тавин таван мянга зургаан зуун наян есөн / төгрөгөөс 46999 /дөчин зургаан мянга есөн зуун ерэн есөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 108690 /нэг зуун найман мянга зургаан зуун ерэн/ төгрөгийг  буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Уд олгож, хариуцагч Дундговь аймгийн Адаацаг сумын  Засаг даргын тамгын газраас 249090 /хоёр зуун дөчин есөн мянга ерөн/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У