Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 490

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 30 өдөр                                          Дугаар 139/ШШ2020/00490                                               Сайнцагаан сум

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У  даргалж, тус шүүхийн “Б” танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын 5-р баг,   тоотод  оршин суух, Б овогт Эын Э /РД:АЯ /-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Д аймгийн С  сум, 7-р баг,    тоотод оршин суух, Ө овогт Бийн З /ЗД /-д хариуцагдах 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай 139/2020/00385/И индекстэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө , хариуцагч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.З-ийн Дундговь аймаг Сайнцагаан сумын 7-р баг, Нарлаг их тойруу 1-3 тоот хашаанд  2018 оны 04 сард Э.Э миний бие 1840 ширхэг банз буулгасан юм. Гэтэл Б.З нь надад хэлж мэдэгдэлгүйгээр  миний бүх банзыг зарсан байсан. Банз борлуулсны  үлдэгдэл болох 2000000 төгрөгийг 2019 оны 05 сарын 29-ний өдөр төлнө гэсэн боловч  одоог хүртэл төлөөгүй. Мөн энэ 2000000 төгрөгөөс гадна 500000 төгрөг өгөх ёстой. Энэ мөнгийг гэрээнд тусгаад яахав.  Араас чинь дансанд хийе гэж хэлсэн боловч мөн хийгээгүй. Иймд хариуцагч  Б.Зэс нийт 2500000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч надад олгуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Б.З шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б овогтой З нь Э.Эийн хүсэлтээр 1840 ширхэг банзыг хашаандаа буулгуулсан билээ. Зарж борлуулж явсан машин нь буцах ажилтай болон Дундговь аймаг дээр буулгах газар байхгүй учир манай хадам дүү болох П.Отгонбаатараар дамжуулан  ярьж манай хашаанд буулган 1 ширхэг банзыг 7000 төгрөгөөр зарж, борлуулж өгөхийг хүссэн юм. Буусан банзнууд тийм сайн банз байгаагүй учир хүмүүст борлогдохгүй зун, намартаа нар салхинд нилээн хугацаанд байсан. Миний таньдаг хүн 10-р сард ирж сайн муу гэж ялгалгүй ах нь зээлээр авъя ямааны ноолуур дээрээс мөнгийг нь бэлэн өгье гэж гуйсан юм. Би эзнээс нь асууж өгье гээд Э.Э руу утсаар залгасан боловч хэд хоног утас нь холбогдоогүй билээ.  Хэсэг хугацааны дараа хадгалуулсан банзыг  дур мэдэн  зарж үрэгдүүлсэн  гэж намайг гүтгэж  цагдаад гомдол гаргаж хэрэг үүсэх нөхцөл байдалд хүргэсэн байсан учир би  Prius 20  маркийн машинаа Э.Эт 10500000 төгрөгөөр үнэлж өгч явуулсан юм. Нийт банзны өртөг 12500000 төгрөг байсан боловч 15 хувийн  хорогдол хог болон үлдсэн билээ. Тийм болохоор энэхүү нэхэмжилж буй 2000000 төгрөгийг бүхэлд нь  хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ энэхүү бичгээр илэрхийлж байна. Мөн нэхэмжлэлд  оруулсан тохиролцолд байхгүй 500000 төгрөгийг огт мэдэхгүй байна. банзыг хашаанд буулгаж, борлуулсны үнэ хөлс гэж огт аваагүй тохиролцолд оруулаагүй болно  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Э нь Б.Зоригт-Эрдэнийн хашаанд 1840 ширхэг банз буулгаж үлдээсэн бөгөөд банзыг зарсан гэсэн учир мөнгийг нь авах гэж удаа дараа ярихад өгөхгүй байсан учраас өөрөө Дундговь аймагт ирж Б.Зтэй уулзсан. Банзны үнэнд оруулж Приус-20 маркын машиныг 10500000 төгрөгөнд тооцон авсан нь үнэн. Тэр өдрөө 500000 төгрөг өгнө гээд өгөөгүй, араас чинь дансанд чинь хийнэ гээд хийгээгүй. Үлдэх 2000000 төгрөгийг 2019 оны 4 сарын 29-ний өдрөөс хойш нэг сарын дотор өгнө гэсэн хэлцэл байгуулаад түүнийгээ өнөөг хүртэл өгөөгүй. Иймээс нийт 2500000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.З нь банзнаас хаягдал гарсан гэж хэлж байна. Хэрэв хаягдал гарсан бол Эийг ирэх үед нь үзүүлж харуулаад өөрсдөө ярьж тохирохгүй яасан юм бол. Анх банз буулгаснаас хойш 2 жилийн дараа ийм асуудал ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.  

 

Хариуцагч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э нь манай дүүгээр дамжуулж ярин манай хашаанд банз буулгасан. Яг үнэндээ хэдэн ширхэг банз байсныг нь өөрөө тоолж хүлээж аваагүй учраас мэдэхгүй байна. Банз нь манай хашаанд байж байхад хүн зээлээр авъя гэхээр нь Э.Эоос асуух гэсэн боловч утас нь холбогдоогүй. Тэгээд авъя гэсэн хүнд нь өгөөд явуулсан. Мөнгө нь ирээгүй байхад надаас Э мөнгөө нэхээд байсан учраас өөрийнхөө унаж явсан машиныг 10500000 төгрөгөнд тооцон өгч явуулсан. Э надад банз борлуулсны урамшуулал гэж өгөөгүй. Банзны нэлээд хэсэг нь муудсан, хүн хэрэглэх боломжгүй болсон байсан учраас борлогдоогүй. Одоо ч манай хашаанд үлдэгдэл нь хог болоод байж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.  

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Б.Зэс 2500000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагч Б.З нь “Эийн үлдээсэн банзны нэлээд хэсэг нь хүн авахааргүй байсан тул хаягдал болсон, мөн надад банз борлуулсны урамшуулал өгөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь банзны үнэ нэхэмжлээгүй бөгөөд талуудын хэлцлээр хүлээсэн үүргийн биелэлтийг шаардсан нэхэмжлэл гаргасан байна. 

Хариуцагч Б.З нь Э.Этой 2019 оны 04 сарын 29-ний өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэл /хэргийн 4-р хуудас/ байгуулан 2000000 төгрөгийг 2019 оны 05 сарын 29-ний өдрийн  дотор төлөхөөр харилцан тохиролцжээ. 

Хариуцагч нь төлбөр барагдуулах хэлцлийн дагуу 2000000 төгрөгийг 2019 оны 05 сарын 29-ний өдрийн  дотор  төлөх үүрэг хүлээсэн боловч 2000000 төгрөгийг 2019 оны 05 сарын 29-ний өдрийн  дотор төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн  тайлбараар нотлогдож байна.  Хариуцагч нь хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчин, төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч  Э.Эт төлбөрийг шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 2500000 төгрөг гаргуулна гэсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагаас 500000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг нотолж чадаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын 2000000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.   

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950  /тавин дөрвөн мянга есөн зуун тавин / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Зэс 46950  / тавин зургаан мянга есөн зуун тавин / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар хариуцагч Б.З /ЗД /-ээс 2000000 /хоёр сая төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгч Э.Э / АЯ /-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950  /тавин дөрвөн мянга есөн зуун тавин / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Зэс 46950  / дөчин зургаан мянга есөн зуун тавин / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Эт олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Д.УРАНЧИМЭГ